Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улс дахь АНУ-ын Азийн Сангийн Дэд суурин Төлөөлөгч Тирза Тениссен-г “Найрамдал” медалиар шагнасныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл гардууллаа. Тирза Тениссен нь Азийн сангаас зохион байгуулсан хөтөлбөр, төслүүдийг Монгол Улсын хэмжээнд болон нийслэлд амжилттай зохион байгуулж, Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалтад идэвхи зүтгэл гарган ажилласан юм. Тэрбээр Улаанбаатар хотын “Гэр …
Мэдээ мэдээлэл
June, 2015
-
29 June
Ерөнхий сайд Блүүмбергт ярилцлага өгч Нью Иоркийн хөрөнгийн биржтэй танилцав
АНУ-д ажлын айлчлал хийсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Нью-Йорк хотноо мэдээллийн Блүүмбэрг компанийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын улс төр эдийн засгийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Блүүмбергийн сэтгүүлчид Монголын эдийн засгийн өсөлт өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны тухай мөн АНУ-ын хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх талаар асуулт тавьж хариулт авлаа. Ерөнхий сайд дараа нь Дэлхийн санхүүгийн гол төвүүдийн нэг болох Нью-Йоркийн …
-
29 June
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
Зургаадугаар сарын 29-ний Даваа гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 11.00-17.30 цагт: 27-р хороо бага, дунд Дарь эх, Сэлбийн 1-17-р гудамж Сүхбаатар дүүрэг 11.00-18.00 цагт: 13-р хороо Шувуун фабрик, 4-р хэсэг болон ойр орчимд 11.30-12.30 цагт: 15-р хороо Дамбадаржаагийн 81-р гудамж 12.30-13.30 цагт: …
-
29 June
Өнөөдөр болох зарим үйл явдлаас
11:00 цагт Циркийн сургуулийн багш, төгсөгчид болон циркчид шатсан циркийн асуудлаар “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ. 11:00 цагт Эрүүгийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүн, судлаач Ц.Ариунболд нар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн байранд мэдээлэл хийнэ. Утас: 70008028, 99198216, 98980404 12:30 цагт Гавьяат жүжигчин С.Жавхлан нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг эсэргүүцэж үсээ …
-
27 June
Эдийн засгийн үр өгөөж нь төрийн өмчит компаниудын шалгуур үзүүлэлт байх ёстой
2014 оны сүүлээр тѳрийн эзэмшлийн 83 ширхэг аж ахуй нэгж Тѳрийн Ѳмчийн Хороонд (ТѲХ) бүртгэгдэжээ эдгээр компаниудаас 2014 онд 45 компани нийт 361.2 тэрбум тѳгрѳгийн ашигтай ажилласан бол 38 компани нь нийт 183.6 тэрбум тѳгрѳгийн алдагдалтай ажиллажээ. Эдгээр компаниудаас хамгийн ѳндѳр буюу 187.5 тэрбум тѳгрѳгийн ашигтай ажилласан нь Эрдэнэт УБҮ бол алдагдалтай ажилласан компаниудыг Эрдэнэс Таван Толгой -64.7 тэрбумаар тэргүүлж …
-
27 June
Мөнхсаруулын гэх “пирамид”-ын сүүдэр
Урианхан Б.Галаарид “Бас нэгэн мунхаг сүсэг буюу Тэнгэр цэвэрлэж, Хаан тодруулагч Мөнхсаруул” нийтлэлийн дараахи зарим хүмүүсийн хандлага миний зөв гэдгийг нотлоод эхэллээ. Уг нийтлэлийг бичихдээ би Мөнхсаруул гэдэг хүнийг хувь хүн талаас нь ер хөндөөгүй, тэр хүний боловсрол, туулсан амьдрал, байр суурийг нь бичээгүй. Нийгэмд сөрөг үр дагавартай байж болох үзэгдэл (феномен) гэдэг утгаар нь асуудлыг гаргаж тавьсан. Тодорхой санхүүжилттэй, …
-
27 June
Энэ амралтын өдрүүдэд цахилгааны хязгаарлалт хийх газрууд
Энэ амралтын өдрүүдэд Багахангай, Баян, Баянцагаан, Баянжаргалан суманд цахилгаан түр тасарна. Багахангай чиглэлийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажил хийгдэх тул Багахангай дүүргийн 1, 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төв аймгийн Баян, Баянцагаан, Баянжаргалан сумын хэрэглэгчид 2015 оны зургаадугаар сарын 27-ны 04:30 – 19:00 цагт, 28-ны 04:30 – 19:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ …
-
26 June
Ховдын байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн Blue Mon-д нээгдлээ
Өнөөдөр Blue Mon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд сайн санаат, хүмүүнлэгийн нэгэн үзэсгэлэн дэлгэгдлээ. Энэ бол “Зүрхэнд уяатай нутаг” гэрэл зургийн үзэсгэлэн юм. Ховд аймгийн үзэсгэлэнт сайхан байгалийг тольдон харахуй эл үзэсгэлэнг Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан, “Өнөөдрөөс сайхан маргааш” ТББ-ын залуус зохион байгуулсан юм. Зүрхний ховдол хоорондын 2 цоорхой, 2 судас солих гэсэн оноштой Ховд аймгийн Дөргөн сумын харьяат нэг ой 5 сартай Б.Доржсамбууг …
-
26 June
Б.Баттулга: Манай компани хэзээ ч талхаа хөгцөртөл нь удааж байгаагүй
Талх чихэр ХХК-ийн талх хөгцтэй байсан талаар нэгэн хэрэглэгч олон нийтийн цахим сүлжээнд хэдхэн хоногийн өмнө зураг хөрөгтэй мэдээлэл нийтэлсэн билээ. Тэгвэл нийслэлийн иргэдийн 60-70 хувийг талх, нарийн боовоор хангадаг хүнсний томоохон үйлдвэрийн нэг Талх чихэр ХХК-аас тайлбар өглөө. Өдөрт хэрэглээндээ тааруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд агуулахад хөгц ортол нь хадгалж байгаад худалдаанд гаргана гэсэн асуудал байхгүй гэдгийг батлан хэлж байв. …
-
26 June
Зарим зуслангийн чиглэлийн цахилгааныг түр хязгаарлаж, засвар хийнэ
Улаанбаатар хотын “Их тойруу” 110 кв-ын 97 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлын хүрээнд анкер босгох, цахилгааны утас татах ажил хийгдэх гэж байна. Ингэснээр АШ -205, 206-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг хүчдлээс бүрэн таслах юм. Тиймээс хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд 110/35/10 кв-ын “Сэлбэ” дэд станцыг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 06:00-21.00 цаг хүртэл …
-
26 June
Женнифер Лав Хьют хоёр дахь хүүхдээ төрүүллээ
Холливудын нэрт жүжигчин Женнифер Лав Хьютийн гэрийнхэн бүл нэмсэн тухай барууны хэвлэлүүд мэдээллээ. Өдгөө 36 настай жүжигчин бүсгүй болон түүний нөхөр Брайн Халлисэй нар өнгөрөгч Лхагва гаригт мэндэлсэн бяцхан хүүдээ Аттикус Жеймс Халлисэй хэмээн нэрлэсэн тухай Хьютийн төлөөлөгч мэдэгджээ. Аттикус нь тэдний хоёр дахь хүүхэд болж байгаа юм. Хьют болон Халлисэй нар 2011 онд “Love Bites” богино хэмжээний телевизийн шоуны …
-
26 June
Сайхан мэдээ: Сагсчид ах дүүсийн эмчилгээний зардалд 1,160,000 төгрөг хандивлалаа
БНСУ-ын Гванжоу хотноо болох Дэлхийн Оюутны Универсиад наадамд оролцох Залуучуудын шигшээ баг болон Азийн наадмын шилдэг 8-н багийн нэг Үндэсний шигшээ багийн залуус бэлтгэлийн халз тоглолтыг өчигдөр буюу Пүрэв гарагт Спортын тоглолтыг зохион байгуулсан билээ. МҮСБХ-ноос санаачлан зохион байгуулсан тус тоглолтоос олсон орлогыг гэнэтийн осолд өртөн БНСУ-д яаралтай эмчлүүлэх шаардлагатай болсон ах дүүс А.Цэрэнтогтох, А.Амарболд нарын эмчилгээний зардалд хандивлалаа. Дүүгээ …
-
26 June
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг баталлаа
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.26/ нэгдсэн хуралдаанаар Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Батхүү танилцуулав. Хуулийн төслийн нэрийг “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай” гэж өөрчлөх, хот суурин газрыг дахин хөгжүүлэх, төлөвлөх төслийг дэмжээгүй иргэдтэй үргэлжлүүлэн тохиролцох, төсөлд хамрагдах асуудлаар хэлэлцээр хийх асуудлыг төсөл хэрэгжүүлэгч болон …
-
26 June
Бас нэгэн мунхаг сүсэг буюу Тэнгэр цэвэрлэж, Хаан тодруулагч Мөнхсаруул
Урианхан Б.Галаарид Нэг. Үйл явдлын тойм Өвөрхангайн Мөнхсаруул гэгч эмэгтэй олны анхаарлын төвд орж иржээ. “Тэр хүн хэн бэ? Үнэхээр шидтэн үү?” гэж хэдэн сарын өмнө зарим нэгэн хүмүүс хэрэг болгон асуухад нь нэг их ач холбогдол өгөөгүй. Зөв бурууг ялгах эрүүл саруул ухаантай хүмүүс хүртэл “Мөнхсаруул гэдэг эмэгтэй сонин юм ярьж байна. Өөрийн чинь тухай ч бас яриад байна” …
-
26 June
Зүүн хойд Азийн залуус сайн дурын үйлсийн төлөө чуулж байна
“Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо” Зүүн хойд Азийн залуучуудын чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Чуулганыг Ази, Номхон далайн энх тайван, хөгжлийн төлөө хөдөлгөөн /APPDSA/ санаачлан,“Дэлхийн энхийн их наадам”, “Сайн дурын байгууллагуудын сүлжээ”, “Монголын залуучуудын холбоо”, “БОНХАЖЯ” хамтран зохион байгуулж байгаа юм. Уг чуулганыг Ази-Номхон далайн Энхтайван, хөгжлийн төлөө хөдөлгөөний дарга, UNESCAP-ийн нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Марко Ронкарати, УИХ-ын гишүүн, НҮБ-ын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл