Азийн банкны холбооны 30 дугаар чуулган Улаанбаатарт болно

download (1) Азийн банкны холбооны 30 дугаар чуулган энэ са­рын 12-13-нд Улаанбаатар хот­ноо анх удаагаа зохион байгуулагдана. Тив, бүс нут­гийн түвшинд банк санхүүгийн салбарын то­моохон бизнесийн бай­гуул­лагуудын төлөөллийг хоо­ронд нь холбож, тодор­хой асуудал хөндөн хэ­лэлцүүлж, үр дүнтэй шийд­­­­лийг эрэл­хийлдэг нь тус хурлын гол ач холбогдол оршдог. Энэ удаагийн чуулганаар “Ази тив-Дэлхийн эдийн засгийн өсөл­тийн хөдөлгүүр” сэд­вийн дор байгаль орчинд ээлтэй тогтвортой эрчим хүчний санхүүжилт, Азийн банкуудын анхаарах хүчин зүйлсийг ярилцах юм байна. Мөн “Шинээр үйлдвэржин тэлж буй улс орнуудад хөрөнгө оруулах боломж ба тулгарч буй хүндрэл, со­рилтууд”, “Санхүүгийн сал­барыг өөрчлөн хувьсгах нь” зэрэг сэдвээр чуулганд оролцогчид илтгэл хэлэл­цүүлэх аж.

Улаанбаатар хотноо хоёр өдрийн турш үргэлжлэх энэ уул­­залтад Монголын банк санхүүгийн байгууллагын 150 гаруй төлөөлөгч, Азийн Банкны холбооны гишүүн бай­гууллагуудын 80 орчим төлөөлөгч оролцохоор бүрт­гүүлжээ.

Санал болгох мэдээ

Ж.Батзандан: Уул уурхайн баялагийн тодорхой хувийг төр, ард түмний мэдэлд авах асуудал яригдах бүрд Засгийн газрыг огцруулах асуудал гарч ирдэг

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ Ж.Батзандан хэвлэлд хандаж мэдээлэл өгөв. Тэрбээр …