Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 9 July

    Ш.Раднаасэд: МХЕГ урд хөрш рүү адууны махан бууз, банш экспортлох ажилд идэвхийлэн оролцлоо

    Манай улс сүүлийн жилүүдэд махны экспортоо өсгөх бодлого барин ажиллаж байгаа. Салбар яамнаас гаргасан судалгаагаар жилд 10 сая орчим мал нядалж, экспортод гаргах боломж манайд бий. Тухайлбал,энэ жил БНХАУ-д мах экспортлох эрхийг таван компанид  өгч, квотыг нь 64.5 мянган тонн байхаар  тогтоосон байна. Урд хөрш рүү үхэр, хонь, ямааны мах, адууны дайвар бүтээгдэхүүн, бууз, банш, гурил, малын тэжээл, өвс экспортлох, хөдөө аж …

  • 9 July

    “Халх гол”-д чөлөөт бүс байгуулна

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны саналаар Хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр “Халх гол”-ын чөлөөт бүс байгуулах тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 85.2 хувиар баталлаа. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагаж өргөн баригдсан “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн …

  • 9 July

    Төрийн дээд одон медаль, Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдэг гардууллаа

    Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шүүхийн байгууллагад үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнасныг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд гардуулж өгөх ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий …

  • 9 July

    Наадмаар өрхийн эмнэлгүүд ажиллана

    Нийслэлийн эрүүл мэндийн газраас баяр наадмын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгүүдийн цагийн хуваарийг баталжээ. Баярын өдрүүдэд зарим дүүргийн эмнэлэг ачаалал ихтэй байдгаас шалтгаалан иргэдээс санал, гомдол цөөнгүй ирдэг. Иймд нийслэлийн эрүүл мэндийн газар энэ сарын 10-ны 20:00 цагаас 16-ны өдрийн 09:00 цаг хүртэл хариуцлагатай жижүүр ажиллуулан 320981 дугаарын утсаар 24 цагийн турш иргэдийн санал, гомдлыг хүлээн авах …

  • 9 July

    Тоглоом тоглож Youtube-ээс жилд 7 сая доллар олдог залуу

    Дэлхийн хамгийн их дагагчтай /37 сая/ PewDiePie нэртэй Youtube сувгийн эзэн 25 настай Felix Kjellberg гэдэг Швед залуу 2014 онд 7 сая доллар олжээ. Тэрээр видео тоглоом тоглон түүнийгээ хөгжилтэй байдлаар тайлбарлан Youtube хуудсандаа байршуулдаг. “Youtube-ээр маш олон хүн мөнгө олж саятан болдог. Гэхдээ түүн шиг ихийг олдоггүй. Төсөөлөөд үз дээ. Түүнийг Youtube-д нэг бичлэг байршуулахад л 24 цагийн дотор …

  • 9 July

    “ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ”-ын эзэн болсон баг тамирчдаа урамшуулав

    “ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ”-ын эзэн болсон ЭХЯ-ын Хянал шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Л.Батсайхан ахлагчтай баг тамирчидад өнөөдөр ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт баяр хүргэж мөнгөн шагналыг гардууллаа. Тэргүүн байр эзэлж  “ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ”-ын эзэн болсон ЭХЯ-ны баг тамирчдын амжилтыг дурдвал, ·  Шатарын төрөлд эрэгтэй баг 1 дүгээр байр, эмэгтэй баг 4 дүгээр байр эзэлж, багаар 1 дүгээр байр, ·  …

  • 9 July

    Дөрвөн эрэгтэй шороонд дарагдаж нэг газар дээрээ амиа алджээ

    Өчигдөр орой Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дөрвөн иргэн шороонд дарагдан нэг нь нас барсан хэрг гарчээ. Хэргийг тодруулахад Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан манлай” ХХК-ийн баригдаж байгаа барилгын сантехник угсралтын ажил гүйцэтгэж байсан Т /21 настай, эрэгтэй/, Э /24 настай, эрэгтэй/, М /37 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гарган авч Ц /33/ настай эрэгтэйн …

  • 9 July

    Зарим албан хаагч цол нэмлээ

    Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан батлан хамгаалах салбарт бусдыгаа түүчээлэн ажиллаж байгаа зарим алба хаагчдад хугацааны цол олголоо. Алба хаагчдын цолыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон гардуулан өгсөн юм. Албан тушаалын зэрэглэлийн дэд хурандаа цолыг БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хошууч С.Ванчинхүү, БХИС-ийн багш, хошууч Д.Баттүвшин, …

  • 9 July

    Мэндчилгээ Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар

    Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар дэлгэр сайхан наадахыг үе үеийн төмөр замчиддаа хүсэн ерөөж байна. Жил жилийн наадмын адил энэ жилийн наадмын өнгө жавхаа, үзэмж төгөлдөр төгс сайхан эхэлж байна. Хөдөлмөрч бүтээлч олныхоо амжилт, зүтгэлээр Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН өдөр ирэх бүр өөдлөн дэвжиж явна. Монголчууд бид наадмаараа билэгтэй …

  • 9 July

    Р.Амаржаргал: Мөнгөний урсгалын хяналтын тогтолцоонд оруулж өгч байгаа нь ач холбогдолтой

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.07.09/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн,  хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Р.Амаржаргал сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрээр, эдийн засгийг зохицуулдаг гол хуулиудын нэг нь татварын багц хууль байдаг. 2014 оны 5 дугаар сард энэхүү …

  • 9 July

    Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Ж.Батзандан нар мэдээлэл хийв

    Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төслийг 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга …

  • 9 July

    “ЦАГДААГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” фото зургийн уралдаан зарлалаа

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас “НАЙРСАГ УЛААНБААТАР-ИНЭЭМСЭГЛЭХ МОНГОЛ” аяны хүрээнд “JCI” Монгол байгууллагатай хамтран “ЦАГДААГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” сэдэвт фото зургийн уралдааныг иргэд, цагдаагийн алба хаагчдын дунд 1 сарын хугацаатай зарлаж байна. Фото зургийн уралдааныг зохион байгуулснаар  цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх цагдаагийн байгууллага, алба хаагчдын ажил үйлчилгээг  цахим сүлжээгээр иргэдэд сурталчлах юм. …

  • 9 July

    Шингэрүүлсэн шатдаг хийг болгоомжтой ашиглахыг зөвлөлөө

    МХЕГ-ын дарга, улсын Ерөнхий байцаагч Ш.Раднаасэдийн гаргасан Албан даалгаврын хүрээнд Дэд бүтцийн хяналтын газраас шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмж ашиглагч аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөж байна. Шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийн зураг төсөл, тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалтын шаардлага хангаагүйгээс хүний амь нас, эрүүл мэнд хохирч, орон сууц, барилга байгууламжид осол, аваар гарч болзошгүй. Иймээс шингэрүүлсэн шатдаг хий, хийн тоног төхөөрөмж …

  • 9 July

    Египет эр охиндоо Facebook хэмээх нэр хайрлажээ

    20 настай египет эр Жамаль Ибрагим саяхан төрсөн бяцхан охиндоо Фэйсбүүк / Facebook/ хэмээх хачирхалтай нэр хайрлажээ. Тэрээр ийм маягаар тус сайтал баярлаж талархаж байгаагаа илэрхийлсэн аж. Учир нь Египетэд олныг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулахад “Facebook” сайтын үүрэг асар чухал байсан аж. Тэрээр охиноо чухам хэзээ төрснийг хэлээгүй ч ер бусын, өвөрмөц нэртэй охинд нь ах дүү хамаатан …

  • 9 July

    Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцохоор мордов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Уфа хотноо энэ 7 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан, БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцохоор өнөөдөр мордлоо. Эдгээр арга хэмжээнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын гурван талт уулзалт болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн …