Мэдээ мэдээлэл

June, 2013

  • 26 June

    Цагдаа буудаж хороосон хүүхдүүдийн хэргийг прокурорт шилжүүлжээ

     Ховд аймгийн Булган суманд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ажилтан Б.Төмөрчөдөр албан үүргээ гүйцэтгэж яваад насанд хүрээгүй дунд сургуулийн хүүхдийн гарт харамсалтайгаар амиа алдсан билээ. Тэгвэл цагдаагийн ажилтныг буудан хөнөөсөн 17-19 насны К.Хапар, К.Сапаргалы, Х.Сайбаш нарын хэргийг өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Тэднийг одоогоор цагдан хорих 461-р ангид хорьж байгаа ажээ. Л.Бадрах ugluu.mn

  • 26 June

    Аймгуудыг Өмнөговь сонгуулийн ирцээр тэргүүлж байна

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдаж байна. Санал хураалт хөдөө орон нутагт 10:00 цагийн байдлаар 12.8 хувьтай байгаа юм. Аймгуудаас Өмнөговь, Өвөрхангай аймаг хамгийн өндөр саналын ирцтэй байгаа юм байна. Ирц 01:00 цагийн байдлаар Өмнөговьд 23.22 хувьтай байгаа бол Баян-Өлгий, Архангай аймгуудад санлын ирц хамгийн бага байгаа ажээ. СЕХ-оос өгсөн мэдээллээр Баян-Өлгий 10.1 хувьтай, хамгийн бага санлын ирцтэй байгаа …

  • 26 June

    Зар: 1 өрөө байр хөлслүүлнэ

    13-р хороололд   арктай нэг өрөө  байр удаан хугацаагаар  хөлслүүлнэ. Утас: 99186764

  • 26 June

    Нийслэлд ирц 12:00 цагийн байдлаар 18.11 хувьтай байна

     СЕХ-ноос 11:30 минутын үед өгсөн мэдээллээр улсын хэмжээнд сонгуулийн ирц 10:00 цагийн байдлаар 11.68 хувьтай байна гэж мэдээлсэн. Харин нийслэлийн хэмжээнд 16.45 хувь, хөдөө орон нутагт 12.8 хувьтай байна гэж мэдэгдэж байсан бол 12:00 үед нийслэлд 18.11 хувь болон нэмэгдсэн байна. Дүүргүүдийн санал хураалтыг дэлгэрэнгүй танилцуулахад Сүхбаатар дүүрэг 15.53, Баянзүрх дүүрэг 17.53 хувь, Баянгол дүүрэг 17.58, СХД 20.02, Хан-Уул дүүрэг …

  • 26 June

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өглөө

     Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Орос III дунд сургууль дээр саналаа өглөө. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Сонгуульд оюутан залуус  идэвхтэй оролцож буйд баяртай байна. Сонгогчдыг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалья” гэсэн байна. Тэрээр бусад нэр дэвшигчид болон сонгууль зохион байгуулж байгаа СЕХ-нд амжилт хүслээ. Ugluu.mn

  • 26 June

    УИХ-ын дарга З.Энхболд саналаа өглөө

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр /2013.06.26/ орон даяар явагдаж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд гэр бүлийн хамт харьяалагдах дүүрэгтээ буюу Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо, сонгуулийн зургаадугаар хэсэг байрлах нийслэлийн 45 дугаар дунд сургууль дээр 11 цагт ирж саналаа өглөө. Тэрбээр энэ үеэр сонгуульдаа идэвхитэй оролцохыг радио, телевизээр дамжуулан нийт сонгогч иргэддээ уриаллаа. Тэр дундаа залуучуудыг Үндсэн хуулиар олгогдсон эрхээ …

  • 26 June

    Сонгуулийн ирц улсын хэмжээнд 11.61 хувьтай байна

     Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцын талаар мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд сонгуулийн ирц 10:00 цагийн байдлаар 11.68 хувьтай байна гэж мэдээллээ. Харин нийслэлийн хэмжээнд 16.45 хувь, хөдөө орон нутагт 12.8 хувьтай байгаа юм байна. Хамгийн өндөр ирцтэй байгаа нь Говьсүмбэр аймаг 21.95 хувьтай байгаа ажээ.  Ч.Содномцэрэн “Сонгуулийн санал хураалтын үйл явц хэвийн явагдаж байна. Сонгуулийн өдөр бороо …

  • 26 June

    Санал хураалтыг интернетээр шууд дамжуулж байна

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар явагдаж байна. Нийслэлийн зарим дүүргийн хэсгийн хороодын санал хураалтын үйл явцыг шууд дамжуулан интернетээр үзүүлж байна. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зарим хэсгийн хороодын санал хураалтын үйл явцыг харж болох юм. Баянзүрх дүүргийн 6, 8, 9, 13, 15-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 5, 6, 18, 19, 20, 27, 30-р хороо, Сүхбаатар …

  • 26 June

    Манай улсад 700 орчим вьетнам иргэд амьдарч байна

     Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас санаачлан БНСВУ-ын Элчин сайдын яамтай хамтран Монгол Улсад ажиллаж амьдарч буй Вьетнам иргэдийн төлөөлөлтэй уулзаж, сонирхсон асуултад нь хариулт өгсөн байна.  Манай улсад эдүгээ 700 орчим Вьетнам иргэн албан болон хувийн хэргээр оршин суудаг гэх тоо бий. Үүнээс 400 гаруй иргэн хөдөлмөр эрхэлдэг байна. Эдгээр иргэн ихэвчлэн визийн болон оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх, …

  • 26 June

    Зах, худалдааны төвүүд ажиллахгүй

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай холбогдуулан бүх нийтийн амралтын өдөр болгосон. Мөн сонгуультай холбоотойгоор томоохон худалдааны төв, барилгын материалын, мод модон материал, түүхий эд, техникийн захууд амарна. Хүнсний томоохон захууд ч амарч байгаа юм. Тодруулбал, Нарантуул, Хархорин, Барс, Бөмбөгөр, Хангай зэрэг томоохон захууд ажлаагүй байна. Т.Түвшин Ugluu.mn

  • 26 June

    Саналаа өгсөн бол 130808 дугаараас нэгжээ аваарай

     Хэрэв та саналаа өгсөн бол 130808 гэсэн дугаарт санал өгсөн хуудсан дээрхи тусгай кодыг илгээж 1000 нэгжээ авах юм байна. Мөн нэгжээ маргааш оройны 24:00 цаг хүртэл авах боломжтой ажээ.  

  • 26 June

    СЕХ 11:30 мэдээлэл хийнэ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын ажиллагаа өнөөдөр өглөөний 07.00 цагаас 1896 хэсгийн хороод дээр эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1896 хэсгийн хороо байгуулагдсан бөгөөд тэдгээрт ажиллаж буй төрийн жинхэнэ болон үйлчилгээний нийт 15 мянга гаруй албан хаагч сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж дуусгаад …

  • 26 June

    7-р сарын нэгнийг хүртэл орон даяар тэсэлгээний ажил хийхийг хориглов

     Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас ирүүлсэн мэдэгдлийн дагуу өнөөдөр орон даяар тэсэлгээний ажил хийхийг Ашигт малтмалын газраас хориглосон байна. Мөн сонгуультай холбогдуулан аюулгүй байдлыг хангах зорилгоор орон даяар долдугаар сарын 1-нийг хүртэл үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч, дэлбэрэх бодис болон тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг түр хугацаанд зогсоох шийдвэр гарчээ. Тиймээс уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд дээр дурдсан хугацаанд тэсрэх материал, тэсэлгээний …

  • 26 June

    “Риал Мадрид”-ын шинэ дасгалжуулагч

     Өдгөө 54 настай, Итали мэргэжилтэн Карло Анселотти Испанийн Ла Лигийн “Риал Мадрид” клубыг ирэх 2 жилийн хугацаанд дасгалжуулахаар болжээ. Энэ цаг үеийн шилдэг дасгалжуулагчдын нэг Карло Анселоттигийн хувьд өмнө нь Juventus , AC MILAN , Chelsea тэргүүтэй зургаан клубыг удирдаж 13 цомын эзэн болёон юм. Энэ дундаа UEFA-ын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын Лигийн аваргаар 2 удаа тодроод зогсохгүй …

  • 26 June

    “Зэрлэг цэцэгийн хүлэмж”

    Тун удахгүй “Зэрлэг цэцэггийн хүлэмж” хэмээх өвөрмөц нэртэй нэгэн уран сайхны кино олны хүртээл болох нь ээ. Тус кинонд Драмын гурван наалдан пад буюу Д.Ганцэцэг, А.Ганчимэг, У.Уранчимэг нар тоглож байгаа аж. Мөн кинонд дөрвөн өөр бүсгүйн амьдралыг харуулах юм байна.