Мэдээ мэдээлэл

July, 2013

  • 8 July

    Баяр наадамд хурдлах морьдыг маргааш бүртгэж эхлэнэ

     Үндэсний их баяр наадмын Хурдан морьдын уралдаанд давхих морьдын бүртгэлийг маргааш эхэлнэ. Наадмаар эрлийз болон монгол морьдыг хэрхэн ялгах талаар тодорхой журам гаргасан байна. Эрлийз морьдыг ялгахдаа үндсэн дөрвөн үзүүлэлтийг харах гэнэ. Нэгдүгээрт, биеийн галбир, хоёрдугаарт, сүүлний өтгөн шингэн болон урд хөлний өндөр, биеийн хэсгүүдийн харьцаа, содон тэмдгүүдийг харгалзан үзэх юм байна. Биеийн өндрийн хувьд азарга, соёолон 140 см, их …

  • 8 July

    Д.Бат-Эрдэнэ Франсис Делоныг хүлээн авч уулзлаа

    УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Монгол Улсад айлчилж буй Франц улсын Батлан хамгаалах, Үндэсний аюулгүй байдлын Ерөнхий нарийн бичгийн дарга Франсис Делоныг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтад Франц улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар нар байлцлаа. Хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг …

  • 8 July

    Монголын газар нутгийн 50 хувьд нь геологийн судалгаа хийгдээгүй

     Геологи, уул уурхай, үйлдвэрийн сайд асан, Геологийн эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурцтай ярилцлаа. Тэрбээр хэсэг эрдэмтдийн хамт төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулаад байгаа юм. -Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах баримт бичгийг УИХ-д өргөн барьсан. Энэ баримт бичигт ахмад эрдэмтэдийн санаа бодол ихээхэн туссан гэж ойлгож байгаа. Учир нь та бүхэн ажлын хэсэг гарган ажилсан байгаа?  -Бид …

  • 8 July

    ТНБД Ж.Хатанбаатарыг чөлөөлж, оронд нь А.Эрдэнэтуяаг томилжээ

    Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь А.Эрдэнэтуяаг томилжээ. Мөн Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ганцэцэг өөр ажилд шилжсэнтэй холбоотойгоор түүний оронд  П.Гантулгыг томилсон байна. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон А.Эрдэнэтуяа нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байсан нэгэн юм. Эрүүл мэндийн …

  • 8 July

    Т.Билэгтийг баривчилжээ

     НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг өнгөрсөн баасан гаригийн шөнө “Кореан Эйр”-ын онгоцоор “Чингис хаан” нисэх буудалд бууж, гэртээ очсон дариуд нь АТГ-ынхан баривчилжээ. Шүүхээс авлигын хэргээр 2.6 жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан бөгөөд гадаадад оргон зайлаад байсан юм. Түүнийг нийслэлийн өмчит “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины газрыг хууль бусаар хувьчлах ажилд Н.Энхбаяртай хамтран оролцсон …

  • 8 July

    Их хотын залуусаа “SILENCE WHITE 2013 “ шоунд нэгдээрэй

    Их хотын залуусын хүсэн хүлээдэг  “SILENCE WHITE 2013 “ шоу “Эрх чөлөө, Энхтайван, Эв нэгдэл” уриатайгаар үүрд мөнхийн хязгааргүй эргэх билэгдлийг ерөөж найм дахь жилдээ энэ сарын 12-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд 10.000 мянган залуучуудад зориулагдан зохион байгуулагдахаар болжээ.   “Mongol Mix Project”-ээс санаачлан Нийслэлийн засаг даргын ивээл доор зохион байгуулагдаж буй уг шоуг Үндэсний соёл амралтын хүрээлэн, Апу хк, …

  • 8 July

    Та аймгийнхаа Засаг даргатай шууд холбогдож болно

    Шинэчлэлийн  Засгийн газраас  ард иргэдийн дуу хоолойг төрийн бодлого, үйл ажиллагаанд  тусгана хэмээн Ерөнхий сайд нэг бус удаа хэлж байсан удаатай. Энэ зорилгоор Засгийн газар 1111 дугаартай  утсыг ажиллуулж, иргэд хөдөлмөрчдийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авах болсон. Тэгвэл аймгуудын удирдлагууд ч гэсэн Ерөнхий сайдын хаа жишгээр аймагт бүртээ иргэдийн “дуу хоолойг” сонсохыг чармайж байгаа гэсэн. Энэ удаа бид аймгуудын Засаг …

  • 8 July

    Дутуу төрсөн нярайг хогийн цэгт хаяжээ

    Өнгөрсөн 4-ний өдөр  Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны хогийн цэгээс амьгүй төрсөн нярайн цогцос олдлоо гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад 1.3 кг жинтэй амьгүй төрсөн нярайн цогцос ол­дсон байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэл­тэст үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.

  • 8 July

    Үндэсний их баяр наадмын тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавив

     “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”  хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар батласан. Тус хууль заасанчлан баяр наадмаар 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх 9 давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл Даян аварга цол олгох, Улсын баяр наадамд 8 давж 3 удаа үзүүрлэсэн бөхөд арслан, арслан …

  • 8 July

    Арьс ширний үйлдвэрлэлийг дэмжинэ

    Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.  Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмнэ Монгол Улсын Хөгжлийн банкны Засгийн газрын хувь нийлүүлсэн хөрөнгийг 200 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгт хүргэн нэмэгдүүлэхээр боллоо. Цаашид шаардлагатай эх үүсвэрийг жил бүр улсын төсөвт тусгаж байх юм. Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 2011 онд 33 тэрбум, …

  • 8 July

    Үндэсний их баяр наадмаа дэлхийн хаанаас ч үзэх боломжтой боллоо

     Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндсэний их баяр наадмыг тохиолдуулан баяр наадмын хөтөлбөр, салбар хороодын мэдээлэл, худалдаа, үйлчилгээний газруудын байршил зэрэг бүх мэдээллийг багтаасан www.naadam.ulaanbaatar.mn цахим хуудсыг   Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос нээжээ. Цахим хуудсаас дээрхи мэдээллүүдийг авахаас гадна “Төв цэнгэлдэх”, “Хүй долоон худаг”-т болж байгаа баяр наадмыг …

  • 8 July

    Газрын тосны бүтээгдэхүүнийг зүүн, баруун хилийн боомтуудаар нэвтрүүлнэ

     Монгол, Хятадын хилийн Баянхошуу-Өвдөг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлж, урд хөршид боловсруулах газрын тосыг энэ боомтоор экспортолно. Дорнод аймгийн Халхгол, Матад сумдын нутагт орших Тосон-Уул XIX, Тамсаг-XXI талбайгаас олборлож буй түүхий тосыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдахь Бичигтийн боомтоор экспортолж, БНХАУ-ын Эрээний орд газрын Рашаантын түүхий тос хүлээн авах байгууламжид автомашинаар тээвэрлэн хүргэж, цааш шугам хоолойгоор Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрт …

  • 8 July

    “Улсын цол-Монгол” теле жүжиг наадмын өдрүүдэд гарна

     Монголчуудыг хятадчилах зорилгоор явуулж байсан Манж –Хятадын “Шинэ засгийн бодлогыг” Монголын ноёд, ард түмэн хэрхэн эсэргүүцэж, эргүүлэн Үндэсний тусгаар тогтнолоо олж авсан тухай  “Улсын цол-Монгол” теле жүжгийг Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаяр бичиж, Үндэсний олон нийтийн телевизийн найруулагч  Б.Туяа найруулжээ.  Гурван бүлэг дээрх жүжиг Үндэсний олон нийтийн телевизээр 2013.07.10-ны 21 цаг, 11-ний 19 цаг, 12-ны 21 цагаас тус тус гарна. …

  • 8 July

    100% төрийн өмчит “Орон сууцны корпораци” байгуулна

     Засгийн газраас 100% төрийн өмчит Төрийн орон сууцны корпораци (ТОСК) байгуулах шийдвэр гаргажээ. Тус корпораци нь Ерөнхий сайдын шууд харъяанд ажиллах бөгөөд  хязгаарлагдмал чиг үүрэгтэйгээр ажиллаж байсан “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийн чиг үүрэг, эд хөрөнгийг ТОСК-д шилжүүлэн нэгтгэх аж. Төрийн орон сууцны корпораци нь төрийн албан хаагч, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг зорилтот бүлгийг орон сууцаар хангах …

  • 8 July

    Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын мөрийн хөтөлбөр

     Болох газар: Төрийн ордон, Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө Хугацаа: 2013 оны 07 дугаар сарын 10-ны Лхагва гараг 10.00 Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим /ҮЖҮНХ/ марш аялгуу тоглоно. Төрийн хүндэт харуул Төрийн ордны баруун болон зүүн жигүүрээс ёслолын алхаагаар алхаж Төрийн ордны өмнө байраа эзлэнэ. УИХ-ын чуулганы танхим дахь Төрийн далбааг Төрийн хүндэт харуулаар хамгаалуулан Их эзэн Чингис хааны …