Мэдээ мэдээлэл

August, 2015

  • 12 August

    Гулгаа массажны цаана 326 биеэ үнэлэгч байгааг тогтоожээ

    Баянгол, Баянзүрх дүүрэгт гулгаа массаж нэрээр охидын биеийг үнэлүүлж байсан этгээдүүдийг цагдаа нар өнгөрсөн зургадугаар сард илрүүлсэн юм. Зоогийн газар, шөнийн цэнгээний газруудын дор байрласан гулгаа массажид биеэ үнэлэлтийг зохион байгуулж байсан 24 этгээдийг саатуулсан билээ. Цагдаа нар энэ төрлийн үйлчилгээний цаана охидыг уруу татан, амар хялбар аргаар ашиг орлого олж буй гэмт этгээдүүдийг илрүүлэх, хууль бус үйлдлийг таслан зогсоох хяналт, …

  • 12 August

    Кёкүтэнхо Н.Цэвэгнямын хүндэтгэлийн хүлээн авалт боллоо

    Наймдугаар сарын 11-ний өдөр (Мягмар), Япон улсын Элчин сайдын яам болон Монгол дахь Япончуудын нийгэмлэг нь Япон улсын Элчин сайдын өргөөнд, зодог тайлсан Кёкүтэнхо Н.Цэвэгнямын хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгууллаа. Кёкүтэнхо Н.Цэвэгням нь монгол сумочдын анхдагч бөгөөд зодог тайлсныхаа дараа Оошима дэвжээний ояката болж, залуу сумочдод багшлахаар болсон юм. Кёкүтэнхо Н.Цэвэгням нь 1992 онд анх дэвжээн дээр гарснаас хойш 23 …

  • 12 August

    Малчид, тариаланчдад мэргэжил аргазүйн сургалт явуулна

    Хүнс, хөдөө аж ахуйн яам, КОПИА-Монгол Төв, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв хамтран 2015-2017 онд “Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү ёслолын ажиллагаанд ХХААЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Амгаланбаатар, ХААҮШУОНТ-ын захирал С.Жавхлан, БНСУ-ын хөдөөгийн хөгжлийн агентлагын КОПИА-Монгол төвийн захирал Чой Юун Чоль нар болон бусад албаны …

  • 12 August

    Цэрэнтогтох хүү эмнэлгээс гарчээ

    Найман сартай бяцхан дүүгээ аварч өөрөө наян хувийн түлэгдсэн Цэрэнтогтох хүүгийн бие сайжирч эмнэлгээс гарчээ. Солонгосын Хангасва эмнэлэгт эмчлүүлж эмчилгээгээ дуусгасан ба эмнэлгээс өчигдөр гарсан байна. Үлдсэн зарим нэг эмчилгээ болон физик эмчилгээг эх орондоо хийлгэх юм. Одоо биеийн байдал нь тун сайн байгаа бөгөөд удахгүй 8-р сарын 12 нд эх орондоо ирэхээр болсон байна. Мөн энэ хугацаанд сэтгэл зүрхээрээ …

  • 12 August

    Шуурхай мэдээ: Шугамын автобус автобусны буудал мөргөжээ

    Дөнгөж саяхан хорооллын эцсийн буудалд автобус автобусны буудал мөргөсөн хэрэг гарчээ. Тодруулбал 6571 УНГ улсын дугаартай ээрмэл- хорооллын чиглэлийн автобус автобусны буудал мөргөсөн байна. Албан бус сурвалжаар тормозны шингэн алдсанаас тормоз ажиллагаагүй болж автобус чигтээ буудал мөргөсөн бөгөөд нэг хүн гэмтсэн гэсэн мэдээлэл байна.     www.undesten.mn

  • 12 August

    Хүүхэд харагч нэг иргэн 5-аас дээш хүүхэд харахгүй

    Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Үүнтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, З.Баянсэлэнгэ, Р.Бурмаа нарын эмэгтэй гишүүд хэвлэлийн хурал хийлээ. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 3 жил хэлэлцэгдэж байж энэ оны 07 дугаар сард УИХ-аар батлагдсан. Хууль хэрэгжихэд хамгийн чухал шийдвэрлэх асуудал бол улсаас олгох дэмжлэгийн мөнгийг төсөвт суулгах бөгөөд …

  • 12 August

    Өршөөлийн тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцлээ

    УИХ-ын ээлжит бус чуулган Засгийн газрын бүтцийг өөрчлөх, МАН-ын сайдуудыг “чөлөөлөх”, эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон өршөөлийн тухай хуулийг хэлэлцэн батлах гээд зорилтоо эхнээсээ хэрэгжүүлж байна. Удаан хугацаанд дуншсан Өршөөлийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо  хаалттай дэгээр хэлэлцсэн юм. Харин Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үдээс …

  • 12 August

    Буянт-Ухаад шалган нэвтрүүлэх бүртгэлийн cистем ашиглалтад орлоо

    Хууль зүйн яам БНСУ-ын Койка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт Э-иммигрэйшн системийг хөгжүүлэх төслийг 2012 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд шинээр хийгдсэн ISM шалган нэвтрүүлэх бүртгэлийн системийг Буянт-Ухаа боомтод 8 дугаар сарын 10-ны өдрөөс ажиллуулж эхэллээ. Манай улсад 2016 онд болох АСЕМ-ийн дээд хэм­жээний 11 дэх удаагийн уулзалтын үеэр зорчигч, тээврийн …

  • 12 August

    Нийслэлийн Засаг дарга АНУ-ын Денвер хотын Захирагч Майкл Ханкокыг хүлээн авч уулзлаа

    АНУ-ын Денвер хотын Захирагч Майкл Ханкок тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод албан айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл АНУ-ын Денвер хотын Захирагч Майкл Ханкокыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцов. АНУ-ын Денвер хотноо 2001 оны 11 дүгээр сард Улаанбаатар, Денвер хотуудын дарга нар “Эгч дүү хотын гэрээ”-нд …

  • 12 August

    Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хороог байгууллаа

    Нийслэлийн Засаг дарга “Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хороо байгуулах тухай” А/654 дүгээр захирамж гаргаж, Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг тус тус баталлаа. Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хорооны даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана. Салбар хороо нь нийслэлийн хөгжлийн бодлого, хүний нөөцийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл, төсвийг  жендэрийн …

  • 12 August

    Залуус өөрсдөө санаачлан амьдрах орчноо тохижуулж байна

    Баянгол дүүргийн хэсэг залуус нэгдэн “Бид баянголын залуус” сайн дурын нэгдэл байгуулан   өөрсдийн санаачлагаар   дүүргийнхээ  гэр хорооллын айлд өрхүүдийн дунд “Жишиг гудамж” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төслийн хүрээнд   залуучууд өөр хоорондоо нэгдэн  Баянгол дүргийн 23-р хорооны гэр хороололын  2 гудамжны 14 айл  өрхүүдийн хашааг  тохижуулан, хашааны хүрээ гарниз хадах, будаж хээлэх,   шөнө гэрэлтдэг материалаар хаягжуулах, шуудангийн хайрцаг …

  • 12 August

    “Усан хөшиг” гэгч цоргын 70 сая төгрөгөөр бүтсэн зардлын задаргаа ба гэрээ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор Арсалантай гүүрэнд 70 саяар усан хөшиг гэгчийг байрлуулсан. Харамсалтай нь долоо хоногийн нүүр үзэлгүй  ажиллахаа больсон. Үүнийгээ засаж байж магад хэмээн тайлбарлаж байсан. Тэгвэл уг  усан хөшиг гэгч цорго нь  өнөөдөр ч гэсэн алдаг оног ажиллаж байгаа.  Засвар хийж байгаа ч юм шиг,  эвдэрсэн ч юм шиг ойлгомжгүй байгааусан хөшиг нь …

  • 12 August

    Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн хамгаалалтын бүсийг шинэчилнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/656 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2009 оны 95 дугаар захирамжаар батлагдсан ”Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүс”-ийг шинэчлэн тогтоох Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана. …

  • 12 August

    Шинэ сайдуудад хэн хэний нэр яригдаж байна вэ?

    Ойрд монголын улс төр бужигнаантай байна. Засгийн газрын  6 сайдыг шинээр  томилох асуудал  яригдаж байгаатай зэрэгцэн өчигдөр орой  Өршөөлийн хууль “ногоон гэрлээр” батлагдлаа. Засаг барьж байгаа АН-д Өршөөлийн хуулийг ингэж батлахаас өөр арга байгаагүй. Учир нь  АН, МАН-ын 6 сайдыг “хөөснөөр” тэд хүссэн хүсээгүй “Шударга ёс  эвсэл”-тэй хамтран ажиллаж, цаашид засгаа үргэлжлүүлэн авч явах сонголт үлдсэн. Харин МАХН-МҮАН  “Шударга ёс …

  • 12 August

    БНСУ-д хөдөлмөр эрхлэх иргэддээ хандсан зөвлөмж

    Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 2012 онд байгуулсан “Виз олгох нөхцлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээр”-ийн дагуу БНСУ-д зорчих манай иргэдэд 90 хүртэлх хоногийн хугацаатай виз олгох болсон билээ. Гэтэл сүүлийн үед БНСУ-д аялал, жуулчлалын зориулалттай 90 хүртэлх хоногийн хугацаатай визээр зорчсон манай зарим иргэд хөдөлмөр эрхлэх тохиолдол цөөнгүй гарч байна. Аялал, жуулчлалын зориулалттай визээр зорчоод улмаар тус …