Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 19 June

    УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар УПЕГ-т ажиллав

    Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар өнөөдөр /2015.06.18/ Улсын ерөнхий прокурорын газарт ажиллав. Тэрээр тус байгууллагын удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагааны талаарх ерөнхий мэдээлэлтэй танилцсан. Мөн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар аймаг, нийслэлийн прокурорын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Улсын Их Хурлын …

  • 19 June

    Тохижилт, ногоон байгууламжаа нэмэгдүүлж “smile” авсан байгууллагуудыг зарлаж байна

    Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байаа аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын шинэ санал санаачлагыг дэмжих, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт бүтээн байгуулалт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх, иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан зарласан. Уралдааны хүрээнд нийслэлийн хэмжээнд  …

  • 19 June

    “Скайтел” ХХК-д үүрэн холбооны станцын зориулалтаар газар эзэмших эрх олголоо 

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/519 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.5 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийгмийн дэд бүтцийг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор “Скайтел” ХХК-д үүрэн холбооны станцын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянголын аманд авто замын …

  • 19 June

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Зургаадугаар сарын 19-ний Баасан гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 11.00-12.00 цагт: 2, 21, 27-р хороо Бага Дарь эхийн 3-10, 12, Сэлбийн 36, 37, 39, 40, 42, 43, 44, 46-р гудамж, Ангрол-ойл, Содмонгол групп, Морьд хур, Кевико, Сити палас ,Цагаан орой, Гуулинсайхан ХХК-ууд, ШШГЕГ-ын …

  • 19 June

    Өнөөдөр болох үйл явдал

    09:00 цагт Азийн сан Улаанбаатар хотын Захиргаатай хамтран хэрэгжүүлж байгаа гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөрийгн хүрээнд нисгэгчгүй агаарын төхөөрөмжөөр авсан өндөр нарийвчлалтай гэр хорооллын газрын зургийг Азийн сангаас Улаанбаатар хотын захиргаанд хүлээлгэн өгөх арга хэмжээ Мэдээллийн технологийн паркийн 302 тоотод болно. Утас: 99666553 09:00 цагт Монгол улсад Монголын Анагаах Ухааны академи үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн ёслолын арга …

  • 18 June

    Үүлэнд нөлөөлж бороо оруулах хүсэлтийг дэмжив

    Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн тариалангийн бүс нутагт үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах хүсэлтийг Засгийн газрын ээлжит бус хурлаар дэмжив. Хаврын тариалалт өнгөрсөн 5 дугаар сарын 3-наас эхэлж, өнөөдрийн байдлаар 384.2 мянган га-д үр тариа, 11.5 мянган га-д төмс, 5.7 мянган га-д хүнсний ногоо, 15.1 мянган га-д малын тэжээл, 69.9 мянган га-д тосны ургамал тариалж, нийт 486.6 мянган га-д …

  • 18 June

    Төгсөгчдөд хүний эрхийн чиглэлээр сургалт зохион байгууллаа

    Цагдаагийн Ерөнхий Газрын хүний нөөц, сургалтын хэлтэс, Хүний эрхийн үндэсний комисс хамтран 2015 онд Хууль сахиулах их сургуулийг “Цагдаагийн ажил-эрх зүй” мэргэжлээр төгссөн 200-н алба хаагчдад хүний эрхийн үндсэн ойлголт, хүний эрхийг хамгаалах, эрүүдэн шүүхийн эсрэг дотоодын хууль тогтоомж, хүний эрх, түүнд суурилсан хандлага, хүний эрхийн хязгаарлалт, хууль хэрэгжүүлэх албан тушаалтнуудын хүний эрхийн талаар баримтлах үндсэн хэм хэмжээ зэрэг агуулгаар …

  • 18 June

    “Оюутан мисс-2015” тэмцээний шилдгүүд тодорлоо

    Монголын мянга мянган гоо үзэсгэлэнт оюутан охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулах зорилготой “Оюутан мисс 2015” тэмцээн 10 гаруй жилийн дараа зохиогдож, амжилттай болж өндөрлөө. “Оюутан мисс 2015” тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Тансаг мода” загварын агентлаг ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар “Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо” ажилласан юм. Мөн дэмжигч байгууллагаар “Мисс монголиа холбоо”, “Монголын урлагийн залуучуудын холбоо”, “Монгол …

  • 18 June

    Нийслэлд 5 сарын дотор 249 удаагийн гэр бүлийн хүчирхийллийн хэрэг бүртгэгджээ

    Нийслэл хотын хэмжээнд 2015 оны эхний 5-н сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 249 гэмт хэрэг бүртгэгдэж, 248 иргэн хохирсоны 90,3 хувь эмэгтэй, 9,6 хувь эрэгтэй хүн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэг 20,8 хувь, хохирогч 19,8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хүчирхийллийг хэлбэрээр харахад бие мах бодын хүчирхийлэл 78,1 хувь, сэтгэл санааны хүчирхийлэл 20,5 хувь, …

  • 18 June

    “Баянголд үйлдвэрлэв-2015” үзэсгэлэн худалдаа болж байна

    Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс дүүргийнхээ үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, борлуулалтын сувгийг нэмэгдүүлж харилцагчдыг татах зорилгоор “БАЯНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-2015” зуны үзэсгэлэн худалдаагаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа Хар хорин захын шинээр баригдаж буй худалдааны төвийн баруун хойд талбайд болж байна. Та бүхэн үзэсгэлэн удалдаагаар зочилж хүссэн бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаж аваарай.

  • 18 June

    “Ноход” уран сайхны киноны нээлт маргааш болно

    КУДС-ийн жүжигчин, зураглаачийн ангийг төгссөн үе тэнгийн залуус “СОБЫТ” продакшн байгуулан ЖААЛХҮҮ ФИЛЬМ-тэй хамтран анхны дэлгэцийн бүтээлээ туурвижээ. Тэд анхны бүтээл болох “Ноход” киноны нээлт энэ сарын 19-нд буюу маргааш “Тэнгис” кино театрт 19 цагаас болно. Уг бүтээлд дөрвөн найзын хүсэл зорилго, итгэл, тэмцлийг харуулахыг зорьсон байна. Энэхүү кино нь найруулагч Л.Таванбаярын хоёр дахь бүтээл юм. Өмнө нь тэрбээр “Хүдэн” уран сайхны киноны найруулагчаар ажиллаж байсан …

  • 18 June

    Д.Давааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилов

    УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилуулах асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэн дэмжлээ. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч,  Зэвсэгт хүчний ерөнхий командлагч бүрэн эрхийнхээ хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний …

  • 18 June

    Н.Учрал нийслэлийн НАМЗХ-ны тэргүүн боллоо

    Нийслэлийн НАМЗХ-ныхон чуулж байна. Дөнгөж сая шинэ тэргүүнээ сонголоо. Ирэх жилүүдэд Нийслэлийн НАМЗХ-г Шадар сайдын зөвлөх Н.Учрал удирдахаар болов. Түүний нэрийг НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд дэвшүүлсэн бөгөөд хуралд оролцогчдын  95.8 хувийн саналаар сонгогдлоо. www.shuud.mn

  • 18 June

    Нийслэлийн асрамжийн газрын хүүхдүүд автобустай боллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын харьяа “Од” зусланд очиж нийслэлийн асрамжийн газрын хүүхдүүдтэй уулзлаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга багачуудад гарын бэлгээ гардуулж, асрамжийн газрын үйл ажиллагаанд зориулан хүүхдийн автобус, Австрийн Элчин сайдын яамнаас хандивласан дарсыг “Венийн Үдэш” цэнгүүний үеэр дуудлага худалдаагаар борлуулж, цуглуулсан 1 сая төгрөгийг хандивлалаа. Уулзалтын үеэр нийслэлийн …

  • 18 June

    Цаашдаа хэт их халалт болох магадлалтай байгааг анхааруулав

    Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд “Цаг агаарын байдал хөдөө аж ахуйн болон газар тариалангийн үйлдвэрлэл, өвөлжилтөд хэрхэн нөлөөлөх, гангын нөлөөллийн улмаас үүсэж буй тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга зам” сэдвээр уулзалт зохион байгуулав. Тус уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайд Р.Бурмаа, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө …