Мэдээ мэдээлэл

August, 2015

  • 31 August

    1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин 93 настай буурайд хүндэтгэл үзүүллээ

    Хүн төрөлхтний түүхэнд мөнхөрсөн 1945 оны чөлөөлөх дайнд Ардын армийн 21 мянган цэрэг эрс эх орныхоо төлөө тулалдаж байжээ. Чөлөөлөх дайнд эр зориг, халуун сэтгэлээ зориулж явсан ахмад дайчин 92 настай буурайд Улаанбаатар хотын цагдаагийн газраас Аугаа их ялалтын 70 жилийн ойн баярыг угтаж, хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл, хундан цагаан хонь бэлэглэлээ. Өдгөө 92 настай буурай Баастын Рагчаа гуай цагдаагийн …

  • 31 August

    Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг танилцуулж байна

    Нэг. Нийтлэг үндэслэл 1.1.Тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, гаргасан зөрчилд оноо тооцох, зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. 1.2.Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэгдэнэ. …

  • 31 August

    Осолдсон приус хулгайнх биш, машин ачигчид ч “гээгээгүй”

    Өчигдөр өглөө 06:40 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Чингисийн талбайн урд замд приус 11 маркын 59-09 УНК улсын дугаартай автомашин хажуугаараа унаж осолдсон зураг сошиал сувгаар тарав. Энэ осол хэргийг шалгаж эхэлж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тайлбарыг албаны хүмүүс өгч байсан юм. Гэвч албан бус эх сурвалжийн өгсөн хэд хэдэн таамаг мэдээлэл сошиал сувгаар хурдацтай тархав. Тухайлбал …

  • 31 August

    Дархлаажуулалтын чиглэлээр хуралдлаа

    Тарилгатай халдварт өвчний тандалтын ДЭМБ-ын зорилтын хэрэгжилтийг баталгаажуулах хорооны хурлыг өнгөрсөн баасан гарагт Шуурхай удирдлагын төвд зохион байгууллаа. Хурлаар 2014-2015 оны халдварт саа өвчний тархвар зүйн тандалтын үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлж ДЭМБ-ын Номхон далайн бүсийн төвд хүргүүлэх, мөн халдварт саагийн эсрэг 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд шилжих төлөвлөгөөний төслийг гишүүдийн саналыг тусган засварлаж, Дархлаажуулалтын зөвлөх хорооны хурлаар хэлэлцүүлэхээр тус …

  • 31 August

    Хотын дарга иргэдтэй уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Дамбадаржаагийн уулзвар – Шадивлангийн шинэ уулзвар – Шаргаморьтын төмөрбетон гүүр – Хандгайт чиглэлийн 16.35 километр замын ажлын явцтай 8 дугаар сарын 31-ний өдөр танилцлаа. Замын ажилтай танилцах зуураа Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав. Уулзалтын үеэр хотын дарга замын технологийг алдагдуулдаг, хүнд даацын явдаг зэргээс шалтгаалан зам амархан …

  • 31 August

    ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал ДАШТ-д оролцох тамирчдыг хүлээн авч уулзлаа

    ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Гал унтраах техникийн олон төрөлт спортын /ГУТОТС/ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний шигшээ багийн тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. 2015 онд ОБЕГ-ын даргын тушаалаар ГУТОТС-ын үндэсний шигшээ багийг байгуулсан бөгөөд тамирчдын хувьд тус спортоор үндэсний шигшээ баг байгуулагдсаны анхных нь тэмцээн юм. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал шигшээ багийн тамирчдад хандан, …

  • 31 August

    УИХ-ын дарга хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай захирамж гаргалаа

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай 173 тоот захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан 2015 оны 9 дүгээр сарын 13-ны Ням гарагийн 11 цаг 40 минутаас Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг зарлан хуралдуулахаар заасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын …

  • 31 August

    Ц.Цолмон: Чөлөөлөх дайн Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан юм

    1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярыг Сүхбаатар, Дорноговь аймгуудад энэ сарын 19-21-ний өдрүүдэд тэмдэглэсэн бол өнгөрсөн баасан гаригт Улаанбаатар хотноо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ялалтын 70 жилийн ойн баярын хуралд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон илтгэл тавьсан юм. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт ахмад дайчид аа, Эрхэм хүндэт Ерөнхий сайд …

  • 31 August

    О.Чинбаярын орчуулгууд буюу монгол бахархлын нэгэн жишээ

    Уг нь сэтгүүлзүй, утга зохиол хоёрт садансах шалтгаан байхгүй. Гэхдээ Монголд энэ хоёрыг садансуулах, заримдаа бүр нэг юмны хоёр тал мэт хүлээж авах байдал бараг соёл болж тогтсон үе бий. Чадалтай сайн зохиолч, яруу найрагч, орчуулагч гэдэг шалгуураар сонины нэг редакцид шилдгүүд бөөгнөрсөн сүүлийн тохиолдол нь 1994-1996 оны үеийн төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин гэж хэлж болно. Тэр үед …

  • 31 August

    Дахин төлөвлөлтийн хүрээнд энэ жил 2500 айлын орон сууц ашиглалтанд орно

    “Өнөөдөр” сонин энэ удаа редакцдаа нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Стандарт проперти” группийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ, “Баганат өргөө” ХХК-ийн Байгууллагын удирдлагын газрын захирал Б.Өлзийцэцэг нарыг урьж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар ярилцлаа. -Энэ онд хаана, хэдэн айл …

  • 31 August

    Яруу найрагч Э.Хархүүгийн зээ охин 16 настайдаа анхны номоо гаргалаа

    Өмнийн говь нутгаас төрсөн алдартай яруу найрагчдын нэг болох монголхэл-уранзохиолын багш Эрэнжидийн Хархүүгийн зээ охин Б.Нандинцэцэг шүлэг, дурсамж, эссегээр бүтсэн анхны номоо хэвлүүлэн уншигч олондоо өргөн барилаа. Тэрээр 1999 онд төрсөн, Тольт дунд сургуулийн 12-р ангийн сурагч бөгөөд тус сургуулийн нэрэмжит “Уран жиргээ” наадмаас алтан медаль, яруу найргийн “Хүрэл тулга” наадмаас мөнгөн медалийг тус тус хүртэж байсан юм. “Өвөө! Би …

  • 31 August

    Хархнууд дөнгөж төрсөн нярайг иджээ

    Наймдугаар сарын 17-нд Энэтхэгийн Андхра-Прадеш мужид нэгэн хүү мэндэлжээ. Уг хүү төрөлхийн эрүүл мэндийн асуудалтай байсан учраас түүнийг Гунтура дахь нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн байна. 20-ны өдөр түүнд мэс ажилбар хийсэн бөгөөд инкубаторт хийсэн аж. Гэтэл долоо хоногийн дараа эцэг, эхэд нь бяцхан хүү нь нас барсан гэж мэдэгджээ. Эмнэлгийн захиргаа хүү мэс ажилбарын дараах хүндрэлүүдээс болж таалал төгссөн хэмээн …

  • 31 August

    Өвөрмонгол малчид малынхаа арьсыг шатааж “тэмцэж” эхэллээ

    Өвөрмонгол малчдын гол амьжиргаа болсон мал болон арьс нэхий нь үнэгүйдсэнд тэд дургүйцэж “тэмцэж” эхлэж байна. ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн малчид нэгдэж мал болон арьс нэхийний үнэ ханшийг нэмэгдүүлэх талаар шаардлага тавьжээ. Амьжиргааг нь залгуулгадаг мал болон арьс нэхийг Хятадууд зориудаар үнэ ханшийг нь унаган хямд авч байгаад бухимдсан иргэд өчигдөр орой цуглацгаан арьс нэхийгээ шатаасан байна. Хятадуудад хямд өгсөнөөс …

  • 31 August

    Зөрчлийн 100 оноо нь дуусвал эрхээ хасуулна

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль маргаашнаас хэрэгжиж эхэлнэ. Уг хуульд жолооч нарт зайлшгүй тайлбарлах ёстой шинэ заалтууд нэмэгдэж орсон. Үүний нэг нь жолоочийн зөрчлийн оноо юм. Хуулийн дагуу жолооч бүр “Зөрчлийн 100 оноо”-той болох бөгөөд зам, тээврийн ямар нэгэн зөрчил гаргах үед энэхүү онооноос нь хасагдах аж. Ямар зөрчил гаргаснаас хамаарч 10-50 оноо хасагдах бөгөөд зөрчлийн оноо нь хугацаагүй …