Мэдээ мэдээлэл

September, 2015

  • 4 September

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ХБНГУ-ын “Die Welt” сонинд ярилцлага өглөө

    “Die welt” сонин нь 1946 оноос эхлэн хэвлэгдэж байгаа ХБНГУ-ын өдөр тутмын голлох сонинуудын нэг юм. Ерөнхий сайд тус сонины сэтгүүлчийн асуултад хариулж, Монголын эдийн засгийн үзүүлэлтүүд болон хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр  авч хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар ярилаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бизнес эрхлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинээр боловсруулан баталснаар гадаад дотоод хөрөнгө …

  • 4 September

    Өнөөдөр болох зарим үйл явдлаас

    09:00 цагт: “Цусаа бэлэглэж амьдрал хайрлая” донорын өдөрлөг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны Иргэний танхимд болно. Утас: 89021096, 70070137 09:30 цагт: Барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 89 жилийн ойн арга хэмжээ Барилгачдын талбайд болно. Үйл ажиллагаанд салбарын удирдлагууд болон шат шатны төлөөлөл оролцож салбарт амжилт гаргасан тэргүүлэгч байгууллага, барилгачид даа шагнал гардуулна. 10:00 цагт: Хүн төрөлхтний өмнө тулгарсан …

  • 4 September

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Есдүгээр сарын 4-ний баасан гарагт дараах хэсгийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Сонгинохайрхан дүүрэг 10.00-18.00 цагт: 3, 4, 5, 26, 27-р хороо дүүргийн ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, 38-н айлын орон сууц, Бага Наран, Алтан-Овоо, Их Наран, МТЗ, Мандал овоо, Нуурын гудамж болон тэдгээрийн ойр орчимд, 11.00-17.00 цагт: 35/6кВ Карьер д/ст, …

  • 4 September

    Иргэдээ ялгаварлаж итгэл рүү нь ус цацсан ХААН банк

    Монгол улс даяар хамгийн өргөн сүлжээтэй, хамгийн их  мөнгөн хөрөнгө хуримтлуулсан, хэрэглэгчээ ХААН-д өргөмжилсөн гэж  өөрсдийгөө дөвийлгөдөг ХААН банкныханы гууль цухуйж эхлэв бололтой. Тэд иргэдийг бэл бэнчингээр нь ялгаж,  оюутан залууст үйлчлэхгүй гэх  улайм цаймдаа гарсан шийдвэр гаргажээ. Угтаа бол Монгол улсын иргэн бүр аливаа үйлчилгээний газар адил тэгш эрх эдлэх ёстой. Гэтэл ХААН банкны хувьд VIP зэрэглэлийн үйлчлүүлэгчид нь …

  • 3 September

    Хууль зөрчсөн 37 албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулжээ

    Авлигатай тэмцэх газар 2015 оны 09 дүгээр сарын байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 250 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авснаас 223 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хянан шийдвэрлэсэн нийт өргөдөл, гомдлоос 49 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар, хууль тогтоомж зөрчсөн …

  • 3 September

    Эрүүгийн 6 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв

    Авлигатай тэмцэх газар 2015 оны 8 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 2 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 14 гомдол, мэдээллийг шалгаснаас 1 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэх, 5 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 5 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 56 хэрэгт мөрдөн …

  • 3 September

    “Авьяаслаг Монголчууд”-ын шүүгч нар таалагдаж байна уу?

    “Монгол ТВ” телевизийн уран бүтээлчид “Авьяаслаг Монголчууд” шоуг энэ сарын 20-ноос эхлэн хүргэх гэж байгаа билээ. Харин уг шоуны шүүгч нараар хөгжмийн зохиолч, продюсер, “Харанга” хамталгийн ахлагч Ц.Чулуунбат, хөтлөгч нэвтрүүлэгч С.Чимгээ, реппер Rokitbay, хийлч Дээгий нар ажиллаж байгаа гэнэ. Тэд энэ оны эхээр орон даяар авьяастан  тодруулах ажилдаа оржээ.  Монгол орны өнцөг булан бүрээс  хоёр мянга гаруй оролцогчид тус шоунд …

  • 3 September

    Дагнасан шүүхтэй болж байгаа учир манай өмгөөлөгчид ч бас дагнаж тодорхой төрлөөрөө илүү мэргэших ёстой

    – Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга саяхан батлагдлаа. 2015 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн Шүүхийн шинэ зохион байгуулалт руу шилжиж байна. Та энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. – 2015 оны 6 дугаар сарын 19-ны өдөр Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар баталсан. Өчигдөр 6 сарын 25-нд эцсийн найруулгыг сонссон. Ингээд 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж …

  • 3 September

    Дауны синдромтой бүсгүй 10 жил үерхсэн залуутайгаа хуримаа хийжээ

    Дауны синдромтой 25 настай бүсгүй маань өөрийн хайр, аз жаргалыг олон хуримаа хийжээ. Түүнийг Жиллиан гэдэг бөгөөд өөртэйгээ адил өвчтэй Риантай 10 жил үерхсэн байна. Жиллиан нь Хойд Кентукигийн их сургуульд ажилладаг ба түүний хурим 2 цаг гаруй үргэлжилж 160 гаруй зочид хүрэлцэн ирсэн аж. Жиллиан хэлэхдээ “Дауны синдромтой гэдэг нь тэд галзуу тэнэг гэсэн үг биш. Бид зүгээр л …

  • 3 September

    НИТХ-ын дэргэдэх иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна

    Иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалт зарлах тухай Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Нэг. Тавигдах шаардлага Иргэний зөвлөлийн гишүүнд Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан иргэн нэр дэвшинэ. Хоёр. Бүрдүүлэх материал Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүрээр зүйлийн 21.4 дэх …

  • 3 September

    ОХУ-д гарсан түймрийг унтраах ажиллагаанд манай аврагчид оролцоно

    ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад гарсан ой, хээрийн түймрийн тархалт ихэсч, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан МУ-ын Засгийн газрын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газраас түймрийг унтраах ажиллагаанд оролцох аврах бүлгийг ОХУ руу илгээлээ. Аврагчдыг үдэх ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо. Тус ажиллагаанд Монгол Улсын Шадар сайдын үүргийг хариуцагч, УОК-ын дарга бөгөөд Хууль зүйн сайд Д.Дорлигжав, ОБЕГ-ын дарга, бригадын …

  • 3 September

    Байцаа төмсний үнэ огцом өсчээ

    2015 оны 9-р сарын 1-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 11.1 хувиар буюу 160 төгрөгөөр, монгол лууван 0.3 хувиар буюу 5 төгрөгөөр, монгол манжин 4.1 хувиар буюу 90 төгрөгөөр, монгол байцааны үнэ 12.8 хувиар буюу 210 төгрөгөөр тус тус буурчээ.

  • 3 September

    Махны үнэ захуудад өссөн байна

    2015 оны 9-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5735 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7210 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 2.9 хувиар буюу 205 төгрөгөөр, үхрийн цул мах 0.5 хувиар буюу 45 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад …

  • 3 September

    Шуурхай удирдлагын төвийн мэдээ /2015.09.03/

    2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: Осол, гэмтлийн мэдээ: 8 дугаар сарын 29-аас 9 дүгээр сарын 1-ний хооронд нийт 1595 хүн осол, гэмтэлд өртсөний улмаас 66.1%-ийг эрэгтэйчүүд, 30%-ийг 0-15 насны хүүхэд, 9.3% нь хэвтэн эмчлэгдэж, 22% нь согтуугаар гэмтэлд өртжээ. Эх сурвалж: ГССҮТ Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ Мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, сурталчилгаа хийх. Хордлогын …

  • 3 September

    MONGOLIAN DOG SHOW – 2015 тэмцээний бүртгэл эхэллээ

    Тун удахгүй МОНГОЛЫН НОХОЙ СУДЛАЛЫН холбооноос зохион явуулдаг MONGOLIAN DOG SHOW – 2015 тэмцээн уламжлал ёсоор зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээний цар хүрээ жилээс жилд тэлж, оройлцоогоор тэмцээнд 20-25 орчим үүлдрийн 250-300 шилдэг нохойнууд ордог ба нийт 12000-18000 нохой сонирхогчдыг хамарсан томоохон үзэсгэлэн тэмцээн болж өргөжсөн. Иймд хамтран ажиллах байгууллага , хувь хүмүүсийг урьж байна. Та нохойгоо тэмцээнд оруулах …