Мэдээ мэдээлэл

September, 2015

  • 10 September

    Ачааны автомашин онхолдож нэг иргэн амиа алджээ

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Өлзийт хороолол, Түргэний голын гүүрний урд талд автозамын зорчих хэсэгт  “Норд” загварын ачааны автомашин онхолдож, төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.09.09-ний өдрийн 20:47 цагт хүлээн авч Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашины төмөр хийцэд хавчуулагдан иргэн Б /25 настай,эрэгтэй/, Х /30 настай,эрэгтэй/ нар  хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн байгууллагад, иргэн …

  • 10 September

    Нийслэлийн иргэдэд хууль, тогтоомж сурталчлах 7 хоногийн аян болж байна

    Хууль зүйн яам, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд болон нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран нийслэлийн иргэдэд хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Уг үйл ажиллагааэнэ сарын 07-ны өдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 14-ны өдөр хүртэл үргэлжилнэ.Аяны хүрээнд хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд мэдээлж сурталчлах, байгууллагууд үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд тодорхой үйлчилгээ …

  • 10 September

    Эрчим хүчний төсөл хэрэгжүүлж буй компанийн удирдлагуудтай уулзлаа

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Далянь хотод болж буй зуны Давосын чуулга уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсад эрчим хүчний төсөл хэрэгжүүлж буй “Пауэр Чайна”, “Сэнко-III” компанийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа болон Могул пауэр, Бодь группийн төлөөлөл оролцлоо. Уулзалтаар БНХАУ-ын эрчим хүчний томоохон компаниуд Монгол Улсад хэрэгжүүлж буй эрчим хүчний төслүүдийнхээ …

  • 10 September

    “Хиндүжа групп”-ийн бүсийн захирал Пракаш Хиндүжа бараалхлаа

    Далянь хотноо ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Бүгд Найрамдах Энэтхэг улсын “Хиндүжа групп”-ийн Европын бүсийн захирал Пракаш Хиндүжа бараалхлаа. Уулзалтаар хоёр орны батлан хамгаалах, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн  талаар ярилцлаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюун санааны хөрш” Энэтхэг улсын хөрөнгө оруулалт манай улсад чухал. Энэ оны тавдугаар сард Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Монгол …

  • 10 September

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэгч Клаус Швабтай уулзлаа

    БНХАУ-ын Далянь хотод зуны Давосын чуулга уулзалтад оролцож буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэгч, гүйцэтгэх захирал Клаус Швабтай ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа болон албаны бусад төлөөлөгчид, бизнесийн төлөөлөл оролцлоо. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нь Монгол Улстай нягт харилцаа, хамтын ажиллагаатай байсаар ирсэн …

  • 10 September

    50-60 тонн хуш модны самар нөөцөлж байсныг илрүүлжээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан урьдчилан сэргийлэх удирдамжтай шалгалтаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ви Си” ХХК-ийн хашаанд “Тэнүүн зоргол” хоршоо“Ойн тухай” хууль зөрчин иргэдээс хууль бусаар бэлтгэсэн 50-60 орчим тонн хуш модны самар худалдан авч нөөцөлж байсныг шалгалтаар илрүүллээ. Тус асуудлыг Улсын мөрдөн байцаах газартай хамтарч үргэлжлүүлэн шалгалж байна. Хуш модны самрыг тухайн оны 10 …

  • 10 September

    Соёлтой хот – Соёлтой иргэн

    Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын чиглэлээр хийж байгаа “Хүний төлөө-Зөв тус” сарын аяны хүрээнд Улаанбаатар хотын түүх, хотын соёлд суралцах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талаар хүүхэд залуучуудад мэдээлэл өгөх, харилцан мэдээлэл солилцох, зайлшгүй мэдэх анхан шатны эрх зүйн мэдлэг олгох зорилгоор 2015 оны 09 дүгээр сарын 9-ний өдөр “Соёлтой хот-Соёлтой иргэн” сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Ерөнхий боловсролын 50 дугаар …

  • 10 September

    Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас мэдээлж байна

    Улс орны нийгэм эдийн засгийн хөгжил, гадаад оронтой харилцах хамтын ажиллагаа өргөжиж байгаатай холбоотойгоор манай улсад олон улсын чанартай хурал, спортын уралдаан тэмцээн, соёл урлаг зэрэг олон талт арга хэмжээ зохион байгуулагдаж цагдаагийн байгууллагаас хурлын болон зочин төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган ажилладаг. 2015 оны 09 дүгээр сард Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблей, 2016 онд АСЕМ-ын хурлын хөтөлбөр, …

  • 10 September

    Эхний хагас жилд цагаатгалын асуудлаар ирсэн 30 гаруй өргөдөл, гомдлыг шийдвэрлэлээ

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 09 дүгээр сарын 10-нд тэмдэглэх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоол гарсанаас хойш эдүгээ 20 дахь жилдээ тэмдэглэж байна. Ардын Хувьсгалын  дараахь он жилүүдэд намын үзэл сурталын хэт туйлшрал, их гүрний гадаад бодлогоос шалтгаалж, хууль ёс алдагдан, хүний эрх эрх чөлөөг зөрчиж, бусдыг хийгээгүй хэрэг, хэлээгүй үгнийх нь төлөө зохиомолоор …

  • 10 September

    “Хархорин”, “Хүчит Шонхор” хүнсний захад махны үнэ хамгийн хямд үнэтэй байна

    Улаанбаатар хотод энэ сарын хоёрдугаар долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5725 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7030 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 180 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах 575 төгрөгөөр өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөг, “Меркури” хүнсний …

  • 10 September

    Парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан номын үзэсгэлэн нээгдлээ

    Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Үндэсний номын сан, Улаанбаатар хотын төв номын сантай хамтран номын үзэсгэлэн гаргасан байна. Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэнээс хойш 25 жилийн хугацаанд хэвлэгдэн гарсан монголын төрийн тогтолцоо, төр эрх зүйн түүх, парламентын ёс, Улсын бага хурал, Улсын Их Хурлын түүхэн …

  • 10 September

    Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар: Шагнал бол шударга ёсны хэмжүүр байх ёстой

    Төрийн шагналын тухай хууль боловсруулах ажлын явцыг танилцуулаач? Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 15 дугаар захирамжаар Төрийн шагналын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж ажиллалаа. Энэ хугацаанд ажлын хэсэг 21 удаа уулзаж хуралдаж, нийгмийн дэд бүлгүүдийн төлөөллөөс санал авч, Иргэний танхимаар хэлэлцүүлж саналыг тусгаж ирсэн. Монгол Улсын Төрийн шагналын тухай хуулийн төсөл үндсэндээ бэлэн …

  • 10 September

    Зангиагүй уулзалт болло

    ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд Монголын Хүнсчдийн Холбооны Сүү үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн гишүүн байгууллагуудтай “Зангиагүй уулзалт” зохион байгууллаа. Уулзалтад ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, мэргэжилтэн М.Нармандах, Монголын Хүнсчдийн Холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа, СҮҮ ХК, АПУ ХК, Витафит групп ХХК, Оргил хүнс ХХК, МИЛКО ХХК, Монсүү ХХК, ГУМ ХХК, Сүүн сондор ХХК-ийн удирдлагууд оролцож сүүний салбарын …

  • 10 September

    ОБЕГ төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллана

    Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах Үндэсний хөтөлбөр өнгөрсөн долоодугаар  сард батлагдсан билээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлахтай холбогдуулан ОБЕГ-аас хамтран ажилладаг төрийн бус байгууллагуудын саналыг авах, чанар, үр дүнтэй, харилцан уялдаатай байх зорилготой уулзалт зохион байгуулав. Уулзалтын эхэнд ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т. Бадрал олон жижиг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байсан  том асуудал ийнхүү Үндэсний хэмжээний хөтөлбөр болж батлагдсан …

  • 10 September

    Улаанбаатар хотод дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулна

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/721 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 132 дугаар тогтоолоор концессын гэрээ байгуулах эрх авсан “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах” төслийн үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын …