Мэдээ мэдээлэл

May, 2013

  • 28 May

    Б.Цогтгэрэлийг шүүнэ

     МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад буй юм. Уг гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд энэ сарын 29-нд хэлэлцэхээр болжээ. Чингэлтэй дүүргийн шүүхээс түүнийг бусдын нэр төрд халдсан хэмээн 20 гаруй сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм. Харин тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, ийнхүү гомдол гаргаад байсан юм. Түүнийг …

  • 28 May

    Олон хүүхэдтэй ээжүүдийн амьжиргааг дэмжих төслийг удахгүй өргөн барина

     УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Нийгмийн хамгааллын салбарын шинэчлэлийн хөтөлбөр” сэдвээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалллын сайд С.Эрдэнийн мэдээллийг сонслоо. Сайдын мэдээлэлд дурдагдсанаар, “Нийгмийн эмзэг хэсэгт чиглэсэн халамжийн зардал төдийлөн өсөөгүй бөгөөд зөвхөн инфляцийн түвшин, амьжиргааны өртөгтэй уялдуулан тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдсэн нь эмзэг хэсэгт хэрэглэсэн халамжийн зардлыг тухайн үеүүдэд бага зэрэг өсгөж харагдуулж …

  • 28 May

    Хөдөө аж ахуйн бирж анх удаа тэмээний ноос арилжаалжээ

     Хөдөө аж ахуйн Биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаа амжилттай явагдаж, нийт 44 992 богц /1 богц нь 10 кг/ ноолуур 25.2 тэрбум төгрөгөөр арилжигдлаа. Өнгөрсөн долоо хоногт ангилаагүй ноолуур 1 богц нь 564 937 төгрөг, бараан ноолуур 1 богц нь 563 735 төгрөг, цайвар ноолуур 1 богц нь 556 318 төгрөг, цагаан ноолуур 1 богц нь 560 000 төгрөгийн дундаж …

  • 28 May

    “Улаанбаатар хотын хөрсний бохирдолт”-ын талаар нээлттэй хэлэлцүүлэг болно

     Маргааш /05.29/ өглөө 09 цагт “Улаанбаатар хотын хөрсний бохирдолтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг болох гэж байна.  Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга Г.Болормаа болон бусад албаны хүмүүс  оролцоно. Хэлэлцүүлэг Хангарьд ордны 14 давхарт хурлын Б зааланд болно.

  • 28 May

    Мэргэжлийн чавхдаст хөгжимчдийн улсын уралдаан зарлагдлаа

     Мэргэжлийн урлагийн байгууллагууд Төрийн шагналт, ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит мэргэжлийн төгөлдөр хуур, чавхдаст хөгжимчдийн улсын уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл С.Гончигсумлаагийн нэрэмжит улсын IV уралдааны товыг өнгөрсөн баасан гаригт ССАЖЯ-наас зарлалаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй“Сонгодог урлаг-II” хөтөлбөрийн хүрээнд, Сонгодог урлагийн салбарт мэргэжлийн хөгжимчдийн урын сангийн баяжилтыг арвижуулах, харилцан туршлага солилцуулж, уран чадварыг нэмэгдүүлж, шинэ залуу чадварлаг хөгжимчдийг олон улсын …

  • 28 May

    Монгол улсын хамгийн анхны алдарт “Тэмээ уяач”

     Монголын тэмээн поло, спорт уралдаан, аяллын  холбооноос Баянхонгор аймгийн Баянлиг сумын Их баян багийн Улсын сайн малчин Ц.Шинэнд Монгол Улсын алдарт уяач цол тэмдэг гардуулжээ. Ийнхүү Монгол улсад анх удаа тэмээчин хүн алдарт уяач болсон байна. Алдарт уяач Ц.Шинэнгийн уяж сойсон хурдан тэмээ нь улсын болон бүсийн наадамд зургаан удаа түрүүлж, зургаан удаа айрагджээ.

  • 28 May

    Баавар нарыг маргааш шүүнэ

     “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар нарын дөрвөн хүнд холбогдох  хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан хэргийг  шүүх хурал маргааш 08:30 цагт Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болохоор товлогджээ.  Ш.Батбаяр, Т.Алтай, Г.Адьяасүрэн  нарыг Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5, -т зааснаар хар тамхи, зөөвөрлөсөн худалдаасан хэрэгт буруутгаж юм. Дээрх шүүх  хурал өнгөрсөн гуравдугаар сард болохоор товлогдсон ч  түр саатуулагдаад байсан “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар …

  • 28 May

    Дарханд гарсан аймшигт аллагын ганц гэрч нас баржээ

     Өнгөрсөн бямба гаригт Дархан-Уул аймагт нэг гэр бүлийн гурван хүний амийг хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан билээ. Тэгвэл эл хэргийн ганц гэрч болох 58 настай О өчигдөр орой эмнэлэгт нас барсан гэнэ. Учир нь хэргийн газарт цагдаа нар үзлэг хийж талийгаачийг амьсгаатай байгааг мэдээд яаралтай тусламж үзүүлэн, эмнэлэгт хүргэж, улмаар эмч нар түүнд хагалгаа хийгээд байсан аж. Харамсалтай нь хохирогч …

  • 28 May

    Шатдаг занарыг газрын гүнд боловсруулах технологи ашиглана

     УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Монголын занарын холбоо, “Жени Ойл Шейл Монголиа” компанийнхан шатдаг занараас бензин, онгоцны түлш, дизель түлш гаргах боломжтой тухай мэдээлэл хийв. Дээрх мэдээллийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар сонссон нь, Засгийн газраас удахгүй Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх болсонтой холбоотой аж. Тус төсөлд шатдаг занарын тухай цоо шинэ зохицуулалтыг тусгаад …

  • 28 May

    Ерөнхийлөгчийн зөвлөх Халимгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Р.Болд ОХУ-ын Халимагийн Бүгд Найрамдах Улсаас хүрэлцэн ирсэн Элстэй хотын Иргэдийн хурлын депутат Баатар Очиров тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан санал бодлоо солилцов. Халимагийн төлөөлөгчид улсынхаа нийгэм эдийн засгийн байдал, хүүхэд залуучуудын боловсрол, эрүүл мэнд хийгээд жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн талаар ярьж,хоёр орны харилцааг улам ойртуулах, монгол үндэстний түүх, соёл, уламжлалыг ОХУ-ын угсаатны бүлгүүдэд танилцуулах …

  • 28 May

    Клиникийн I амаржих Ардын эмч Б.Жавын нэрэмжит боллоо

     Клиникийн нэгдүгээр амаржих газрыг МУ-ын Хөдөлмөрийн баатар, Хүний гавьяат эмч, Ардын эмч Балдангийн Жавын нэрэмжит болгох тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгийн газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн баасан гаригийн хуралдаанд танилцуулсан юм. Энэхү асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцээд эрүүл мэндийн салбарт өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд олон жил зүтгэсэн Б.Жав эмчийг үеийн үед …

  • 28 May

    ВВС: Монголчуудыг дээрэлхэдэг “Оюутолгой”

     ВВС агентлагийн шинжээч Маякл Робинсон манай оронд яг одоо хурцаар яригдаж буй “Оюу толгой” компанийн татвараас бултсан асуудал болон манай улсаас авах гэж буй хариу арга хэмжээний талаар бичжээ. Хөгжиж буй улс орнууд олон улсын компаниудаас татвар авах дайнаа эхлүүлээд байна. Тухайлбал, Замби болон Монгол улсууд газар нутагт нь уул уурхайн олборлолт эрхлэж буй олон улсын харьяалалтай компаниудаас татвараа авахаар …

  • 28 May

    Өнөөдрөөс эхлэн хүүхдүүд нийтийн тээврийн үйлчилгээнд үнэлгээ өгнө

     “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн ЗДТГ, Тээврийн газар, Монголын сурагчдын холбоо, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран “Инээмсэглэл хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөрийн хүрээнд өнөдрөөс эхлэн хүүхдэд ээлтэй байгууллага, жолооч, мөнгө хураагч нарыг шалгаруулах “Инээмсэглэдэг автобус” арга хэмжээг 6-р сарын 10-ны өдөр хүртэл зохион байгуулахаар болсон байна. Тиймээс нийтийн тээврээр үйлчлүүлж буй хүүхэд бүр өнөөдрөөс эхлэн …

  • 28 May

    Сансарын тунелийн нүхэн гарц цөмөрчээ

     Манай зам засварын компаниуд “ганцхан жилийн настай зам” барьдаг нь бүр хэвшмэл зүйл болчихсон тэгвэл одоо бүр 6-хан сарын баталгаатай ажил хийдэг болжээ. Учир юу гэхээр өчигдөр орсон борооны улмаас өнгөрсөн 11-р сард ашиглалтанд орсон, нийт 321 сая төгрөгөөр боссон Сансарын тунелийн зүүн уулзвар доогуур явсан явган хүний нүхэн гарц цөмөрч эхэлсэн  байна. Нүхэн гарцны дээгүүр авто замын хажуугийн хэсгээр …

  • 28 May

    Зуслангуудын төлбөр жилд 10-20 мянган төгрөгөөр нэмэгддэг

    Хүүхдийн зуслангууд ирэх сарын 10-наас үйл ажиллагаагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын Хүүхдийн зуслангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Хөхөөгөөс дараах тодруулгыг авлаа. -Энэ жил нийт хүүхдийн хэчнээн зуслан үйл ажиллагаа явуулах вэ? -Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгж­лийн газарт нийт 32 зуслан албан ёсны бүртгэлтэй. Үүнээс 21 нь үйл ажиллагаагаа явуулахаа мэдэгдсэн. Энэхүү 21 зуслангаас 16 нь …