Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Япон улсын “Бодлого, хүний нөөц Техник туслалцааны хөтөлбөр”-өөс хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт “Гамшгийн эрсдлийн менежментийг сайжруулах төсөл”-ийг 14 сарын хугацаанд хэрэгжүүллээ. Төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн үерийн эрсдлийн менежментийг сайжруулах, хотын үерийн эрсдлийн менежментийн стратегийг боловсруулах зэрэг тодорхой ажлуудыг шат дараалан авч хэрэгжүүлсэн. Мөн үерийн гамшгийн үед иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аврахад …
Мэдээ мэдээлэл
June, 2015
-
29 June
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар ганцаарчилсан уулзалт хийв
Чингисийн талбайд болсон албан ёсны угталтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийлээ. Ганцаарчилсан уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойших 59 жилийн хугацаанд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын талаас анх удаа Төрийн тэргүүний түвшинд …
-
29 June
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийг угтах ёслол болов
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр ирсэн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнийг албан ёсоор угтах ёслол өнөөдөр өглөө Чингисийн талбайд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэм зочныг Чингисийн талбайд албан ёсоор угтан авахад төрийн хүндэт харуул жагсч, Төрийн дуулал эгшиглэв. Хоёр улсын Төрийн тэргүүн хүндэт харуул, угтан авсан албаны хүмүүстэй мэндчилсний …
-
29 June
Нийслэлд Төвлөрсөн бус шийдэлтэй бага оврын цэвэрлэх байгууламжийг нутагшуулна
Нийслэлийн Засаг дарга “Шинэ технологи нутагшуулах Ажлын хэсэг байгуулах тухай” А/544 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Төвлөрсөн бус шийдэлтэй бага оврын цэвэрлэх байгууламж болон хийн түлш ашиглан барилга объектыг халаах технологийг нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, судлах , байршлыг тогтоож, гэр хорооллын айл өрхүүдийг холбож, нутагшуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх 1, 5, 10, …
-
29 June
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д хийсэн айлчлалаа дүгнэн хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өглөө
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд эхлээд ОХУ-д айлчилсан. Хоёр хөршийнхөө нэгэнд айлчлал хийсний дараа манай гадаад бодлогын том тулгуур, гуравдагч хөрш АНУ-д ажлын айлчлалаа амжилттай хийж дуусгалаа. Та бүгд сонирхож байгаа байх, аяны богц ямар байв гэж. Аяны богцоо хоёр хувааж ярья гэж бодож байна. JP Morgan компани манай Хөгжлийн банктай хамтраад 400 сая америк долларын дүрмийн …
-
29 June
Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 25 дугаар байрыг буулгаж, орон сууцны барилгын шав тавилаа
Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн 90 дүгээр тогтоолоор баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай журам” – ын дагуу Монгол Улсын Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх 21 барилгыг буулгаж дахин төлөвлөн, барилгажуулахаар болсон. Энэ хүрээнд тус дүүргийн арьс ширний 25 дугаар байрыг …
-
29 June
Г.Пүрэвбат: Эмэгтэйн хүнд айлын бэр болоход үл зохих нас гэж бий
-Сүүлийн үед хүмүүс үр хүүхдээ өөдрөг явахыг бэлгэдэж эрдэмтэй ламаас асууж нэр хайрладаг болжээ? -Монгол төдийгүй дэлхийн улс гүрний ард түмэнд үр хүүхдүүддээ нэр өгөх эртний уламжлалт ёс бий. Азиас Хятад, Солонгос оронд нэрийн тухай онолын томоохон ном байдаг. Хүний нэрийг тоон ухагдахуунд шилжүүлэн шинжиж байж нэр хайрладаг. Нэр өгсний дараа төрсөн он, сар, өдрөөр нь хөөж амьдарч буй цаг …
-
29 June
Г.Зулхүү: Вирусын халдварыг хялбар гэж бодож болохгүй
Анагаах ухааны доктор Г.Зулхүүг “Баасан гаригийн зочин”-оор урьж, дэлхий нийтийг хамарсан вирусын тархалт, халдварт өвчлөл, түүнээс хэрхэн сэргийлэх талаар ярилцлаа. –Олон оронд вирусын гаралтай халдварт өвчин гарч дэлхийн нийтийг түгшээж байна. Гэтэлугвирусыг бүрэн төгс эмчлэх үр дүнтэй арга одоо болтол олдоогүй байна. Энэ нь юутайхолбоотой юмбол? -Хамгийн эхлээд шинэ вирус гарч байгаа тухайн орчин нөхцлийг сайн судлах ёстой. Вирусын гаралт …
-
29 June
Гантай аймгуудад Улсын Онцгой комиссын ажлын хэсэг ажиллаж байна
Манай орны ихэнх нутгаар хэт халалтын улмаас ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий бүс нутгаар хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хүрч, төв, баруун зүгийн нутгаар зуншлага муу, гантай байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг, тушаал, удирдамжийн дагуу Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг төв болон баруун зүгийн нутагт ажиллаж …
-
29 June
Э.Бат-Үүл: “Хариуцлагыг нь хүлээлгэж, анх байсан байдалд нь оруулна”
S.Outlet’s-д өгөх Мэргэжлийн байгууллагуудын хариу Дэлхийн брэндээр монголчуудаа гоёж байгаагаа гайхуулж, өдөр болгон шахуу задгай талбайн зад хямдрал хэмээн утсаар уриалан дууддаг “S.Outlets” бэлэн хувцасны дэлгүүрийнхэн урсгал нь татраад олон жилийн нүүрийг үдэж буй Сэлбэ голын улаан голыг таслахаар шийдэв бололтой. Тодруулбал, тэд Сэлбэ голын эргийг ашиглаж Сэлбийн эргийг түрээд зогсохгүй, гол дээр нь шороо асгаж, хэд, хэдэн барилгын ажилд …
-
29 June
Ерөнхий сайдНҮБ-ын зарим удирдлагуудтай уулзлаа
Ерөнхий сайд АНУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд дэлхийн улс төрийн томоохон төв болох НҮБ-ын зарим удирдлагуудтай уулзаж санал солилцлоо. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Я.Елиассонтой уулзах үеэрээ Монгол Улс НҮБ-ын харилцаа улам бүр өргөжин хөгжиж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох болсноороо хүн төрөлхтний нийтлэг …
-
29 June
Монголд хөрөнгө оруулагчидтай уулзлаа
Хөгжиж буй орнуудын гол хөрөнгө оруулагчид болон банкны төлөөлөгчид оролцсон уг уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, асуултад хариуллаа. Мөн Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал Б.Бямбасайхан хөрөнгө оруулагчдад компанийнхаа үйл ажиллагаа, өнөөгийн байдал, ирээдүйн хэтийн төлөвийн талаар танилцуулга хийсэн юм. Уулзалтын үеэр хөрөнгө оруулагчдын төлөөлөл Оюу толгойн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэнээр бид …
-
29 June
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны дарга АТГ-т шалгагдаж байгаа юу
Төрийн албыг хувьдаа ашиг орлого олох зорилгоо болгон авлига хахуулийн хэрэгт холбогдсон байж болох албан тушаатнуудыг АТГ-аас шалгадаг. Ингэхээр тэд мэдээллийг иргэд хөдөлмөрчидөөс голдуу авдаг ажээ. Үе үе АТГ-аас төрийн зарим байгууллагуудын удирдлагуудыг шалгах болсон тухай мэдээлэл чих дэлсдэг нь цаанаа учиртай биз. Тэгвэл нэг сая гаруй хүнтэй нийслэл хотын бүх тендер, худалдан авахын үйл ажиллагааг удирдаж байдаг Нийслэлийн …
-
29 June
Азийн хөгжлийн банк, Хотын захиргаатай хамтран “Эрүүл мэнд – 6” төслийг хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн салбар хариуцсан мэргэжилтэн Клауд Бодартыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх “Эрүүл мэнд – 6” төслийн талаар санал солилцов. Уулзалтын эхэнд ноён Клауд Бодарт “Биднийг хүлээн авч уулзаж байгаад таатай байна. Хэрэгжих гэж байгаа шинэ төсөл маань нийслэлийн гэр хороололд 10 орчим өрхийн эмнэлэг барих, …
-
29 June
Шаргаморьтын амны замыг өнөөдөр 22 цагаас түр хаана
Шаргаморьтын амны 2,5 км авто замын шинэчлэлийн хүрээнд Хандгайт-Шаргаморьтын уулзвараас Шаргаморьтын эцсийн буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг 2015 оны 06 дугаар сарын 29-ний 22 цагаас 07 дугаар сарын 03-ны 22 цаг хүртэл бүрэн хааж хучилтын ажил хийх болсныг мэдэгдье. Зам засварын үед түр зам гаргах тул тээврийн хэрэгслүүд түр замаар хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл