Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 9 July

    Баяр наадмын өдрүүдэд 725 нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ

    Ардын хувьсгалын баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 81 чиглэлд их багтаамжийн 615 , туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90, зуслангийн 3 чиглэлд 4, нийт 725 автобус үйлчилгээнд ажиллана. 7 сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох “Наадамчид”-аа зориулж Мишээл экспо төв …

  • 9 July

    Интернэтээр бусдыг дарамталж байсан этгээд 15 настай охид байжээ

    Флорида мужийн цагдаа нар 15 настай охин интернэтээр бусдыг дарамталж байсныг илрүүлж түүнийг баривчилжээ. Охид дөрвүүлээ байсан бөгөөд хүмүүсийн цахим хаяг руу янз бүрийн текст илгээдэг байсан хэмээн цагдаа нар хэллээ. Гэсэн ч тэдгээр охидын нэрийг нууцалж байгаа талаар CNNмэдээллээ. Энэ нь тэдгээр охидын настай холбоотой хэмээн тайлбарлаж байна. Цахим халдлагын гурав нь нэлээд ноцтой байсан гэнэ. Текстийн утга нь амь …

  • 9 July

    Хөдөлмөрийн баатрууд наадмыг нээж хоршин дуулна

    Хоёр сайхан залуу дуучин Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар дэлхийн хэмжээнд Монгол Улсын нэрийг өндөрт өргөсөн сайхан үйл явдал болсон учир хоёр залуу дуучинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Хөдөлмөрийн баатар хэмээх цолыг олгов.   Энэ жилийн баяр наадмын нээлтэд залуу хөдөлмөрийн баатрууд маань хоршин дуулахаар болжээ. Дэлхийг донсолгосон хоёр залуу дуучны хоолой хоршино гэдэг сайхан хэрэг. Энэ хэрээр ч наадмын нээлт урьд …

  • 9 July

    “Халх гол”-д чөлөөт бүс байгуулна

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны саналаар Хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр “Халх гол”-ын чөлөөт бүс байгуулах тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 85.2 хувиар баталлаа. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагаж өргөн баригдсан “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн …

  • 9 July

    Маргааш хаана юу юу болох вэ?

    Монгол төрийн их наадам маргааш буюу 07 сарын 10-наас төрийн далбааны өдөр, Дээлтэй Монгол зэрэг томоохон үйл ажиллагаагаар эхэлж байна. 8.00-11.00  цагт Хязаалан насны морьдын уралдаан- Хүй долоон худагт 08.00  Шагайн харвааны хэсгийн харваа.     Шагайн асарт 10.30   Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг    Сурын талбайд 10.00-11.00  Төрийн далбааны өдөрт зориулсан  хүндэтгэлийн ёслол    Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 12.00-12.30  Жанжин …

  • 9 July

    Г.Буяндоржийг цагдан хорилоо

    Гүнрэгжавын Буяндорж, Содномдаржаагийн Баттулга, Гүнрэгжавын Дамдиндорж, Чулуунбатын Ууганбаяр, Доржийн Батжаргал нарт холбогдох Эрүүгийн гэмт хэрэг хоёр жил гаруй хууль хяналтын байгууллагаар шалгагдаж  байгаа билээ. Нийтдээ долоон удаа шүүх хурал зарлагдсан ч яллагдагч нарын өмгөөлөгч нар янз бүрийн шалтгаанаар хойшлуулж ирсэн талаар хэвлэл мэдээллээр өмнө цацагдаж байсан. Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс яллагдагч нарын өмгөөлөгч нарт “Ямар нэг шалтгаан хүлээн …

  • 9 July

    Сэтгүүлч С.Баттулгыг эх сурвалжийн хамт цагдан хорьлоо

    Өнөөдөр  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  сэтгүүлч  С.Баттулга нарыг шүүх хурал боллоо.  Улмаар  сэтгүүлч  С.Баттулга болон түүний мэдээллийн эх сурвалж гэгдээд байгаа  Г.Буяндорж нарыг  14 хоног саатуулахаар боллоо. Тодруулбал, хэргийн бусад холбогдогч нарын өмгөөлөгч  өвчтэй гэсэн шалтгаанаар шүүх хуралд ирээгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  68.1-ийг үндэслэн сэтгүүлчийг эх сурвалжийн  хамт цагдан хорьжээ.  Хамгийн “сонирхолтой” нь …

  • 9 July

    Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

    ТУЛГАР ТӨРИЙН 2224, ИХ МОНГОЛ УЛСЫН809, АРДЫН ХУВЬСГАЛЫН 94 ЖИЛИЙН ОЙ,ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН  ХӨТӨЛБӨР 07 дугаар сарын 01-наас 25-ны өдрүүдэд 10:00-22:00 “Монголын сайхан орон” Уран зургийн  үзэсгэлэн   Монголын Уран зургийн галерейд 7 дугаар сарын 7. Мягмар 9.00-19.00  Урианхай сурын харваа   Сурын талбайд 7 дугаар сарын 8. Лхагва 9. 00-18.00  Буриад сурын харваа   Сурын талбайд 7 дугаар сарын 9. …

  • 9 July

    Ахмад прокурор Н.Олзодыг хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ

    Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Өвөрхангай аймгийн прокурорын газар болон Хархорин сум дахь сум дундын прокурорын газарт 25 жил прокуророор ажилласан ахмад прокурор Н.Олзодыг 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хархорин сум дахь сум дундын прокурорын газарт хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн ажил хэргийн уулзалт зохион байгуулжээ. Ахмад прокурор Н.Олзод нь 1972 оноос 1997 он хүртэл …

  • 9 July

    Согтуугаар машин барьвал 2-3 жилээр эрхийг нь хасна

    Монгол Улсын Их Хурлын чуулганы 07 сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Монгол Улс зах зээлийн нийгмийн харилцаанд шилжсэнээс эхэлсэн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Монгол Улсын Их Хурлаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг хуульчлан зохицуулахаар 1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын …

  • 9 July

    Япон улсын Асахикава хоттой хамтарч ажиллах санамж бичиг байгууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Япон улсын Асахикава хотын дарга Нишикава Масахито нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хот, Япон улсын Асахикава хоттой хамтран Жайка буюу Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөрийн дагуу “Хүйтэн сэрүүн бүс нутаг дахь Авто замын барилга, засвар, ашиглалтын ажилд тавигдах чанарын хяналтыг …

  • 9 July

    Улаанбаатар хотын 16 байршилд 3D зураг зурна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хотын өнгө үзэмжийг зурган тохижилтоор гоёх зорилготойгоор 127 метр квадрат талбайд 3D зургууд зурж байна. Төв шуудангийн баруун тал, Чингис хааны талбайн баруун урд цэцэрлэг, талбайн баруун тал Төв шуудангийн хана, Талбайн зүүн урд цэцэрлэг, Чингис хааны талбайн баруун урд цэцэрлэг, Циркийн баруун тал, 13 дугаар хороолол автобусны буудал, Бага тойрог 5 …

  • 9 July

    Галзуу хулгана замаас гарч, 8 хүн гэмтжээ

    Их Британийн хамгийн том хүүхэд залуучуудын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 8 метр өндөр “галзуу хулгана” замаасаа гарч нурсан байна. Осол гарах үед “галзуу хулгана” 240 км цагийн хурдтай эргэлдэх тавцанг тойрч байсан аж. Уг осол гарснаас хойш гурван цагийн дараа зорчигчдыг төмөр нурангин доороос аврах ажиллагааг эхлүүлжээ. Ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд суулгасан байсан ба ослоос үүдэн найман хүн маш хүнд бэртжээ. …

  • 9 July

    Баяр наадмын өдрүүдэд үер усны аюулаас сэргийлээрэй

     Ус цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Улаанбаатар хот орчмоор 07 дугаар сарын 07, 08,12, 13-ны өдөр түр зуурын дуу цахилгаантай бороо орно.Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с шөнөдөө Буянт-Ухаа, Багануур, Тэрэлж орчмоор 7-12 градус, бусад дүүргээр 13-18 градус дулаан, өдөртөө 26-31 градус дулаан байх төлөвтэй, 7 дугаар сарын дунд үе болон 3-р арав хоногийн дунд үеэр зарим нутгаар бороо орох төлөвтэй. …

  • 9 July

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санал асуулга авч эхэллээ

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн хэлтэс, албадын иргэдэд үзүүлэх үйлчилгээг, сайжруулах, менежментээ боловсронгуй болгох зорилгоор иргэдээсээ цахим санал асуулга авч эхэллээ. Уншигч та тус санал асуулгыг https://docs.google.com/forms/d/1Y5K9netorT2yeZUpHqqz57EJ-ZqQEhNIdaMa2AlzefQ/viewform холбоосоор дарж орж хариултаа илгээнэ үү?