“Energy Mongolia-2013” чуулга уулзалт болж байна. Монголын эрчим хүчний эх үүсвэрийг хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр гадаадынхан хүртэл ирж. Үүнээс харахад манайд өрнөж буй бүхий л үйл явдал сонирхолтой юм шиг ээ. Манай улсын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлын 95 хувийг дулааны цахилгаан станц, 4.7 хувийг импортын эрчим хүч, үлдсэнийг нь дизель болон усан цахилгаан станц, бусад сэргээгдэх эх үүсвэр …
Мэдээ мэдээлэл
May, 2013
-
24 May
Сонгогч санал өгөх хэсэг болон байршлаа мэдэх боломжтой боллоо
Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20.4 дэх хэсэгт заасны дагуу өөрийн байгууллагын www.burtgel.mnцахим хуудаст энэ сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд хэсэг оноогдсон 1,896,382 иргэний мэдээлэл буюу cонгогч аль хэсгийн хороонд санал өгөх, санал өгөх байршлын талаар мэдэх боломжтой веб програмыг шинэчлэн суурилуулах ажлыг бүрэн хийж дуусгалаа. Програм шинэчлэгдэж дээрх нийт иргэдийн мэдээллийг цахим хуудаст байршуулснаар …
-
24 May
Вьетнам иргэдийг хүний наймааны хэргээр баривчиллаа
Монголын маань хацар гоо охид өдрөөс өдөрт хүний наймааны золиос болсоор байна. Энэхүү далд бизнесийн сүлжээ цөөхөн хүн амтай манай оронд улам бүр хүчтэй нэвтэрч, хүрээгээ тэлсээр байгаа. Түүнчлэн манай улсад вьетнам автозасварын газар гэсэн нэртэй олон газрууд байдаг бөгөөд дандаа вьетнамчууд ажлуулдаг. Тэгвэл Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд Вьетнам улсын иргэдийг хүний наймааны хэргээр баривчилжээ. Эдгээр вьетнамчууд автозасварын газар ажиллуулдаг …
-
24 May
Л.Ганзул Хөх хотод болсон ОУ-ын яруу найргийн наадамд түрүүлжээ
Өвөрмонголын Хөх хотод болсон “Дархан хэл” олон улсын яруу найргийн наадамд манай уран бүтээлчид, амжилттай оролцжээ. Монголын зохиолчидын эвлэлийн гишүүн, яруу найрагч Л.Ганзул тус наадамд түрүүлсэн байна. Мөн тус наадмын дэд байрыг МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч В.Нэргүй хүртжээ. Яруу найрагч Л.Ганзул “Эгшиглэнт эх орон” шүлгээр тэргүүн байр эзэлсэн байна. Эгшиглэнт эх орон Мөнгөн сар нь хавиргалж хийссээр сэтгэлд гийх Их …
-
24 May
“Ирмүүн”-ийнхэн “Динза, Цондоолой ба харь гарагийнхан” тоглолтоор хүүхдүүдэд бэлэг барина
Хүүхдийн баяр хаяанд иржээ. Энхрий бяцхан үрсийн маань дотнын найз Динза, Цондоолойгийн театрчилсан тоглолт ч хүүхдийн баяраар болох гэж байна. Эцэг эхчүүдийн, бяцхан үрсийн сайн танил болсон Ирмүүн медиа группын хамт олны жил бүр зохион байгуулдаг уг тоглолт энэ жил ямар онцлогтой, хэр олон сюрпризтэй болох юм. Энэ талаар Ирмүүн Медиа Группын захирал А.Дэлгэржаргалтай ярилцлаа. – Жил бүрийн хүүхдийн баяраар …
-
24 May
Шатахууны үнэ дахин хямдарна
Өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзах үеэрээ шатахууны үнэ дахин хямдарна гэж мэдээлсэн. Тэрээр ирэх сарын 10-ны дотор орон даяар шатахууны үнийг 50 төгрөгөөр хямдруулахаар болж, бэлтгэл ажлыг Засгийн газар, холбогдох газрууд хангаж байна. Энэ нь Засгийн газрын Монголбанктай байгуулсан үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ юм байна. Увс аймагт шатахууны үнэ 80 төгрөгөөр хямдарсан. Цаашид бүх аймагт …
-
24 May
Д.Дагвадорж Ардчилсан намд элсчээ
Мэргэжлийн сумо бөхийн их аварга Д.Дагвадорж Ардчилсан намд элссэн байна. Түүнийг сумогийн дэвжээнээс зодог тайлах үед улс төрд орох нь, УИХ-ын сонгуульд өрсөлдөнө гэсэн шуум явж байсан ч хараахан улс төрийн шийдвэрээ гаргаагүй байсан юм. Мөн тэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй юм. Харин түүний ах Д.Сумьяабазарын хувьд МАН-ын гшшүүн төдийгүй, тус намаасаа нэр дэвшин өрсөлдөж ялалт …
-
24 May
Берлинд Аваргуудын Лигийн шигшээ тоглолт болно
2014-2015 оны Аваргуудын Лигийн шигшээ тоглолтыг зохион байгуулах эрхийн төлөө Польшийн нийслэлд байрлах National цэнгэлдэх болон Германы нийслэлд байрлах Olympic гэсэн хоёр цэнгэлдэх өрсөлдөж улмаар шигшээ тоглолтыг Германы нийслэл Берлин хотод байрлах Olimpic цэнгэлдэх зохион байгуулах эрхтэй болсон байна . Польшчууд шигшээ тоглолтыг зохион байгуулахад хангалттай мөнгө гаргахаа мэдэгдсэн ч тэднийг арьс өнгөний үзэлийг дэвэргэж магадгүй хэмээн үзсэнээр Берлинд болохоор …
-
24 May
Хүүхдийн зуслангийн тариф
Хүүхдийн зуслангууд ирэх 6-р сарын 10-аас нэгдүгээр ээлжийн амрагчдаа хүлээн авах гэж байна. Үүнтэй холбогдуулан МХЕГ, ОБЕГ, НЭМГ, ЦЕГ-аас ажлын хэсэг гарч зуслангуудын бэлтгэл ажлыг шалгаж байгаа аж. Энэ жилийн хувьд хувийн, улсын, ТББ-ын болон асрамжийн төвийн харьяа нийт 21 зуслан хүүхэд багачуудыг хүлээн авах юм байна. Мөн зуслангууд нэг ээлжээ долоо хоногоор тооцож байгаа бөгөөд үнийн хувьд бага ангийн …
-
24 May
ХОРИХООС СУЛЛАГДСАН ИРГЭДИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАН АЖИЛЛАНА
Нийслэлийн хөдөлмөрийн газар, ШШГЕГ-тай хамтран байгуулсан хэлэлцээрийн дагуу ШШГЕГ-ын харъяа нийт 14 хорих ангийн суллагдах хугацаа нь болж байгаа 1400 иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгч, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллийг хүргэлээ. Мөн ШШГЕГ-ын Тогтоол шийдвэр гүйцэтгэлийн газрын дэд дарга, хурандаа П.Хосбаяртай уулзалт хийж, хамтран хийх ажлын талаар санал солилцон, хорих 421 дүгээр ангиас суллагдан гарч байгаа 70 …
-
24 May
Охинтойгоо уулзуулсангүй гэж аавыг нь зоджээ
Ийм юм гэж байж болох уу? Эцэг эхчүүд охиноо болж бүтэхгүй хүмүүсээс хамгаалж, харамлан уулзуулахгүй гэх нь зүй ёсны хэрэг. Гэтэл охинтойгоо уулзуулахгүй байна гэх шалтгаанаар аавыг нь бүлэглэн зодсон гутамшигтай хэрэг гарсан байна. Тодруулбал, өчигдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Д-г зүс таних Э-нь согтуурсан үедээ охинтойгоо уулзуулсангүй гэх шалтгаанаар бусадтай нийлэн бүлэглэн зодож гэмтээсэн аж. Одоогоор тус …
-
24 May
Туул голоос цогцос олдсоор
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зэл” амралтын газрын харалдаа урсах Туул голоос 50 гаруй насны эрэгтэй хүн живсэн байдалтайгаар олджээ. Одоогоор талийгаачийн хэн болох нь тодорхойгүй байгаа бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Дашрамд дурьдахад, өнгөрсөн сард мөн туул гол орчмоос нэгэн цогцос олдосн билээ. Тиймээс иргэдийг гол усанд орохдоо сонор сэрэмжтэй …
-
24 May
Эминем гомдол гаргажээ
Барууны хип хоп урлагийг рэппэр дуучин Эминемгүйгээр төсөөлөхийн аргагүй гэдэгт хэнч маргахгүй байх. Хамгийн анхны цагаан арьст хип хоп од гэгддэг рэппэр маань 14 настайгаасаа дуулж эхэлжээ. Хүмүүс түүнийг хэнийг ч, юуг ч хамаагүй дуугаараа шүүмжилж, магтаж, ёжилж чаддаг хатуу үгтэй рэппэр гэж хэлдэг. Тэгвэл алдарт рэппэр Эминемийн дуунуудийг өөрийнх нь нэрээр хуудас үүсгэн албан ёсны зөвшөөрөлгүйгээр олон нийтийн цахим …
-
24 May
“Хөрш гурав” буюу сургуультай амьтдын циркийн үзүүлбэр болно
Энэ сарын 25-аас зургаадугаар сарын 3-ыг хүртэл эх үрсийн баярт зориулж “Хөрш гурав” нэртэй тоглолт хийхээр болжээ. Уг тоглолтыг “Шинэ цирк” төвөөс зохион байгуулж байгаа бөгөөд Хятадын циркийн жүжигчид, Москвагийн циркийн жүжигчид, сургуультай амьтдын хамт тоглох гэнэ. Хоёр цагийн хугацаанд тоглогдох үзүүлбэрүүдийн дийлэнхийг Оросын сургуультай амьтдын үзүүлбэр эзлэх юм. Тус улсын таван баавгай, нэг чоно, гурван нохой, 20 гаруй галуу, …
-
24 May
ЗАМАА ЧАНАРТАЙ БАРЬСАН КОМПАНИУДТАЙ ЦААШИД ХАМТРАН АЖИЛЛАНА
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлд зам засвар, шинэчлэлийн ажил гүйцэтгэж буй компаниудын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар болон замын ажил гүйцэтгэж байгаа 28 компанийн төлөөлөл оролцлоо. Нийслэлийн Засаг дарга “Цаг хугацаатай уралдан, захиргааны шаардлагыг биелүүлж, нийслэл хотынхоо …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл