Мэдээ мэдээлэл

April, 2015

  • 13 April

    НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийн бүрэн эрх баталгаажиж, Г.Тэмүүлэн генсекээр сонгогдов

    МАН Монгол улсын ууган улс төрийн хүчний хувьд үеийн үед Монгол төрийн хар хайрцагны бодлогыг хойч үедээ уламжлуулж, Монгол төрийн тулхтай түшээдийг бэлтгэж ирсэн билээ. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалаас эхлүүлсэн орчин цагийн Монгол улсын тусгаар тогтнолыг өдгөө хадгалж, хамгаалж явах үүрэг энэ намд оршсоор буй. МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ-ны ерөнхийлөгчид Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр нар өрсөлдөж, холбооныхоо тамга тэмдгийг булаацалдаж байгаа мэт …

  • 13 April

    Малайзад монгол эмэгтэй амиа алдлаа

    Малайзын Таман Малури хотод Монгол эмэгтэй 6 давхараас унаж амиа алджээ. Энэ талаар http://www.nst.com.my/node/80272 сайтад  мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлсэнээр хэрэг өнгөрөгч Ням гаригт болсон бөгөөд хөршүүд нь цагдаад мэдэгджээ. Цагдаа нарыг очиход эмэгтэй аль хэдийн нас барсан байна. Хөршүүдийн хэлж байгаагаар гэнэт хүн хашгирах чимээ сонссон байна. Анхан шатны мөрдөн байцаалтаар хохирогчийн гэрт 3 монгол эмэгтэй амьдардаг байсан ба …

  • 13 April

    Цолны шокноос гарсан цагдаа нар ам сайтай байна

    Хууль зүйн шинэ сайд Д.Дорлигжав  цагдаагийн цол олгох журам шинэчлэн батласан билээ. Шинэчилсэн журмын гол  өөрчлөлт нь Х. Тэмүүжин сайдын үед цагдаагийн цолыг албан тушаалын цол болгон өөрчилснийг болиулсан юм. Албан тушаалаар цол авдаг болсноор цагдаагийн цолны үнэлэмж буурч, дотроо бужигнаж байв. Дээрх шинэчилсэн журам батлагдаж албан тушаалын цолоор цол нь ахисан цагдаа нар бүгд цолоо хураалгаж, хуучин цолоо зүүж …

  • 13 April

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.04.13/

    2015 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Улаанбурхан өвчин: 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын7 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул аймагт Улаанбурхан өвчний 1093 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 236 тохиолдол (22%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Эх сурвалж: ХӨСҮТ Мал, амьтны галзуу өвчин: Булган аймгийн Орхон сум, Говь-Алтай аймгийн Халиун, Дарив, Увс аймгийн Зүүнговь сумдад …

  • 13 April

    “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтад Путиныг урихаас татгалзав

    Германы Зүүний намын гишүүд ирэх зургаадугаар сард тус улсад зохиогдох “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтанд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг урихыг санал болгожээ. Харин тус улсын Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер Оросын удирдагчийг “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтад урихаас татгалзав. ОХУ тус дээд хэмжээний уулзалтад оролцохын тулд Украины эсрэг баримталж буй бодлогоо өөрчилж, Крымээс татгалзах хэрэгтэй гэж Штайнмайер үзэж байгаа юм. …

  • 13 April

    Диснейн тоглоомын газар осол гарч хүн нас баржээ

    Өнгөрсөн Ням гаригт спорт загварын Ламборжини машин Диснейн тоглоомын төвийн хашлагыг давж орон нэг хүнийг гэмтээсэн байна. Флоридагийн замын цагдаагийн мэдээлсэнээр осол 3.30 минутын үед гарсан бөгөөд жолооч нь өөрийн мөрөөдлийн машинаа унан этгээд жолоодох арга туршлагаас суралцаж байсан гэсэн юм. 36 настай эрэгтэй ослын улмаас газар дээрээ нас барсан бөгөөд жолооч хяналтаа алдсан байсан ба бага зэргийн гэмтэл авсан …

  • 13 April

    Дундговьчууд Ц.Мөнхбаярт өршөөл үзүүлэхийг Ерөнхийлөгчөөс хүслээ

    Хар тамхины хэрэгт холбогдсон, Ж.Тэмүжин сайдын нялх амраг гэгдэж  явсан Г.Сарангэрэл саяхан суллагдсан. Мөн улсад 35 тэрбум төгрөгийн хохирол үзүүлсэн гэх Жастин Капла нарын гадаад иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгч уулчлалт үзүүлсэн. Тэгвэл эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэж явсаар шоронд хоригдсон Ц.Мөнхбаярт “уучлал” үзүүлэх талаар “сураг” алга. Сэтгүүлч Ц.Мөнхбаясгалангийн бэлтгэн хүргэдэг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт Ерөнхийлөгчийг оролцох үеэр Ц.Мөнхбаярт уучлалт үзүүлэх эсэх …

  • 13 April

    Хүнсний улаанбуудайн туршилтын арилжаа амжилттай боллоо

    Хүнсний улаанбуудайг  Хөдөө аж ахуйн биржээр арилжих туршилтын арилжаа амжилттай боллоо. Энэхүү  спот  арилжааг ХХАА-н сайд Р.Бурмаа  нээж үг хэлж,  арилжааны цанг цохисон юм. Тэрээр  “ХАА-н биржийн үйл ажиллагаатай 2015 оны 1 дүгээр сарын 30-нд танилцах үед миний би  ойрын хугацаанд хүнсний буудайг ХАА-н биржээр дамжуулан арилжих, үнийг зах зээлийн зарчмаар тогтоох, урамшууллыг чанар, стандартыг хангасан байдалтай нь уялдуулах нь …

  • 13 April

    Энэ онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр суурилуулах хяналтын телекамеруудын хөрөнгийг шийдвэрлэлээ

    Нийслэлийн Засаг дарга “Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон авто замын хяналтын телекамер суурилуулах ажлыг зохион байгуулах тухай” А/266 дугаар захирамж гаргаж Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон авто замын хяналтын телекамер суурилуулах 2,678.0 сая төгрөгийн ажлын жагсаалтыг баталлаа. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд …

  • 13 April

    Төл бойжилт 98,7 хувьтай байна

    Өнөөдрийн байдлаар  улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 44.1 хувь буюу 9471.9 мянган эх мал төллөж,  9366.3 мянган төл буюу 22.6 мянган ботго, 60.3 мянган унага, 215.5  мянган тугал, 4757.6 мянган хурга,  4294.5 мянган ишиг хүлээн аваад байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.6 саяар нэмэгдэж, төл бойжилт 98.7 хувьтай байна. Том малын зүй бусын хорогдол 87.6 мянга байгаа нь …

  • 13 April

    Санхүүжилтийн түр горимыг цуцаллаа

    Нийслэлийн Засаг дарга “Санхүүжилтийн түр горимыг цуцлах тухай” А/399 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/47 дугаар тогтоолоор дүүргийн 2015 оны төсвийг хэлэлцэн баталсан тул Налайх дүүрэгт тогтоосон санхүүжилтийн түр горимыг цуцаллаа. Налайх дүүрэгт 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 03 дугаар сарын санхүүгийн дэмжлэгийн дутуу олгогдсон 464 525 …

  • 13 April

    Ази тивийн тэмцээнд оролцох сурагчид нийслэл дэмжлэг үзүүлэхээр боллоо

    Нийслэлийн Засаг дарга “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх тухай”А/277 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн “Шавь” цогцолбор сургуулийн 4 “а” ангийн сурагч Б.Пүрэвбаатарыг 2015 оны 04 дүгээр сарын 25-наас 05 дугаар сарын 07-ны хооронд Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдах 64 буудалт болон зуун буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэхээр боллоо. Тэмцээнд оролцох зардал …

  • 13 April

    Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт 6 дуудлага иржээ

    Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн нутаг “Санжинт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, орон нутгийн 66 иргэн нийт 85 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 23:10 цагт түймрийг цурамд оруулсан. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн нутаг …

  • 13 April

    Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

    Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар огцом дулаарах тул хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.  Дөрөвдүгээрсарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуурт мөсний үзэгдэл идэвхижиж зарим голууд мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний зузаан өнгөрсөн арав хоногийнхоос …

  • 13 April

    4 сарын 12-13-нд цагдаагийн байгууллагад 1218 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

    2015 оны 04-р сарын 12-ноос 13-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1218 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 50 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 35 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 6 хүн, булаах гэмт хэрэг 3, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 17, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 4, …