Мэдээ мэдээлэл

August, 2015

  • 31 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Наймдугаар сарын 31-ний Даваа гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянгол  дүүрэг 10.00-18.00 цагт: 10, 11, 23-р хороо. 57-р цэцэрлэг, Зүүн Ард Аюуш. Зүүн нарангийн гудамжууд, тэр орчмын хэрэглэгчид 11.00-18.00 цагт: 7-р хороо 4-р хороолол 1, 2, 3-р гудамж, 27, 29, 30, 31, 71 -р байр …

  • 30 August

    Н.Түвшинбаяр шагналт долдугаар байрт шалгарлаа

    Казахстан улсын нийслэл Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий зургаа дахь өдөр буюу өчигдөр манай хоёр бөх дэвжээнд гарсан. монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд барилдаж шагналт долдугаар байрт шалгарлаа. Н.Түвшинбаяр  ДАШТ-ий мөнгөн медальт Кубын Жозе Арментерос, Сенегалын Бабоукар Мане, Шведийн Мартин Пасек нарыг хожиж шөвгийн наймд үлдсэн юм. Хэсгийн аваргын төлөө Германы жүдоч …

  • 29 August

    Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн салаа олон улсын хээрийн сургуульд амжилттай оролцов

    Малайз Улсад явагдсан “Capstone Keris Aman 2015” НҮБ-ын энхийг сахиулах олон улсын хээрийн сургууль 14 хоногийн хугацаатай болж өнгөрлөө. Тус сургуульд 29 орны 1000 гаруй цэргийн алба хаагчид оролцсон бөгөөд манай улсаас Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн салааны бүрэлдэхүүн амжилттай оролцлоо. Салааны захирагчаар Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч О.Пүрэвсүрэн ажилласан байна. Энэхүү хээрийн сургуульд манай улс …

  • 29 August

    Мэнэнгийн тал жил ирэх тусам устаж үгүй болж байна

    “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 21-р талбай Мэнэнгийн талд газрын тосны олборлолт явуулдаг. Энэхүү компани Мэнэнгийн талыг устгаж үгүй болгож байгаа бөгөөд ийм байдлаар олборлолт явуулбал Монгол орны маань байгаль экологийн чухал газар “Мэнэнгийн тал”-аа үгүй болгох аюул нүүрлэж байгаад Дорнодын залуучууд санаа зовниж байгаагаа өнөөдөр илэрхийлсэн юм. “Мэнэнгийн талаа хамгаалъя ТББ” тэргүүн З.Болд хэлэхдээ:. “Петро чайна дачин тамсаг компанид байгаль …

  • 29 August

    Нүхэнд унаж гэмтсэн хүүг аварчээ

    Хоёр настай хүү нүхэнд унаж гэмтснийг гаргажээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Баян төхөм”-ийн 24 дүгээр гудамжийн .. тоотод ухсан нүхэнд хүн унасан дуудлага онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн долоон албан хаагч, Т /2 настай, эрэгтэй/ нүхэнд унаж гэмтсэн байсныг гаргаж Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.

  • 29 August

    Иргэдийн 97 % нь Сүхбаатарын талбайн нэрийг хуучнаар нь үлдээхийг дэмжлээ

    Сүхбаатарын талбайн нэрийг хэвээр нь үлдээх санал асуулгыг их жанжин Д.Сүхбаатарын үр хүүхдүүд өнгөрсөн даваа, мягмар гаригт Чингисийн талбайд явуулсан. Тэгвэл цаасаар авсан санал асуулгад нийтдээ 1315 хүн оролцжээ. Санал асуулгад оролцсон иргэдийн 1276 буюу 97 хувь нь Д.Сүхбаатарын талбайн нэрийг хуучнаар нь үлдээх хэрэгтэй гэж үзжээ. Үлдсэн 39 хүн буюу гурван хувь нь л Чингисийн талбай болгосныг дэмжиж буйгаа илэрхийлжээ. …

  • 29 August

    Өнөөдөр тэгш тоогоор төгссөн машин замын хөдөлгөөнд оролцоно

    Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гаргасан. Захирамжаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор есдүгээр сарын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон юм. Тодруулбал, наймдугаар сарын 29-н буюу бямба гарагт өглөөний 08-00 цагаас 20-00 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор …

  • 28 August

    Үндэсний сурын улсын аварга шалгаруулах тэмцээн Ховд аймагт боллоо

    Үндэсний сурын холимог багийн улсын аварга шалгаруулах тэмцээн Ховд аймагт боллоо. Тэмцээнд 15 багийн 250 орчим харваач оролцсон бөгөөд улс даяар дуурсагдах мэргэн, гоц мэргэн, хошой мэргэн, улсын мэргэн 12 оролцсон нь өрсөлдөөнийг сонирхолтой болголоо. Улсын уралдааны тэргүүн байрыг Монгол улсын гоц мэргэн, спортын мастер Л.Отгонбаяр ахлагчтай Эрдэнэт хотын “Хангарьд” спорт хорооны “Хангарьд” баг, дэд байрыг Б.Өлзийдэлгэр ахлагчтай “Петровис” ХХК-ны …

  • 28 August

    Нэг их наяд 346 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

    Хөдөө аж ахуйн биржийн 440 дэх  удаагийн арилжаагаар 14 402.3 тонн хонины ноос- 25.2 тэрбум, 2 215.6 тонн тэмээний ноос – 11 тэрбум, 18 938 тонн ноолуур 1 их наяд 230 тэрбум, 27 447 тонн тосны ургамал 21.9 тэрбум, 2 460.3 тонн ямааны завод ноос – 54.9 тэрбум, 43 тонн тэмээний завод ноос – 107.5 сая төгрөгөөр, 1 477.4 тонн …

  • 28 August

    Талхны үнэ нэмэгдэхгүй

    Дотоодын зах зээлд гурил, гурилан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулах, үнийн өсөлтийг хязгаарлах, хомсдол үүсгэхгүй байх зорилтын дагуу ХХААЯ, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Талх чихэр” компани  хооронд 1 жилийн хугацаатай хамтран ажиллах  санамж бичгийг байгууллаа. Энэхүү санамж бичигт ХХААЯ Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан гурилын үйлдвэрт стандартын шаардлагад нийцсэн хүнсний улаанбуудайг тогтвортой нийлүүлэх харин үйлдвэрлэгч “Талх чихэр” компани нь “Атар” талхны зах …

  • 28 August

    Бэлгийн цөөнхийн “Бахархлын өдрүүд” өнөөдрөөс эхэлнэ

    Бэлгийн цөөнхийг хамгаалдаг “ЛГТБТөв” ТББ-аас “Тэгш эрх, бахархлын өдрүүд-2015” арга хэмжээг өнөөдрөөс эхлэн зохион байгуулах гэж байна. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээ лесбиян,гей, бисексуал, трансжендер хүмүүсийн талаар нийгэмд зөв, бодит мэдээлэл өгөх зорилготой ажээ. Ирэх сарын 9-нийг хүртэл үргэлжлэх эл арга хэмжээний нээлт маргааш Чингисийн талбайд  болох юм байна.Энэ үеэр урлаг попынхон оролцож, бэлгийн чиг баримжаа, хүн …

  • 28 August

    Сүхбаатар дүүргээс төлөөлөгчиддөө тэрбумаар тооцогдох урамшуулал олгодог уу?

    Шилэн дансны цахим хуудасны “Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ” хэсэгт Сүхбаатар дүүргийн ИТХ төлөөлөгчдийн урамшуулалд гуравдугаар улиралд 126 тэрбум төгрөг зарцуулсан гэх “хачирхмаар” дүн мэдээ тавигдсан байх юм. Үнэхээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн урамшуулалд тэрбум тэрбумаар тооцогдох урамшуулал олгодог эсэхийг тодруулахаар тус дүүргийн ИТХ-ын нягтлан бодогч Б.Цолмонтой холбогдоход “Орон андуурч гарсан мэдээлэл байна. …

  • 28 August

    Л.Месси Европын шилдэг хөлбөмбөгчин боллоо

    Европын хөл бөмбөгийн холбооноос олгодог шилдэг хөлбөмбөгчний шагналыг энэ жил Испанийн “Барселона” багийн довтлогч Лионель Месси хүртжээ. Монако улсад болсон Аваргуудын лигийн хэсгийн шатны сугалааны дараа шилдэг тоглогчийг тодруулсан байна. Сэтгүүлчид болон УЕФА-гийн гишүүн бүх 54 үндэсний холбоодын төлөөлөгчид бүхий шүүгчдийн баг Мессиг сонгожээ. Европын шилдэг хөлбөмбөгчин шагналын төлөө мөн “Барселона” багийн тоглогч Луис Саурес, “Реал Мадрид” багийн довтлогч Криштиану Роналду нар өрсөлджээ.

  • 28 August

    МУГТ Н.Төгсцогт хүнд цохилтоор өрсөлдөгчөө яллаа

    МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн бокст орсноосоо хойших эхний хоёр тоглолтоо амжилттай хийгээд байгаа билээ. Тэгвэл  гурав дахь тулааны тов тодорч АНУ-ын боксчин Жонатан Хернандезтай өнөөдөр тулалдлаа. Түүний өрсөлдөгч нь 1989 онд төрсөн, энэ жил 26 настай. Мэргэжлийн бокст зургаан тулаан хийж, хоёр ялж, гурав ялагдаж, нэг тэнцсэн амжилт үзүүлсэн нэгэн аж. Гэхдээ манай хүнд тэрээр өрсөлдөгч болж чадсангүй хүнд цохилтод орж …

  • 28 August

    Ким Жөн Ун: Хоёр Солонгосын хамтарсан мэдэгдэл нь эвлэрэлд хүрэх түүхэн боломж

    Өмнөд Солонгосын хоёр цэрэг энэ сарын 4-нд цэрэггүй бүсэд минанд өртсний дараагаар хоёр Солонгосын  хил дээр хурцадмал байдал үүссэн билээ. Энэ байдлыг намжаах зорилгоор Өмнөд болон Умард Солонгосын нөлөө бүхий эрх баригчид олон цагийн турш хэлэлцээ хийсний үр дүнд асуудлыг эвээр шийдэж чадсан билээ. Улмаар Өмнөд Солонгос суртал ухуулгаа зогсоож, Умард Солонгосын тал минатай холбоотой хэргийн төлөө уучлал хүссэн юм. …