Мэдээ мэдээлэл

November, 2015

  • 3 November

    Хуурамч мөнгөн тэмдэгт хийвэл ингэж шийтгүүлнэ

    Сүүлийн жилүүдэд хуурамч мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулж, мөн борлуулах гэсэн үйлдэл тасрахгүй гарах болсон. Ойрын баримтыг дурьдвал, өнгөрсөн амралтын өдөр хуурамч мөнгөн тэмдэгттэй холбоотой гурван хэргийг цагдаагийн газраас шалгажээ. Банкаар үйлчлүүлж байсан иргэдийн бэлэн мөнгөнд хуурамч 20, 10 мянгатын дэвсгэрт байсан аж. Өмнө нь 20 мянгатын дэвсгэртээр 17 сая гаруй төгрөгийг хуурамчаар хийсэн хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байсан. Гэтэл энэ …

  • 3 November

    Нийслэлийн өдрөөр 231 иргэн азтанаар тодорлоо

    Нийслэлийн 376 жилийн ойн өдрийг тохиолдуулан Чингисийн талбайд “Их хотын хямдралтай худалдаа” 3 дахь жилдээ болж иргэдээ баярлууллаа. Их хотын хямдралтай худалдаанд энэ жил 107 аж ахуйн нэгж оролцон 231 иргэнд 17.9 сая төгрөгний бараа бүтээгдэхүүнийхээ дээжийг сугалгааны тохирол болгон олгов. Цаг тутам шалгаруулсан азтай үзэгчдэд аж ахуйн нэгж, компаниуд өөр өөрсдийн брэнд бүтээгдэхүүний дээж, хүнсний бүтээгдэхүүний нэг жилийн хэрэгцээ, …

  • 3 November

    Шаньдун мужийн хөгжлийн гурван өнгө

    Өнгөрсөн сард Хятад, Монголын хэвлэл мэдээллийн VI форум Хятад улсын ӨМӨОЗО-ны Алшаа аймагт болсон. Энэхүү форумд оролцохоор  Монголоос очсон хэвлэл мэдээллийнхэн бидэнд Хятад улсын Шаньдүн мужтай танилцах завшаан тохиосон юм. БНХАУ-ын хамгийн жижиг газар нутагтай хэрнээ хамгийн олон хүн амтай, басхүү хамгийн баян чинээлэг мужуудын нэг болох Шаньдун.  Нийтдээ  157,100km² газар нутагтай, 97.8 сая хүн амтай энэ муж Хятадын зүүн …

  • 3 November

    Нийслэлийн 2015 оны “шилдэг хүүхэд” – ийг шалгаруулна

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн урлаг, спорт, сурлагын болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг жил бүр нийслэлийн “Шилдэг хүүхэд”-ээр шалгаруулдаг уламжлалтай. Нийслэлийн “Шилдэг хүүхэд” нь сургууль хамт олныхоо дунд нэр хүндтэй, бусдад үлгэр дууриал болохуйц авьяас билэг, авхаалж самбаа, хичээл зүтгэл, оюун ухаан, нийгмийн амьдрал ба хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд бусдыг …

  • 3 November

    Хороодын хэсгийн ахлагч нарын урамшууллыг нэмлээ

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 30 дугаар хуралдаанаар “Хорооны хэсгийн ахлагч нарын ажиллах журам”-ыг хэлэлцэн баталсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 150 гаруй хороонд 1300 орчим хэсгийн ахлагч ажиллаж байна. 2015 оны эхний хагас жилийн тайлангаас үзвэл нэг хэсгийн ахлагч холбогдох албан тушаалтнаас сар бүр 7-10 чиглэлээр үүрэг авч ажилладаг гэсэн байна.  Тиймээс цаашид хорооны ажлын албаны уялдаа холбоог сайжруулах, хэсгийн ахлагчийн ажил үүргийг …

  • 3 November

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09.00 цагт: “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба Интернэт” сэдэвт олон талт зөвлөлдөх уулзалт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно. 09.00 цагт: Монголын олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилгын Үндэсний чуулган Корпорэйт зочид буудлын хурлын танхимд болно. Утас: 99087886 10.00 цагт: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд хамтран зохион байгулж байгаа …

  • 2 November

    Гэмт этгээдийг цаг алдалгүй баривчилж, гэмтсэн алба хаагчийг түргэн шуурхай эмнэлэгт хүргэжээ

    Албан үүргээ гүйцэтгэж  явсан цагдаагийн алба хаагчийг мэсээр гэмтээж  хэргийн газраас зугтсан гэмт этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс  урьдчилан сэргийлж,  БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж. Эрдэнэболдоор ахлуулсан  бие бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжлан  баривчиллаа.   Гэмт этгээд  “Б” нь 50 настай урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан нэгэн аж.  Хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Цагдаагийн ажилтнууд …

  • 2 November

    Сонгинохайрхан дүүрэгт “Нийслэлийн засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэг” зохион байгууллаа

    Нийслэлийн Засаг даргын 2015 оны “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/30 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан “Нийслэлийн Засаг даргын нэрэмжит үзлэг явуулах удирдамж”-ийн дагуу Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус аж ахуй нэгж байгууллагад Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, шалган туслах үзлэгийг Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга …

  • 2 November

    “Нэг-хүүхэд” бодлогын гажуудлыг засахад 100 жил хэрэгтэй

    Хятадын эрх баригчид 1979 онд нэвтрүүлсэн “Нэг- хүүхэд” бодлогоо цуцалж,  залуу гэр бүлүүдийг хоёр дахь хүүхдээ төрүүлж, улсынхаа хүн амын бодлогод гарсан гажуудлыг засахад “туслаач” хэмээн уриалж байгаа. Гэвч эрх баригчдынхаа оройтсон ухаарлыг эцэг эхчүүд тийм ч таатай хүлээж авахгүй байгаа тухай бид “Баярлалаа, гэхдээ хэрэггүй”  хэмээх өмнөх нийтлэлээрээ хүргэсэн. Тэгвэл энэ удаа Хятадын хүн амд ойрын 100 жилдээ засч …

  • 2 November

    Б. Бэлгүтэй: Оюутан залуучууд ОХУ-д ажиллаж, туршлага хуримтлуулах боломжтой боллоо

    Монголын Залуучуудын Холбоо оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийг 2013 онд байгуулан ажиллуулж эхэлсэн. Тэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийтдээ 30.000 гаруй ажил хайгч оюутан залуусыг бүртгэж, 12000 орчим залуусыг цагийн ажилд, 4000 гаруй залуусыг байнгын ажилд зуучилсан юм. Түүнчлэн Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, гадагшаа ажиллах хүч гаргах, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх …

  • 2 November

    Лагшин шүтээн оршинолдоо заларлаа

    Архангай аймгийн Цахир сумын нутаг, Халзанбүргэдэй хайрханы ай савд орших Содномдаржаа ууланд Гэсэр багш Цэвээнраашийн Чүлтэмжамц, Аграмба Равсалын Санжайжав нарын лагшин шүтээн зуун дамжин оршиж ирсэн байна. Содномдаржаа уул бол аугаа увидасын эрдэнэсийн ундарга, нууц бүхнийг агуулсан өлгий хайрхан юм. Монгол орноо амьдарч, аж төрж байсан хосгүй увидаст “Гэсэр багш” Чүлтэмжамц, аграмба Санжайжав нар өөрсдөө занданшсан төрх байдалд шилжсэн бөгөөд …

  • 2 November

    Азийн оюутны 2015 тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг шагнана

    Монголын оюутан тамирчид 2015 онд Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд шатар, дугуй, 3х3 сагсан бөмбөгийн спортын төрөлд оролцон Азийн аварга тамирчин, багийн Азийн аваргууд төрөн гарч эдгээр тэмцээнээс 3 алт, 3 мөнгө, 3 хүрэл нийт 9 медаль хүртэн өндөр амжилт үзүүллээ.Тухайлбал дугуйн баг алт, сагсан бөмбөг 3х3 төрөлд эрэгтэй баг мөнгө, шатрын баг хүрэл медаль багийн төрлүүдэд сайн амжилт гарлаа. …

  • 2 November

    Нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг чөлөөлөх ажлыг эхлүүллээ

    Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан 2015 оны А/101 тушаал, удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол,  авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, болзошгүй гамшгийн үед шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайс, гарааш, өргөтгөлийг буулгаж чөлөөлөх нэгдсэн арга хэмжээг 2015 оны 10 дугаар сарын 28-ны …

  • 2 November

    Месси Эл-Класико-д оролцож амжихгүй

    Барселона клубын довтлогч Лионель Месси Ла Лигийн 12-р тойргийн хүрээнд болох Реал-Барселонагийн тоглолт хүртэл өөрийн гэмтлийг эдгээж амжихгүй бололтой. Sport.es сайтын мэдээлж буйгаар Аргентин залуугийн гэмтэл төлөвлөснөөс удаан эдгэж байгаа бөгөөд Луис Энрикегийн баг гэмтэл сэдрэхээс сэрэмжилж түүнийг талбайд гаргахгүй бололтой гэсэн байна. Месси одоо хүртэл гүйлтийн дасгалдаа хүртэл ороогүй байгаа бөгөөд массажист болон физик эмчилгээний эмчийн хяналтан дор энгийн …

  • 2 November

    Абу Дабигаас алт, мөнгөн медаль хүртлээ

    АНЭУ-ын Абу Дабигийн “Их дуулга” тэмцээн өнгөрөгч өдрүүдэд (X.30-XI.01) боллоо. Олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд 88 орны 489 жүдоч зодоглосноос манай улсаас Гавьяат тамирчин Г.Болдбаатар тэргүүтэй 16 жүдоч (эрэгтэй ес, эмэгтэй долоо) хүч үзэж, нэг алт, мөнгөн медаль, шагналт V байрт орсон амжилтаар VI байрт жагслаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн -90 кг-д ОУХМ Л.Отгонбаатар алт, 60 кг-д залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн …