Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 28 July

    Афганистанд хуримын үеэр 21 хүн буудуулж нас баржээ

    Өнгөрсөн ням гаригт Афганистанд болж байсан хуримын үеэр буудалцаан болж 21 хүн бууны суманд өртөн нас баржээ. Бакланий хойд мужид байрлах хоёр бүлэг буудалцаанд оролцсон гэж Дотоод хэргийн яамын төлөөлөгч мэдээлээд байна. Хоёр бүлгүүд хоорондоо буудалцсан хэмээн үзэж байгаа бөгөөд хуримын зочид уг буудалцаанд өртөн амь үрэгджээ. Нас барсан 21 хүний дунд хоёр хүүхэд байсан ба найман хүн шархадаж эмнэлэгт …

  • 28 July

    12-той хүүгээс хүүхэдтэй болжээ

    Австралийн 40 настай эмэгтэйг охиныхоо 12 настай найз хөвгүүнтэй бэлгийн харьцаанд орсонд буруутган зургаан жил хорих ялаар шийтгэжээ. Шүүгч нарын үзэж буйгаар, уг эмэгтэй тэр хүүхдийг физиологийн хэрэгцээгээ хангахын тулд ашигласан байна. Тэр ч бүү хэл, энэ эмэгтэй 12 настай хүүгээс жирэмсэн болж охин төрүүлсэн боловч “нялх аав” эцгийнхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй гэдэг нь тодорхой юм. Харин түүний хүүхдийг өсгөх …

  • 28 July

    Эрүүл мэндийн зөвшөөрөлтэй байгууллагуудын 35.09 мэдрэл, дотрын эмнэлэг эзэлдэг

    Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Нийслэлийн комиссоос олгодог. Тэгвэл Нийслэлийн эрүүл мэндийн газраас авсан мэдээллээр энэхүү зөвшөөрлийг нийт 1747 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад өгсөн байдаг аж. Үүнд ортой эмнэлэг 88, сувилал 104, 743 эмийн сан багтаж буй юм. 2014 онд тус газраас  хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад зохистой байдлын үнэлгээ хийхэд 11,7 хувь нь эмэгтэйчүүдийн, 24,7 хувь нь …

  • 28 July

    Улиастай-Гачууртын замыг түр хаана

    Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд суурь хучилт хийх,  хоёр гүүрийн засварын ажлыг гүйцэтгэхийн тулд замыг хэсэгчлэн хаах болсныг мэдэгдье. Тодруулбал, “Их хайрхан” амралтын газраас “Монгол шилтгээн” хүртэлх нэг км хуучин авто замыг энэ сарын 30-ны 23 цагаас ирэх сарын 05-ны 06 цаг хүртэл зургаанхоног хаана. Түр зам гаргах боломжгүй учир иргэд нэг км явган алхаж …

  • 28 July

    “Czech open 2015” фестивальд монгол тамирчид амжилттай оролцлоо

    БНЧУ-ын Пардубице хотноо 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 26 дахь удаагийн “Czech Open 2015” олон улсын шатрын болон хөлөгт тоглоомын фестиваль “Tipsport Arena” цогцолборт зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд манай улсаас фиде мастер С.Билгүүн, С.Чингүүн, спортын мастер Б.Тэнгис, Э.Баасансүрэн, Ц.Батсайхан, Ц.Ганцоож, Х.Итгэлт нар оролцож, сонгодог шатрын төрлөөр өрсөлдлөө. Тэмцээний G3 буюу түргэвчилсэн рапид тоглолтын төрөлд 10 улсын 91 …

  • 28 July

    Г.Буяндорж нарын шүүх хурал үргэлжилж байна

    “Ноёд” группийн ерөнхийлөгч гэх Г.Буяндорж болон Ууганбаяр, Батдорж, Дамдиндорж, Баттулга нарын таван хүнийг шүүх хурал шүүгдэгч талын элдэв шалтгааны улмаас 7 удаа хойшилсны эцэст өчигдөр эхлэн, өнөөдөр үргэлжилж байна. Тэдэнд Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн  111.2, 111.3 гэсэн зүйл ангиар буюу бусдыг ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Энэхүү шүүх хурал нь одоогоор …

  • 28 July

    Насанд хүрээгүй охидыг Эрээнд “нийлүүлдэг” монгол хүүхнүүдийг шүүжээ

    Хятадад байнга амьдардаг гэх Д.Хишигдолгор, Н.Алтанчимэг нарыг насанд хүрээгүй охидыг Хятадын Эрээн хотоос цаахна Жанхчхүүгийн даваа гэх газарт “Лангуфан” иллэгний газарт биеэ үнэлэхэд зуучилсан, улсын хил давуулан худалдаасан хэргээр саяхан шүүжээ. Худалдаалагдсан охид бүгд эмзэг байдалтай буюу орлого багатай, хойд эцгийн дарамтанд байдаг байж. Д.Хишигдолгор нь хоёр охиныг энэ байдлаар нь далимдуулан өөрийн зардлаар гадаад паспорт, тасалбар худалдан авч хил …

  • 28 July

    Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг шүүх хурлын тов гарлаа

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа. Түүний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрт хуваарилаад байгаа юм. Тэгвэл шүүгч хавтаст хэрэгтэй танилцан, хурлыг ирэх сарын 3-нд 10.00 цагт хуралдахаар товлосон байна. Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшуулсан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Л.Гансүхэд …

  • 28 July

    Гэртээ байлгаж болохгүй 9 зүйл

    Бүх зүйл сайн, муу энерги агуулж байдаг. Тиймээс зарим зүйлийг гэртээ байлгах нь тийм ч тохиромжгүй ажээ. Та гэр доторхи зарим нэгэн зүйлээ ялгаад хэрэггүй гэснээ харамсалгүйгээр хаяарай. Зарим нэг эд зүйлс танд хэрэгтэй эсэхийг өөрөө тодорхойлж болох ажээ. Үүний тулд та тодорхой зүйл дээр дөхөж очоод хувийн асуудал амьдралынхаа талаар яриад үзээрэй. Хэрэв танд таагүй мэдрэмж төрж байвал тэр …

  • 28 July

    Чингэлтэйчүүд “Ёохор-2015” наадмаас хүрэл медаль хүртлээ

    Хэнтий аймгийн Батширээт суманд 2015 оны 07 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд “Ёохор-2015” урлагийн наадам зохион байгуулагдлаа. Тус наадамд ОХУ-ын Чити мужаас 3 хамтлаг, Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас нийт 26 хамтлаг Ёохор бүжгийн “уламжлалт төрөл”, “модерн буюу орчин үеийн төрөл” гэсэн 2 төрлөөр өрсөлдсөж шилдгүүдээ тодрууллаа. Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн дэргэдэх ардын авъяастнуудын “Золбоо” хамтлагийнхан амжилттай оролцон Уламжлалт Ёохор …

  • 28 July

    Прокурорын байгууллагын гурван үеийн төлөөлөл уулзлаа

    Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойн хүрээнд Улсын Ерөнхий Прокурорын Газраас “ЭРГЭН ДУРСАХУЙ – ЦАГ ҮЕ” сэдэвт 3 үеийн прокуроруудын уулзалт, ярилцлагыг 2015 оны 07 дугаар сарын 24-ны өдөр зохион байгууллаа. Уулзалт, ярилцлаганд 3 үеийн прокуроруудын төлөөлөл болсон 40 гаруй прокурор ажилтнууд хөдөө орон нутаг, нийслэл хотоос оролцсон бөгөөд ахмад үеийг төлөөлж Монгол Улсын Гавьяат хуульч Ж.Гомбодорж, …

  • 28 July

    Ажлын дэд хэсэг хуралдана

    Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаар ахлуулсан Ажлын дэд хэсэг маргааш Төрийн ордонд хуралдана хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • 28 July

    БНУУ-ын үндэсний ассамблейн дэд дарга Латорцаи Янош манай улсад айлчилна

    Бүгд Найрамдах Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Латорцаи Янош тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 07 дугаар сарын 28-наас 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилна. Төлөөлөгчид айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод бараалхаж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандантай уулзалт хийнэ. Түүнчлэн Бүгд Найрамдах Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Латорцаи Янош тэргүүтэй төлөөлөгчид …

  • 28 July

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн В хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Баянзүрх дүүргийн 2,4 дүгээр хорооны нутаг дэвсгэр гэр хорооллын дахин төлөвлөлтийн В хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлыг зохион байгуулах тухай” А/620 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2015 оны 10 дугаар хурлын тэмдэглэлийн дагуу Баянзүрх дүүргийн 2,4 дүгээр хорооны нутаг дэвсгэр гэр …