Мэдээ мэдээлэл

August, 2015

  • 13 August

    Цахим сүлжээгээр худалдаалагдаж буй эм эмийн бэлдмэлийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна

    Иргэдээс хүлээн авсан мэдээллийн мөрөөр НМХГ-ын эм био бэлдмэлийн улсын байцаагчид цахим сүлжээгээр дамжуулан эм, биологийн идэвхит бүтээгдэхүүн, витамин борлуулдаг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явцад тусгай зөвшөөрөлгүй, Монгол улсын эм эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хугацаа нь дууссан, хаана хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй эм эмийн бэлдмэлүүд илэрсэн байна. Ийм учраас баталгаагүй газраас эм эмийн бүтээгдэхүүн авч …

  • 13 August

    Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

    2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: Улсын хэмжээнд Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, олныг хамарсан гамшиг осол, халдварт өвчний дэгдэлт, химийн болон цацрагийн хордлогын тухай албан болон албан бус эх сурвалжаар мэдээлэгдээгүй байна. Дэлхий дахинд: Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар: БНСУ, БНХАУ-д нийт 186 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 36 хүн нас барсан байна. Нас баралтын …

  • 13 August

    Денверийн гудамжинд тэмдэг байршууллаа

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны 87 дугаар тогтоолоор Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруугаас Бээжингийн гудамж хүртэлх авто зам дагуу гудамжийг АНУ-ын Денвер хотын нэрэмжит гудамж болгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд тус гудамжинд тэмдэг байршуулах үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Денвер хотын Захирагч Майкл Ханкок тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Нийслэлийн Засаг дарга …

  • 13 August

    Хүчингийн хэрэг хийсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

    ОХУ-ын Буриадын цагдаагийн газраас хүчингийн хэрэг хийсэн гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлжээ. Тэд Буриадын нэгэн тосгонд эцэг, эхтэйгээ уулзахаар ирсэн бүсгүйг машиндаа хүчээр суулган авч яваад хээр аваачиж хүчирхийлсэн гэнэ. Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч гэмт этгээдүүдийг Монголын иргэд байх магадлалтай гэж үзэж буй. Хэрэгтнүүд мөнгөлөг цагаан өнгийн “Тоёота Харриер” машинтай байсан бөгөөд хэргийн газраас зугтахад нь хохирогч …

  • 13 August

    Хэрлэн голд нэг хүн энджээ

    Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хийд багийн нутаг Хэрлэн голд иргэн О /48 настай, эрэгтэй/ усанд живсэн тухай мэдээллийг 2015.08.12-ний өдрийн 15:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн нутагт Амарбаясгалант хийд орох замд 10-20 машин шаварт суусан өндөр …

  • 13 August

    Таван иргэний амь насыг аварчээ

    Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр төмөр замын Чойр өртөөний бохирын шугамд цэвэрлэгээ хийж байсан 5 ажилтан ухаан алдсан тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 15:17 цагт ирсэн байна. Энэ үеэр ээлжийн бус, амралтын цагаар тухайн орчинд зорчиж явсан тус газрын Аврах, гал унтраах 37 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, …

  • 13 August

    Бээжин хотын төв талбайд алхах цэрэг эрсийн жагсаалын бэлтгэлийг шалгав

    БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монголын цэрэг эрс оролцох билээ. Цэрэг эрсийн жагсаалын бэлтгэлийн явцтай өчигдөр Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Алтансүх  нарын албаныхан танилцав. Бэлтгэлийн үеэр Бригадын генерал Р.Сүхбат бүрэлдэхүүнд хандаж \”Бэлтгэл үндсэндээ хангагдаж байна. Гэхдээ та бүхний алхах …

  • 13 August

    Хянганы нуруун дээрээс ялалтын буудлага хийсэн танкчин

    Дуурсах нэр, дурсагдах гавьяагаа тод томруунаар үлдээсэн ахмад дайчдын нэг нь армийн алдарт хурандаа Загдын Аюуш билээ. Хурандаа Загдын Аюуш 1924 онд Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд төрсөн, 1942 онд цэргийн албанд ирж, танкийн сургуулийн ротод суралцан танкийн механик жолоочийн мэргэжил эзэмшээд  1943 оны хавар Монголын Ардын Армийн зэвсэглэлд БТ-7 маркийн танкууд ЗХУ-аас ирж, эхний танкуудад Сүхбаатар, Чойбалсан, Магсаржав гэсэн …

  • 13 August

    Хайлааст-“Нарантуул-2″-ыг холбосон жишиг авто замыг нээхэд бэлэн болжээ

    “Гэр хорооллын хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачилгаар 13 дугаар хорооны Сургуулийн-14 дүгээр гудамжинд байгалийн чулуу, бетонон зам барьж ашиглалтад оруулсан. Тус замыг “Нарантуул-2” худалдааны төвтэй   холбох замын ажил амжилттай дуусч, нээлт хийхэд бэлэн болжээ. Дүүргийн 12, 13 дугаар хороо буюу “Нарантуул-2”, Хайлаастыг автозамаар холбосноор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, оршин суугч иргэдэд дэд бүтэц хүрсэн, …

  • 13 August

    Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн байгууллагад БНСУ-ын Кёнги аймгийн төлөөлөгчид айлчлав

    Дархан-Уул аймгийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Кёнги аймгийн Иргэдийн хурлын 11 төлөөлөгч Дархан-Уул аймагт ажлын айлчлал хийж, Эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлэгт зочилов. Зочид төлөөлөгчдөд Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулга нар Эрүүл мэндийн байгууллагын тухай танилцуулгыг хийж, НЭМТ-ийн хөдөлгөөн чийрэгжүүлэлтийн төв, нэгдсэн эмнэлгийн Поликлиникийн тасгийн үйл ажиллагааг үзүүлж сонирхуулав. Мөн цаашид яаралтай тусламжийн төвийг …

  • 13 August

    Шүүгч Г.Ганбаатар: Иргэдийн төлөөлөгчийн ач холбогдлыг өргөнөөр харах нь чухал

    Шүүх дэх иргэдээр овоглосон төлөөллийн оролцоог идэвхжүүлж, эрх зүйн байдалд нь анхаарал хандуулж, тэдний “дуу хоолой”-г сонсох нь шүүхийн шинэтгэлийн зайлшгүй хөндөх сэдэв. Нийгмийн идэвх мэдрэмж өндөртэй, зохих түвшний эрх зүйн мэдлэг мэдээлэлтэй, “часхийсэн” иргэдийн төлөөлөгчид шүүхэд нэн шаардлагатай. Харамсалтай нь иргэний үүргээ ухамсарлаж, шүүхэд хүндэтгэл дүүрэн ирэхээсээ илүү айж эмээх, шүүхэд эрэл хайгуулын ажил нэмчихдэг хүмүүс ч байсаар байна. …

  • 13 August

    Онол практикийн бага хурал боллоо

    Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд УЕПГ-ын Сургалтын төв 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “Прокурорын байгууллагын түүхэн замнал, үйл ажиллагаа цаашдын хөгжлийн чиг хандлага” сэдэвт онол практикийн бага хурлыг Хууль зүйн үндэсний хүрээлэнд хийлээ. Онол практикийн бага хурлын ажиллагааг Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нээж “Монгол Улсын …

  • 13 August

    Нийслэлд золгүй байдлаар 7 хүн нас баржээ

    2015 оны 08-р сарын 12-с 13-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1766 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 44 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 26 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 7 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 15, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 2, танхайрах гэмт хэрэг 5, …

  • 13 August

    Хятадад асар хүчтэй дараалсан дэлбэрэлт болов

    Өчигдөр орой орон нутгийн цагаар 11:30 цагийн үед Хятадын далайн боомт хот Тяньжинд хүчтэй дэлбэрэлт болжээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр уг дэлбэрэлт нь аюултай барааны тээвэрлэлт хийдэг Тяньжиний Донжянь Порт Руй Хай Интернэшнл Ложистикс хэмээх тээвэр зуучийн компанийн агуулахад болсон байна. Дэлбэрэлтийн үеэр агаарт мөөг хэлбэртэй асарт том үүл бий болж 10 км зайтай газарт доргилт мэдрэгджээ. Дэлбэрэлтээс болж 17 хүн …

  • 13 August

    Х.Бадамгэрэл “Top model international 2015” тэмцээнд оролцоно

    Ливан улсын Бейрут хотноо ирэх сарын13-19-нд зохион байгуулах “Top model international 2015” тэмцээнд Монгол Улс анх удаа оролцохоор болжээ. Тус тэмцээнд “Дэлхийн мисс-2014”-т эх орноо төлөөлөн оролцож байсан топ модель Т.Батцэцэг, 2009 оны “Miss Mongolia” тэмцээний ялагч Х.Бадамгэрэл, Азийн модель Э.Энхтүвшин, шилдэг загвар өмсөгч Б.Билгүүн нар улсаа төлөөлөн оролцохоор болсон байна. www.unen.mn