“Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, хоёрдугаар байрны зүүн талд байрлах дулааны шугамын худагт хүн унасан байна” гаргаж өгнө үү гэсэн дуудлага онцгойд иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн бүлгийг очиход тус худаг дотор нас тодорхой бус эрэгтэй 1, 53 настай, эрэгтэй нар ухаангүй согтуу байсныг гаргаж дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. Мөн “Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 18 дугаар байр мансардтай …
Мэдээ мэдээлэл
December, 2015
-
19 December
А.Отгонбаяр: Надад бүсгүйчүүдээс хайрын үгтэй мессеж ирсэн
“Авьяаслаг Монголчууд”-ын шилдэг оролцогч А.Отгонбаяртай ярилцлаа. Түүнийг тус шоуны эхний шатнаас нь л хүмүүс сонирхож эхэлсэн. Мэргэжлийн бус ч гэлээ яг л дуучин шиг байсан түүнийг олон хүн дэмжиж байсан юм. Тэрбээр зарим асуултад хариулахаас татгалзсан ч бидний ярилцлага ийн үргэлжиллээ. -Юуны өмнө танд шилдэг найман оролцогчийн нэг болсонд баяр хүргэе. -Баярлалаа. -Энэ шоунд оролцох болсон шалтгаан юу байв. Зөвлөсөн …
-
19 December
Английн хатан хааны гэр бүл Г.Ариунбаатарын тоглолтыг үзнэ
Дэлхийн чихийг дэлдийлгэн уран бүтээлээ толилуулж яваа дуурийн гоцлол дуучин Г.Ариунбаатар өнөөдөр эх орондоо “Монгол Сонгодог” бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарласаан билээ. Тэгвэл түүнд Английн цог жавхлант хатан хааны гэр бүлээс захидал иржээ. Энэ тухай тэрээр өөрийн фейсбүүк хуудааснаа “Английн цог жавхлант хатан хааны гэр бvл , Ханхvv Чарльзаас захиа иржээ. Тэдний гэр бvл Марииский театр-д миний дуулах дуурийг …
-
19 December
Монгол улсын иргэн Ч.Гантулга, Унгар улсын төрийн дээд одонгоор шагнагдлаа
2015 оын 12-р сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Унгар Улсын элчин сайдын яамнаас Кемпински Хаан Палас зочид буудалд шагнал гардуулах хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа. Шинэ оны босгон дээр зохион байгуулагдсан тус арга хэмжээн дээр БНУУ-ын Ерөнхийлөгч Адер Яношийн зарлигаар БНУУ-ын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог Унгар улсын төрийн дээд одон “Lovagkerest” буюу “Хүлэг Баатар”-ын одонгоор Монгол улсын …
-
19 December
Хийн буунуудыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын орох чиглэлд 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 цаг 30 минутад зорчиж явсан манай улсын иргэн Б нь гурван ширхэг хийн бууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ. Тэрээр “Hyunday Galloper” маркийн авто машинаар зорчиж явсан бөгөөд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын баримт бичгийн шалгалтад хамрагдаж байх үед биеэ авч яваа байдал …
-
18 December
Best Ippon Mongolia-2015 /видео/
Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчдынхаа энэ онд үзүүлсэн нийт барилдаануудаас дараах арван барилдааныг “Тор-10”-аар сонголоо. Эдгээр барилдаануудаас хамгийн шилдэг цэвэр ялалтыг тодруулах бөгөөд энэ сарын 28-нд МЖБХ-ны шинэ жилийн ёслолын үйл ажиллагаан дээр “Best Ippon-2015” цомын эзнийг тодруулах юм. 1.Гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин /Төв аймгийн Угтаалцайдам сум, “Хилчин” спорт хороо, “Женко” клуб, Багануур ХХК, / -Парисын Их дуулга …
-
18 December
Р.Амаржаргал: Ерөнхий сайд ч чадлынхаа хэрээр зүтгэж байна
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд өнгөрсөн тавдугаар сард гарын үсэг зурсан. Үүнийг эсэргүүцсэн УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хариуцлага тооцохоо мэдэгдэж, “Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барина. Ерөнхий сайдыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулна” гэж зарласан. Түүний санаачилгыг дэмжиж УИХ-ын найман гишүүн огцруулах бичигт гарын үсгээ зураад байсан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Уянга, Ц.Даваасүрэн, …
-
18 December
Ах дүүс гурван өрөө байртай, “Ланд Круизер 105”-тай байж банк дээрэмджээ
Худалдаа хөгжлийн банкны салбараас 424 сая төгрөг дээрэмдээд 24 цагийн дараа нуусан мөнгөө шалгахаар ирэхдээ баригдсан ах, дүүс уг дээрмийг эртнээс төлөвлөсөн байгаад хийжээ. Учир нь, тэд худалдаж авсан “Приүс 20” машин болон бууныхаа төлбөрийг хийсэн ч өөрсдийн нэр дээр шилжүүлээгүй байжээ. Өдгөө тэднийг Эрүүгийн хуулийн 147.3-аар буюу “Онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь шийтгүүлсэн …
-
18 December
Шинэ орон сууц худалдан авагчдад хүргэх зөвлөгөө
Эдийн засгийн хямрал үргэлжилж буй энэ үед иргэд үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа зах зээлийн үнийн судалгаа, бараа материалын үнэн дүнгийн харьцуулалтыг сайтар хийх шаардлага үүссээр байна. Энэ үед сонголт хийхдээ дараах зүйлсийг анхаарч үзэх шаардлагатайг эдийн засагчид зөвлөдөг. 1. Үнэ: – Өртөгт тулгуурласан үнийн хөөрөгдөлгүй байр сонгох – Ирээдүйн үнэ цэнийг нь тооцоолох /хоёр сая төгрөгөөр авсан байр гурван …
-
18 December
Э.Бат-Үүл С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлаар ам нээв
С.Зоригийн хэрэг илэрч байгаа тухай мэдээлэл сүүлийн үед олны анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа. Энэ тухай “Ноцтой мэдээ” сонины 34 дахь дугаарт “17 жил таг дарагдсан С.Зоригийн аллага илэрчээ” гэсэн гарчигтай нийтлэл хэвлэгдсэн. Э.Бат-Үүлийг хэрэг гарах үед С.Зориг агсаны гэрт Д.Булгантай хамт байсан тухай бичсэн энэхүү нийтлэлтэй холбоотойгоор Үүл дарга өмгөөлөгчийнхөө хамт мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр энэ асуудлаар цагдаагийн байгууллагад …
-
18 December
Ерөнхий сайд Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжүүлэгчидтэй уулзлаа
Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийн баримт бичгийг баталгаажуулж, гарын үсэг зурсантай холбоотойгоор Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагч нартай уулзалт хийлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нар …
-
18 December
Интернэт залилангийн хэрэгт иргэд өртөж байна
Даяаршлын эрин зуунд онлайн ертөнц хөгжихийн хэрээр дэлхийн өнцөг булан бүрийн иргэд хоорондоо чөлөөтэй харилцах, танилцах, худалдаа арилжаа хийх нь энгийн үзэгдэл болж байгаа билээ. Гэвч сайн зүйлийн хажуугаар саар үр дагавар байдгийн жишгээр манай улсын иргэд, аж ахуйн нэгжүүд залилангийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд нэмэгдэх хандлагатай байгаа нь сэтгэл түгшээсэн асуудлуудын нэг болж байна. Жишээ нь, мэргэшсэн цахим …
-
18 December
Э.Бат-Үүл С.Зоригийн үхэлд холбоотой эсэхээ шалгуулна гэв
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өөрийг нь С.Зориг агсны аллагад холбоотой гэх мэдээллийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандаж буйгаа өмгөөлөгчдөөрөө дамжуулан мэдэгдлээ. Түүний өмгөөлөгч Б.Алтанхуяг, В.Гомбодорж нар “Ноцтой мэдээ сонинд Э.Бат-Үүлийг С.Зоригийн аллагад холбоотой мэтээр бичсэн материал нийтлэгдсэн. Тиймээс энэ хэргийн үнэн мөнийг тогтоохын тулд манай үйлчлүүлэгч Э.Бат-Үүл цагдаагийн байгууллагад хандаад байгаа” гэлээ.
-
18 December
“Алдар”-ынхан 70 жилээ угтаж 70 бүтээлч ажил хийнэ
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны түүхт 70 жилийн ой ирэх онд тохионо. Ойгоо угтаж спорт хорооныхон 70 бүтээлч ажил хийхээр төлөвлөж ажилдаа шамдан оржээ. Тэд түүхт ойн өмнөхөн шинэ спорт цогцолбордоо ороод байна. Шинэ спорт цогцолборын заал нь 580 хүний суудалтай. Цогцолбор дотроо жүдо бөх, чөлөөт бөх, бокс, үндэсний бөх, сур харваа, хүндийн өргөлт, байт харваа, буудлагын тир, бялдаржуулах танхим, …
-
18 December
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 онд 19 цогц арга хэмжээг зохион байгуулна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 19 дүгээр хуралдаанаар баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар хамтран хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд 2015 онд зохион байгуулсан 15 цогц үйл ажиллагаанд нийт 460 мянга гаруй иргэн, жуулчин, 500 гаруй тайз техникийн болон зохион байгуулалтын ажилтан, 1500 гаруй уран бүтээлч хамрагдсан бөгөөд үүний дотор өөрсдийн зардлаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл