Мэдээ мэдээлэл

April, 2014

  • 7 April

    Соёлын төв өргөө балетын тайзтай болно

    Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/222 дугаар захирамжаар нийслэлийн Соёлын төв өргөөнд нэмэлт балетын тайз байгуулахыг нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэлд үүрэг болгожээ. Нийслэл,  Монголын Балетын хөгжил сантай хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан бөгөөд тус сан нь олон нийтэд сонгодог бүжгийн урлагийг сурталчилж, залуу уран бүтээлчдийг бэлтгэн, дэмжиж олон улсын тэмцээн наадмыг эх орондоо зохион байгуулах зорилготой …

  • 7 April

    Нисэхийн цэвэрлэх байгууламж бохирыг 98 хувь цэвэршүүлнэ

    Буянт-Ухаа орчимд баригдах орон сууцны хороолол, барилга байгууламжийн инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах Цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажлыг Үндэсний барилга Консерциумийн гишүүн компани болох Гэрэгэ констракшн ХХК,  БНТУ-ын SPG, ARITM  групп хамтран гүйцэтгэж ашиглалтанд хүлээлгэн өглөө. Нисэхийн цэвэрлэх байгууламж нь  Хан-Уул дүүргийн 9,10 хороонд байрлах төрөх эмнэлэг, ахмадын эмнэлэг, архив …

  • 7 April

    Машины лизингийн бүрдүүлэх материалууд

    Хаан банк Бүрдүүлэх материал: • Сүүлийн 6 сарын хугацааны 1% цээж зураг • Иргэний үнэмлэх эх хувиар, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн/ • Цалингийн орлоготой бол: Цалингийн тодорхойлолт, бусад баримт /НД дэвтэр, шаардлагатай тохиолдолд цалингийн цэс эсвэл дансны хуулга • Бизнесийн орлоготой бол: Санхүүгийн баримт, бизнесийн орлого, үйл ажиллагааг тодорхойлох баримт, бусад баримт • …

  • 7 April

    “Энержи ресурс”-ийн ТУЗ-ийн хурал Хонконгт болно

    Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” буюу “Энержи ресурс” компанийн ТУЗ-ийн хурлыг ирэх тавдугаар сарын 14-нд Хонконгт зохион байгуулахаар болжээ. Хурлын үеэр 2013 оны санхүүгийн тайланг хэлэлцэж, ТУЗ-ийн зарим гишүүдийг дахин сонгох гэнэ. Учир нь тус компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд багтдаг П.Батсайхан, П.Очирбат, Ж.Үнэнбат нарын сонгуульт хугацаа дуусгавар болж байгаа юм байна. Тэдний хувьд ажлаа хүлээлгэн өгөхөөс гадна ТУЗ-ийн гишүүний …

  • 7 April

    Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурчээ

    Монгол Улсын эдийн засгийн одоогийн нөхцөл байдалд ямар нэгэн шок нэмэгдэхгүй гэж Сангийн яамнаас таамаглаж байна. Өнгөрсөн үеийн шок эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлж, урт хугацааны чиг хандлага руугаа аажмаар буцна гэж үзэж буйгаа танилцууллаа. 2014 оны эдийн засгийн төсөөллийг гаргахдаа хөрөнгө оруулалтын орчин өөрчлөгдөхгүй байгаагаас гадна гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсныг тооцсон байна. Мөн ойрын ирээдүйд түүхий эдийн үнэ …

  • 7 April

    Кевин Дюрант, Майкл Жорданы амжилтыг эвдлээ

    “Оклахома Сити Тандер” багийн лидер Кевин Дюрант NBA-д 41 тоглолт дараалан 25-аас дээш оноо авч, алдарт Майкл Жорданы амжилтыг эвдлээ. Майкл Жорданы 40 тоглолт дараалан 25-аас дээш оноо авсан дээд амжилттай тэнцээд байсан Кевин Дюрант өнөөдөр /IV.7/ “Феникс Санс” багийн эсрэг 38 оноо авсан юм. Дюрантын энэхүү түүхэн амжилт цааш үргэлжлэх боломжтой. Кевин Дюрант өнөөдөр 38 оноо, 11 удаа самбараас …

  • 7 April

    Нийт өргөдөл, гомдлыг дунджаар 13 хоногт шийдвэрлэж байна

    Нийслэлийн иргэдээс 1-р улиралд ирүүлсэн 28949 өргөдөл, гомдлын 91,6 хувийг шийдвэрлэжээ Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 1-р улирлын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтад иргэдээс 2014 оны 1-р улиралд нийт 28949 өргөдөл, гомдол ирүүлснээс 26503 өргөдөл буюу 91,6 хувийг шийдвэрлэж, …

  • 7 April

    Г. Уянга гишүүн 2 өдрийн турш иргэдтэй хамт сандалтай жагсаал зохион байгуулна

    УИХ-ын гишүүн Г.Уянга энэ сарын 14,15-ны өдрүүдэд Чингисийн талбай дээр “Монголын нэг өдөр-2014” нэртэй сандалтай жагсаал зохион байгуулахаар болжээ. Г.Уянга гишүүн энэ тухайгаа “Миний бие чуулганы завсарлагаар Чингэлтэй дүүргийн 24-р тойргийн 19 хороонд “Нэг хороо-нэг өдөр” хөтөлбөрөөр сар гаруй хугацаанд ажиллалаа. Энэ хугацаанд мянга гаруй иргэнтэй нэгбүрчлэн  нүүр тулан уулзаж, 2000 гаруй өргөдөл гомдол хүлээн авлаа. Энэ нь төр засгийн …

  • 7 April

    МҮЭХ, МАОЭНХ хамтран УИХ-д хандаж сонордуулга гаргажээ

    МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО, МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ХУРАЛД ХАНДАЖ ГАРГАСАН СОНОРДУУЛГА 2014 оны 04 дүгээр                                                                                                   Улаанбаатар сарын  04-ний  өдөр                                                                                                          хот             Монгол Улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд хоёр оронтой тоогоор өссөн ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ болон валютын ханшны өсөлт, төгрөгийн худалдан авах чадварын уналт зэргээс …

  • 7 April

    Ц.Мөнхбаяр нарын шүүх хурал маргааш болно

    “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын гомдлыг маргааш буюу дөрөвдүгээр сарын 8-нд Нийслэлийн шүүхэд хэлэлцэх тов гарчээ. Анхан шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 22 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн хорих ял оноож, О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

  • 7 April

    Солонгост байгаа монголчууд амиа хөнөөсөн, Монгол залуугийн газарт очиж эмгэнэл илэрхийлжээ

    Солонгост байгаа монголчууд цагдаагийн газрын гадаа харамсалтайгаар амиа хөнөөсөн Монгол залуугийн газарт очиж эмгэнэл илэрхийлжээ. Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ! Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла! Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул, Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх! Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ, Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү. Амжиж, …

  • 7 April

    НИТХ-ын хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгыг баталлаа

     НИТХ-ын 2014 оны 3 дугаар сарын 27-ны ээлжит хуралдаанаар НИТХ-ын хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгыг  баталсан. Хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгад  “НИТХ-ын ээлжит   хуралдааныг сар бүрийн сүүлчийн долоо хоногийн  Пүрэв гарагт өөрийн бүрэн эрх болон хууль тогтоомжид заасан эрхэд хамаарах асуудлын хүрээнд тогтмол хуралдуулна. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд энэ өдрийг өөрчилж болно” гэж заажээ.  Мөн “Цаг үеийн шаардлагатай асуудлаар Хурлын Тэргүүлэгчид ээлжит  хуралдааны …

  • 7 April

    Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна

    Өнөөдөр “World health day” буюу “Дэлхийн эрүүл мэндийн өдөр” тохиож байна. Энэ өдрийг 1948 оны 4-р сарын 7-ны өдөр “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага” байгуулагдсанаас хойш жил бүр тэмдэглэхийг НҮБ-аас уриалсан юм. Энэ өдөр дэлхийн нийт хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, улс орнуудын Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүл мэндийн салбарт хандуулдаг юм. Тус өдрийг тэмдэглэх болсон гол зорилго нь …

  • 7 April

    Өнөөдөр болох үйл явдлууд

    Монгол ньюсд: 11.00 цагт Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Хачигаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэх дэлхийн өдөр”-т зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа. 11.30 цагт Хошин урлагийн “Х-Түц” продакшнаас “Сэрүүн хасын нууц” жүжгээ ахин тоглох болсонтой холбогдуулж мэдээлэл хийнэ. Бусад: 10:00 цагаас МЗХ-ны төв байранд Эврика эрдэм шинжилгээний бага хурал эхэлж байна. 11.00 цагт Багшийн хөгжлийн ордонд захирал солилцооны хөтөлбөрийн талаар мэдээлэл …

  • 7 April

    Порно үзсэн хүү секс хийж үзэхээр бяцхан дүүгээ хүчирхийлжээ

    Сүүлийн үед дэлхий нийтийн хэмжээнд эцэг, эхчүүдийн хүүхдүүддээ тавих хараа хяналт суларч, цахим орчинд хэт чөлөөтэй орхих болсны нэгэн аймшигт уршиг Их Британид гарлаа. Тодруулбал,   гэртээ найман настай дүү охинтойгоо үлдсэн 13 настай хүү порно кино үзсэнийхээ дараа секс хийж үзэх хүсэл төрж, төрсөн дүүгээ хүчирхийлжээ. Хүү дүүгээ жоохон учраас энэ талаар ойлгохгүй гэж бодсон ч бяцхан охин эцэг, …