Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 14 April

    Дулааны II цахилгаан станцын дарга С.Бямбаахүүг ТӨХ хууль бусаар халахаар зүтгэж эхэлжээ

    Дулааны II цахилгаан станцын дарга С.Бямбаахүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолыг ТӨХ-ноос гаргасан байна. Түүний 2014 оны ажлын биелэлт “хангалтгүй” гэх шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн аж. Энэхүү тогтоолыг ажилтнууд нь мөн эсэргүүцэж байгаа гэнэ. Учир нь тус станцын дарга С.Бямбаахүү нь салбартаа олон ажил ажиллаж байгаа, ТӨХ-ны тогтоолын дагуу гүйцэтгэх захирлын 2014 оны зорилтот түвшингийн биелэлт нь 95.3 хувь гарсан байна. …

  • 14 April

    Барилгын зөвшөөрөл авахад дахин 4 гарын үсэг нэмэгдлээ

    Барилга бүтээн байгуулалтын улирал хаяанд ирсэн энэ цаг үед барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд тулгардаг гол асуудал бол барилгын ажил эхлүүлэхэд шаардлагатай олон төрлийн зөвшөөрөл бичиг цаасны ажил хөөцөлдсөөр цаг хугацаа ихээр алддаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилгын талбайн зохион байгуулалтын зураг батлах шинэчилсэн журмыг баталсан.  Үүнтэй уялдаж барилгын ажлын хамгийн чухал хэсэг болох барилгын талбайн зураг …

  • 14 April

    Б.Чинтэнгис хүүд тусламжийн гараа сунгаарай

    Монголчууд бид зовж зүдэрч яваа нэгэндээ тусалж, дэмжин сэтгэлийн дэм хайрлаж явдаг халуун сэтгэлт ард түмэн билээ. Аливаа өвчин зовлон хэлж биш хийсч ирдэг билээ. Хүний амьдралтай танилцаад нэг жил 3 сар болж буй Монголын нэг бяцхан ирээдүй хүнд зовлонд шаналан тарчилж байгаад элэг нэгт Монголчуудаасаа тусламжийн гараа сунгахыг эцэг эх нь уриалжээ. Харахад өр өвдөм энэ бяцхан хүүд туслах сайн үйлсийн давлагаанд дуучин …

  • 14 April

    “Far away” хамтлагийн шинэ клип гарлаа

    “Far away” хамтлагийнхан “Sleep” нэртэй шинэхэн дууны клипийг үзэгчдэд хүргэх гэж байна. Тус дууны үг, аяыг “Far away” хамтлагийнхан өөрсдөө зохиожээ. Харин mix, mastering-ийн ажлыг “Dual zet” рекордс хийсэн гэнэ. Клипийг “Grove” энтертайнмент хийж гүйцэтгэжээ. Тус хамтлагийнхан “Brand new” хэмээх шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү “Sleep” дуу тус цомогт багтах аж. Дашрамд сонирхуулахад, тун удахгүй дахин шинэ клипээ …

  • 14 April

    Хойд Каролина мужийн коллежийн ажилтан будуулж нас барлаа

    Буутай залуу Wayne Community College-ийн барилгын дотуур явж сургуулийн операторыг буудаж алсан байна. Тус сургууль нь Хойд Каролинагийн Голдсбород байрладаг бөгөөд хэрэг өчигдөр болсон байна. Сургуулийн бүх хэсгийг хааж буутай залууг хайсан ч сургууль дотор байхгүй байсан гэж цагдаагийн офицер мэдээллээ. Хохирогч Рон Лане нь сургуульд удаан ажиллаж байсан ба хэрэгтнийг өмнө нь тус сургуулийн хууль сахиулах ангийн оюутан 20 …

  • 14 April

    Севол хөлөг онгоцны ослоор амиа алдагсадаас эргэн дурсахад

    Жилийн өмнө буюу 2014 оны 04-р сарын 16-ны өдөр Өмнөд Солонгосын Севол хөлөг онгоц осолдож 300 хүн амь насаа алдсан аймшигт хэрэг гарсан билээ. Амиа алдагсдын ихэнх нь Данвон ахлах сургуулийн хэдэн сурагчид байсан юм.  Reuters агентлагийн зурагчин Ким Жонг Ги тэдгээр сурагчдын ар гэрийхэнтэй уулзан тэдгээр сурагчдын өрөөгөөр зочлон зургыг нь авчээ.  Тэдний зөвхөн 12 гэр бүл л зураг …

  • 14 April

    МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нарын “Сэтгэлийн үг” тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр болно

    Монгол түмний минь хайртай дуучид МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар тэртээх 23 жилийн өмнө “Сэтгэлийн үг” хэмээх сайхан дуугаа амьдруулж хит болгон эгшиглүүлж байсан бол өдгөө энэ дуугаараа нэрлэсэн гайхалтай тоглолтыг энэ сарын 15-ны өдөр 19:00 цагт “Монгол бөхийн өргөө”-нөө хийхээр болсон билээ. Тэгвэл эрхэм гавъяатуудын маань тоглолтын тасалбар хэдийнээ дууссан бөгөөд үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ. Иймд тэд өнөөдөр 11:00 цагаас “Монгол …

  • 14 April

    Хууль зүйн дэд сайд НҮБ-ын 13-р дугаар Их хуралд оролцож байна

    Хууль зүйн дэд сайд Ц. Уугангэрэл тэргүүтэй төлөөлөгчид Катарын нийслэл Доха хотноо 2015 оны 4 дүгээр сарын 12-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн шүүхийн асуудлаарх НҮБ-ын 13-дугаар их хуралд оролцож байна. Тус их хуралд нийт 70 гаруй орны төрийн сайд, дэд сайд нар оролцож, Олон улсын болон үндэсний хэмжээнд хууль дээдлэх ёсыг бий болгох, тогтвортой хөгжлийг …

  • 14 April

    Азийн залуучуудын чуулганыг “Тэрэлж ус” ивээн тэтгэнэ

    Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Чуулганыг “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулахаар боллоо. Ирэх тавдугаар сарын 18-21-ний өдрүүдэд болох уг чуулганд дотоод, гадаадын 600 орчим зочид төлөөлөгчид оролцох юм. Азийн 23 улс орны залуус боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендер, тогтвортой хөгжлийн зорилтод …

  • 14 April

    “Залуу хүн-2015” цуврал лекцийн долоо дахь зочноор Г.Майцэцэг уригдлаа

    Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион явуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын долоо дахь зочноор Exclusive брэндийн захирал Г.Майцэцэг уригдлаа.Тэрбээр “Хичээл зүтгэл болгон өөрийн шагналтай” сэдвийн хүрээнд илтгэл тавихаар болсон байна. Залуу хүн цуврал лекц энэ баасан гараг буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 17 цаг 37 минутад МЗХ-ны Залуус танхимд болно. “Залуу хүн” лекцийг сонирхох хүсэлтэй залуусыг онлайнаар …

  • 14 April

    Ч.Хонгорзул: Азийн Залуучууд Монголд анх удаа чуулах гэж байна

    Ирэх тавдугаар сарын 18-21ний өдрүүдэд Азийн Залуучуудын Зөвлөлийн ээлжит XIII ерөнхий чуулганыг Монголд анх удаа Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулах гэж байна. Энэ талаар МЗХ-ны Бодлого Төлөвлөлтийн Газрын Дарга Ч.Хонгорзулаас тодрууллаа.   Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII ерөнхий чуулганыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.  Энэ чуулганы талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? …

  • 14 April

    Хуулиа хэрэгжүүлэхэд иргэн таны оролцоо чухал

    Чингэлтэй  дүүргийн зургаадугаар хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2015 оны дөрөвдүгээр  дүгээр сарын 10-ны өдөр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг 30 гаруй аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад өөрсдөө ажлын байрандаа гэмт халдлагад өртөхгүй байх, чанарын шаардлагад нийцсэн дохиолол, камержуулалтыг суурилуулж үйлчилгээ явуулах зохих зөвшөөрлийг авч үйл ажиллагаа явуулж байх талаар зөвлөж харилцан санал солилцсон сургалтыг хорооны …

  • 14 April

    Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг хөтөлбөр Их Британи улсад хэрэгжиж эхэллээ

    2014 оноос даруй насны хязгаарлалт багасаад байгаа хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, болон бэлгийн үйл ажиллагаанд уруу татсан зураг, бичлэгүүдийг арилгахаар Их Британи улс тэмцэж эхэллээ. Их Британийн Интернет ажиглалтын сангаас өнгөрсөн онд 31,266 ийм төрлийн пэйж хуудсыг устгасан нь 2013 онтой харьцуулахад 13,182оор илүү байгаа юм. Хамгийн аймшигтай нь нэг пэйж хуудсанд л гэхэд хэдэн мянган зураг, бичлэг байгаа юм. Европын …

  • 14 April

    УИХ-ын дарга “Нэг Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулах ажиллагаанд оролцов

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд нээлттэй боловсролын “НЭГ Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг танилцуулах ажиллагаанд оролцлоо.         Шинэ зуунд хүн төрөлхтөний нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд оролцох мэдлэг чадвартай, бүтээлч, хариуцлагатай, насан туршдаа суралцах чадвартай иргэнийг төлөвшүүлэхэд дэлхийн улс орнууд боловсролын бодлогоо чиглүүлж байна. Монгол Улсын Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас энэ чиглэлд үе шаттай олон ажил хэрэгжүүлдэг. Тус яамны …

  • 14 April

    “Латиф” сангийн тэргүүн, СТА дуучин Л.Байзада:Шүүмжлэх биш хамтраад ажиллая л даа

    -“Латиф” сан 2015 оныг яагаад “Сайн үйлсийн жил” болгон онцолсон юм бэ? -“Латиф” сан байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Өдгөө энэ санд санаа сэтгэл нийлсэн хорь гаруй уран бүтээлчид ажилладаг. Үүнээс зууны 90 хувь нь залуучууд. Тэр утгаараа залуучуудын төлөвшил, хүмүүжлийн талын ач холбогдолтой гэж үзэж “Сайн үйлсийн аян”-ыг эхлүүлээд байгаа юм.Өнөөдөр нийгэмд бусдын тусламж хэрэгтэй байгаа олон хүмүүст өөрсдийн …