Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 27 April

    “Fast & Furious 8” 2017 онд дэлгэцнээ гарна

    Хурд хүчний гайхамшиг, ширүүн өрсөлдөөн, адал явдлаар дүүрэн алдарт “Fast & Furious” цуврал киноны найм дахь ангийг бүтээж, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр дэлгэцнээ гаргахаар болсон тухай Universal кино компани зарлалаа. Гол дүрийн жүжигчдийн нэг болох Вин Дизелийн хийсэн мэдэгдлийн дараа тус студи нь өөрсдийн зохион байгуулсан CinemCon арга хэмжээний үеэр дээрх мэдээллийг хүргэсэн байна. Вин Дизел нь …

  • 27 April

    “Би Жи Би Жи” ХХК бүх зардлыг даана гэдгээ албан ёсоор мэдэгдлээ

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар орон сууцанд үүссэн нөхцөл байдлын талаар өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар 16 дугаар орон сууцанд үүссэн нөхцөл байдал болон “Би Жи Би Жи” компанид газэр эзэмших эрхийг хэрхэн олгосон талаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Мэргэжлийн хяналтын газар мэдээлэл өглөө. Үүссэн нөхцөл …

  • 27 April

    Оросын хакерууд Б.Обамагийн цахим шууданд нэвтэрчээ

    Оросын хакерууд өнгөрсөн оны намар Цагаан ордны нууцлагдсан сүлжээнд нэвтрэхдээ Б.Обамагийн цахим шууданд нэвтэрснийг “Нью Йорк таймс” сонинд мэдээлжээ. Хакерууд тухайн үед Б.Обамагийн өдөр тутмын шуудан харилцааны сүлжээнд нэвтэрсэн ч Ерөнхийлөгчийн “BlackBerry” утсаар дамждаг мэдээллийн серверийн хамгаалалтыг эвдэж чадаагүй байна. Хакеруудын нэвтэрсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн цахим шуудан тусгай нууцлалгүй байсан ба Б.Обамагийн өдөр тутмын ажлын хуваарь, гадаад орнуудын Элчин сайд нартай …

  • 27 April

    Ард Санхүүгийн Нэгдлийн Ч. Ганхуяг, Харцага Г. Ганхуягийн талаар цагдаад гомдол гаргав

    МУ-ын Харцага Г. Ганхуяг олон нийтийн сүлжээгээр Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал Ч. Ганхуягийг хэл амаар доромжилж цаашлаад сэтгэл санааны хямралд оруулснаас нь болоод СБД-ын цагдаагийн 1-р хэлтэсд өргөдөл гаргасан байна. Тэрээр пэйж хуудсандаа энэхүү өргөдлийг олонд дэлгэн үзүүллээ.

  • 27 April

    Нийслэлийн хэмжээнд мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулна

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулах тухай” А/343 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хэмжээнд үхсэн мал амьтны сэг зэмийг цуглуулан устгах, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг бүх газар, хүнсний үйлдвэр, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, цех, худалдан борлуулах газар, өлөн гэдэс, яс боловсруулах үйлдвэр, мах, хүнсний ногоо …

  • 27 April

    Өнөөдөр болох үйл явдал

    09:00 цагт “Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ” сэдэвт олон улсын сургалт Монгол улсад анх удаа болох гэж байгаатай холбогдуулан  Улаанбаатар зочид буудлын “Өргөө” танхимд нээлтийн ёслол болно. Нээлтэнд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Канад улсаас Монгол улсад суугаа элчин сайд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, ЭМСЯ, БОНХАЖЯ, ХЗЯ, ХХААЯ, УУЯ, НЭМҮТөв, АШУҮИС, Канад улсын мэргэжилтнүүд оролцоно. Утас: 99991630,  99055123 10:30 цагт Төрийн ордны …

  • 26 April

    Р.Бурмаа: Хонь, ямааны дэлэн түлэгдсэний улмаас төлөө хөхүүлж чадахгүй байна

    ХХАА-н сайд Р.Бурмаа тэргүүтэй албаныхан Хэнтий аймгийн Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар суманд гарсан ой хээрийн түймрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, хүнсний бүтээгдэхүүн болон мөнгөн тусламж үзүүлэхээр мягмар гаригт Улаанбаатар хотоос хөдөлсөн. Түймрийн голомтод байдал ямар байгаа талаар ХХАА-н сайд Р.Бурмаагаас тодрууллаа. -Та бүгд түймрийн голомтод ажиллаж байгаад ирсэн. Нөхцөл байдал ямар байсан бэ? -Газар  дээр  нь  очиж  …

  • 26 April

    Яагаад ч турж өгдөггүй 10 тодорхой шалтгаан

    а турахыг маш ихээр хүсч, хоолны дэг барьж, шөнө орой болсон хойно юм идэхээ больж, тэр ч байтугай фитнесст явж байсан уу? Гэтэл өнөөх гэдэс маань бэлхүүс байх тэр газартаа л байсаар байдаг. Эмчилгээний хоолны мэргэжилтнүүд үүнийг хамгийн тодорхой бус, гэхдээ жин яагаад буурахгүй байгаагийн маш чухал шалтгаан хэмээн үздэг байна. Хорвоо ертөнцийн сонин хачин зүйлс, алдартнуудын цадиг, түүхийн элдэв …

  • 26 April

    Балбад газар хөдөлж, 2000 орчим хүн амь үрэгдлээ

    Непал улсын төв хэсэг, нийслэл Катманду болон Похаро хотын дунд хэсэгт газар хөдлөлт болсны улмаас багадаа 1800 гаруй хүн нас барсан тухай бид мэдээлсэн. Тус улсын албаныхан болон олон улсын байгууллагууд гамшгийн газарт ажиллаж байгаа бөгөөд амь үрэгдэгдсийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Газар хөдлөлт болсон бүс нутагт нэг сая гаруй хүн ам оршин суудаг байсан нь хохирлын хэмжээ нэмэгдэхэд …

  • 26 April

    Монголын уулчид эсэн мэнд байна гэв

    Балбад болсон 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 1800 гаруй хүн амиа алдсан мөн хэдэн хүн нурангин дор дарагдсан нь тодорхойгүй байгаа талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Одоогоор эрх баригчид хохирол учирсан газруудад онцгой байдал тогтоогоод байгаа ч амиа алдсан иргэдийн тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ. Энэхүү газар хөдлөлт 1934 оноос хойш Балбад болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт …

  • 26 April

    Богд ууланд гарсан галыг цурманд оруулжээ

    Богд уулын Яармагийн урд талын сав газарт ойн түймэр өчигдөр гарсан. Одоогийн байдлаар түймрийг ерөнхийд нь цурманд оруулжээ. Онцгой байдлын албан хаагч нар шөнөжин ажиллаж галыг цурманд оруулсан болохыг холбогдох албанхан мэдээллээ. Харин зарим хэсгээр гал унтраах ажил үргэлжилж байгаа аж. Түймрийн голомтод гал унтраах дөрвөн ангийн 100 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа юм байна.  Хаврын хуурай, салхитай цаг агаарын нөхцөлд иргэд …

  • 26 April

    Орон нутгийн замуудад 24 цагийн шалгалт хийж байна

    Хот хоорондын замд тээврийн хэрэгслийн жолооч нарын хурд хэтрүүлэх, Зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, Техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, Хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоох зорилгоор хяналт шалгалт хийж байгаа аж.Тодруулбал, Автотээврийн үндэсний төв Багануурын дүүрэг, Багахангайн Хоолт, Төв аймгийн Лүн, Баянчандмань зэрэг чиглэлүүдэд 24 цагийн турш хяналт шалгалт хийж байна. Тус замуудад жолооч нар хурд хэтрүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ.

  • 26 April

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Домбортой үдэшлэг” болно

    Энэ хаврын өвөрмөц парти болох “Домбыра парти-2015” энэ сарын 26-нд буюу маргааш 19.00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна. Уг арга хэмжээний зохион байгуулагчаар казах түмэн үндэсний домбор хөгжмөө суртачлахаар зорьж яваа хэсэг залуус ажиллах юм. Өөрөөр хэлбэл, домбор хөгжмийг олон нийтэд суртачлах, уг арга хэмжээгээр дамжуулж заавал мэргэжлийн хөгжимчин гэхгүйгээр оролцогч бүр домбор хөгжим тоглож чаддагаа харуулах боломжтой …

  • 26 April

    Түүхэн сэдэвт кинонд санхүүгийн дэмжлэг үзүүлэх уралдаан зарлажээ

    Түүхэн сэдэвт  уран сайхны кино бүтээхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр уралдаант шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас зарлажээ. Кино урлагаар дамжуулан Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний бахархал, түүх соёл, эв нэгдэл, тэдгээрийн үнэ цэнийг сурталчлан таниулахад уралдааны зорилго оршиж байгаа аж. Дөрөвдүгээр сарын 17-ноос зургадугаар сарын 15-ны 17.00 цаг хүртэл уралдаанд оролцох түүхэн сэдэвт, бүрэн хэмжээний уран сайхны киноны зохиол, кино …

  • 26 April

    Үндэсний сэхээтэн үгүйлэгдэж байна

    Сэхээтэн гэдэг бол аль ч цаг үед нийгмийнхээ шилдэг тэргүүний хэсэг нь, хөгжил дэвшилд манлайлан үлгэрлэгч нь, шаардлагатай үед золиос, төлөөс ч болж чаддаг тийм элит хэсэг нь юм. Тийм ч учраас СЭХЭЭТЭН гэж оноож нэрлээ биз ээ. Нэг бус хэд хэдэн цаг үеийн сэхээтнүүдийнхээ сор манлай болсон Л.Түдэв абугай “Сэхээтэн гэдэг нь сэхээрч, ухаарсан хүнийг хэлнэ” хэмээсэн. Сэхээрч ухаарсан …