Мэдээ мэдээлэл

May, 2013

  • 29 May

    Наадмаас өмнө 7000 автомашины зогсоол Хүй долоон худагт барина

     Баяр наадмын комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Монголын тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол улс байгуулагдсаны 807, Тусгаар тогтнолын 102, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр  наадмын бэлтгэл ажлын талаар хэлэлцэв. Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхэд 50 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Баяр наадмыг угтаж бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Хүй долоон худагт авто зам …

  • 29 May

    Х.Баттулга гишүүн аварга А.Сүхбат, Д.Дагвадорж нарыг намдаа “хөтлөж” оруулав

     Ардчилсан намд Монгол Улсын Даян аварга А.Сүхбат өнөөдөр элсэж, батлахаа гардан авав. Тэрээр намын байрандаа очиж Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундариас батлахаар гардан авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэнээс хойш АН-д Японы мэргэжлийн сумо бөхийн их аварга Д.Дагвадорж элсээд байсан юм. Сонирхолтой нь тэднийг намынхаа батлахаа гардах үеэр УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд, МоАХ-ны гишүүн Х.Баттулга байлцсан нь түүнийг аваргуудыг …

  • 29 May

    Баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж байна

     Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс НЗДТГ-ын А танхимд хуралдаж эхлээд байна. Баяр наадмын комисс энэ жилийн баяр наадмыг зохион байгуулах асуудлаар хэлэлцэж буй юм. Наадмаас өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнг тохижуулах, зүлэгжүүлэх, Хотоос Хүй долоон худаг руу явах замыг засаг зэрэг бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгджээ. Т.Түвшин                                                                     Ugluu.mn

  • 29 May

    Терроризмтэй тэмцэх тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

     Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2013.05.29/ хуралдан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан дагалдах Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батзандан нар хуулийн төслийн 3.1.5 дахь заалтын “террорист этгээд” гэснийг “террорист хүн” өөрчлөх санал гаргасныг Байнгын хорооны …

  • 29 May

    Маргааш “1000 хүүхдийн баяр” болно

     Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас жил бүр зохион байгуулдаг  “1000 Хүүхдийн Баяр” маргааш “Найрамдал” төвд болох гэж байна. Баярт “Хүүхдийн баяр”-ыг  тэмдэглэх боломжгүй, хөдөлмөр эрхэлдэг, хагас болон бүтэн өнчин, эмзэг бүлгийн хүүхдүүдэд оролцох юм.  Зургаа дахь удаагаа зохион байгуулах гэж буй арга хэмжээнд рок попын дуучид, хошин урлагийн жүжигчид зэрэг олны танил хүмүүс оролцож хүүхдүүдтэй хамтдаа  нэг өдрийг хөгжилдөн өнгөрүүлэх гэнэ. …

  • 29 May

    Суарэз – оны шилдэг тамирчин

     Үндсэн сайт дээр 2012-2013 улирлын шилдэг тоглогчыг шалгаруулах санал асуулга явсан билээ. Харин энэ санал асуулгад оролцсон хүмүүсийн 64% нь Луис Суарэзийг сонгосноор тэрээр Standart Chartered-ийн улирлын шилдэг тамирчнаар шалгарч байна. Түүний ард Стивэн Жэррард, Жэйми Каррагэр, Дани Аггэр, Фэлиппэ Коутино нар удаалж айргын 5-г бүрдүүлсэн аж. Суарэз энэ шагналыг авсаныхаа дараа “Итгэмээргүй юм. Миний амьдралд энэ маш чухал шагнал боллоо. …

  • 29 May

    Бен Мурфи Монголд ирлээ

     Дэлхийд алдартай Австралийн илбэчин Бен Мурфи ирэх зургадугаар сарын 1,2-ны өдрүүдэд 14:00 болон 19:00 цагуудаас “Улаанбаатар Палас”-ын концертын их танхимд”өөрийн дахин давтагдашгүй шилдэг үзүүлбэрүүд бүхий “Дэлхийн илбэ Монголд” нэртэй шоу тоглолтоо хийх гэж нийслэл хотноо ирээд байна. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Ариана Уорлд” ХХК, хамтран зохион байгуулагчаар хошин урлагийн “Шилдэг өнгө” продакшн, Монголын илбэчдийн холбоо, “Хулан циркус групп”  ажиллаж байгаа …

  • 29 May

    “Батаар”-ын түр музей Хүүхдийн баяраар нээгдэхгүй

     Тиранозаурс Батаарыг ирэх зургадугаар сарын нэгэн буюу хүүхдийн баяраар түр музейд байрлуулан олон нийтэд үзүүлэхээр төлөвлөж байсан ч боломжгүй болжээ. Энэ талаар Cоёл, спорт аялал жуулчлалын яамны харьяа Соёлын өвийн газраас өнөөдөр 11:00 цагт ССАЖЯ-ны хурлын танхимд Сүхбаатарын талбайд байрлах “Үлэг гүрвэлийн түр музей” болон жинхэнэ музейн асуудлаар хуралдаж, мэдээлэл хийв. Тиранозаурус Батаарыг байрлуулах байрны техник, аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй …

  • 29 May

    Л.Эрдэнэчимэг хамгийн завгүй гишүүн

     УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хамгийн завгүй гишүүдийн тоонд орох болсон байна. Учир нь тэрбээр УИХ-д нэлээд олон ажлыг хариуцан ажилладаг. Тухайлбал эмэгтэй ги­шүүдийн бүлгийг ахалдаг. Дээр нь гурван байнгын хороонд харьяалагдаж, олон хуу­лийн ажлын хэсэгт ажиллах, дээр нь ху­вийн бизнесээ удирдах, цэцэг тарих гээд толгой­ныхоо үснээс их ажилтай байдаг гэнэ. Тэрбээр анх УИХ-д хөл тавьсныхаа да­раа “Төрийн ордонд би хамгийн түрүүнд …

  • 29 May

    Баавар сар гаруй хугацаатай хоригдох боллоо

     Өнөө өглөө Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлсэн “Монголын хип хоп холбоо”-ны тэргүүн  Ш.Батбаяр буюу Баавар, Т.Алтай, Г.Адьяасүрэн нарт холбогдох хар тамхины хэргийн шүүх хурал өндөрлөжээ. Шүүхээс тэдэнд Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5, -т зааснаар хар тамхи, зөөвөрлөсөн худалдаалахыг завдсан хэмээн буруутгаж  Т.Алтайд долоон жил, Ш.Батбаяр, Г.Адьяасүрэн нарт гурван сарын хугацаанд баривчлах ял оноосон аж. Гэхдээ эл баривчлах шийдвэрт Бааварын өмнө нь цагдан …

  • 29 May

    С.Эрдэнэ сайд 16 цагаас хүүхдийн хорихын хүмүүжигчидтэй уулзана

     Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны сайд С.Эрдэнэ өнөөдөр 16:00 цагаас Зайсан дахь хүүхдийн хорих ангид хүмүүжигч хүүхдүүдтэй уулзах гэж байна. Тэрээр “Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр” болох гэж байгаатай холбогдуулан хүмүүжигч хүүхдүүдтэй уулзаж, ярилцахаар болжээ. Мөн тус яамнаас ирэх зургадугаар сард хүүхдийн чуулганыг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд энэхүү чуулганаар хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх, тэднийг хэрхэн хамгаалах, төлөвшүүлэх …

  • 29 May

    Ази, Номхон далайн орнуудын бичил уурхайчдаас туршлага судлаж байна

     Нийслэл хотноо Ази, Номхон далайн орнуудын бичил уурхайчдын  хурал болж “Чингис” зочид буудалд хоёр дахь өдрөө болж байна. Хуралд Индонез, Япон, Папуа-Шинэ Гвиней, Камбодж, Филиппин, Танзани, Перц, Колумби, Кени, Мозамбек зэрэг улсын төр засаг, иргэний нийгмийн төлөөлөл, бичил уурхайчид болон манай орны аймаг, орон нутгийн нийт 150 төлөөлөгч оролцож байна.  Өнөөдрийн хурлын гол хэлэлцүүлгийг “Мөнгөн усгүйгээр хүдэр баяжуулах технологийн шийдэл” …

  • 29 May

    “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат “амь оров”

     Монгол Улсын Их хурлын гишүүн асан “Эх орон” намын дарга “Эрэл” компанийн босс Б.Эрдэнэбат гэнэт олны нүдэнд өнөөдөр ил гарсан юм. Олон жил сураггүй алга болсон тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж буй Ц.Элбэгдоржийг дэмжихээ илэрхийлж өнөөдөр гарын үсэг зурах ёслолд оролцов. Түүнтэй хамт Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан мөн ирсэн байв.  2008 оны сонгуулиар нэг ч суудалгүй …

  • 29 May

    Япончууд Харумафүжи Д.Бямбадоржийг хүчээр зодог тайлуулна гэдгээ ил тод мэдэгдлээ

     Үнэндээ Япончууд гадны бөхийг аварга болгох тун дургүй. Мэдээж, өөрийнх нь үндэсний бөхийн спортоор гадны хүн аварга болж, гадны бөхчүүд ноёрхоно гэдэг тийм ч таатай зүйл биш. Манай үндэсний бөхөөр хэн нэгэн гадаадын этгээд аварга болж байна гээд төсөөл л дөө. Тиймдээ ч Япончууд Их аварга Д.Дагвадоржийг бараг хүчээр шахуу зодог тайлуулсаны дараа дахин гадаадын бөхийг аварга болгохгүй гэх үзэл …

  • 29 May

    Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбат нар Ц.Элбэгдоржийг дэмжихээ илэрхийллээ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг БНН, Эх орон нам дэмжин ажиллахаа илэрхийлж өнөөдөр Төрийн ордонд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат нар гарын үсэг зурсан юм. Монгол орны үсрэнгүй хөгжлийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжилд хүргэх, шинэ хөгжлийн төлөвлөлтийн бодлогыг тууштай дэмжих, нийт …