Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 9 July

    Завьт эргүүл Тэрэлж, Алтанбулаг чиглэлд хүч нэмэгдүүлэн ажиллана

    Баяр наадмын өдрүүдэд иргэд нийслэлийн ногоон бүс, голын эрэгт амралтаа өнгөрүүлдэг тул нийслэлийн Онцгой байдлын газраас завь эргүүлийг хүч нэмэгдүүлэн маршрутыг уртасгаж Төв аймгийн Алтанбулаг сумын Туул гол дагуу мөн Налайх дүүрэгт Тэрэлж орчмын Туул голд иргэдийг голын усанд осолдож амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллахаар боллоо. Ингэснээр иргэдийг голын усанд осолдох амь насаа алдах аюулаас урьдчилан …

  • 9 July

    Ногоон бүсэд аялахдаа галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

    Баяр наадмын өдрүүдэд нийслэлчүүд ногоон бүсэд аялж зугаалдаг тул нийслэлийн онцгой байдлын газраас иргэдийг аялал  зугаалгаар явахдаа галын аюулгүйн төхөөрөмжөөр тээврийн хэрэслээ тоноглох, үнс нурмаа ил, задгай асгахгүй байх, ил түлсэн гал, цог нурам, татсан тамхи, шүдэнзний галыг бүрэн гүйцэд унтрааж, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгж байгууллага, амралтын газруудыг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамгаалалтын …

  • 9 July

    Наршихаас сэргийлье

    Хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд зуны улиралд наршилтаас сэргийлэх хэрэгтэй. Үүнд: Онцын ажилгүй бол гадуур явахгүй байх; (Наранд аль болох бага явах) Нарны шууд тусгалаас хамгаалах нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх; Гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар …

  • 9 July

    Ган нүүрлэснээс ургацын 50-60 хувийг алдаж болзошгүй

    Улсын онцгой комисс хуралдаж, гантай болон гандуу аймгуудад ажилласан шуурхай ажлын хэсгийн мэдээлэлтэй танилцав. Манай орны нийт нутгаар олон жилийн дунджаас хур тунадас бага, хэт халж байгаа. Шуурхай ажлын хэсгийн дүгнэлтээр нийт 12 аймгийн 133 сумын 66 нь гантай, 67 нь гандуу байна. Ихэнх аймагт хур тунадас бага, ургамлын гарц муу, мал сүрэг тарга хүч муутай, зарим гол, горхи ширгэснээс …

  • 9 July

    Ахмад прокурор Ж.Гомбодорж Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагнагдлаа

    Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчин, хууль эрх зүй, барилга, худалдаа, аж үйлдвэр, зам тээвэр, уул уурхайн салбарт олон жил ажилласан хүмүүсийг  төрийн дээд одон, медалиар шагнах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээний …

  • 9 July

    Нийтийн сонсголын тухай хуулийг баталлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Нийтийн сонсголын тухай хуулийг УИХ-ын чуулганы өчигдөрийн нэгдсэн хуралдаанаар баталлаа. Нийтийн сонсголын тухай хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөгдөхөөр болов. Нийтийн сонсголын тухай хууль хэрэгжиж эхэлснээр төрийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах, парламентын ардчиллыг төгөлдөршүүлэх, парламентын хяналтын механизмыг боловсронгуй болгох, ил тод байдлыг хангах цаашлаад хууль тогтоомжийн чанар сайжирахад чухал …

  • 9 July

    Үндсэн хуулийн үзэл санаа, үнэт зүйлсийг баталгаажуулах чухал алхам боллоо

    Нийтийн сонсголын тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас тодруулга авлаа.   -Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл УИХ-аар батлагдлаа. Үүнээс ярилцлагаа эхлэх үү? -Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж өнгөрсөн оны 7 дугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн. 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр буюу өнөөдөр Улсын …

  • 9 July

    Гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай байгууллаа

    Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын албаны “Тэнүүн сайхан” иргэдийн бүлэг гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай байгууллаа. Тоглоомын талбайг нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 0119 дүгээр цэргийн ангийн 1 дүгээр гудамжинд барив.  Гэр хорооллын айлуудын дунд байрлах ашиглагдахгүй байгаа газарт тоглоомын талбай байгуулах санаачлагыг тус хорооны оршин суугч Б. Чинболд гаргасан. Цаашид оршин суугчидтай хамтран …

  • 9 July

    Наадмаар Арслантай, Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийнэ

    Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тохижилтын ажлуудыг хийж байна. Иргэдийн хүсэлтийн дагуу эвдрэл ихтэй байсан Зайсангийн тойруугийн 460 метр замыг засаж ашиглалтад оруулсан. Одоогоор явган хүний зам тавьж байна. Мөн тоосжилтыг бууруулах зорйилгоор Арслантай, Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийх гэж байгаа юм. Усан …

  • 9 July

    Зуслангийн замын ажил саадгүй үргэлжилж байна

    Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж нар Дамба­даржаагийн уулзвар-Шарга­морьтын төмөрбетон гүүр – Хандгайт чиглэлийн 16.35 км авто замын өргөтгөл, шинэч­лэлтийн ажлын явцтай танилцлаа. Дамбадаржаагийн уулзвар – Шаргаморьт – Хандгайт чиглэлийн авто замыг 1982-1985 онд барьсан. Ашиглалтад орсноос хойш …

  • 9 July

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    10:00 цагт Вьетнамын Хөдөлмөрийн ерөнхий холбооны ерөнхийлөгч, Улс төрийн товчооны гишүүн Тан Тун Нгог тэргүүтэй төлөөлөгчид МҮЭХ-ны удирдлагуудтай уулзана. Уулзалт МҮЭХ-ны байранд болно. Утас: 99027019, 88007709 10:00 цагт “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК болон Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа Монголын хөрөнгийн биржийн байранд болно 10:00 цагт эх орныхоо зүүн аймгуудыг …

  • 8 July

    БНХАУ-д адууны махан бүтээгдэхүүн гаргахыг баталгаажууллаа

    БНХАУ-д адууны махан бүтээгдэхүүн экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн  Протоколд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд, БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд У Цин Хай нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Ингэснээр манай аж ахуйн нэгжүүд урд хөршид адууны махан бууз, банш, адууны ясны гурил гаргах боломж бүрдэж байна. Гадны улс орнууд манай улсаас мах, махан …

  • 8 July

    Др.Кристине Хаймбургерийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Сэргээн босголт, зээлийн “KFW” банкны Франкфурт дахь салбарын Зүүн өмнөд Ази, Номхон далайн газрын захирал Др.Кристине Хаймбургер болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Др.Кристине Хаймбургер нь Улаанбаатар хотод ажлын айлчлал хийж байгаагаа тохиолдуулан нийслэл хоттой хамтран ажиллах талаар ярилцах хүсэлтэйгээ илэрхийлсэн юм. Тус ажлын айлчлал нь …

  • 8 July

    Шинэхэн Хөдөлмөрийн баатар, Гавьяат жүжигчидтэй танилц

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.      Соёл урлагийн салбарт 60 жил ажиллаж, сонгодог, үндэсний урлагийг хөгжүүлсэн Ардын жүжигчин Б.Зангадад Хөдөлмөрийн баатар цол Монгол Улсын Ардын жүжигчин цолоор Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул, Монгол Улсын СГЗ Цэенгийн Цэрэндорж Монгол Улсын гавъяат жүжигчин цолоор дуучин, чөлөөт уран бүтээлч Лосолын Болдбаатар, Мөрөөдлийн …

  • 8 July

    “Сарангэрэлийн сайн ах” нь ажилтнаа тэтгэдэг “Сайн сайд” байжээ

    Шинэчлэлийн Засгийн газарт Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжин томилогдсон цагаас эхлэн шударга, үнэний “нар” гийж, тус яамны нэр дээр хаа хамаагүй “томчууд”-ын хүүхдүүд сурч боловсорсон байх жишээний “нууц гэм зэм”-үүдийг ухаж төнхөж эхлэх нь гэсэн мессеж өгсөн юм. Үнэхээр ч ХЗДХЯ-ны нэрээр гадаадын их, дээд сургуулиудад төгсөгчдийн жагсаалт, ялангуяа хэний хэн байхыг анзаарч арай дэндүү авирлаж байжээ гэлцэж байв. Гэтэл Х.Тэмүүжин …