Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 19 June

    Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухайхуулийн төсөл, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийг баталлаа. Хуулийн төслүүдийг өчигдөр хэлэлцэхэд хуулийг дагаж мөрдөх хугацааг дэмжээгүй.  Тийм учраасХуульзүйн байнгын …

  • 19 June

    “11-11” төв өнөөдөр үдээс хойш ажиллахгүй

    Иргэдийн саналыг хүлээж авах Засгийн газрын “11-11” төвийн веб сервер болон бусад тоног төхөөрөмжийг Үндэсний дата төвд шилжүүлэн байрлуулж, техникийн шинэчлэл хийж байгаатай холбогдуулан өнөөдөр 15 цагаас хойш түр хугацаагаар ажиллахгүй болжээ. Төхөөрөмжүүдийг шилжүүлж, техникийн тохиргоо хийснээр зургадугаар сарын 22-ны даваа гаригаас цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

  • 19 June

    Сонгинохайрханы Засаг дарга Сумын заан, начин цол олгоно

    Дэлхий дэлгэнэсэн дэлгэр цаг ирэхүйд уухай, гийнгоо хангинасан наадмын цуурай ойртдог. Энэ жилийн наадмуудыг аль нэг аймаг сум биш Нийслэлийн нэг дүүрэг эхлүүлэх гэж байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд ирэх бямба гаригт буюу зургадугаар сарын 20-ны өдөр иргэдийнхээ баярыг Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт хийхээр шийдвэр гаргажээ. Энэ үеэр төрийн байгууллагын үйл ажиллагаагаа иргэддээ танилцуулж,тайлагнан нэг ёсны …

  • 19 June

    “Дэнжийн-1000″-ын цагаан байрны иргэд дахин төлөвлөлтөд хамрагдахыг хүсч байна

    Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дэд бүтэц, тохижилт, үйлдвэр үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн асуудал эрхэлсэн хорооноос санаачлан дүүргийн 9 дүгээр хорооны Цагаан байрны гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Хурлын хорооны дарга, Төлөөлөгч Д.Алтанхуяг, Төлөөлөгч Ж.Оюунцэцэг, Ц.Дуламжав, Ц.Бугасүрэн, Ц.Эрдэнэбаяр, Ц.Отгонбаатар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дахин төлөвлөлтийн Хэлтсийн дарга М.Нямбаяр, 9 дүгээр хорооны Засаг дарга Н.Оюунцэцэг нар …

  • 19 June

    2 настай охины бөөрийг нь тасартал зоджээ

    АНУ-ын Миннеаполис хотод найз бүсгүйнхээ хоёр настай охиныг хэрцгийгээр зодож, амийг нь хөнөөсөн залууг хүн амины хэргээр шүүж байна. Сэжигтэн  17 настай бөгөөд түүнийг насанд хүрэгчдийн шүүхээр шүүх эсэхийг хэлэлцэж байгаа юм. Тус хэрэг энэ сарын 10-нд гарчээ. Зургадугаар сарын 10-ны үдийн 12:35 цагийн орчимд хүүхэд амьсгалахгүй байна гэсэн дуудлагаар эмч нар Миннеаполис хотын нэгэн айлд очсон байна. Түргэний машин …

  • 19 June

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа.  В.В Путин манай Ерөнхий сайдыг Санкт-Петербург  хотод байрлах Константиновын ордондоо хүлээн авсан юм. Уулзалтаар олон асуудлуудыг хөндөж хэд хэдэн шийдэлд хүрлээ. Манай хоёр улсын хамтарсан үйлдвэрүүдэд үүсээд байгаа асуудлуудаар санал солилцож заримыг нь шийдвэрлэж, хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг сайжруулах чиглэлээр хийх ажлуудаа хоёр тал тохиролцлоо. Тухайлбал, төмөр замын хувьд маргаантай байсан …

  • 19 June

    Иргэдийн баяраар авто тээврийн хэрэгслийн татварыг торгуульгүйгээр хураана

    Сонгинохайрхан дүүргийн “Иргэдийн баяр” энэ зургадугаар сарын 20-ны өдөр Хүй долоон худаг дахь наадмын талбайд болох билээ. Энэ үеэр тус баярт зориулсан бэсрэг наадам болохоос гадна төрөл бүрийн төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм байна. Тухайлбал  дүүргийн Татварын хэлтсээс Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөрийг  энэ өдөр наадмын талбай дээр торгуульгүйгээр  хураах …

  • 19 June

    Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх дэд зөвлөл хуралдлаа

    Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий дэд зөвлөлийн хурал 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хууль зүйн яаманд зохион байгууллаа. Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд Хуул зүйн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн хөдөө аж ахуйн газар, Тод сураг ТББ, Баянмонгол студи …

  • 19 June

    VI цахилгаан станцын өргөтгөлийн 70 сая ам.долларын эхний санхүүжүүлтийг шийдвэрлэлээ

    ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Петербургийн олон  улсын эдийн засгийн  чуулга уулзалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцох үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, ОХУ-ын Внешэконом банкны Нэгдүгээр орлогч захирал П.М.Фрадков нар хөрөнгө оруулалтын 20 сая ам.долларын гэрээнд гарын  үсэг зурлаа. Энэ нь 1983 оноос хойш нийслэлийнхний 80 хувийг дулаан, цахилгаанаар хангаж буй IV цахилгаан станцын 123 мегаваттын өргөтгөлийн ажлыг хийхээр Чингис …

  • 19 June

    Авлигатай тэмцэх үлгэр, амлалт ажлын зөрүү…

    Шудрага ёсыг хангах нь Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн  зарчим төдийгүй иргэн хүн бүрийн хүслэн. Гэвч Сант Марал сангийн саяхны судалгаагаар Монголын нийгэм эрүүл шудрага байгаа гэдэгт 4 хүний 3 нь эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Ерөнхийдөө нийгэмд шудрага тал нь илүү байна гэж дөнгөж4-хөн хувь нь хариулжээ. Шудрага ёсыг сахиулах, хангах ёстой байгууллага нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Хуулийн байгууллага, Улс …

  • 19 June

    Женнифер Лоренс 20 сая долларын цалин авна

    Нээлтээ хийсэн даруйдаа дэлхийн зах зээлээс асар их хэмжээний орлого олж, Box Office-ийн жагсаалтыг тэргүүлж буй “Jurassic World” киноны гол дүрийн жүжигчин Крис Прэтт “Passenger” дэлгэцийн бүтээлд хоёр сая долларын нэмэлт цалинтай ажиллахаар болжээ. Ингэснээр түүний 12 сая долларын хөлс их мөнгө мэт сонсогдох хэдий ч үүнийг хамтран тоглогчийнх нь цалинтай харьцуулбал маш бага юм. Sony Pictures кино компанийн шинэ …

  • 19 June

    Нэхмэлийн шар орчимын замыг түр хаана

    Хан-Уул дүүрэг, II хороо, 19 дүгээр хорооллын  Нэхмэлийн шарын автобусын буудлын баруун хэсгээр, Чингисийн өргөн чөлөөний төв зам дээгүүр барих явган хүний гүүрэн гарцын барилга угсралтын ажлыг “Ди Вай Кей Би” ХХК гүйцэтгэж байгаа юм. Уг гүүрэн гарцын дам нурууг байрлуулах ажилтай холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 06  цагаас 2015 оны 06  дугаар сарын 21-ний өдрийн 15.00 …

  • 19 June

    Дуучин А.Түмэн-Өлзий нярайлж охинтой болжээ

    Өнөө цагийн нийтийн эмэгтэй дуучдыг өнгөлж яваа авьяаслаг дуучин бол яахын аргагүй залуу дуучин А.Түмэн-Өлзий гэдэгтэй маргах хүн гарахгүй.  Мэргэжлийнхэн түүнийг нийтийн дууг мэргэжлийн хэмжээнд аваачсан гэж үнэлдэг. Орчин цагийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрхөөрөө хүчтэй түрэн орж ирсэн энэ дуучин бүсгүй жинхэнэ хайртайгаа учирч бие давхар болж, ээж болох бэлтгэлээ базаагаад байгаа хэмээн мэдээлж байсан. Тэгвэл дуучин  маань …

  • 19 June

    Төв шуудангаас Цэцэг төв хүртэлх замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээж, 2 дугаар шатны ажил эхэлнэ

    Улаанбаатар хотод инженерийн дэд бүтцийн нийт 1153 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийгдэх ажил нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажил юм. Зам засвар, шугам хоолой солих ажлыг  төлөвлөгөөний дагуу 2015 оны 06 дугаар сарын 07 ны өдрөөс эхлэн 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Энхтайвны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас …

  • 19 June

    Налайх хотын Захирагчийн сонгуульд Ш. Хаан ялалт байгуулжээ

    Налайх хотын Захирагчийн сонгууль 06 дугаар сарын 14-ний өдөр болж нэр дэвшигчдийн авсан санал 50 хувьд хүрээгүй тул хамгийн өндөр саналтай  Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Шаравхааны Хаан, бие даан нэр дэвшиж буй Цэдэнбалжирын Минжинхүү нарын хооронд 06 дугаар сарын 18-ны өдөр дахин явууллаа. Санал хураалт өчигдөр 22.00 цагт албан ёсоор дууссан. Сонгуулийн нэрсийн жагсаалтад нийт 23 215 сонгогч бүртгэгдсэнээс …