Мэдээ мэдээлэл

November, 2022

  • 23 November

    Ирэх онд Монгол Улсад анх удаа нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээг УНТЭ, Сөүл Асан эмнэлэгтэй хамтран хийнэ

    Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг 2011 оноос эхлэн БНСУ-ын хамгийн том эмнэлэг болох Сөүл хотын Асан эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд Асан сангийн санхүүжилтээр эмч мэргэжилтнүүд 122 удаагийн сургалтад хамрагдсанаар өдгөө 180 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж, уг эмчилгээг өөрийн оронд бүрэн нутагшуулаад байна. Тэгвэл өчигдөр УНТЭ-ийн баг Асан эмнэлэгт ажиллаж, Асан эмнэлгийн Ерөнхийлөгч, профессор Seung-Il Park, элэг шилжүүлэн суулгах, нойр …

  • 23 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад айлчлал хийнэ

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд Япон Улсад төрийн айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Японы Парламентын Төлөөлөгчдийн …

  • 23 November

    Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. 2022 оны 11-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс Нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар түр зуур  секундэд 16-18 метр хүрч …

  • 22 November

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчлал хийнэ

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Айлчлалын үеэр “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд …

  • 22 November

    Б.Лхагвасүрэн:Алт тушаалтыг нэмэгдүүлэх замаар валютын нөөцөө нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна

    Ирэх онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл УИХ-аар батлагдсан. Үүнтэй холбогдуулаад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн засаг, мөнгөний бодлого, санхүүгийн салбарын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. “МОНГОЛБАНК ЭДИЙН ЗАСГИЙН ТООЦООЛЛОО ШИНЭЧИЛЖ БАЙНА” -БНХАУ-аас хэрэгжүүлж буй “Тэг ковид” бодлого үргэлжлэх нь тодорхой байна. Монгол Улс экспортын хувьд Хятадаас ихээхэн хамааралтай. Энэ утгаар улсын эдийн засгийн өсөлтийн бүтцийн тооцоолол ерөнхий тоймоор ямар байхаар …

  • 22 November

    “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номын зохиогч Монголд иржээ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар АНУ-ын монголч эрдэмтэн, Макалестер коллежийн Эмерит профессор Жак Уэтерфорд өнөөдөр Монголд ирсэн байна. Монголчууд түүнийг “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” хэмээх номын зохиогч гэдгээр нь сайн мэддэг. Тодруулбал, Жак Уэтерфордын 2004 онд бичин хэвлүүлсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” ном нь олон улсад танигдаж, одоогоор 20 гаруй улсын хэлээр орчуулагдаад байна. Тус ном нь хэвлэгдсэн ондоо “Нью-Йорк …

  • 22 November

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. 2022 оны 11-р сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -13…-18 хэм, …

  • 21 November

    Д.Тогтохсүрэн: Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар арга хэмжээ авахаар ажиллаж байна

    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж  Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнгийн мэдээллийг  сонссон байна. Мэдээлэлтэй холбогдуулж, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаж, хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Нэгдүгээрт:Уул уурхайн бүтээгдэхүүний мэдээлэл, гэрээг ил тод болгох, худалдаалах үнэ өртгийг нэмэгдүүлэх зорилгоор 2023 …

  • 21 November

    Ж.Сүхбаатар:Дугаарын хязгаарлалтыг сайжруулсан хувилбараар хийх боломж байгаа

    Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Түгжрэлийг богино хугацаанд арилгачихдаг байсан бол намайг сайд болохоос өмнө ч арилгачихна шүү дээ. Бид дугаарын хязгаарлалтаас өөр арга зам олоогүй байна. Дугаарын хязгаарлалтыг сайжруулсан хувилбараар хийх боломж байгаа. Даатгалдаа хамрагдаагүй, зөрчил гаргадаг машинуудыг зогсоож болно. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх механизм байхгүй. Үүнийг бий …

  • 21 November

    Нийслэл дэх үнэ цэнтэй барилга, байгууламжийн үнэлгээг гаргана

    Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Прайс Вотерхаус Күүперс эдвайзори” ХХК-ийн Евразийн бүс нутгийн зөвлөх үйлчилгээ хариуцсан партнер Наталья Лимийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Монгол Улсын нийт хүн амын тал гаруй хувь нь Улаанбаатар хотод оршин сууж, дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг …

  • 21 November

    Д.Амарбаясгалан:Төрийн бүтээмжийн үндэсний хороо иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод төрийн албыг төлөвшүүлэх шаардлагатай

    Монгол Улсын  урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын дагуу Монгол Улсын Засгийн газраас Төрийн бүтээмжийн Үндэсний хороог байгуулсан. Тус хороо анхдугаар хуралдаанаа хийж, төрийн байгууллагын бүтээмжийг хэрхэн сайжруулах талаар хэлэлцлээ. “Шинэ сэргэлтийн бодлого” дахь Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд цахим технологид суурилсан иргэн төвтэй төрийн байгууллага байгуулах тухай тодорхой заасан байдаг. Энэ дагуу …

  • 21 November

    Галын аюулаас 4 хүүхдийн амь насыг аварсан 103-ын эмч, жолооч нарыг “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол” тэмдгээр шагналаа

    Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмч М.Хулан, жолооч Э.Бямба-Эрдэнэ нар энэ сарын 14-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь-Эхэд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа 2-12 насны дөрвөн хүүхдийг галын аюулаас аварсан билээ. Тэгвэл  Эрүүл мэндийн сайд С.Энхболд ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болох дуудлагын их эмч М.Хулан, жолооч Э.Бямба-Эрдэнэ нарыг хүлээн авч …

  • 21 November

    Бүх сумдын эмнэлгийг ариун цэврийн байгууламж, халуун устай болгоно

    Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд , сайдын зөвлөх О.Батбаяр нар НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, тус байгууллагын ус ариун цэврийн байгууламж хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Батнасан нарыг хүлээн авч уулзаж, Улиастай хотод  болсон Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь аймаг, Нийслэлийн Налайх, Баянзүрх дүүргийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн зохицуулах зөвлөлийнхөн оролцсон уулзалтын үр дүнг ярилцлаа. Энэхүү төслийн хүрээнд эрүүл мэндийн салбарт …

  • 21 November

    Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй

    2022 оны 11-р сарын 20-ны 20 цагаас 11-р сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Туул, …

  • 18 November

    “Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино Оскарт оролцох эрхээ авлаа

    Оскарын кино наадмын шаардлагын дагуу “Шилдэг олон улсын кино” төрөлд улсаа төлөөлөн оролцох бүтээлийг тухайн улсын кино хороо, зөвлөл нь сонгон шалгаруулж илгээдэг. Монгол улсын Соёлын яамны харьяа Монголын үндэсний кино урлагийн зөвлөл нь энэ жилээс эхлэн албан ёсоор Оскарын шагнал гардуулах ёслолд улсаа төлөөлөн оролцох уран бүтээлийг сонгон шалгаруулах эрхийг авсан билээ. 2022 онд хийгдсэн Монгол кинонуудаас сонгон шалгаруулж …