Монгол Улсын Засгийн газраас өндөр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн зохион бүтээж, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн иргэн, байгууллагад 2 жил тутамд “Технологийн дэвшлийн шагнал” олгодог. Энэ жилийн шагналыг химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбын “Адууны яснаас гарган авсан яс бэхжүүлэх кальцийн бэлдмэл”-д олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн юм. Тэрээр “Адуу” брэндийн “Адууны яснаас гарган авсан яс бэхжүүлэх кальцийн бэлдмэл”-ийг олон …
Мэдээ мэдээлэл
December, 2015
-
28 December
Хуурамч мэдээлэл цацаж, хандалт авахаа зогсоо
Олны танил эрхмүүдийн нэрийг барьж, худал мэдээлэл тараадаг сайтууд олширчээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд реппер Rokit Bay буюу О.Баярсайханыг зам тээврийн ослоор өөд болжээ гэсэн мэдээлэл цацагдаж, сошиалд шуугиан тарьсан. Rokit Bay өөрийн цахим хуудаснаа уг мэдээллийг худлаа гэдгийг мэдэгдсэн. Тэгвэл өнөө өглөөнөөс TV9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийг дахин цацагдахгүй гэсэн мэдээлэл гарлаа. Энэ талаар тус телевизийн удирдах албан тушаалтнаас тодруулахад …
-
28 December
Долоо хоногийн дараа ийм хуулиуд хэрэгжиж эхэлнэ
Хэдхэн хоногийн дараа шинэ он гарна. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих олон хууль бий. Энэ онд иргэд НӨАТ-ынхаа хоёр хувийг буцаан авах эрхтэй болно. Гэртээ хүүхэд харах үйлчилгээ эрхлэх боломж бүрдэнэ. Замын хөдөлгөөнд оролцохдоо зөрчлийн оноогоо тооцуулж эхэлнэ. Энэ мэт өдөр тутмын амьдралд мөрдөгдөхүйц олон хууль хэрэгжиж эхэлнэ. Тэдгээр хуулиудыг тоймлон хүргэе. Шинэ төлбөрийн баримтаа цуглуулж, мөнгө аваарай Нэмэгдсэн …
-
28 December
Зул сарын баярыг хоригложээ
Африкийн Сомали улсын удирдлагууд иргэдээ Зул сарын баяр тэмдэглэхийг хориглосон талаар “CNN” агентлаг мэдээллээ. “Зул сарын баярыг христийн шашинтнууд тэмдэглэдэг” хэмээн Засгийн газраас мэдэгдэж “Энэ баярыг тэмдэглэснээр та бүхэн шашнаасаа урвах болно. Есүс христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэх нь аллахыг уурлуулж, исламын шашныг гутаасан хэрэг болно” гэж мэдэгджээ.Мөн маргааш болох Зул сарын баярыг тэмдэглэх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан хүмүүсийг …
-
28 December
Газар өмчлүүлэх цахим бүртгэл дахин хойшлогдлоо
Газар өмчлүүлэх тавдугаар ээлжийн цахим бүртгэл өнөөдөр дуусах байсан билээ. Тэгвэл ирэх лхагва гараг буюу энэ сарын 30-ныг хүртэл хойшилжээ. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн I, II, III, IV ээлжид хамрагдсан Баянзүрх, …
-
28 December
Караокены төлбөрөөс болж цонхоор үсэрчээ
Өнгөрсөн амралтын өдрөөр Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд байрлах караокены цонхоор согтуу хүн унаж нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, караокены төлбөрийн маргаанаас болж, Увс аймаг Баруунтуруун сумын харъяат 21 настай Н, Ж нар гурван давхрын цонхоор үсэрч, Н нь нас барсан байна. Харин Ж нь ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn
-
28 December
Эмээлт захад адууны шир овоорчээ
Засгийн газар 2013, 2014 онуудад арьс ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосон тогтоол гаргаж, дотоодын үйлдвэрүүдээ дэмжин, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгохыг зорьсон. Манай улсын хэмжээнд арьс шир боловсруулах үйлдвэр 35, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 180 гаруй үйлдвэр ажиллаж байна. Харин жилд дунджаар арьс шир түүхий эдийн захад 200-300 мянган ширхэг адууны шир бэлтгэгдэн ирдэг. Энэ тооны арьс ширийг дээрх үйлдвэрүүд …
-
28 December
Ерөнхий сайд Харшийн сүлд модны наадамд оролцлоо
Монголын хүүхдийн ордон 1958 оноос эхлэн 57 дахь жилдээ Хүүхэд багачуудын Харшийн сүлд модны наадмыг зохион байгуулж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Харшийн сүлд модны наадамд оролцож, хүүхэд багачуудад шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Та бүхний дундаас ирээдүйн төр, нийгмийн зүтгэлтнүүд, багш, инженер, барилгачин, малчин, эмч гээд бүх мэргэжлийн хүмүүс төрж гарна. Хамгийн гол нь сайн хүн болох хэрэгтэй. Та бүхнийг сайн …
-
28 December
Хан-Уул дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтанд орлоо
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 150 ортой 230 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо. Тус цэцэрлэг нь энэ онд Хан-Уул дүүрэгт шинээр ашиглалтад орж байгаа тав дахь цэцэрлэг бөгөөд өмнө нь 27, 209, 218, 223 дугаар цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээж, хүүхэд багачуудаа хүлээн авсан. Шинэ цэцэрлэгийн барилгын ажлыг Хан-Уул дүүргийн “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалтаар 1.2 тэрбум төгрөгийн …
-
28 December
Хүүхдүүдээ цонхоор шидэхийг завдсан аавд 3-5 жилийн ял “төлөвлөжээ”
Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны .. дугаар байрны .. дүгээр орцны .. дугаар давхарт 280 тоотод иргэн Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2 хүүхдээ цонхоор шидэх гээд байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 2015.12.10-ны өдрийн 21:50 цагт иржээ. Мөн дээрх хаягт оршин суудаг иргэн хүүхдүүдээ зодоод хаалгаа онгойлгохгүй байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагаар Аврах ангийн 9 …
-
28 December
Баярын өдрүүдэд авто замын хилийн боомтууд амарна
Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Монгол Улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр /12 дугаар сарын 29/, шинэ жилийн /нэгдүгээр сарын 01/ баярын өдрүүдэд Замын-Үүд, Шивээ хүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Булган, Хавирга, Бургастай гэсэн авто замын хилийн боомтууд амарна. Харин Эрээнцав, Боршов, Арцсуурь, Тэс, Ханх, Ульхан гэсэн авто замын хилийн …
-
28 December
Цагдаагийн алба хаагчид сайн үйлс бүтээлээ
ЦЕГ-ын харьяа Мөрдөн байцаах газрын Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 8 алба хаагч Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны 2-12 насны /2,4,5,12 настай/ 4 хүүхэдтэй өрх толгойлсон, хөдөлмөр эрхэлдэггүй, эх 38 настай Б.Болорын гэр бүлд Шинэ жилийн баярыг тохиолдуулан 4 хүүхдэд нь шинэ жилийн бэлэг, 3 ээлжийн хувцас, гэр бүлд нь сүү, гурил, цагаан будаа, гоймон, нүүрс, түлээний мод …
-
28 December
Баярын өдрөөр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн маршрут
Нийслэлийн засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах захирамжийн хүрээнд иргэд, олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг хийгээд байна. 2015 оны 12 дугаар сарын 31-нд болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаанд өндөрлөх буюу 00:30 цагаас их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 …
-
28 December
Маргааш бүх нийтээр амарна
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр маргааш болох тул хуулийн дагуу бүх нийтээр амарна. 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлтээр энэхүү заалтыг оруулжээ. 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж …
-
27 December
Зэвсэглэл: Орос улсад гал, утаа, дуугүй миномёт бүтээжээ
ОХУ-ын Нижний Новгород хотод “Буревестник” гэдэг шинжлэх ухаан-судалгааны төв институт байрладаг билээ. Тус институтыг 1970 онд зөвлөлтийн хуурай замын болон тэнгисийн цэрэгт зориулсан төрөл бүрийн артиллерийн их буу, миномёт, зэвсэг бүтээх, үйлдвэрлэх зорилгоор байгуулж байжээ. 2009 оноос шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн “Уралвагонзавод” корпорацын бүрэлдэхүүнд орж үйл ажиллагаа явуулж байна. Энэ институтад бидний сайн мэдэх 120 мм-ийн 2С12, 82 мм-ийн 2Б24, 2К32 зэрэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл