Мэдээ мэдээлэл

June, 2025

  • 18 June

    Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны АЗИ тивийн тоглогч болов

    Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг тэргүүлэв. Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл …

  • 18 June

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

    Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны дараа Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.  Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн …

  • 17 June

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд танилцууллаа. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад Ням-Осорын Учрал, Шадар сайдад Тогмидын Доржханд, Шадар сайдад Сайнбуянгийн Амарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Сандагийн Бямбацогт, Гадаад харилцааны сайдад Батмөнхийн Батцэцэг, Сангийн сайдад Болдын Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайдад Лхагвын Мөнхбаатар, Аж …

  • 17 June

    Ухань хотын инновацын төвд хүн төрхтэй роботыг олон чиглэлд хөгжүүлэхээр судалж байна

    Монгол Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг өнөөдөр Ухань хотын хүн төрхтэй робот хөгжүүлэх инновацын төвд зочилсон бөгөөд тус төвд гадаадын сэтгүүлчдээс анх удаа Монгол Улсын сэтгүүлчид ирж байгааг онцлов. Гуан гү роботын компанид үйлдвэрлэсэн роботууд зочдод бүжиглэж үзүүлэв. Эл инновацын төв бол Хятад улсын хамгийн том судалгааны төв төдийгүй бүтээсэн роботын тоогоороо улсдаа тэргүүлдэг инновацын төв юм. Зах зээлийн хэрэгцээ …

  • 17 June

    ЖҮДО: Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

    Жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн -63 кг-д хүч үзсэн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Ганхайч хүрэл медаль хүртлээ. Тэрээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Олимп, дэлхийн аварга Бразил улсын тамирчин Рафаэла Силваг үндсэн цагт вазари үнэлгээгээр яллаа. Тэрбээр энэ оны олон улсын тэмцээний хоёр дахь медалиа хүртэж буй бөгөөд өнгөрсөн …

  • 17 June

    Фото: Эжөү Хуаху нисэх буудал нь жилд 3.3 сая тонн ачааг дотоод гадаадын 100 хотод хүргэдэг

    Эжөү Хуаху Олон улсын ачаа тээврийн нисэх онгоцны буудал нь Хятадын Хүбэй мужийн Эжөү хотын Эчэн дүүрэгт байрладаг. Азийн анхны мэргэжлийн ачаа тээврийн төв болсон нисэх онгоцны терминал юм. Мөн Ачааны нислэгийн тоогоор улсын хэмжээнд гуравдугаарт ордог бөгөөд Хятад улс дотроо 58 хот, гадаадын 42 улсын  хотуудад ачаагаа тээвэрлэн хүргэдэг аж. Тэд саяхан Уханиас АНУ-ын Нью-Йорк хот хүрэх ачаа тээврийн …

  • 17 June

    Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгийг Монголдоо нэвтрүүлж байна

    Иргэн зээлдэгчийн хувиар өөрийн зээлийн түүхээ хянан удирдах, санхүүгийн сахилга хариуцлагатай байх нөхцөлийг бүрдүүлэх хуулийг Улсын Их Хурал 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарын санаачлан боловсруулж, өргөн мэдүүлснээр батлагдсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар дараах тодруулгыг хийлээ. -Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар банк, санхүүгийн байгууллагатай зээлийн харилцаанд ороогүй насанд хүрсэн …

  • 17 June

    Ухань хотын Шар тогоруут цамхаг сүм жилдээ 25 сая жуулчин хүлээн авдаг

    Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Хятад улсын Хубэй мужийн Ухань хотын аялал жуулчлалын гол төв болсон Шар тогоруут цамхагт сүмд зочиллоо. Тус цамхаг нь дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Хубэй мужийн Ухань хот дах эртний хятадын соёлын түүхэн өв болсон Хуан Хөү Лөүн сүм Хөх мөрний зүүн эрэгт 1800 жилийн тэртээ баригдсан, Хөх нуурын зүүн эрэг дагуу байрлах могой уулын оройд …

  • 16 June

    Хятадын Хүбэй мужийн 1000 жилийн түүхтэй Ян Лөү Дүн тосгоны цайны соёлтой танилцлаа

    Хятад Улс цай, торго, шаазан гурвыг цайны замаар Хүбэй мужийн Ухань хотоос эхлэн Монгол, Орос улсаар дамжуулан Европ руу гаргадаг байсан түүхтэй. Тэгвэл энэ удаад Монгол, Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг цайны өлгий нутаг болох Чибэй хотын Ян Лөү Дүн тосгонд зочлон цайны түүх, соёлтой танилцлаа. Чибэй хотын захиргаанаас энэхүү гудамжинд хоёр давхар цайны музейг нээж, цайны соёлын үүх түүх, эдлэл …

  • 16 June

    Хятад маягийн шинэчлэлт буюу дэлхийн загварын нийслэл Ухань

    Байгалийн баялаг, өндөр хөгжсөн усан тээврийн ачаар тус хот Хятадын болон гаднын соёлыг хослуулсан төв болжээ. Хятадын арван том хотын нэг болох Ухань нь уртаараа дэлхийд гуравт, Азидаа нэгт ордог Хөх мөрний сав газар сүндэрлэсэн экологийн цэвэр хот юм. Өдгөө тус хотод дэлхийн ирээдүйн хотуудын жишиг болсон хотын хөгжлийн дэвшилтэт ололтуудыг нэгтгэсэн цогцолборууд сүндэрлэн босож байна. Хятадын тээврийн гол зангилаа …

  • 16 June

    Улаанхад хотын музейд 80.000 гаруй түүх соёлын дурсгалт өвийг хадгалж байна

    Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга үргэлжилсээр байна. Энэ хүрээнд бид ӨМӨЗО-ны Улаанхад хотын музейтэй танилцлаа. Тус музей нь 11.000 квадрат метр барилгын талбай, 4000 гаруй квадрат метр үзэсгэлэнгийн талбайтай бөгөөд судалгаа, боловсрол, үзмэрийг нэгтгэсэн орчин үеийн олон үйлдэлт гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн энэхүү музейд 80.000 гаруй түүх соёлын дурсгалт зүйлс хадгалж байгаагийн 80 хувь нь археологийн малтлагын үр дүн бөгөөд зарим …

  • 16 June

    “Dongli” үйлдвэр Ханшань үүлдрийн цагаан ямааны ноолуурыг брэнд болгожээ

    БНХАУ-ын Улаанхад хотод Ханшань уулын үүлдэрийн цагаан ямааны ноолуурыг брэнд болгосон “Dongli” ноолуурын үйлдвэрээр Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг зочиллоо. Хятад улсын Ханшань мужийн цагаан ямааны ноолуур нь нарийн чанарын хувьд 13-16 микрометр, 36 мм-ээс дээш урттай буюу монгол ямааны ноолууртай ойролцоо боловч бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тус компани дэлхийд нэлээд дээгүүрт ордог байна. Дунли ноолуурын үйлдвэр 2000 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн …

  • 16 June

    Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

    Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй танилцаж, мэдээ сурвалжилга бэлтгэлээ. Тус үйлдвэрийн хувьд хятадын уламжлалт анагаахын эмийн үйлдвэр талаасаа 84-т, монгол уламжлалт эмийн үйлдвэр талаас 1-рт эрэмбэлэгддэг, Улаанхад болон Тунляо хотод 6 салбартай, үйлдвэрийн төв захиргаа нь эндээ байрладаг аж. Тус үйлдвэрийн зочин хойморт Юань улсын ордны монгол эмч, анх удаа …

  • 13 June

    С.Магнайсүрэн: Төрийн аудитын байгууллага ил тод, нээлттэй байх зарчмыг баримталж ажиллана

    Үндэсний аудитын газраас хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, сэтгүүлчдэд зориулсан “Мэдлэг хуваалцах цаг” сургалт-хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны зорилго болон мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлд баримтлах бодлогоо танилцуулав. Тэрбээр “…Нийгэм, эдийн засгийн өсөн нэмэгдэж буйн хэрээр төсөв тэлж, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа энэ цаг үед аудитын байгууллагын гүйцэтгэх …

  • 13 June

    Өвөрмонголчууд махны үүлдрийн хонь гарган авч үржүүлж байна

    МСНЭ, Хятадын ӨМӨЗО-ны ХМА-тай хамтран жил бүр хоёр улсын тодорхой тооны сэтгүүлчид Монгол, Хятад улсад зорчин хамтран мэдээ сурвалжилга бэлтгэдэг уламжлал тогтоод 7 дах жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Тэгвэл энэ удаад Монголын хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчид БНХАУ-ын сэтгүүлчидтэй хамтран ӨМӨЗО-ны Тунляо, Улаан хад, Ухань зэрэг хотоор зочлон тус улсын бүтээн байгуулалт, аялал жуулчлал, хүнс үйлдвэрлэл, өв уламжлал, эрчимжсэн МАА, …