Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 16 June

    Хаягдал дугуйгаар хүүхдийн цэцэрлэгийн гаднах талбайг тоглоомжуулжээ /фото/

    Монголчууд бид “айлаас эрэхээр авдраа уудал” гэж ярьдаг. Хүүхдийн цэцэрлэгийн тоглоом болон  гаднах талбайн тохижилтонд жил бүр төсвөөс болон   гадна дотнын элдэв хандив тусламжаар шинэчлэлт хийгддэг. Тэгвэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын цэцэрлэг гаднах талбайгаа монголд элбэг олдох  автомашины хаягдал  дугуйгаар  тохижуулж,  хагдал  дугуйг засаж янзлан хүүхдийн төдийгүй томчуудын анхаарал татахуйц авсаархан “хөөрхөн” тоглоомууд урлажээ. Бүхнийг болж бүтэхгүй, бас мөнгө …

  • 16 June

    94 нэр төрлийн хуурамч эм хилээр оруулж иржээ

    МХЕГ-ын албан ёсны мэдээллээр, 94 нэр төрлийн хуурамч эм, эмийн төрлийн бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирснийг “Нарантуул” захаас илрүүлсэн байна. Алтанбулаг хилийн боомт 24 цагийн ажиллагаатай болсноос хойш Монголоос ОХУ-ыг зорих зорчигчдын тоо эрс нэмэгджээ. Хилээр хуурамч эм, эмнэлгийн хэрэгсэл оруулахгүйг хичээн хяналт шалгалт хийж ажилладаг ч Алтанбулаг, Сүхбаатарын боомтоор нэвтрэх эрсдэл өндөр байгаа аж. Энэ нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай …

  • 16 June

    “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталлаа

    Түрээсийн орон сууц хөтөлбөр баталлаа Ипотекийн зээлийн нөхцөл шаардлагыг хангаж орон сууц худалдан авах боломжгүй иргэдийг орон сууцжуулах зорилгоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийг  2015-2021 онд хэрэгжүүлж, нийслэлд 16000, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хандивлагч орнуудын зээл, хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татан …

  • 16 June

    Өмгөөллийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод  Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр Өмгөөллийн тухай хуулийн төслийг  өргөн барилаа. 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан 2002 онд батлагдсан Өмгөөллийн тухай хууль хүчингүй болж, улмаар 1000 гаруй гишүүнтэй, 85 жилийн түүхтэй, бие даасан, хараат бус, улсын төсвөөс санхүүжилт авдаггүй мэргэжлийн холбоо эрх зүйн хувьд зохицуулалтгүй …

  • 16 June

    Mers-ийн халдвар авсан хүний тоо 150 давлаа

    Өмнөд Солонгост титэм вирусийн халдвар авсан хүний тоо 150 давсныг тус улсын “Ренхап” агентлагаас мэдээлжээ. Энэ өвчний улмаас нас барсан хүний тоо 16 болсон байна. Ойрхи Дорнодоос гаралтай энэхүү өвчний тохиолдол Саудын Араб улсад хамгийн олон бүртгэгджээ. ДЭМБ-ын мэргэжилтнүүд өвчнийг нэлээд түвэгтэй хэмээн тодорхойлсноос гадна халдвар авсан хүмүүсийн 36 хувь нь нас бардаг аж. Титэм вирус хэрхэн халдварладаг нь одоогоор …

  • 16 June

    Л.Оюун-Эрдэнэ: Н.Номтойбаярыг “Америкаас 2 луйварчин ирсэн” гэхэд гайхсан

    Харвардын их сургуулийг дүүргэн эх орондоо ирсэн НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ холбооныхоо гишүүдэд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ. МАН-д бохир аргаар улстөр хийдэг жишиг тогтож байгаад харамсч байгаагаа онцолсон тэрээр “Алс газар явсан нөхрөө хадаг барьж угтдаггүй юм гэхэд хараалаар булж угтах нь монгол ёс биш. Н.Номтойбаяр гишүүн Намын удирдах ажилтны зөвлөгөөн дээр “Америкаас хоёр луйварчин ирсэн” гэж ярихад нь их …

  • 16 June

    Улс төр дэх “угжны хүүхдүүд”

    “Хааны үр хаан, харцын үр харц” гэсэн цоо шинэ хандлага Монголын  улс төрд соёолж эхэллээ. Ардчилсан нийгмийн үнэт зүйлстэй харшлах баян, ядуугийн ялгарал ялангуяа Ардын намын шинэ, залуу үеийнхнээс хүчтэй мэдрэгдэх болсоор удаж байгаа юм. Сайн эцгийн гэхээсээ баян аавынхаа хумсалж, хулгайлж, хурааж, хуримтлуулсан их хөрөнгийг гартаа атгаад эрх мэдэлд дугаарлах болсон өв залгамжлагчдын тоо өдөр ирэх тусам Монголын улс …

  • 16 June

    Н.Номтойбаяр гишүүн Сү.Батболд, У.Хүрэлсүх нарыг “дуэль”-д дуудлаа

    УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Монголын Үндэсний телевизийн “Де факто” ярилцлагийн нэвтрүүлэгт орох үеэрээ “МАН-ын 2012 оны сонгуулийн ялагдал нь МАН-ы удирдлагуудын авилгал албан тушаалын асуудлаас болж ялагдсан” гэжээ. Тухайн үед МАН-ын даргаар УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Сонгуулийн ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн асан, одоо Шадар сайдын алба хашиж байгаа У.Хүрэлсүх нар ажиллаж байсан. Тэд сонгуулийн ялагдлыг өмнөх сонгуулийн үеэр асар …

  • 16 June

    Сонгино хайрхан дүүргийн баяраар Хүй долоон худагт Соёлон, Дааган насны морь уралдана

    Сонгинохайрхан дүүргийн “Иргэдийн баяр”-т зориулсан Соёолон, Даага насны морьдын уралдаан энэ сарын 20-нд СХД-ийн 21 дүгээр хороо Хүй долоон худагт зохиогдох гэж байна. Иймд уяачид, хурдан морь сонирхогч иргэд та бүхнийг хурдан хүлгийнхээ шандасыг сойж наадамд маань өргөнөөр оролцохыг уриалж байна. Уралдааны бүртгэл: 2015.06.20-нд 07.00 цагаас Хүй 7 худагт Жич: Уралдаанд зөвхөн Монгол адуу уралдана. Утас:9910-2390, 9666-4455 СХД-ИЙН ИРГЭДИЙН БАЯРЫН …

  • 16 June

    Төв аймгийн замд осол гарч нэг хүн амиа алдаж, долоон хүн гэмтжээ

    Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт нийт 391 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  274 дуудлага бүртгэгдсэн байна.  Энэ үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 жолоочийг журамлажээ.   Тухайлбал: БГД-ийн нутаг Сөүлийн гудамж, ТЗУГын хойд замд Т.Ист маркийн  аво машины жолооч Б. нь Т.Приус маркийн авто машинтай мөргөлдөж зорчиг 03 наста эмэгэй Т нарын хоёр хүүхэд гэмтсэн байна. Мөн Төв аймгийн …

  • 16 June

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд АНУ-ын Азийн сангийн дэд суурин төлөөлөгч Тирза Тениссенг 6 дугаар сарын 15-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтад Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ий захирал Э.Ганчимэг нар оролцлоо. АНУ-ын Азийн сангийн …

  • 16 June

    Г.Сэрээнэндоржийг цагдан хорьжээ

    АТГ-ынхан өчигдөр орой 19:00 цагийн үед УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Сэрээнэндоржийг сэжигтнээр татан цагдан хорьжээ. Түүнийг дээрх албыг хашиж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэмээн эрүүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Г.Сэрээнэндорж нь одоо УБТЗ-ын ерөнхий инженерээр ажиллаж байгаа юм. УБТЗ-д оруулж ирсэн түүнийг их хэмжээний мөнгө шамшигдуулж, хувьдаа завшсан байж магадгүй гэж ийнхүү цагдан хорьсон ажээ. Эх …

  • 16 June

    Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл 2,6км зам барина

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Эрх шилжүүлэх тухай” А/461 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн хөрөнгө оруулалтын зардлаас хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа.Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулахыг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркт …

  • 16 June

    Байнгын хороод хуралдана

    Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр болно. Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд эхэлж, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд …

  • 16 June

    Өндөр зардалтай өгөөж багатай засварын ажил дууслаа

    Улаанбаатар хотын бохир шингэнийг татан зайлуулдаг Ус сувгийн удирдах газрын харьяа цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг 2015 оны 06 сарын 13-ны шөнө 03 цагаас эхлүүлж, 06 сарын 14-ний 00 цагт шилжих шөнө нийт 23 цагт багтаан хийж дуусгалаа. Засвар хийх хугацаанд ямар нэгэн  хүндрэл бэрхшээл гараагүй бөгөөд богино хугацаанд тухайн засварын ажлыг гүйцэтгэж үйл ажиллагааг хэвийн болголоо. Үүнд: Анхдагч 4 тунгаагуурын …