Мэдээ мэдээлэл

June, 2025

  • 13 June

    Улаанхад хотын цагаан идээ үйлдвэрлэдэг компани 1 литр сүүг 1.700 төгрөгөөр худалдан авдаг

    Улаан хад хотын Баарин баруун хошууны сүү цагаан идээний хоршооллын “Марсын тал” компаниар Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг зочиллоо. “Марсын тал” компани нь 2022 онд малчдын хоршоонд тулгуурлан байгуулагдсан бөгөөд өдгөө хоршооны болон бусад малчдаас өдөртөө 1.8-2.2 тонн сүүг литр тутмыг нь 3.2 юань буюу 1700 орчим төгрөгөөр татан авч, 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Үүнээс онцлон ааруул …

  • 13 June

    Баарин баруун хошууны монгол урлаачид үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд анхааран зүтгэж байна

    Монгол Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг өнөө өглөө Улаан хад хотын Баарин баруун хошууны Монгол үндэсний гар урлалын үйлдвэрлэлийн төвөөр зочилж сурвалжилга мэдээ бэлтгэлээ. Тус гар урлалын төв нь 4200 м2 талбайтай бөгөөд хошууны захиргаанаас гар урлал, уран хатгамал, үндэсний дээл, тэрлэг хувцас, гутал бүс оёж үйлдвэрлэгчид, чулууны болон алт мөнгөний уран дархчуудыг үйл ажиллагаа явуулах, сургалт явуулахад нь дэмжлэг …

  • 13 June

    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо

    Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.06.12/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Төрийн ордны “Их хуралдай” танхимд 14 цаг 17  минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцуулсан. Тэрбээр,  Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонхын суудал авсан МАН-аас Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг 06 дугаар …

  • 12 June

    “Их цөнхөл” үндэсний байгалийн хамгаалалтын бүсээр зочиллоо

    Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжлагын хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо хотод орших “Их цөнхөл” үндэсний байгалийн хамгаалалтын бүсээр зочиллоо. Их цөнхөл нь Хятадын экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, аялал жуулчлалын салбарын хөгжүүлэлтийн бүс юм. Анх 1952 онд энэ бүс нутаг 8000 га газар цөл байсныг ой шугуй болгосон байна. Мөн энэ бүс нутагт бороо их ордог …

  • 12 June

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн арилжаагаар 7 багц буюу 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Эрчим хүчний нүүрсний эхний 5 багц /32,000 тонн/ арилжаанд 2 оролцогч, хоёр дахь 2 багц /12,800 тонн/ эрчим хүчний нүүрсний арилжаанд мөн 2 оролцогч оролцож, хэлцэл …

  • 12 June

    Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болно

    Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2025” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ удаагийн наадамд Япон, БНСУ, БНЭУ, Вьетнам, БНХАУ, Узбекистан, Саха БНУ зэрэг нийт 11 улсын 170 уран бүтээлч оролцохоор бүртгүүлсэн. Наадмын хүрээнд Д.Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 13-15-нд гадаадын болон Монголын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтууд, …

  • 12 June

    ТББХ:Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжлээ

    Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.06.12/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр танилцуулав. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонхын суудал авсан МАН-аас Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг 06 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр …

  • 12 June

    Өвөр Монголын Ах дүү нар Хүнсний Технологи ХХК-иар зочиллоо

    Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 15 дахь хамтарсан багийнхан БНХАУ-ын ӨМӨЗО-ы Тунляо хотод ажиллаж байна. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл БНХАУ-ын ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэлийн албатай хамтарсан энэ удаагийн багийнхан “Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье” уриан дор, хятадын гурван хотоор зочлон техник, технологи, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн хөгжил, ололт амжилтыг сурвалжилж байна. Энэ сарын 11-ны өдөр Ах дүү нар Хүнсний технологийн …

  • 12 June

    Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох санал орууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа Улсын Их Хуралд орууллаа. Монгол Ардын Намын долоодугаар Бага хурлаас тус намын Удирдах Зөвлөлийн гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох саналыг Ерөнхийлөгчид …

  • 11 June

    Хятад, Монголын сэтгүүлчид “Жин Шы Ань” технологийн компанийн үйлдвэрлэлтэй танилцлаа

    “Боломжоо хуваалцан хамтдаа хөгжье” уриатай Хятад, Монголын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн Хүбэй, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжлагын ажиллагаа энэ сарын 10-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо хотноо эхэлсэн. Энэ хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо хотын Жин Шы Ань технологийн компанийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлтэй танилцлаа. Жин Шы Ань” технологийн компани нь 2019 онд “Ард түмэнд аюулгүй хүнсийг хэрэглэх боломж олгох” зорилгын дагуу “Тунляо Жин …

  • 10 June

    Я.Содбаатар: МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхээр 67.84 хувийн саналаар дэмжлээ

    Монгол Ардын Намын Бага хурлын VII хуралдаан өчигдөр  /2025.06.09/ Тусгаар тогтнолын ордонд  боллоо. Хурлын дараа Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Бага хурлын VII хуралдааныг даргалсан Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, хурлын нарийн бичгийн даргаар ажилласан Бага хурлын гишүүн С.Мөнгөнчимэг нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар …

  • 9 June

    Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно

    НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин соёлын наадмыг зургаадугаар сарын 27-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. Даншиг нь монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм. Энэ жил уг наадмыг анх удаа нийслэл …

  • 9 June

    Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь бизнес эрхлэгчдийг дэмжин, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна

    Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас татварын багц хуулийн шинэчлэлийн талаар тодрууллаа. -Татварын багц хуулийн шинэчлэлийн онцлогийг танилцуулахгүй юу? -УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан манай ажлын хэсэг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Татварын ерөнхий газартай хамтран татварын багц хуулийн шинэчлэлийн талаар олон удаагийн хэлэлцүүлэг …

  • 9 June

    Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ

    Монгол Улсын Их Хурлын даргын 114 дүгээр захирамжаар байгуулагдсан, Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг эхний үр дүнгээ танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах ажлын хэсгийг ахалсан бөгөөд боловсролын хүртээмж, сургалтын чанар, багшийн хүрэлцээ, менежментийн асуудлыг цогцоор нь …

  • 6 June

    “Бүтээлч Хөвсгөлчүүд” бүтээн байгуулалтын нээлт ням гаригт болно

    Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлэх “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хийгдэх дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламж, хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын нээлт зургаадугаар сарын 8-ны өдөр буюу Ням гаригт Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зохион байгуулагдах гэж байна. “Бүтээлч Хөвсгөлчүүд” хөтөлбөрийн хүрээнд Мөрөн суманд 2025-2027 онуудад авто замын нийт 16 байршилд …