Өнгөрсөн 8 сарын 22-ны цагаан морь өдрийг тохиолдуулан Зүүн үзэмчин хошууныхан хөдөө сүлдний тахилгаа хийлээ. Тахилгын ёслолыг О.Ёндон удирдан гүйцэтгэж явуулсан бөгөөд Хөдөө сүлдний тахилгын хөшөөг Зүүн үзэмчин хошууны засгийн дарга Бөхчулуу болон Монгол улсын иргэн угтаа үзэмчин зүүн гарын хошууны засаг бэйл агсан Содномтовчоо нараас эхлэж соёлын үлэмж залгамж чанарыг харуулсан юм. Мөн Монгол улсын иргэн Содномтовчоо, Шийдэнням нарт …
Мэдээ мэдээлэл
September, 2015
-
1 September
Оюутнууд тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ
Энэ онд их, дээд сургуулиудын төлбөр 15-45 хүртэлх хувиар нэмэгдээд байгаа ч буулгах эсвэл хэвийн хэмжээнд барих тал дээр төрийн эрх мэдэл хүрэхгүй байна. Угтаа салбарын сайд Л.Гантөмөр сайд “Их дээд сургуулийн төлбөрийн нэмэгдлийг 10-25 хувь дээр барина” хэмээн мэдэгдээд байгаа ч түүнтэй эсрэгцүүлэн МИУС-ын удирдлагууд “Элсэлт цөөхөн байгаа учраас төлбөр 40 хувь нэмэгддэгээрээ нэмэгдэнэ” гэдгээ хатуухан мэдэгдээд амжсан. Энэ …
-
1 September
Монгол Катар цэргүүдийн хамтарсан сургууль амжилттай болж өндөрлөлөө
Монгол, Катар улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Шийдэмгий шийдвэр” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуулилт амжилттай өндөрлөлөө. Сургуулилтын хаалтын ажиллагаанд Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттияа манай улсад хийх айчлалынхаа хугацаанд оролцсон нь сургуулилтад хоёр тал хэрхэн ач холбогдол өгч буйг илтгэж байна. Хаалтын ажиллагаанд Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттияа тэргүүтэй …
-
1 September
Оросын шинэ хуулийг Google дагаж, Facebook сөрөв
Өнөөдрөөс буюу есдүгээр сарын 1-нээс Орост үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниуд Орос иргэдийн мэдээллийг зөвхөн Орост хадгалах хууль хэрэгжиж эхэлж байна. Google компани энэ хуулийг даган сервэр тоног төхөөрөмжөө ОХУ-д байрлуулсан бол Facebook компани эсэргүүцэж байгаа гэнэ. Мөн Apple компани ирэх оны нэгдүгээр сараас Орос иргэдийн мэдээллийг ОХУ руу шилжүүлэхээр амлаад байгаа аж. Apple-тай нэгэн адил SAP, Samsung, Lenovo, …
-
1 September
Засгийн газрын хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 8 дугаар сарын 31-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам батлагдлаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газраас баталлаа. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яам, Хууль зүйн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, …
-
1 September
Шуурхай удирдлагын төвийн мэдээ
2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: Улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, халдварт өвчний дэгдэлт, химийн болон цацраг идэвхт бодисын хордлогын тухай албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна. Дэлхий дахинд: Хүний Коронавирүст (MERS-CoV) халдвар: 8 дугаар сарын 24-25-нд Саудын Араб улсад хүний Коронавирүст халдварын 15 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барсан …
-
1 September
Алдарт Усайн Болт Монголд ирнэ
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Хөнгөн атлетикийн ДАШТ-ний үеээр Монгол улсыг төлөөлөн явсан төлөөлөгч, баг тамирчид, Ямайкийн домогт тамирчин Усайн Болттой уулзсан байна. Усайн Болтыг Монгол Улсад хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор айлчлахыг албан ёсоор урихад Усайн Болт урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирэхээ илэрхийлсэн байна. Сайхан мэдээ , ирээсэй Эх сурвалж:Мэдээ.mn
-
1 September
Э.Бат-Үүл: Ирээдүйн Монгол иргэдийг боловсролтой, зөв хүн болгон хүмүүжүүлэх үйлсэд хамтдаа зүтгэе
Өнөөдөр 9-р сарын 1. Хүүхэд бүрийн сэтгэл догдлон хүлээдэг “Эрдмийн баяр”-ын өдөр. Энэ өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Тэргүүний 67 дугаар сургуулийн “Эрдмийн баяр”-т оролцлоо. Тэрээр хуран цугласан хүүхэд багачууд, эцэг эх, багш нарт баярын мэнд хүргээд “Хичээлийн шинэ жилийн нээлтийн баяр бол бие биеэ санасан хүүхдүүдийн сургууль, эрдмийн гараагаа эхэлдэг, багш нарын …
-
1 September
Red Dance Friday 2015 ”Чингисийн өргөө”-д зохион байгуулагдана
2015 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан их хотын өнгө төрхийг тодорхойлсон залуусдаа зориулан Red Dance Friday 2015 партиг зайсан “Чингисийн өргөө”-д зохион байгуулах гэж байна. Та манай шоунд ирснээр удаан уулзаагүй найз нөхөд, хамт олонтойгоо гайхалтай, гал халуун бүжгийн үдшийг сэтгэл ханамжийн дээд цэгтээ тултал мэдрэх болно. Мөн таныг чадварлаг Dj, хамтлаг дуучид, бүжиг болон олон гэнтийн бэлэг хүлээж …
-
1 September
Бага ангийн хүүхдийн хичээлийг бэлдүүлэх дөрвөн арга
Хэрэв та бага ангийн хүүхэд эсвэл дүүтэй бол тэднийг уул овоо шиг их даалгаврын ард нь гарахад туслах гэж, ойлгохгүй зүйлийг нь заах гэж мунгинаж л байсан байх. Тэгээд ч өрөмний өт шиг, тогтвортой сууж чаддаггүй насан дээр нь хүүхдийг удаан цагаар суулгаж хичээл, даалгаврыг нь хийлгэх хэцүүхэн сорилт болох үе бий. Тэгвэл хүүхэдтэйгээ хамт хэрхэн амжилттай “суралцах” талаар 4 …
-
1 September
Хамгийн энх тунх орон
“Lancet” сэтгүүлд нэгэн сонирхолтой судалгаа нийтлэгджээ. Дэлхийн хамгийн эрүүл, энх тунх, иргэд нь урт насалдаг орнуудыг жагсаасан байна. Олон улсын эрдэмтэд дэлхийн 18 хөгжингүй орны сүүлийн 20 жилийн эрүүл мэндийн тоо баримтыг судалж доорх жагсаалтыг гаргажээ. Иргэд нь хэдэн нас хүртлээ эрүүл саруул амьдардаг болон дундаж наслалт гэсэн хоёр үзүүлэлтийг гол болгосон байна. Ингээд хамгийн энх тунх зургаан орныг жагсаавал: …
-
1 September
“МОНГОЛЫН МИСТЕР-2015″ Бодибилдинг фитнессийн УАШТ-д оролцох тамирчдын танилцуулга /IV хэсэг/
Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос зохион байгуулж буй “МОНГОЛЫН МИСТЕР-2015″ Бодибилдинг Фитнессийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Монгол Бөхийн Өргөөнөө зохион байгуулагдахаар болжээ. Тус тэмцээндоролцох тамирчдын амжилтын мэдээллийг манай сайт уншигчиддаа хүргэж байгаа билээ. Бид өмнө нь тамирчин Э.Ганзориг, Т.Батнасан, С.Насанбуян, Э.Золбоо, Б.Түвшинтогтох, Б.Энхцацрал, Б.Хүсэлтүвшин, Л.Саруулбат, Ч.Мянганбилэг, С.Гансаруул, С.Амгаланбаатар, Б.Чинсанаа нарыг танилцуулсан. Үргэлжлүүлэн бодибилдингийн шилдэг тамирчдын …
-
1 September
СБД-ийн 14-р цэцэрлэгийн эрхлэгч эцэг эхчүүдэд чирэгдэл учруулж байна
2015-2016 оны хичээлийн шинэ жил эхэллээ. Энэ хичээлийн жилд 218,100 хүүхэд цэцэрлэгт хамрагдах бол Ерөнхий боловсролын сургуульд нийт 539,818 хүүхэд суралцах юм. Энэ жилийн хувьд 11,464 хүүхдээр шинээр цэцэрлэгт орж байгаа хэдий ч сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байна. Сугалааны “азын шооны” ард 49,507 хүүхэд цэцэрлэггүй хоцорлоо. Хичээл эхэлсэн эхний өдрөөс л цэцэрлэгийн талаарх шүүмжлэл эцэг эхчүүдийн дунд өрнөсөөр. Тухайлбал нийслэлийн …
-
1 September
Цахиагийн Элбэгдорж: Гэгээн зүйл бодож, сайн зүйлийн төлөө тэмүүлж байгаа хүнтэй нийгэм хөгждөг
Монгол Улсын Ерөнхийлөгч “Санаа зөв бол заяа зөв” сэдвээр хичээл заалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2015-2016 оны хичээлийн жилийн нээлтийн өдөр “Санаа зөв бол заяа зөв” сэдвээр долоо дахь удаагаа теле хичээл заалаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр буюу Эрдмийн баяраар Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад уламжлал болгон хичээл зааж ирсэн бөгөөд …
-
1 September
Сурагчдад хичээлийн хэрэгсэл гардуулав
Хичээлийн шинэ жилийн баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон бусад албаны хүмүүс Баянзүрх, Налайх дүүргийн I-II ангийн 10 мянган хүүхдийн төлөөлөл болох 100 гаруй хүүхдэд хичээлийн хэрэгсэл, ширээний цаг гардууллаа. 2015-2016 оны хичээлийн шинэ жилд Улаанбаатар хотын хэмжээнд 25000 орчим хүүхэд сургуулийн алтан босгоор алхаж 1-р ангид элсэн орж байна. Үүнээс Баянзүрх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл