Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 17 June

    Умард Солонгос улсад ган гачиг нүүрлэжээ

    Умард Солонгос улсад ган гачиг тохиосноос болж хүнсний хомсдолд орж болзошгүй байгаа талаар эх сурвалжууд дамжуулж байна. Энэ нь тус улсад сүүлийн 100 жилд тохиосон хамгийн их хор хохирол учруулж буй ган гачиг болж байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Умард Солонгосын KCNA мэдээллийн агентлагийн дамжуулснаар цагаан будааны тариалангийн бүс нутгууд ихэвчлэн ган гачигт өртсөн байна. Нийт цагаан будааны тариалангийн 30 хувьд нь …

  • 17 June

    Хоёр настай хүүхэд 10 давхраас унаж, амиа алдлаа

    Бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр орхих, эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас бага насны хүүхэд гэмт хэргийн золиос болох амь насаа алдах хэрэг буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тухайлбал, өчигдөр Чингэлтэй дүүрэг хоёрдугаар хороо  17-р байрны 10 давхараас 2 настай эрэгтэй Э гэх хүүхэд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүйгээр орхихдоо …

  • 17 June

    Хятадын нэрт жүжигчин Жао Вэйг шүүхэд өгчээ

    Хятадын алдарт жүжигчин Жао Вэйг нэгэн эр өөрийг нь хэтэрхий анхааралтай ширтэж харсан хэмээн гомдол мэдүүлж, зарга үүсгэсэн байна. Тэрээр өнгөрсөн сард үзэгчдийн хүртээл болсон “Tiger Mom” цувралд тоглож буй Жао Вэйг харсныхаа дараа  энэхүү заргыг Шанхай хотын шүүхэд өгчээ. Сүүлийн жилүүдэд шинэ батлагдсан хууль нь Хятадын шүүх байгууллагад ирж буй үндэслэлгүй гомдол, зарга мэдүүлгийн тоог эрс нэмэгдэхэд хүргэж байна. …

  • 17 June

    Байнгын хороо хэлэлцэх асуудлаа ирэх 7 хоног хүртэл хойшлуулав

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.06.17/ хуралдаан 10 цаг 05 минутад, 52.6 хувийн ирцтэй эхэлсэн юм. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Хяналтын тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байв. Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдаад …

  • 17 June

    Нүүрэндээ хутгалуулсан ч амьд үлдэж чаджээ /+18/

    Бразилийн нэгэн гэр бүлийн ах дүү хоёр маш ширүүн тэмцэлджээ. Тэд гэр бүлийн хоорондох багахан маргаанаас болж бие бие рүүгээ хутга далайсан байна.  Хэрүүлийн үед дүү нь ахынхаа нүүр рүү хутгаа чиглүүлсэн бөгөөд яг нүүрэн дунд нь хутга маш гүн зоогджээ. Эмч нар яаралтай арга хэмжээ авч хутгыг авч чадсан ба амь насанд нь ямар нэгэн аюулгүй гэнэ.  Цагдаа нар …

  • 17 June

    Оюутан цагдаа нар ажилдаа гарчээ

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жуулчдын аюулгүй байдлыг хангахаар оюутан цагдаа нарыг өнгөрсөн жилээс ажиллуулж эхэлсэн. Тэгвэл энэ жил 84 оюутан цагдаа үүрэг гүйцэтгэхээр өнөөдөр ажилдаа гарлаа. Оюутан цагдаа нар жуулчдыг хулгай дээрэмд өртөхөөс сэргийлж мэдээлэл өгөх, очих газрыг нь заах зэргээр ажиллана. 84 оюутан цагдаа нийслэлийн 36 байршилд ажиллах юм. Жуулчдын ихээр очдог томоохон газарт үүрэг гүйцэтгэнэ. Тухайлбал, Чингисийн талбай, …

  • 17 June

    Элэг нэгт Монголчууд аа! Хоёр дүүд минь туслаач

    Сайн байцгаана уу? Элэг нэгт монголчуудаа! 2015.06.10-нд Налайх Дүүрэгт оршин суух миний эгчийн гэрт нь газ дэлбэрсний улмаас 2 хvv нь /16 настай, 8 сартай / ноцтой түлэгдэн одоогоор биеийн байдал маш муу гэмтэл согог vндэсний тевд хэвтэн эмчлvvлж байна. Ах нь асаж байсан галруу орж унтаж байсан дүүгээ энгэртээ тас тэврэн авран гарч ирсэн байна. Тухайн үед болсон явдлыг …

  • 17 June

    Т.Цогт: Маралмаа бөө байсан, ээжийнх нь бузрыг арилгах гэж сураар ороолгосон

    Дөрөвхөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй талийгаач охины хойд эх Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэмээн буруутгагдсан талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт нарыг шүүх хурал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болж байна. Хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох байсан ч Г.Маралмаагийн биеийн байдал тааруу байгаа учир ийнхүү цагдан хорих ангийн шүүх танхимд болох юм. …

  • 17 June

    Хууль бусаар алт олборлосон компанийн захирлыг цагдан хорьжээ

    Сэлэнгэ аймгийн Ялбаг сумын Ерөө гэдэг газар хууль бусаар алт олборлож, бусдыг залилсан “Суут цэнхэр” компанийн захирал Ц.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар цагдан хорьжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 214-өөр эрүүгийн хэрэг үүсгэж, байгаль орчинд хор хохирол учрулсан, бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэсэн үндэслэлээр буруутгажээ. Гэвч түүнийг 14 хоногоор цагдан хорих хугацааг сунгасан ч Ерөнхий шүүгчид гомдол …

  • 17 June

    Улаанбурханы халдвар буурч байгаа гэв

    Улаанбурхан өвчний халдвар буурах хандлагатай байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Өмнө нь тус эмнэлэгт улаанбурхан өвчний халдвараар өдөрт 700 гаруй хүн ирдэг байжээ. Тэгвэл энэ тоо 400 болж буурсан байна. Харин одоогоор тус эмнэлэгт улаанбурхан өвчний улмаас 449 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Улаанбурхан өвчний вакцинжуулалтын аян дууссан. Гэхдээ 90 гаруй хувьтайгаар дуусгажээ. Тиймээс вакцинаас хоцорсон хүүхдэд …

  • 17 June

    “Made in Ulaanbaatar” УСК өнөөдөр нээлтээ хийнэ

    “Милл” кино компани, “Нүдэн” филмын дэлгэцийн уран бүтээл “Made in Ulaanbaatar” УСК өнөөдөр “Тэнгис” кино театрт 17:00 цагаас нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох нь ээ. Тус кино хот хөдөөгийн амьдралын ялгааг тун сонирхолтойгоор харуулж чадсан адал явдалт инээдмийн төрлийн кино юм.   Киноны ерөнхий продюссерээр Ч.Даваабаяр, продюссер Д.Баттөмөр СТА, ерөнхий найруулагч Л.Лхагважаргал, зураглаачаар Д.Мөнхбат нар ажилласан бол гол дүрийг Г.Эрхэмбаяр СТА, Д.Баттөмөр СТА, дүрүүдэд О.Долгор, О.Мөнх-Эрдэнэ зэрэг олон сайхан …

  • 17 June

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна. /2015.06.17/

    2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол Улсын хэмжээнд: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд 16841 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 797 хүн лабораторийн шинжилгээгээр, 3583 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. Эх сурвалж: ХӨСҮТ Архины хордлого:  6 дугаар сарын 9-16-нд Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 323 хүн хандаж, 20 хүн (6.1%) нь хэвтэн эмчлэгдсэн байна. Дэлхий дахинд: Ойрхи-Дорнодын …

  • 17 June

    Хуурай сүүний импортыг хязгаарлаж өгөхийг хүсэв

    Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Сонгинохайрхан дүүргийн 21,32 дугаар хороо буюу бидний нэрлэж заншсанаар Баруунтуруун, Партизан, Нарийний хэсэгт байрлах, сүүний чиглэлийн үхрийн фермүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Монголын сүүний нэгдсэн холбооны удирдлагууд байлцаж Хүнс, хөдөө аж ахуйн сайдтай санал бодлоо солилцов. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа төрөөс эрчимжсэн мал аж ахуйн талаар баримталж буй бодлого болон салбарын …

  • 17 June

    Цусны донорын өдөрлөгийг тэмдэглэн өнгөрүүллээ

    Жил бүрийн 6-р сарын 14-нд дэлхий дахинд “Цусны Донорын Дэлхий Өдөр”-ийг тэмдэглэдэг бөгөөд энэ жил 12 дахь удаагийн өдөрлөгийг Чингисийн талбайд зохион явууллаа. Энэхүү арга хэмжээ зөвхөн Улаанбаатар хот төдийгүй 21 аймагт нэгэн зэрэг болсноороо онцлог байв. Уг өдөрлөгийн үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, МУЗН-ийн ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Н.Энхболд, ЦССҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч …

  • 17 June

    Н.Ганболд: АТГ цаашид ажиллах боломжгүй болж байна

    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр 09.00 цагаас эхлэн таслалтгүй хуралдаж 20.30 цаг хүргэв. Байнгын хорооны ихэнх цагийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга эзэлж, УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан. Гишүүд хуралд идэвхтэй оролцож, нэлээд ажил хэрэгч хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Ойрын үед хүмүүсийн анхаарлын төвд байгаа нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх …