Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 1 July

    УИХ-ын гишүүн Дэмбэрэлд мэдэгдэл хүргүүлжээ

    МЭДЭГДЭЛ УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Та 2015.06.30-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар  “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайланг хэлэлцэх үеэр “Нийслэл хотын төрийн болоод удирдах ажилтны тоо 5800 байсан бол 24000 болтлоо нэмэгдсэн байна” хэмээн мэдэгдлээ. Энэхүү мэдэгдэлд дурдагдсан баримт үндэслэлгүй, баримжаагүй тоо гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. 2015 оны …

  • 1 July

    Шүүхүүдэд тамга, тэмдэг гардуулж өгөх ёслолын ажиллагаа боллоо

    Улсын Их Хурал Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2015 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Шүүх байгуулах тухай хуулийн дагуу байгуулагдсан 99 шүүх, 40 тамгын газарт шинэ тамга, тэмдэг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр улс орон даяар нийт шүүхүүдэд нэгэн зэрэг боллоо. Багануур, Налайх дүүрэг зэрэг Улаанбаатар хот доторхи болон хотод ойр байрлах тамгын газар, Төв, …

  • 1 July

    Чингэлтэй дүүрэг дэх газарт орсон иргэдэд 228 сая төгрөгийн нөхөн олговор олгоно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/564 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн ИТХ – ын  2013 оны “Бага сургуулийн барилгын байршил тогтоох тухай”  9/35 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын газарт орсон иргэдийн өмчлөлийн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрын нөхөх олговрын …

  • 1 July

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Долоодугаар сарын 1-ний Лхагва гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 6, 14, 12-р хороо 7Б, 8, 13Б, 15, 27, 31, 38, 40, 41, 49А, Б, 51А, Б, 53А, 55, 56, 64, 66, 90-р байр, Улаанбаатар сан, Хиймор-12 СӨХ, Зоку, Бридж констракшн, …

  • 1 July

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09:00 цагт ХХААЯ-ны захиалгаар салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хэрэгжиж дууссан болон хэрэгжиж буй шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүн, явцтай танилцах ажлын хүрээнд дэд сайд Б.Батзориг Эм судлалын хүрээлэнгийн “Усалгаатай нөхцөлд нэн ховор, ховор ургамлын цуглуулга, генийн санг шинэчлэх” төслийн хэрэгжилттэй танилцана. Арга хэмжээ ХХААЯ-ны 1 дүгээрт давхарт эхлэнэ. Утас 99072224 09:00 цагт Барилгын хөгжлийн төвд  хөдөлмөрийн аюулгүй байдал сэдвээр …

June, 2015

  • 30 June

    Ганц бие ээж гэдгээсээ би ичдэггүй!!!

    Ганц бие ээж гэдгээсээ би ичдэггүй!!! Ээж хүү хоёрын амьдралд хэрэгт дурлаж илүү харж явдаг бүх хүмүүст зориулав!!! Удахгүй эмэгтэй та ч гэсэн хормойноосоо нойтон сормууст унагаах байлгүй дээ. Явсан хүн харамсдагаас Үлдсэн хүн харамсдаггүй/ Ганц бие ээжийн үг Энэ шүлгээ би Эхнэрээ хуурсан нөхөр болгонд Эцгээс цаашгүй эр болгонд Энхрий жаахан хүүгийнхээ аавд зориулав Хүүхдээ ганцаараа өсгөхөд хэцүү юм …

  • 30 June

    2015 оны хаврын тариалалт дууслаа

    Энэ жил улсын хэмжээнд хаврын тариалалтын ажлыг 5 дугаар сарын 03-наас эхлүүлж, нийт 511.2 мянган га-д тариалалт хийлээ. Үүнээс үр тариа 387.9 мянган га-д, үүнээс улаанбуудай 359.7 мянган га-д, төмс 12.6 мянган га-д, хүнсний ногоо 6.9 мянган га-д, тосны ургамал 78.5 мянган га-д, тэжээлийн ургамал 19.5 мянган га-д, эмийн ургамал 5335 га-д, жимс, жимсгэнэ 228 га-д тус тус тариаллаа. Тариалалтын …

  • 30 June

    Монголын баг анх удаа ААШТ-нд оролцох боломж бүрдлээ

    БНХАУ-ын Чанша хотод ирэх есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 03-ны хооронд зохиогдох FIBA-ийн Сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сугалаа өчигдөр явагдаж, 16 улсын багууд дараах байдлаар гарчээ. А хэсэг: Иран, Япон, Малайз, Өмнөд Азиас шалгарсан баг Б хэсэг: Филиппин, Палестин, Кувейт, Зүүн Азиас шалгарсан баг /Монгол, Хонгконг/ С хэсэг: Өмнөд Солонгос, Иордан, Сингапур, Хятад Д хэсэг: Тайвань, Ливан, Катар, Казахстан ААШТ-ийн эхний хэсгээс тус бүр …

  • 30 June

    Universe best songs наадмын түүхэн дэх хамгийн гайхалтай хоолойтой дуучин Болортунгалаг

    Universe best songs наадмын үе үеийн оролцогчид дундаас гайхалтай хоолойгоороо бусдаасаа ялгарч чадсан ганц оролцогч бол Боди буюу Болортунгалаг билээ. Жазз хоолойгоороо үзэгчидийн эчнээ танил болж алдарт шүүгч Рагугаас талархлын цэцэг хүлээн авсан ганц оролцогч мөн л Болортунгалаг. Тус наадам хэдийгээр жил бүр зохиогдож байгаа ч Боди шиг гайхалтай хоолойтой шүүгчидийг суудлаас нь босгодог оролцогч одоогоор тодроогүй л байна. Ямартай …

  • 30 June

    “Хөсөгтөн” хамтлаг наадмын тоглолтыг нээнэ

    Ардын урлагаараа дамжуулан Монгол эх орныхоо нэрийг ази тивд төдийгүй дэлхий даяар цуурайтуулан яваа “Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээлчид энэ жилийн наадмын тоглолтын нээлтэнд уригджээ. Тодруулбал Үндэсний их баяр наадам, Их монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар Төв цэнгэлдэхийн гадна талбайд наадамчин олондоо зориулан тоглогдох “Монголын гайхамшигт урлаг” хэмээх ардын урлагийн тайлбарт тоглолт, уламжлалт …

  • 30 June

    Гэр хорооллын өрхүүдийг стандарт бие засах газартай болгохоор ажиллаж байна

    “Гэр хорооллын хөгжлийг дэмжих жил”, “Дэлхийн Зөн” олон улсын байгууллагын “Хайлааст” орон нутгийн хөгжлийн хөтөлбөрүүдийн  хүрээнд “Өрхийн ахуйн эрүүл орчин”   төсөл үргэлжилж байна. Ажлын хүрээнд тус дүүргийн 16 дугаар хорооны 220 өрх айлаар 21 асуулт бүхий үнэлгээ, судалгааг хийж, эрүүл ахуйн зөвлөгөө өгч 90 өрхийн гаднах бие засах газрыг стандартын дагуу шинэчлэн сайжруулах, 20 өрхөд зориулалтын угаалтуур, 60 өрхөд зөөврийн …

  • 30 June

    АСЕМ-ийн зочдод зориулсан хурлын байр, зочид буудлын бэлтгэл ажлын талаар санал солилцов

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, АСЕМ-ийн байр, зочид буудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч П.Цагаан өнөөдөр Европын Холбооны Гадаад xарилцааны албаны  АСЕМ-ын  асуудал хариуцсан ерөнхий зөвлөх Майкл Мэтиссэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Европын Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газрын Ёслолын албаны олон улсын уулзалт зохион байгуулах асуудал хариуцсан дэд дарга В.Шпекбахер, Европын Комиссын орчуулгын албаны техникийн асуудал …

  • 30 June

    300 залуус флаш моб хийнэ

    Үндэсний их баяр наадмаар олон нийтийг хамарсан хэд хэдэн томоохон арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Үүний нэг нь “Universal Production”-аас санаачилсан 300 залуусын флаш моб юм. Эдгээр залуус наадмын нээлтэд флаш мобоо бүжиглэж бэлэг барих бөгөөд бэлтгэл ажилдаа хэдийнэ ороод байгаа аж. Дашрамд дуулгахад, 300 залуусын нэг болж флаш мобод оролцох хүсэлтэй залуусыг “Universal Production” бүртгэж байгаа юм байна. …

  • 30 June

    Хуурамч архи оруулж ирсээр байна

    ОХУ руу визгүй зорчдог болсонтой холбогдуулан хуурамч бүтээгдэхүүн, шаардлага хангахгүй согтууруулах ундаа ихээр орж ирэх болсныг албаныхан дуулгаж байна. Тусгай зөвшөөрөлгүй архи согтууруулах ундааг их хэмжээгээр оруулж ирж, ил далд нууцаар зарах хандлага нэмэгджээ. Энэ дээр цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтуудыг хийж, арга хэмжээ авч ажилласан аж. Онцгой албан татварын тэмдэгтгүйгээр хоёр төрлийн орос “Таван нуур”, “Цагаан хус” зэрэг архийг оруулж …

  • 30 June

    Эмнэлгүүдэд цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр зөвлөн туслав

    “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны хүрээнд энэ сарын 26-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлэгтэй хамтран нийслэлийн хэмжээнд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байгууллагуудын цацрагийн аюулгүй байдал хариуцсан ажилтан, рентгений эмч, техникч болон удирдах албан тушаалтнуудад зориулан рентген оношилгооны салбарын цацрагийн хамгаалалт аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудсыг сурталчлах, …