Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 13 April

    Ноён уулыг хамгаалах хөдөлгөөнийхэн Ерөнхийлөгчийг уучлалт гуйхыг шаардав

    ”Ноён уулаа аварья” үндэсний хөдөлгөөн, Улс төрийн хэлмэгдэгсдийн Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Босоо Хөх Монгол бүлгэм, Монголын Хүний эрхийг хамгаалах үндэсний холбооны салбар зөвлөл дараах мэдэгдлийг гаргажээ. Уг мэдэгдэлд дурьдахдаа, ‘’Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын ард түмэн, Монголын их өв соёл, түүх, газар нутгаас ямар их хол хүн бэ гэдэг нь саяхан УИХ дээр ажлаа тайлагнах үеэр хэлсэн үгнээс нь …

  • 13 April

    Хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхижүүлнэ

    Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд хатагтай Канайым Бактыгуловаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ХХАА-н сайд Р.Бурмаа хоёр орны найрсаг хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам өргөжин тэлж буйг дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 онд тус улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хөдөө аж ахуйн …

  • 13 April

    Маргааш цахилгааны хязгаарлалт хийх газрууд

     2015 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. 13-17/IY Баянгол 11.00-18.00 20-р хороо Химийн шингэн, Сор кашмер, Инкон, Алтан булаг, ДЦС-4 ТӨХК-ийн 1-8-р гудамж, тэр орчмын хэрэглэгчид Сонгино-хайрхан 11.00-18.00 22-р хороо Эрх чөлөө АОС-ууд, Тахилтын гудамж, 384-р гарам, тэр орчмын хэрэглэгчид 14/IY Хан-Уул 11.00-13.30 …

  • 13 April

    Г.Баярсайхан гишүүн Чингэлтэйд ажиллаж байна

    УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Чингэлтэйн иргэдтэй хийх уулзалтаа өнгөрсөн баасан гаригт эхлүүллээ.  Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 1, 2, 3 болон 14 – 19 дугаар хороодод ажиллаа. Г.Баярсайхан гишүүн хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилж боловсруулсан хуулийн төсөл, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулга хийлээ. Ирэх 2015 онд Чингэлтэй дүүрэгт гурван цэцэрлэг, нэг сургуулийн спорт цогцолборыг барихаар төсөвт суулгасан байна. …

  • 13 April

    “Медальд хүрэх зам” “С” зэрэглэлийн тэмцээний шилдгүүд тодорлоо

    Монголын Залуучуудын Холбоо нь өнгөрөгч гуравдугаар сарын “Спортлог сар” болгон зарласан билээ. Энэ хүрээнд Монголын залуучуудын Холбоо, Монголын волейболын залуучуудын  хамтран “Медальд хүрэх зам” “С” зэрэглэлийн гурав дах удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээний ялагчид дөрвөн удаагийн тоглолтын нийлбэр дүнгээр медальт байр эзэлж, шилдгүүдээ тодруулсан юм. Тус тэмцээний гурав дах шатны тэмцээнд 32 багийн 400 гаруй тамирчин баруун, зүүн бүст …

  • 13 April

    11 компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх санал гаргалаа

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл улсын хэмжээнд өрнүүлсэн “Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд Дэд бүтцийн хяналтын болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрынхан барилга, өргөх байгууламж, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, газрын тос зэрэг салбарт хийсэн ажлаа тайлагналаа. Дээрх салбаруудад гарч байгаа осол аваарийг бууруулах, урьдчилан сэргийлэх,  ажилтнуудын ажлын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх, барилгын чанар, …

  • 13 April

    Шүлхийн улмаас хорио цээрийн дэглэм тогтоов

    Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд шүлхий өвчний шинж тэмдэг илэрч  дээрх сумдын нутагт хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг даргын 2015.04.04-ний …

  • 13 April

    Л.Пүрэвсүрэн, Мевлүт Чавушолу нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Монгол Улсад 2015 оны 4 дүгээр сарын 11-13-нд албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд хийгдэж буй анхны албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Бүгд Найрамдах Турк …

  • 13 April

    Унгар улсын Ерөнхийлөгч Янош манай улсад айлчилна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгарын Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер, гэргий Анита Херцегийн хамт Монгол Улсад 2015 оны 4 дүгээр сарын 14-16-нд албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Унгар Улсын Ерөнхийлөгч Я.Адер Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай тус тус уулзана. Энэхүү айлчлал нь …

  • 13 April

    Томчууд бид бяцхан үрийнхээ төлөө юу хийж чадахаа харуулах цаг болжээ

    2014 онд улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1195 бүртгэгдэж, 1212 хүүхэд өртсөнөөс, 48 хүүхэд нас барж, 1164 хүүхэд гэмтжээ.        Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 281 гарсаны, нийт 48 хүүхэд амь насаа алдаж, 233 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсан, үүнээснийслэлийн хэмжээнд 2014 онд нийт 1062 ослоор 1079 хүүхэд осолд өртөж, 10 хүүхэд  амь …

  • 13 April

    Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт явууллаа

    2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 11.00-15.00 цагт Нийслэлийн хэмжээнд ажил, үүрэг гүйцэтгэж байгаа 147 Олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг хамруулсан “Гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэхэд Олон нийтийн цагдаагийн ажилтны үүрэг, оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалт нь Цагдаагийн албаны тухай болон бусад холбогдох хууль тогтоомж, МУ-ын Засгийн газраас баталсан хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд …

  • 13 April

    5000 орчим хүүхэд, залууст боловсролын үнэ цэнэ сэдвээр лекц уншлаа

    Сурагчдын дунд явуулсан судалгаа, санал асуулгаар тодорсон 7 эрхэм 2015 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 15:00 цагт UB palace-ийн заал дүүрэн цугласан Монгол улсын ирээдүй 5000 орчим ахлах ангийн сурагчид оролцсон “Хаврын витамин 2015” арга хэмжээнд оролцлоо. Уг санал асуулгаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл 1-рт шалгарснаар “Боловсролын үнэ цэнэ” сэдвээр лекц уншлаа. English Academy of Mongolia-аас зохион байгуулж буй уг …

  • 13 April

    Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээ болно

    Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэ оны 04 дүгээр сарын 18 буюу Бямба гарагт Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс, хороод , их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд оролцоно. Их цэвэрлэгээг …

  • 13 April

    Мэргэжлийнхээ ур чадвараар гэмт хэрэг илрүүлжээ

    Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ванчигсүрэн овогтой Хосбаяр, Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Дамдинсүрэн овогтой Эрдэнэбат нарын алба хаагчид эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл гарган ажиллаж, онц ноцтой хүн амины гэмт хэрэг, онц их хэмжээний хохиролтой хулгайн гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган …

  • 13 April

    Санаандгүй байдлаар 1 настай хүү буудуулж нас барсан байна

    АНУ-ын Кливлендэд 1 настай хүүхэд санаандгүй байдлаар буудаж алагджээ. Санаандгүй байдлаар гэртээ галт зэвсэг орхисон байснаас Ням гаригт энэ хэрэг гарчээ. Кливлендийн цагдаагийн дарга Calvin Williams-ийн мэдээлсэнээр гэрт нилээд олон хүүхэд байснаас нэг настай хүүхэд золгүй байдлаар бууны суманд өртсөн байна. Урьдчилсан мэдээгээр гох дарсан хүүхэд 3 настай хүү байсан байх магадлалтай байгаа аж. Үүнийг эрх баригчид шалгаж байгаа юм. …