Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Цахиагийн Элбэгдоржийг Төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулсантай нь холбогдуулан гадаадын орнуудаас баяр хүргэсэн мэндчилгээ ирж байна. Ерөнхий ассамблейн ноён Вук Еремич дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой утсаар ярьж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд нь баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ. 1НҮБ-ын гишүүнд элсээд хагас зуу илүү жил болж буй Монгол Улс …
Мэдээ мэдээлэл
June, 2013
-
27 June
Саналаа өгсөн хуудсаараа кино үзэх боломжгүй
Сонгуульд санал өгсөн иргэд бүртгэлийн хуудсаа үзүүлж “Өргөө” кино театрт энэ сарын 27-ноос 30-ны өдрүүдэд хүссэн киногоо 1000 төгрөгөөр үзэх боломжтой гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн билээ. Тэгвэл Өргөө кино ткинотеатрын зүгээс кино үзүүлэх тухай ямар ч мэдэгдэл гаргаагүй бөгөөд өчигдрийн цахим хуудсуудаар тарсан зураг нь хуурамч байсан ажээ. Г.Сонор ugluu.mn
-
27 June
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрөөндөө ажлаа хийж байна
АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгуулсантай холбоотойгоор Сүхбаатарын талбайд баярын арга хэмжээ болж байна. Харин Ерөнхийлөгч өрөөндөө ажлаа хийж байгаа ажээ. УИХ-ын дарга З.Энхболд өрөөнд нь орж баяр хүргэсэн байна. Тэрээр twitter хуудаснаа ерөнхийлөгч өрөөндөө сууж буй зургыг байрлуулжээ. Т.Түвшин Ugluu.mn
-
27 June
“Цонхон дээр суусан ялаа” төсөл эхэллээ
Цонхон дээр суусан ялааг чи алж болно. Харин цохлоод ирсэн үйлийн үрийг хэн аргалж чадах билээ! Үйлийн үр, зөв амьдрах суртахуун, дорнын гүн ухаанд тулгуурласан “Цонхон дээр суусан ялаа” концепт цомог, төслийг зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнх, “А саунд” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, залуу хөгжимчид, төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг нар санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд дуучин, хөгжимчид дээрх утга санааг илтгэсэн …
-
27 June
Сонгуулийн ажиглагчид мэдээлэл хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглаж буй гадны ажиглагчид өнөөдөр 16:00 цагт Чингис хаан зочид буудлын хурлын танхимд мэдээлэл хийхээр болжээ. Энэхүү ажиглагчийн бүрэлдэхүүнд Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын /ЕАБХАБ/, Ардчилсан Институт, Хүний эрхийн Газрын /АИХЭГ/ Сонгуулийг Ажиглах Хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл багтжээ. Мэдэгдлийг тус хороон дарга, Элчин сайд, хатагтай Одри Гловер мэдээлэл хийх юм. Сонгуулийг ажиглах хороо нь 33 …
-
27 June
Ц.Элбэгдоржийн ялалтын баярын арга хэмжээ эхэллээ
АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгуулсантай холбоотойгоор Сүхбаатарын талбайд баярын арга хэмжээ эхлээд байна. “Хурд” хамтлаг ая дуугаа өргөж байна. Мөн ерөнхийлөгчийн баярыг хуваалцахаар “Харанга” хамтлагынхан иржээ. АН-аас нэр дэвшигч, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удахгүй ард түмэндээ хандан баярын сэтгэгдлээ хуваалцана. Т.Түвшин Ugluu.mn
-
27 June
“Петрочайна Дачин Тамсаг” компани нөхөн сэргээх төлбөр 1.3 тэрбумаа төлнө
“Петрочайна Дачин Тамсаг” компанийнхан шинээр үүссэн нөхцөл байдал гэх шалтгаанаар гурван шатны шүүхээс оноосон байгаль нөхөн сэргээх төлбөр болох 1.3 тэрбум төгрөгийг Матад сумын төсөвт нөхөн төлөхөөс татгалзаж, гүүх хурлуудыг удаа дараа хйошлуулж байсан билээ. Тэгвэл тус хэргийг Улсын дээд шүүх өнгөрсөн 25-ны өдөр хуралдаж “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн гаргасан хүсэлтэд хавсаргагдсан баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэх үед мэдэгдээгүй буюу …
-
27 June
Гүний худгуудыг тоолж, бүртгэлжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Туул, Сэлбэ, Дунд голын усны урсацыг нэмэгдүүлэх, сэргээх, гадаргын усыг хуримтлуулах усан сан, цөөрөм байгуулж, хот орчмын голын ай сав газар, гол, булаг, шандыг хамгаалж, ногоон байгууламжийг байгуулна гэж тусгасан. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэсгэр дээрх бүх төрлийн гүний худгийн тооллогыг 2013 оны 08 дугаар сарын 15-наас 09 дүгээр …
-
27 June
Ц.Элбэгдоржид Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нар баяр хүргэлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Цахиагийн Элбэгдорж сонгогчидын 50.23 хувийн саналаар ялалт байгуулсаныг СЕХ мэдэгдсэнээр Ц.Элбэгдорж дөрвөн жил төрийн тэргүүнээр сонгогдон ажиллах нь тодорхой болоод байна. Сонгуульд МАН-аас өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас өрсөлдсөн Н.Удвал нар Ц.Элбэгдоржид ялалт байгуулсанд нь утсаар холбогдон баяр хүргэжээ. Энэ талаар Ц.Элбэгдорж Facebook хуудаснаа “Ард түмэндээ баярлалаа. Түрүүхэн Б. Батэрдэнэ, Н. Удвал нар надтай …
-
27 June
Дөрвөн байнгын хороо хуралдана
УИХ-ын чуулганы хуралдаан үдээс өмнө хуралдсаны дараа Байнгын хороод хуралдана. УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдах юм. 1. Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 13.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд …
-
27 June
Чуулганы ирц хүрээгүйгээс хуралдаагүй байна
Монгол Улсын их хурлын чуулганы хуралдаан өнөөдөр тов ёсоор 10:00 цагаас хуралдах ёстой ч ирц хүрээгүйгээс хуралдаагүй байна. Өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэх юм. УИХ-ын гишүүдийн ирц 10:00 цагийн байдлаар 36.8% ирцтэй байгаа юм. Ерөнхийлөгчийн …
-
27 June
“Ил тод уул уурхай” сэдэвт хэвлэлийн хуралтай
Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай”-н ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр 11:00 цагаас болно. Хэвлэлийн хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон албаны бусад хүмүүс салбарын цаг үеийн байдлыг танилцуулах юм. Ugluu.mn
-
26 June
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Сургуулийн нийгмийн ажилтанд мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгох журам батлагдлаа Нийгмийн ажилтны мэргэжил, ур чадварын өсөлтийг тодорхойлж, тэдний ажил, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд энэ журам ач холбогдолтой гэж үзэж байна. Манай улсын ерөнхий боловсролын сургуулиудад 2000-2001 оны хичээлийн жилд нийгмийн ажилтантай болсон. Энэ оны байдлаар улсын хэмжээнд 775 сургуульд 689 нйигмийн ажилтан ажиллаж …
-
26 June
Архи худалдаж байгаад баригджээ
Сонгинохайрхан дүүргийн 18-р хороонд орших нэгэн дэлгүүр архи худалдаалж байна гэсэн дуудлага иргэдээс ирсэн даруй харьяа цагдаагийн хэлтэс шалгаж, хууль зөрчсөн болохыг нь илрүүлжээ. Тиймээс тус дэлгүүрт хуулийн дагуу арга хэмжээ авахаар болсон байна. Хуулд зааснаар хориотой өдөр архи согтууруулах ундаа худалдсан бол 250 мянган төгрөгөөр торгох цаашлаад тусгай зөвшөөрлийг нь цуцлах хзртэл арга хэмжээ авна гэж заасан байдаг ажээ. …
-
26 June
МАН сонгуулийн хууль зөрчсөн зургаан гомдлыг СЕХ, Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлжээ
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль зөрчиж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тус намаас Сонгуулийн ерөнхий хороо, Нийслэлийн сонгуулийн хороо, цагдаагийн байгууллагад хууль зөрчсөн үйлдлийг баримтжуулан хүргүүлсэн гэлээ. Тухайлбал, МАН-ын ухуулагчийг цагдаагийхан ямар нэг үндэслэлгүй баривчилсан, нэр дэвшигчид мөнгө тараасан, газар өгнө гэх мэтээр сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл гарч байгаа учраас энэ асуудалд СЕХ, цагдаагийн байгууллага хуулийн дагуу ажиллахыг санууллаа. Мөн өнөөдрийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл