Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 22 April

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтэрнэ

    Нийслэлийн тээврийн газраас зорчих үнэ тариф, хөлс төлөлтийн одоогийн тогтолцоог өөрчлөх, багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх, автобусны паркийг шинэчлэх, нийтийн тээврийн төлөвлөлтийг оновчтой болгох, шинэ техник технологи нэвтрүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа ба нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, удирдлагын болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажил нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлын нэг билээ. Уг ажлыг …

  • 22 April

    Мэргэжлийн хяналтынхан түймрийн голомтод ажиллаж байна

    Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан суманд гарсан тал, хээрийн түймрийн голомтод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 9 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Байгаль орчны болон мал, амьтан, чанар, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн ахалсан баг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд малын сэг зэмийг устгах, ариутгах, халдваргүйжүүлэх ажилд оролцож байгаа юм. Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 128 адуу, хоёр тэмээ, 950 хонь, 1266 …

  • 22 April

    Том оврын автомашинуудыг хилийн застав, хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын албадад хуваарилна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг долоо хоног бүрийн лхагва гаригт “Шийдлийн цаг” уулзалт зохион байгуулж, улс орны хэмжээнд тулгарсан асуудлыг шийдвэрлэдэг.  Анхны “Шийдлийн цаг” уулзалтаар яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож,  зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жийп машин, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин …

  • 22 April

    Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн үргэлжилж байна

    Шатрын улсын аварга шагаруулах эрэгтэйчүүдийн 55 дахь, эмэгтэйчүүдийн 47 дахь удаагийн тэмцээн юм. Тэмцээн Хан-Уул дүүргийн Мал аж ахуйн хүрээлэнгийн байранд болж явагдаж байгаа бөгөөд эрэгтэй 14, эмэгтэй 12 шатарчин тойргийн журмаар өрсөлдөж байгаа юм. Тэмцээнд 13-50 насны шатарчид оюун ухаанаа уралдуулж байгаа юм. Эрэгтэйчүүдийн долоон өргийн байдлаар их мастер Ц.Батчулуун 5.5 оноогоор тургүүлж, олон улсын мастер С.Билгүүн, олон улсын …

  • 22 April

    Янзаганы талаарх зарим сонин хачинаас …

    Говь-Алтай аймгийн Дарив сумын байгаль хамгаалагч Т.Буянбат хэдийгээр математикийн багш мэргэжилтэй нэгэн ч бөхөн гэдэг энэ амьтныг хайрлан хамгаалах, судлан таних ажилд олон жил зүтгэж яваа хүн. Тэрээр ажил үүргээ гүйцэтгэж явахдаа ажигласан сонин хачин зүйлсийнхээ заримаас уншигч та бүхэнтэй хуваалцаж байна. 1. Бөхөн хэмээх энэ ховор амьтан үр төлөө зуны эхэн сард төрүүлэхдээ аль болох нам дор газар, хүн …

  • 22 April

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна. /2014.04.22/

    2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Улаанбурхан өвчин:  4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын 7 дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт Улаанбурхан өвчний 1774 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 291 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.  Одоо ХӨСҮТ-д нийт 286 хүн эмчлэгдэж байгаагаас 69 өвчтөн шинээр хэвтэж, 26 хүн эмнэлгээс гарч, 72өвчтөний …

  • 22 April

    Нийслэлд хүчингийн хэрэг гарчээ

    2015 оны 04-р сарын 21-с 22-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1710 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 31 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод хүнийг санаатай алах гэмт хэрэг 1,  золгүй байдлаар нас барсан 3 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 2, булаах гэмт хэрэг 2, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах …

  • 22 April

    Дэлхийн шилдэг бүтээл монголын тайзнаа

    Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” этно балетыг монголд анх удаа үндэсний хөгжимд найруулан, ардын бүжгийн уламжлалыг модерн бүжигтэй хослуулан шинээр тавьж байгаа билээ.    Тус балетаар дамжуулан монгол ардын хөгжмийн зэмсгийн уран сайхныг илэрхийлэхийн зэрэгцээ монгол уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг харуулж буй томоохон бүтээл болж байгаа юм.   Уг балетын хэвлэлийн хурал өнөөдөр …

  • 22 April

    “Соёмбо”-той ууланд гарсан галын шалтгааныг тогтоожээ

    Энэ сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн дүүргийн VIII хороо, Богдхан уулын “Соёмботой” хэсэг орчин талбайг хамарсан хөрсний өвс шатаж түймэр гарсныг гал унтраах ангийнхан унтраасан. Галын шалтгааныг цагдаагынхан тодруулахад бага насны гурван хүүхэд гал алдсан болохыг тогтоосон байна. Эдгээр 7-9 насны хүүхдүүд гэрийнхээ гадаа өвс шатааж тоглож байгаад салхинд гал алдсан байжээ. Эрүүгийн хуулиар 14 нас хүрээгүй хүнд хариуцлага хүлээлгэхгүй …

  • 22 April

    Бээжинд газар доор нэг сая хүн амьдарч байна

    Гудамжны шон дээр наасан цаасан дээр “Цэвэрхэн, гар утас, интернэтийн сүлжээтэй, 977, 366 чиглэлийн автобус очдог, халуун ус, гэрэл цахилгаантай, агаар ордог нэг өрөө байр түрээслэнэ” гэсэн зар байх аж. “Агаар ордог” хэмээх хачирхалтай тодотгол нь газар доорх байр гэсэн үг. Гэвч Жао Менгюн зэргийн оршин суугчдыг түрээсийн үнэ соронз мэт татдаг ажээ. “Эхэндээ унтаж байхад агааргүйдээд их тарчилдаг байлаа. …

  • 22 April

    Монгол, Туркийн бизнес уулзалт боллоо

    Туркийн Гадаад эдийн засгийн харилцааны хороо, түүний дэргэдэх Турк, Монголын Бизнесийн зөвлөл болон Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ хамтран Монгол, Туркийн бизнес уулзалтыг Истанбул хотноо 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулав. Тус бизнес уулзалтыг Турк, Монголын Бизнесийн зөвлөлийн дарга К.Кололу, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Батхишиг нар нээж үг хэлэв. Дэлхийн Кадастрын …

  • 22 April

    МАН-ын даргын зөвлөхөөр Ж.Жаргалсайхан томилогдлоо

    МАН-ын нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний тогтоолоор МАН-ын даргын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөхөөр Ж.Жаргалсайхан томилогджээ. Ж.Жаргалсайхан өмнө нь “Масс Эм Эн” ХХК-ны Ерөнхий захирлаар ажиллаж байгаад энэ албан тушаалд иржээ. эх сурвалж: ontslokh.mn

  • 22 April

    Эротик зургаас болоод хосууд хуримынхаа дараа салжээ

    Гэрлэж байгаа хосын бүсгүйд нь хайртай байсан залуу түүнийг  өөр эрийн эхнэр болохыг хүсээгүйдээ хуримын өдөр нь баглаа цэцэг илгээхдээ дотор нь хүүхний илэн далангуй авхуулсан зургуудыг хадгалсан карт хийгээд явуулчихаж. Дагалт зурвасандаа нөхөр болж байгаа залууг энэ зургуудыг үзээд дурсгал болгон хадгалаарай гэсэн байжээ. Хуримласан хос бэлгийг аваад шинэ нөхөр бүсгүйн эротик байдлаар авхуулсан зургуудыг үзээд саяхан гэрлэсэн эхнэрээсээ …

  • 22 April

    Түймэрт хохирсон иргэдэд онцгой анхаарал хандуулахыг Б.Бат-Эрдэнэ гишүүн уриаллаа

    УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гал түймэр, цас зудны гамшигт өртсөн малчид, ард иргэдэд төр засгийн зүгээс онцгой анхаарал хандуулж, тусалж дэмжихийг уриаллаа. Тэрээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн  болон Өргөдлийн байнгын хороонд энэхүү саналаа уламжилж, хохирлыг арилгах, ард иргэдэд туслах талаар Засгийн газарт чиглэл өгсөн байнгын хорооны тогтоол гаргахыг хүссэн байна. Б.Бат-Эрдэнэ гишүүн “Хэд хэдэн аймгийг хамарсан цасан шуурганы улмаас …

  • 22 April

    Тэтгэврийн зээлийн хүүний асуудлаар Д.Батцогтод хандлаа

    УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Д.Хаянхярваа, А.Тлейхан, Л.Энх-Амгалан нар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын тайланг нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг хэлбэрээр сонсох хүсэлтийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтод тавилаа. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны ажлын тайланг хэлэлцэх байнгын хорооны хурлаар Нийгмийн даатгалын сангийн санхүүгийн менежментийг зөв зохицуулах зорилгоор тусгай бодлого, хөтөлбөр боловсруулах, тухайлбал, тэтгэврийн …