Мэдээ мэдээлэл

August, 2022

  • 19 August

    Сэрэмжлүүлэг: Гол, усны осол иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалж байна

    Он гарсаар уснаас эрэн хайх, аврах ажиллагааны 80 тохиолдол бүртгэгдэж, 79 иргэн иргэн амь насаа алдсан байна. Үүний 60 нь том хүн, 19 нь хүүхэд байгаа юм. Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол …

  • 19 August

    Гол, мөрнүүд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 18-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, зүүн хажуугийн Барх, Хэрлэн, Хангай нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 5- 15 см нэмэгдэж, Үүр, Хэрлэн, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Улз гол Эрээнцав сум орчимд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна. Өнөөдөр …

  • 19 August

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна. 2022 оны 08 сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар секундэд 13-15 …

  • 18 August

    Ардчилсан намын Ээлжит бус Их хурал боллоо

    Өнөөдөр / 2022.08.18/ Ардчилсан намын Ээлжит бус Их хурал боллоо. Ардчилсан намын Ээлжит бус Их хурлыг нээж Ардчилсан намын дарга Х. Баттулга үг хэллээ. Тэрээр “Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй, аж үйлдвэржээгүй, малынхаа арьсыг ч боловсруулж чадахгүй байна. Нөхцөл байдал ийм байгаа үед ард түмэн сөрөг хүчнийг, Ардчилсан намыг хүсэмжилж байна. Харамсалтай нь эрх баригчдын гар хөл болоод …

  • 18 August

    Кино урлагийг дэмжих тухай хуулийн хүрээнд “Netflix”, “HBO”, “Warner Bros” зэрэг томоохон кино компанийн продюсерүүд Монголд ирнэ

    Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөлийн урилгаар 9-р сарын 14-19-ний өдрүүдэд “Netflix”, “HBO”, “Warner Bros”, “Paramount Pictures”, “Discovery”, “National Geography”, “Living films”, “MTV” зэрэг дэлхийн томоохон студи, продакшн, компанийн продюсер болон удирдлагууд Их Британи, АНУ, БНСУ зэрэг орнуудаас Монгол Улсад хүрэлцэн ирэхээр болсон талаар Соёлын сайд Ч.Номин мэдээллээ. Тухайлбал, “Wonder Women 1984”, “Greenland”, “Hangover”, “Sweet home”, “All of us are …

  • 18 August

    Б.Оюутболд: Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар  “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан. Тус захирамжийн хэрэгжилт болоод цагдаагийн байгууллагын оролцооны талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболдтой ярилцлаа. -Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 74 төрлийн худалдаа, үйлчилгээг чөлөөтэй эрхлэх …

  • 18 August

    УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн аварга Б. Мөнгөнзултай шатар нүүлээ

    Дэлхийн шатрын спортын 44 дүгээр олимпиад Бүгд найрамдах Энэтхэг улсын Ченнай хотноо зохион байгуулагдаж, дэлхийн 197 орны баг тамирчдын өрсөлдөөнөөс 17 настай Б. Мөнгөнзул аваргын алтан медалийг эх орондоо авчирч, багын дүнгээр манай шатарчид дэлхийн шилдэг 30 багийн нэгт багтсан амжилттайгаар эх орондоо ирээд байгаа билээ. Өнөөдөр эдгээр тамирчдыг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. УИХ-ын даргын хувьд …

  • 18 August

    Дэлхийн алдарт реппер Lil Pump Монголд хүрэлцэн ирлээ

    Covid-19 цар тахалтай холбоотойгоор хоёр жил завсарласан байсан “Хуур” хөгжмийн наадам болоход нэг хоног үлдлээ. Уг хөгжмийн наадамд Reborn stage буюу хип хоп, трап урсгалын уран бүтээлчид, Live stage буюу шинэ залуу, дотоодын хамтлагууд, Electronic stage буюу дотоодын алдартай DJ нараас бүрдсэн нийт 40 орчим уран бүтээлчид оролцоно. Тэднээс гадна дэлхийн алдарт реппер Lil Pump XMF хөгжмийн наадамд өөрийн биеэр …

  • 18 August

    У.Мягмарсүрэн: Төмөр замын сүлжээ өргөжих тусам төмөр замын мэргэжилтэй боловсон хүчин улам эрэлттэй болно

    Төмөр замын дээд сургууль 2022-2023 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт зарласантай холбогдуулан тус сургуулийн захирал У.Мягмарсүрэнтэй ярилцлаа. -Хичээлийн шинэ жилдээ нэмэлт элсэлт зарлажээ. Яагаад нэмэлт элсэлт авахаар болов? Төмөр замын дээд сургууль /ТЗДС/ 2022-2023 оны хичээлийн жилийн бакалаврын есөн хөтөлбөрөөр элсэлт авч байгаа. Гэхдээ энэ жил арай өвөрмөц байдлаар зохион байгуулж байна. Өмнө нь хөтөлбөр бүрээр нь элсэлт авдаг байсан …

  • 18 August

    Н.Баярбат: Танай үйлдвэрт зовж ажиллаад 1.2 сая төгрөг авснаас халамж нь илүү дээр гэдэг хүмүүс байдаг

    “Ажил хийх хүн олдохгүй байна” гэх халаглал ажил олгогчдын дунд тасрахгүй байна. Энэ тухай “Кашмер холдинг” компанийн тэргүүн дэд захирал Н.Баярбаттай ярилцлаа. -Үндэсний үйлдвэрүүд ажиллах хүчний хомсдолтой хамгийн их нүүр тулж байгаа харагддаг. “Ажил хийх хүн олдохгүй байна” гэх халаглалыг та ч бас хэлэх байх? -Манай улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш МСҮТ-үүд байхгүй болсон. Суурин дээр нь бөөн дээд …

  • 18 August

    ТАНИЛЦ: Япон Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохиогдох арга хэмжээ

    Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Эдгээрээс зарим нэг арга хэмжээний талаар танилцуулъя. Монгол-Япон Бизнес форум 2022 Хэзээ: 8 сарын 19 (Баасан) 10:00- Хаана: White Rock Center, Үндэсний соёл амралтын хүрээлэн (Төлбөргүй, урьдчилан бүртгүүлэх) Япон Фестиваль Монголд 2022 Хэзээ: 8 сарын 20 (Бямба), 21-нд (Ням) 10:00- Хаана: White Rock Center, Үндэсний …

  • 18 August

    Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн  анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 08 сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар …

  • 17 August

    Азийн “Гимнастрада” их наадам Улаанбаатар хотод болно

    Ирэх 2023 онд гимнастикийн найм дахь удаагийн Азийн АШТ, 2024 онд зургаа дахь удаагийн Азийн “Гимнастрада” их наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг Азийн гимнастикийн холбоо Монгол Улсад олгосон. Дээрх арга хэмжээнүүдийг зохион байгуулах спортын ордон, барилга байгууламж, тамирчдын байрлах зочид буудал зэргийг шалгах ажлаар Олон улсын гимнастикийн холбооны Нийтийн гимнастикийн техникийн хорооны дэд ерөнхийлөгч, Япон улсын иргэн Араки Тацуо …

  • 17 August

    УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлалаа

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.08.17/ Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны 08 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлон зарлах тухай захирамж гаргалаа. Ээлжит бус чуулганаар …

  • 17 August

    “Monnis Mongolia International Challenge-2022” тэмцээний нээлт болов

    Монголын бадминтон сонирхогчдын холбооноос зохион байгуулж буй “Monnis Mongolia International Challenge-2022” тэмцээний нээлт өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Нээлтийн ёслолд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч, Монголын бадминтон сонирхогчдын холбооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, тэмцээний ивээн тэтгэгч “Майнс Ап” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Цэрэннадмид тэргүүтэй албаны хүмүүс оролцов. МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ бадминтоноор хичээллэгчдийн …