2015 онд 16 аж ахуйн нэгж А-80 автобензин 8,155 тонн, АИ-92 автобензин 21,505 тонн, дизелийн түлш 50,030 тонн, ТС-1 онгоцны түлш 3,660 тонн компанийн нөөцтэй байх үүрэг хүлээн Засгийн газрын тогтоолд заасны дагуу нийт дүнгээр 83,350 тонноос доошгүй хэмжээнд барьж ажиллаж байна. Засгийн газрын энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар 2016 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн …
Мэдээ мэдээлэл
October, 2015
-
30 October
Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг УИХ-аар хэлэлцүүлнэ
Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ сарын 23-ны өдөр УИХ-д өргөн барилаа. Гацууртын алтны үндсэн орд нь 50 тонн баталгаат алтны нөөцтэй, ашиглалтанд ороход бэлэн болсон төсөл юм. Тус ордод 9 жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явуулна. Үйл ажиллагааны нийт зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433.6 сая ам.долларын татвар, …
-
30 October
Хятад айл болгон 2 хүүхэдтэй болохыг зөвшөөрчээ
Нэг тэрбум 370 сая хүн амтай Хятад улс нөхөн үржихүйн бодлогоо өөрчилсөн талаар “Синьхуа”, “Reuters” агентлаг мэдээллээ. Өөрөөр хэлбэл, шороон түмэн хятадууд сүүлийн олон арван жилийн турш баримталж ирсэн “1 өрх – 1 хүүхэд” бодлогоо албан ёсоор, бүрмөсөн халлаа. Тэгэхээр хятад айл болгон 2 хүүхэд төрүүлэх эрхтэй болсон гэсэн үг. Хятадын эрх баригчид 1970-аад оны сүүлээс эхлэн “Нэг өрх – …
-
30 October
Цэцэрлэгийн барилгын трасст орсон иргэдэд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/849 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-аар батлагдсан Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 240 ортой цэцэрлэгийн барилгын трасст орсон иргэдийн өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталлаа. Иргэдийн өмчлөлийн газар, үл …
-
29 October
Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ
Нийслэлийн 376 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд, нийслэлийн иргэд нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ.Одоогоос 376 жилийн тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн …
-
29 October
Эрүүл мэндийн салбар улс төрөөс ангид байсан цагт жинхэнэ утгаараа хөгжинө
МАН-наас санаачлан зохион байгуулсан “Бид хамтдаа” үндэсний форум нь нийгмийн бүхий л салбарын асуудлыг хэлэлцэж байна. Энэ форумын хүрээнд “Нийгмийн бодлого тулгамдсан асуудал, шийдэл,” Ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл”, “Боловсрол, соёл, шинжлэх ухааний салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зах”, “Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зах, “Хүүхэд, залуучуудад тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, залуучуудын …
-
29 October
Баярын парадны аюулгүй байдлыг хангаж хамгаалалтанд ажиллана
Энэ жилийн Улаанбаатар хот байгуулагдсаны ойн баярын парадыг Номин холдинг групптэй хамтран зохион байгуулж байна. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, нийслэлийн иргэд оролцох баярын парад 14:00 цагаас Улсын Их дэлгүүрийн урд төв замаас Цэцэг төвийн уулзвар- Анкарагын гудамж-Чингисийн талбай гэсэн маршрутаар явна. Тухайн цагт тус замуудад хэсэгчилсэн зам хаана. Нийслэлийн Онцгой байдлын газраас баярын парадны …
-
29 October
Б.Барслхагва: “Brother Hood” бол нөхөрлөлийн үнэ цэнэ юм
Тайз дэлгэцийн уран бүтээлд хүч төрөн орж ирж байгаа залуусын нэгдэл болох BrotherHood гэх нэрийг мэдэхгүй хүн өнөөдөр ховор биз ээ. Тус нэгдлийн чансааг нийтэд таниулах анхны уран бүтээлээр ирэх сарын 06-нд бүх кино театруудаар нээлтээ хийх “Том толгойтын романс” нэртэй инээдмийн уран сайхны кино нэрлэгдээд буй. Иймд тус нэгдлийн тараар “Хэцүү анги” ОАУСК-ний Дөлгөөний дүрээр эчнээ танигдсан жүжигчин Б.Батсайхан …
-
29 October
ХХААЯ-ын сайд Р.Бурмаа Дорнод аймагт ажиллаад ирлээ
УИХ-ын 75 дугаар тогтоолоор Халх гол суманд Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах шийдвэр гарсан. Тэгвэл энэ сарын 16-ны өдөр Өргөдлийн байнгын хорооны хурал дээр Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Халх гол” төслийг танилцуулах мэдээлэл хийсэн юм. Тус хуралд Дорнод аймгийн иргэдийг төлөөлөн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халх гол сумын Засаг дарга В. Мөнхтайван болон иргэн Н.Цэрэндулам нар …
-
29 October
Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьжээ
Пүрэв гариг бүрт болдог ”Сайдын цаг” уулзалтад БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг оролцож, салбарын тулгамдсан асуудал, шийдэх арга замын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 17,4 хувь нь буюу 27,2 сая га талбайг хамгаалалтын 33 захиргаа хариуцан ажилладаг. Улсын тусгай хамгаалалттай газрыг 30 хувьд хүргэх зорилтын хүрээнд шинээр найман газрыг тусгай хамгаалалтад оруулахаар ажиллаж байна. Төв аймгийн …
-
29 October
Хонконг иргэдийн 31.8 хувь нь эх газрын Хятадуудад дургүй
Сүүлийн хэд хэдэн жилд Хонконгийн оршин суугчид эх газрын хятадуудад таагүй хандаж эхлэх болсон. Тэдний чиг хандлага нь япончуудад илүү найр тавьж байгаа. Хонконгийн оршин суугчдын 31.8 хувь нь эх газрын Хятадын оршин суугчдад дургүй гэсэн судалгаа гарсан байна. 2007 оноос хойш Хонконгд иймэрхүү хандлагатай оршин суугчдын тоо эрс өсөн ньсудалгаараар ажиглагджээ. Эх газрын хятадууд Хонконгоос нөөц шавхан авч, хүүхдийн …
-
29 October
Волейболын цомын медалийн төлөөх тоглолтууд эхэллээ
Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй “Цом”-ын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд болж алт болон хүрэл медалийн төлөө өрсөлдөх багууд тодорхой болсон. Тодруулбал, Эрэгтэй багуудаас хүрэл медалийн төлөө “Хасу Мегастарс”, “Эрчим”, аваргын цомын төлөө “Тэнүүн-Огоо”, Булган аймгийн багууд шалгарчээ. Харин эмэгтэй багуудаас “Эрчим”, Булган аймгийн баг хүрлийн төлөө, “Монти”, Сүхбаатар аймгийн багууд алтан медалийн төлөө өрсөлдөнө. Түрүүлж хоёр хожсон …
-
29 October
14.00-17.00 цагийн хооронд зарим замыг хэсэгчлэн хаана
Нийслэлийн 376 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойд зориулж цөөнгүй арга хэмжээ зохион байгуулж буй. Үүний нэг нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүдийн оролцсон баярын парад юм. Баярын парад 14:00 цагаас Улсын Их дэлгүүрийн урд төв замаас Цэцэг төвийн уулзвар- Анкарагийн гудамж-Чингисийн талбай гэсэн маршрутаар явна. Энэ үед тухайн хэсгийн замыг хэсэгчилсэн хаана.
-
29 October
Цэцийн их суудлын хуралдаан болно
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргахаар хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх асуудлыг өмнө нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хянан шийдвэрлэсэн билээ. Уг хуралдаанаас, Монгол Улсын Үндсэн хуульд Улсын дээд шүүхийн шийдвэр …
-
29 October
Чингисийн талбайд “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаа эхэллээ
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ой өнөөдөр болж байгаа бөгөөд ойг тохиолдуулан зохиож байгуулж байгаа арга хэмжээнүүдийн нэг нь “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаа юм. Уг худалдааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл цан цохиж албан ёсоор эхлүүллээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Их хотын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл