Мэдээ мэдээлэл

December, 2015

  • 25 December

    Сирийн 300 мянган хүүхэд Туркт боловсрол эзэмшиж, Канад 7000 дүрвэгчдийг хүлээн авна

    Туркийн боловсролын салбарын нэгэн албан тушаалтан Сирийн 300 мянга орчим дүрвэгч хүүхэд тус улсад боловсрол эзэмшиж буй тухай мэдээлэв. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Юсуф Буюк Турк Улс 81 мужийнхаа сургуульд сиричүүдийг хамруулахын тулд их хүчин чармайлт гаргаж буй тухайгаа өгүүлэв. Тус улсад одоошор 2.5 сая орчим дүрвэгч буй бөгөөд 2011 оноос хойш дүрвэгчдийн хангамжид зориулж тус улс 8.73 …

  • 25 December

    Эмнэлэгт гал гарч, 25 хүн амиа алджээ

    Саудын Араб улсын баруун өмнөд хэсэгт байрлах Жазан хотын “General” эмнэлэгт өчигдөр 19.00 цагийн орчимд гал гарсны улмаас 25 хүн амиа алдаж, 107 хүн шархтсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Гэрчүүдийн мэдээлснээр “Гал нэг давхарын харуулын байрнаас эхэлж гарсан” гэв. Тус эмнэлгийн нэгдүгээр давхарт төрөх тасаг, эрчимт эмчилгээ, хүлээн авах тасаг байрладаг байна. “Амиа алдагсдын дунд жирэмсэн эхүүд байсан” хэмээн аврах …

  • 25 December

    Сагсан бөмбөгийн лигийн тоглогч, сэтгүүлч Б.Батхишигт чин сэтгэлээсээ туслацгаая

    Сэтгүүлзүйн салбарт мөр зэрэгцэн хүчин зүтгэж явсан, мөн сагсан бөмбөгийн лигийн тоглогч явсан эрхэм анд Б.Батхишиг дүүдээ хамт ажиллаж байсан найз нөхөд, ах дүүс нь чин сэтгэлээсээ туслахаар шийдлээ. “АРДЧИЛАЛ” сонины сэтгүүлч, спортын мастер Б.Батхишигт яаралтай бөөр шилжүүлэн суулгах мэс засалд хандив цуглуулах “Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг болон Легионер”-уудын халз тоглолт энэ сарын 30-ны 18:00 цагт Спортын төв …

  • 25 December

    Монгол улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмийн лабораторитой боллоо

     Монгол Улсын Засгийн газар, АХБ-ны дэмжлэгээр хэрэгжүүлсэн Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -4 төслийн “Эмийн аюулгүй байдлын дэглэмийг бэхжүүлэх” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн харьяа Эмийн хяналтын лабораторийг тоног төхөөрөмж, үйл ажиллагаа, мэдээллийн технологи, боловсон хүчний чадавхийн хувьд олон улсын түвшинд нийцүүлж, ISO/IEC17025:2005 стандартын дагуу олон улсад итгэмжлүүлэх ажлыг гурван жилийн өмнөөс эхлүүлсэн.  Энэхүү ажил …

  • 25 December

    “Капитал” банкийг дээрэмджээ

    Өчигдөр 19 цагийн орчим “Капитал” банкны Хан-Уул дүүрэгт байрлах салбарт дээрмийн хэрэг гарч 14 орчим сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, 180 см орчим өндөртэй, 25-30 орчим насны үл таних эрэгтэй халдаж, банкны ажилтнуудыг айлган сүрдүүлж 14 орчим сая төгрөг дээрэмдэж, зугтаасан байна. Харин уг хэргийг цагдаагийн албан хаагчид шалгаж эхлээд байгаа бөгөөд гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа ажээ. эх …

  • 25 December

    Сэлэнгэ аймагт өршөөл үзүүлэх тухай хуулинд нийт 641 ялтан хамрагджээ

    Монгол улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-аас баталсан 2015 оны 08 дугаар сарын 11 –ны өдрийн  “Өршөөл үзүүлэх тухай”  хуулиар Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 641 ялтан хамрагдсанаас хорих ял эдлэж байсан 357 ялтан, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн 40 ялтан, цагдаагийн байгууллагын хяналтанд байсан 244 этгээд хамрагджээ.Үүнээс: Сэлэнгэ аймгийн Мандал сум дах чанга дэглэмтэй хорих 413, …

  • 25 December

    Дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх төлбөрийг баталлаа

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 33 дугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг  хэлэлцэн тогтоолоо. Нийслэлийн Засаг  даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр энэхүү асуудлыг танилцуулахдаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” шинэ хууль батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн …

  • 25 December

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09.00 цагт: “Захиргааны төвлөрлийг хэмжих арга зүйн асуудалд” сэдэвт Эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байранд болно. Эрдэм шинжилгээний хурлаар “Захиргааны төвлөрлийг хэмжих арга зүйн асуудалд”, “Нутгийн удирдлагын тогтолцоо ба засаглалын эрх мэдлийн тэнцвэр”, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн онцлог, тулгамдсан асуудал”, “Орон нутгийн бие даасан байдлыг сумдан дээр тодорхойлох нь”, “Монгол Улсын төрийн байгууламж: засаг захиргаа, …

  • 24 December

    Монголд Австралийн Элчин сайдын яам нээгдэв

    Сүүлийн үед Австрали Улсыг зорих Монголчуудын сонирхол нэмэгдэж, тэдгээр иргэдэд манай улсад Австралийн Элчин сайдын яам байхгүй байдал хүнд тусч байсан юм. Тодруулбал, эндэх Төлөөлөгчийн газраар нь дамжуулж Австрали Улсад виз мэдүүлэхэд, тухайн бичиг баримтыг Бээжинд аваачиж нягталж үздэгээс шалтгаалж визний хураамж гэж 1 сая төгрөг авдаг байв. Түүнчлэн виз гараагүй ч энэ мөнгийг буцаан олгодоггүй байсан юм. Харин өнгөрөгч …

  • 24 December

    Найман хувийн зээл шийдэгдтэл 10 хувийн урьдчилгаатай зээл олгохгүй

    Даваа гаригт Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Голомт” банкны төлөөлөлтэй орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон хэрэгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Гэтэл өчигдөр Эдийн засгийн байнгын хороон дээр гишүүдийн зүгээс “Үнэхээр Голомт банк ганцаараа зээл өгөх боломжтой гэдгээ зарлаж байгаа юм уу” гэсэн бол Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Эрсдэлээ тооцож судалгаа хийсэн юм уу. Энэ талаар …

  • 24 December

    Хятад гахайн мах идэх нь амиа хорлосонтой адил

    Хятадын Сычуаний нэгэн иргэн саяхан тус улсын “Tianya” интернэт форум, “WeChat”-д нийтлэлээ цацжээ. Түүний нууц нэрийг “Гахай үржүүлдэг тариачин бүсгүй” гэдэг. Ингээд түүний материалыг хүргэж байна.  Хятадын гахай үржүүлэх салбарын нууцыг дэлгэе. Хятад гахайн мах идэх нь амиа хорлосонтой адил. Орчин үед торойг ердөө 5-6 сарын дотор том гахай болгон хувиргаж байна (Анхаар: энд хүндийн хэмжүүр болох 1 жин нь …

  • 24 December

    Улаанбуудайн үрийг татвараас чөлөөлнө

    Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Улаанбуудайн үрийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барилаа. 2015 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 215.7 мянган тонн үр тариа, үүнээс 203.9 мянган тонн буудай тус тус хураан аваад байна. Энэ онд тариалангийн бүс нутгаар 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хур тунадас багатай, 6 дугаар сард аагим халуун болж, хөрсөн …

  • 24 December

    Эдийн засаг ирэх онд ямар байх вэ

    Дотоодын эдийн засгийн талаар сайн гэхээсээ илүү саар мэдээлэл давамгайлсан“хатуу” жилийг үдэж байна. Төсвийн орлого их наядаар тасарч, гадаад өрийн хэмжээ21 тэрбум ам.доллар давж, нэгийн тоотой ногоон мөнгөний эсрэг 2000 төгрөг “нийлж” тэмцээд хүч нь үл хүрэлцэхийн зэрэгцээ цалин, тэтгэвэр нэмэгдсэнгүй. Тэгвэл ирэх жил үндэсний эдийн засаг хэрхэх талаар эдийн засагчдын байр суурийг сонирхлоо. Б.БАТМӨНХ: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ТАВАН ХУВЬД …

  • 24 December

    Сэрэмжлүүлэг:Түймрийн улмаас бага насны хоёр хүүхэд нас барлаа

    Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан сүүлийн үед гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Пийшингийн буруу галлагаа, хэт галлах, үнс нурмаа ил задгай асгах, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт, угсралтын буруу холболт зэрэг иргэдийн санамсар болгоомжгүйгээс үүдэн обьектын гал түймэр ихээр гарч иргэд угаартах, амь нас алдах, эд хогшил, гэр, орон байраа шатаах, гэр оронгүй болох эрсдэл …

  • 24 December

    Г.Уянга гишүүний сонгуулийн сурталчилгаа “Exclusive брэнд”

    Чингэлтэй дүүргийн бүх сургуулиас шалгарсан шилдэг 50 сурагчийг төрийн ордонтой танилцуулж Exclusive компанийн УЯНГА брэндийн малгай ороолтоор урамшууллаа. Сургуулиа төгсөж амьдралд хөл тавьж бгаа хүүхдүүддээ хамгийн сайн сайхныг хүсье! гэж өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Уянгаа гишүүний нэртэй малгайгаар гоёод байждээ….