Хэнтий аймгийн Норовлин суманд энэ сарын 29-нд, Булган аймгийн Хангал суманд энэ сарын 26-нд бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнбүрэн, Цагааннуур сумдад энэ сарын 28, 29-нд гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, иргэд ажиллаж байна. Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 12 аймгийн 55 сум, нийслэлийн 2 дүүрэгт нийт …
Мэдээ мэдээлэл
April, 2025
-
29 April
Дундговь аймаг багш, эмч, инженер гэх мэт 170 орчим нээлттэй ажлын байр зарлаж байна
Дундговь аймаг саяхныг хүртэл дайран өнгөрөх суурин мэт байсан. Үүгээр ч зогсохгүй Монгол Улсын 21 аймгийн хувьд хөгжил, цэцэглэлт, өрсөлдөх чадвараар жил бүр баян ходоод болж, энэ хэрээрээ хүн ам нь жилээс жилд багассаар нэг л өглөө эзэнгүй суурин болон үлдэх хувь тавилантай гэмээр оршин байсныг бид эгээтээ л мартаагүй. Гэхдээ муу л юм болбол баруун гэрийн бор овоохой гэдэг …
-
29 April
ОБЕГ: Түймрийн голомтод 271 алба хаагч, 30 автомашинтайгаар ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, Зүүнбүрэн, Цагааннуур, Мандал сумдад гарсан ой, хээрийн түймрийн асуудлаар мэдээлэл сонсож, холбогдох арга хэмжээтэй танилцлаа. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутагт өчигдөр /2025.04.28/гарсан ой, хээрийн түймрийн голомтод ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 271 албан хаагч, 30 автомашинтайгаар ажиллаж байна. …
-
29 April
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх тавдугаар сарын урьдчилсан төлөвөөр агаарын температур нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр баруун аймгуудын нутгаар, дунд үеэр ихэнх нутгаар дулаарах боловч нэгдүгээр арав …
-
29 April
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 2 гэр, 10 өвөлжөө, 1 трактор өртжээ
Ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар 12 аймгийн 52 сум, нийслэлийн 2 дүүрэгт нийт 76 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Урьдчилсан байдлаар ойн 2791 га, хээрийн 691,998 га талбай, 1 байшин, 41 гэр, 2 автомашин, 6 …
-
29 April
Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд тэргэнцэртэй иргэнд зориулсан тусгай индэр засаад байна. Энэ нь хүний эрх, эрх тэгш байдлыг Монголын парламент үлгэрлэн манлайлж байгаа өндөр ач холбогдолтой явдал болохыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан талархан тэмдэглэв. Тэрбээр, 126 гишүүн бүхий Улсын Их Хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон нь Монгол Улсын хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан улс …
-
25 April
Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа олон жил гацсан мега төслүүд гацаанаас гарч, хөрөнгө оруулагчид идэвхжиж эхэлсэн
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны үндсэн зарчмын талаар танилцуулж, УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ. “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Өнөөдөр Та бүхэнд Ерөнхий сайдын мэдээллийн цагаар дамжуулж, Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны үндсэн зарчмын талаар товч танилцуулъя. Байгалийн баялаг …
-
23 April
Н.Учрал: Монголын баялаг хэн нэгэн улс төрчийн хувийн хөрөнгө хэрхэвч биш
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.04.23/ боллоо. Хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монголын баялаг бол аль нэгэн намын өмч огт биш. Монголын баялаг хэн нэгэн улс төрчийн хувийн хөрөнгө хэрхэвч биш. Зэс, нүүрс, газрын ховор элемент, жонш, төмөр, алт, мөнгө бүгдээрээ Монголын баялаг. “ТӨГРӨГ НУУР” ч бай, “УХАА ХУДАГ” ч тэр, овоо толгой, уул овоолго бүгд Монголын …
-
22 April
Нийслэлийн гол болон туслах гудамж замуудад эвдэрсэн 3000 метр хайс, тоноглолыг засна
Улаанбаатар хотын авто замуудын хайс, тоноглол, тэмдэг, хурд сааруулагчийн засвар арчлалтын хөрөнгийг нийслэлийн Замын сангаас гаргадаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд эдгээр замын эд ангиудын эвдрэл, гэмтэл нэмэгдэж байна. Тодруулбал, 2024 онд 903 авто замын тэмдэг, 2176 тэмдэг арчлалт, 380 ам.метр хурд сааруулагч, 380 ам.метр хурд сааруулагчийн тэмдэглэгээ эвдэрснийг зассан. Тэгвэл эвдрэл гэмтлийн тоо өсөж, 2025 онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хотын …
-
22 April
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд илүү хялбар, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Улаанбаатар хотын 100 байршилд карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа. Үүнээс гадна нийтийн тээврээр төлбөрийн өөр олон сонголтоор зорчих боломжтой. Тодруулбал, UBCARD аппликейшн ашиглан картаа цэнэглэх, Номин, Emart, CU сүлжээ дэлгүүрээр картаа цэнэглүүлэх, Гар утсаараа цэнэглэх, Нийтийн тээврийн автобусанд бүх төрлийн банкны картаа уншуулж, төлбөр төлөх боломж бүрдсэн. UBCARD аппликейшн ашиглан …
-
22 April
Гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг гаргах албан хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байна
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар болон “Жэрэс” олон улсын ТББ хамтран гэр, байшингийн дулаалгын дэлгэрэнгүй судалгааг хийж гүйцэтгэх албан хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулж байна. Уг сургалт өнөөдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 23-ныг хүртэл зохион байгуулах юм. Сургалтад 5 дүүргийн 500 орчим албан хаагч хамрагдах юм. Өнөөдөр Баянгол, Чингэлтэй дүүргийн хороо, хэсгийн ахлагч нараас бүрдсэн …
-
21 April
Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд улсын нөөцөөс олгосон 50 тн тэжээлийн дэмжлэгийг хүлээлгэн өглөө
Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө. Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим …
-
21 April
УИХ дахь МАН-ын бүлэг уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татахаар боллоо
Улсын их хурал дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.04.25/ хуралдаанаар 4 асуудал хэлэлцлээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас эргүүлэн татахаар боллоо. Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийн талаар танилцуулга сонсож, холбогдох байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Монгол улсад агаарын хөлгийн түлш …
-
21 April
СХД-ийн 5 дугаар хороонд Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Хүүхэд, залуучуудын театрын ард 1.5 га талбайг чөлөөлж, Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина. Уг байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн уг хороонд Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барих нээлттэй тендерийг зарлах бэлтгэл …
-
21 April
Б.Мөнхбат: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээний барилгад жуулчдад зориулсан мэдээллийн танхим, үндэсний үйлдвэрлэгчдэд зориулсан үйлчилгээний талбай байна
ЧД-ийн 3 дугаар хороо буюу Жуулчны гудамжинд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн. Далд авто зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний барилгын ажил үргэлжилж байна. Ирэх долоодугаар сарын 1-нд цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад оруулах бол гурван давхар үйлчилгээний барилгыг есдүгээр сард багтаан ашиглалтад оруулна. Энэ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл