Мэдээ мэдээлэл

May, 2013

  • 27 May

    Гар хөл амны өвчний халдвар их байна

     Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийслэл хотод илэрсэн амьсгалын замын халдварт өвчнүүд болон ХДХВ/ДОХ-ын халдварын талаар мэдээллэж байна. Амьсгалын замын хүнд халдвар буюу уушгины үрэвслийн шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт эмнэлэгт хэвтэгсдийн дотор 515 буюу 7.4 хувийг эзэлж, өмнөх долоо хоногоос 0.6 хувиар багасчээ. Уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй байна. Улаанбаатар хотын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс нийт 43 сорьц хүлээн авч, …

  • 27 May

    Ж.Батзандан Налайх дүүрэгт ажиллав

      УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн сонгогдсон тойрог болох Налайх дүүрэгт амралтын өдрөөд ажиласан байна. Тэрээр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгийн хамт тус дүүргийн иргэдтэй уулзаж, Налайх дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцжээ. Тэрээр Налайхын уурхайн асуудалд анхаарал хандуулж буй бөгөөд ажил нааштай явааг дуулгасан байна. Т.Түвшин Ugluu.mn

  • 27 May

    Хан-уул дүүрэгт малын гоц халдварт “боом” өвчин гарчээ

     Энэ сарын 22-нд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд малын гоц халдварт боом өвчнөөр үхэр үхсэн нь тогтоогдсон тул өгөрсөн баасан гаригаас эхлэн хөл хорио тогтоосон байна. Гамшгийн голомтонд байгаа нийт 107 өрхийн 142 адуу, 766 үхэр, 408 хонь, 483 ямаа нийт 1799 малд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийсэн ба Өлзийт өрхийн эмнэлгийн эмч голомтын бүсэд байгаа 10, голомтын бүсийн …

  • 27 May

    Ларьдма “Box Office”-ийг тэргүүллээ

     ШӨХТГ-аас долоо хоног бүр ашиг орлогоороо тэргүүлж буй кинонуудыг танилцуулах болсон. Ингэснээр Монголын “Box Office” гэсэн нэршил хэрэглэгдэх болсон билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн “Box Office”-ийг “Ларьдма” УСК 75,204,331 төгрөгийн ашиг орлогоор тэргүүлсэн байна.  Ийнхүү тус кино 2 дахь долоо хоногтоо “Box Office”-ийг тэргүүллээ. 2.  Шарталт : 27 287 339 төгрөг 3.  Шөнө дундын яриа : 25 950 955 төгрөг …

  • 27 May

    Хүй долоон худагт наадмаас өмнө зам тавина

     Энэ жилийн наадмаар наадамчин олон  маань бөөн шороон дунд, шахцалдаж, түгжрэн, нойлд урт дараалал үүсгэн зогсох шаардлагагүй болох нь ээ. Учир нь Засгийн газрын хуралдаанаар Үндэсний Их баяр наадмын бэлтгэл ажилтай холбоотой шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Хүй долоон худгийн 8.5 км авто зам, автомашины зогсоол, үйлчилгээний талбай, үзэгчдийн суудал, зөөврийн бие засах газар зэрэг барилга байгууламжийг байгуулах болжээ. Ингэснээр Хүй …

  • 27 May

    “Петрочайна”-ийн ажилчдын ажил хаялтын талаар мэдээлэл хийнэ

     “Петрочайна Дачин Тамсаг” компанийн ажилчдын ажил хаялтын талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өнөөдөр 11.40 цагт  Төрийн ордны “Г” танхимд мэдээлэл хийнэ. “Петрочайна Дачин Тамсаг” компанийн ажилчид ажлын цагийг богоносгох, цалинг 100 ам.доллараар нэмэх шаардлага тавьж, энэ сарын 25-наас эхлэн ажил хаялт зарласан билээ.

  • 27 May

    Зохиолч Ж.Дашдондог Төрийн ордонд лекц уншина

      Эх үрсийн баярыг угтаж өнөөдөр 15:00 цагт Төрийн ордны Их танхимд хүүхдийн зохиолч Соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын хүүхдийн утга зохиолын зургаан удаагийн шагналт Жамбын Дашдондог эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчдэд зориулан лекц уншина. Тэрээр “Хүүхдийн сэтгэлд хүрэх хамгийн дөт зам” сэдэвт лекцээ сурган хүмүүжүүлэгчдэд зориулж тавих юм. Т.Түвшин Ugluu.mn

  • 27 May

    Ц.Элбэгдорж Хэнтийд, Б.Бат-Эрдэнэ Нийслэлд сурталчилгаагаа хийв

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа хийж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Хэнтий аймгийн Бор-Өндөр хот болон зарим суманд ажилласан бол МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Нийслэлийн зарим дүүрэгт ажиллажээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд өчигдөр хур дагуулж очсонд нутгийн иргэд бэлэгшээж байлаа. Бор-Өндөр нь аймгийн нэгэн баг …

  • 27 May

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын хуралдаан эхлэлээ

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн “Хангарьд” ордонд хуралдаж эхлээд байна. Тус зөвлөгөөнөөр нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газар,  Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газруудаас мэдээлэл өгөх юм. Мөн нийслэлийн хэмжээнд хаврын тариалалтын явц,  Хүй долоон худаг болон хотын зах хэсгээр тарьсан модны усалгаа, арчилгааг хэрхэн хийж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлэл хийх ажээ. Т.Түвшин …

  • 27 May

    Ханын материалын уулзвараас Цэргийн хотхоны уулзвар хүртэл замыг хаалаа

    Сонгинохайрхан дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн гудамжны Баянхошуу чиглэлийн 3,4 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд  замыг хоёр хэсэгт хувааж засвар хийхээр болсон. Уг ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн нэг дэх хэсгийн зам болох Ханын материалын уулзвараас Цэргийн хотхоны уулзвар хүртэл 1,4 км авто замыг хааж хучилтын ажил хийж эхлэх гэж байна.  Зам засварын ажилд улсын төсвөөс  4 тэрбум 496 сая  249 …

  • 27 May

    Уул уурхайн сайд ОҮИТБС олон улсын хуралд оролцлоо

     Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэ сарын 22-24-ны өдрүүдэд Австрали улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Уул уурхайн сайдын зөвлөх Ч.Түмэнбаяр, Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу болон албаны бусад хүмүүс багтсан байна. Уул уурхайн сайд Австрали улсад хийх ажлын айлчлалынхаа үеэр жил бүр зохион байгуулагддаг “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага”/ОҮИТБС/ олон улсын хуралд оролцлоо. Энэхүү хурлын …

  • 27 May

    С.Оюун сайдын эзгүйд

    БОНХ-ийн сайд С.Оюун Ерөнхий­лөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржийг дэмжин гүйж байх хойгуур нь ердөө 23-хан үлдээд байгаа мазаалай эхнээ­сээ харангатаж үхэх гэж байгаа сурагтай. Монголд 23-хан толгой үлдсэн ма­­заалай баавгайн хувьд хаврын улирал хамгийн эрсдэлтэй байдаг ажээ. Зуны шинэхэн идэш хоолтойгоо залгатал олон мазаалай харангадаж үхэх дээ­рээ тулаад байгаа гэнэ. Тун цөөн үлдсэн говийн баавгайд “Тус­ламжийн хүнс хүрээгүй” тухай мэ­дээлэл Баян­хонгор, Өмнөговь …

  • 27 May

    “Тэргүүний жагсаалч анги” шалгарлаа

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монгол цэргийн жавхаа” уралдаан зарлаж, шалгаруулах тухай  А/70 тоот захирамжийг 2013 оны 01 сарын 30-ны өдөр гаргасан. Захирамжийн дагуу НЗДТГ, Батлан хамгаалахын яам, Цэргийн хүчний Жанжин штабаас уралдааныг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан, ажлын хэсгийн ахлагчаар НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ажиллалаа.  “Тэргүүний жагсаалч анги” шалгаруулах уралдааныг  2 үе шаттай явуулсан бөгөөд эхний шалгаруулалт …

  • 27 May

    СҮХБААТАР ДҮҮРГИЙН 16-Р ХОРОО “ИРГЭНИЙ ТАНХИМ”-ТАЙ БОЛЛОО

     Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар 2013 оныг “Шууд Ардчилал Иргэний Оролцооны Жил” болгон зарласан. Зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 10 хороонд “ИРГЭНИЙ ТАНХИМ” байгуулахаар шийдвэрлэн зохих бэлтгэл ажлуудыг хийгээд байна. Энэ удаад дүүргийн 16 дугаар хорооны иргэний танхим нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус танхимын нээлтэд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, дүүргийн …

  • 27 May

    ХБНГУ-д элчин сайдаар сууж буй Б.Даваадоржид 201 мянган еврог хэн шилжүүлсэн бэ

     Б.Даваадоржийг тус улсын хуулийн дагуу нэн даруй баривчлан саатуулах ёстой боловч түүний дипломат эрх ямба нь уг хэргийг үргэлжүүлэн шалгахад хүндрэл учруулаад байгаа юм байна. Өнгөрсөн долоо хо­ногуу­дад Европын холбооны нэгэн улсад манай улсын төрийн дээд өндөр албан тушаал хашиж байгаа таван эрхэм мөнгө угаасан хэрэгт шалгагдаж байгаа талаар бид мэдээлж байсан. Гэхдээ дээрх эрхмүүдийн нэрсийг нэлээд нууцалж байсан юм. …