Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 8 July

    Анхны парламентын гишүүдийн нэг гавьяат цол хүртэв

    УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Логийн Цог Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртсэн доктор Нямдолгорын Сампилноровыг өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Н.Сампилноров нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн даргаар олон жил ажилласан бөгөөд Монгол Улсын байнгын ажиллагаатай анхны парламент- Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож байсан …

  • 8 July

    Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу хаагдах замын мэдээлэл

    Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу хаагдах замын мэдээлэл 2015 оны 07 сарын 10-ны баасан гаригт 10.00 цагаас 01.00 цагийн хооронд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн баруун зүүн замыг Наадамчин олны аюулгүй байдлыг хангах үүднээс хаана. Хөтөлбөр -10.00-11.00 Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол -12.00-12.30 Жанжин Д.Сүхбаатарын …

  • 8 July

    “Учиртай гурван толгой” дуурийг анх удаа задгай талбайд тоглоно

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд анх удаа  “Учиртай гурван толгой” дуурийг анх удаа задгай талбайд тоглоно.  Үндэсний, ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурь 65 дахь жилдээ үзэгч түмэндээ хүрч байгаа бөгөөд анх 1934 онд драмын жүжиг, 1942 онд хөгжимт жүжиг, 1950 онд дуурь болсноосоо хойш 2415 дахь  удаагаа тоглогдох гэж байна. “Чингисийн талбайд” тоглох “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүдийн …

  • 8 July

    Парламентын хөгжилд…

    Америкийн 200 гаруй жилийн түүхтэй ардчилалтай харьцуулахад 25-хан настай Монголын ардчилал бяцхан хүүхэд шиг л байгаа нь үнэн. Бид 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж байсан бол тэд 1787 онд баталсан Үндсэн хуулиа өнөөг хүртэл бүрэн шинэчлэлгүй цаг үеийн засварууд хийгээд л хэрэглэж байна. Парламентад ёс төлөвшчихсөн ХБНГУ, хууль эрх зүйн нэг том загвар болох Их Британи, эсвэл Франц, Япон …

  • 8 July

    Олон улсын урлагийн наадам, уралдаанд амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олголоо

    ОХУ-ын Санкт-Петербург, Москва хотод зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдаанд онцгой амжилт гарган Гран-При шагнал хүртсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарт 80 сая, Их Британийн ВВС агентлагаас зохион байгуулсан “Cardiff Singer of the Word” уралдаанд үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж эх орноо дэлхий дахинд сурталчилсан Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшинд 20 сая, Сингапурт болсон …

  • 8 July

    ӨМӨЗО-ны Хайлаар хотод “Сонгинохайрханд үйлдвэрлэв” төв ажиллахаар болжээ

    Сонгинохайрхан дүүрэгтэй харилцаа, хамтын ажиллагаатай БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хайлаар хотоос жил бүр уламжлал болгон Хятад, Монгол, Орос гурван улсын Эдийн засгийн форум, үзэсгэлэн яармагийг зохион байгуулдаг юм. Энэ жил 11 дэхь удаа болж байгаа тус арга хэмжээ өнгөрөгч зургадугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд явагдлаа. ОХУ-ын Чита, Улаан-Үд хотууд, Монгол Улсын Дорнод аймаг, Чойбалсан хот, Сонгинохайрхан дүүрэг, БНХАУ-ын 10 гаруй аймаг, хотууд …

  • 8 July

    Засгийн газрын ээлжит хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

      Өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа – Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах талаар тодорхой төлөвлөгөө гарган зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь шуурхай шийдвэрлэж ажиллах, – Малчид, иргэд, аж ахуйн нэгжийн хадлан, тэжээл бэлтгэх техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллан өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг …

  • 8 July

    Ааяа Гавьяат цолоо гардан авлаа

    Салбар салбартаа амжилт гаргаж яваа урлаг соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалахын салбарынханы хичээл зүтгэлийг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр одон, медаль гардууллаа. Үүний нэг хошин урлагийн жүжигчин Ш.Алтанцэцэг буюу Ааяа Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Түүний хувьд хамгийн сүүлд “Мөрөөдлийн театр”-т тоглох болсон билээ. Хошин урлагийн акулууд гэгддэг Одноо, Өлзийхүү нартай хамтдаа тайзан дээр үзэгчдийг инээлгэж явсан …

  • 8 July

    Ялтан шилжүүлэх конвенцид нэгдэн орно

     “Ялтан шилжүүлэх тухай конвенц”-д нэгдэн орох тухай хуулийн төслийг  УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр манай иргэд гадаадад суралцах, ажиллах болон бизнес эрхлэх зорилгоор зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан, монгол иргэд олноор зорчдог, аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдох болсон зарим орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Монгол Улс …

  • 8 July

    Чингэлтэй дүүргийн засаг дарга Д.Ганболд Якутын төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд ОХУ-ын Бүгд Найрамдах Саха(Якут) улсын Хангаласский   районы дарга Алексеев Гаврил Юрьевич тэргүүтэй төлөөлөгчдийг 7 дугаар сарын 7-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтад Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэв нар оролцсон бөгөөд Бүгд найрамдах Саха-Якут улсын Хангаласский раойны даргыг дагалдан хөдөө …

  • 8 July

    Дүүргийн ЗДТГ-ынхан 2015 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэлээ

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2015 оны эхний хагас жилийн ажлаа тайлагнах хурал 14 дүгээр хорооны “Иргэний танхим-Соёлын төв”-ийн байранд 7 дугаар сарын 7-нд боллоо. Хурлын нээлтийн эхэнд Чингэлтэй дүүрэгт өрнөсөн бүтээн байгуулалтын талаарх баримтат кино үзүүлж, ажилтан албан хаагчдад Чингэлтэй хайрханы өвөрт гэрэл зургийн түүхэн ном, Тусгаар тогтнол энгэрийн тэмдэг дурсгав. Тайлангийн хуралд дүүргийн Засаг даргын Тамгын газрын …

  • 8 July

    Монгол угсаатны үндэсний музейн цогцолбор байгуулна

    Концессын “Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах” төрлөөр хэрэжүүлэх Монгол угсаатны үндэсний музейн цогцолбор байгуулах төслийн концессын гэрээг “Секрет Монголс” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Тус цогцолбор нь угсаатны музей, үндэсний гэр музей, панаромм музей, эко жуулчлал, соёл танин мэдэхүйн жуулчлал, тусгай жуулчлал, зочид буудал зэргээс бүрдэх …

  • 8 July

    Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээнд нэгдэн орно

    “Хараагүй, харааны бэрхшээлтэй болон хэвлэмэл бүтээл унших хязгаарлагдмал чадвартай хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгохыг хөнгөвчлөх тухай” Марракешийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.  Дэлхийн оюуны өмчийн байгууллагын зохиогчийн эрхийн салбарын  энэ гэрээ нь хараагүй, харааны бэрхшээлтэй болон бие махбодийн бэрхшээлийн улмаас ном барих, унших боломжгүй хүмүүст зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардахгүйгээр ном, бусад …

  • 8 July

    Г.Ариунбаатар, Э.Амартүвшин, “Хөсөгтөн” хамтлагийнхан шагналаа гардан авлаа

    Өнөөдөр төрийн ордоны А танхимд улс эх орныхоо нэрийг дэлхийд таниулж ирсэн авьяаслаг хамтлаг, дуучиддаа засгийн газраас шагнаж урамшууллаа. Тодруулбал П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гран при шагнал хүртсэн Г.Ариунбаатарыг 80 сая, Английн “BBC” агентлагаас зохион байгуулсан “Gardiff singer of the world” уралдаанд Үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн Э.Амартүвшинг 20 сая, “Авьяаслаг Азичууд” шоунд амжилттай оролцон Дэд байр эзэлсэн …

  • 8 July

    Миат компанийн онгоц Ханеда нисэх буудал руу нислэг үйлдэнэ

    Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Япон улсын нийслэл Токио хотын Ханеда олон улсын нисэх буудал руу 8-р сарын 5-ны өдрөөс эхлэн нислэг үйлдэж эхэлнэ. “МИАТ” компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн аялал жуулчлалын оргил ачааллын улиралд Токио хот руу өдөр бүр нисэж байгаа бөгөөд лхагва, бямба гаригийн нислэгээ Ханеда олон улсын нисэх буудал руу үйлдэх юм байна. Ханеда олон улсын нисэх буудал …