Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдах албан тушаалтнууд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Уулзалтад 60 гаруй иргэн оролцож, тулгамдсан 37 асуудлаар санал, хүсэлтээ илэрхийлэв. Иргэд газрын зөрчил, барилга, автомашины зогсоол, эрүүл мэндийн тусламж зэрэг асуудлыг онцлон хөндлөө. Тухайн асуудлуудад холбогдох албаныхан хариу тайлбар өгч, иргэдийн гомдол, саналыг шийдвэрлэхээ илэрхийлсэн …
Мэдээ мэдээлэл
May, 2022
-
17 May
“Онцгойн төгөл”-д 4500 чацаргана тарьж, ургуулна
Онцгой байдлын байгууллагаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 хаврын тариалалтын өдрүүдэд 74387 мод тарьж ургуулахаас ОХУ-ын ШУА-ийн харьяа Сибирийн цэцэрлэгжүүлэлтийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэмжлэгээр 30750 жимс, 4400 улиас, хус мод тарих ажлыг албаны хэмжээнд өрнүүлж байна. Энэ хүрээнд Дундговь аймгийн Онцгой байдлын газраас “Онцгойн төгөл” төслийг хэрэгжүүлж, нээлтээ хийлээ. Алба хаагчид тус төгөлд алба хаагчдын хүнсний хэрэгцээнд зориулж 4500 …
-
16 May
УИХ-ын дарга Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр уриалга гаргалаа
Энэ сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос Улсын Их Хуралд хандан ирүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг энгийнээр харж, хууль тогтоомжийн биелэлтийг хэрэгжүүлэн ажиллах хүсэлтийг гишүүдэд уламжиллаа. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, 2016 онд Улсын Их Хурлаас хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар, хүний эрхийг дээдлэх зарчимд суурилсан …
-
16 May
УИХ-ын гишүүн Т.Доржхандад шаардлагынх нь хариуг өглөө
Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Монгол Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүн сайдын албан тушаалыг хавсран гүйцэтгэдэг болгох, Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганаас сонгодог болгох зэрэг үндэслэлээр 100 мянган иргэний гарын үсгийг цуглуулж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн. УИХ-ын дарга шаардлагыг тусгасан албан бичгийг Улсын Их …
-
16 May
Чөлөөт бөхөөс дифлимпийн анхны аваргатай боллоо
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV олимпын наадам Бразилын Кашиас-ду-Сул хотод болж байна. Дөрвөн жил нэг удаа болдог дифлимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд Өвөрхангай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч, спортын мастер Э.Баттүшигийн удирдлага дор манай улсаас гурван тамирчин оролцсоноос Өвөрхангай аймгийн тамирчин, “Самсун-2017” дифлимпийн мөнгөн медальт, дифийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга, Н. Эрхэмбаяр 65 кг-ын жинд алтан медаль хүртэж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр шөвгийн наймд …
-
16 May
М.Намуун, О.Есүгэн нар ДАШТ-ий медалийн төлөө өнөөдөр тулалдана
Турк улсын нийслэл Истанбул хотод боксын насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна. Тэмцээнд манай улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчтай 10 тамирчин оролцож буй. Өнөөдөр Монголын хоёр боксчин дэлхийн аваргын медалийн төлөө өрсөлдөнө. Тодруулбал, 54 кг-д О.Есүгэн Тайландын тамирчин Прийдакамон Тинтбтайтай, 57 кг-д М.Намуун Энэтхэгийн Манишатай тулалдана.
-
13 May
С.Одонтуяа: Хүүхэд хамгааллын тухай хууль болон Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай
Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл болох УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Б.Саранчимэг, Б.Баярсайхан, Ч.Ундрам нар НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора Коминитэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора Комини хэлэхдээ, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийг тэгш эрхээ эдлэхэд нь аюул заналхийлэл, саад бэрхшээл учруулж байгаагийн нэг …
-
13 May
“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээнд гадаадын тамирчид оролцоно
Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг тавдугаар сарын 28-ны бямба гарагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан тус тэмцээнийг энэ жил хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо жил бүр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний зохион байгуулалтыг хариуцан ажилладаг. Тус холбооны гүйцэтгэх захирал С.Өнөрбаяр “Тэмцээний үеэр тамирчдад …
-
13 May
“Өнөр” цогцолбор сургууль олимпын танхимтай боллоо
“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдаан улс орон даяар өрнөж, ерөнхий боловсролын сургуулиуд идэвхтэй хамрагдаж буй. Сонгинохайрхан дүүргийн “Өнөр” цогцолбор сургууль олимпын танхимаа шинээр байгуулж, нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Сонгинохайрхан дүүргийн БТСГ-ын дарга Ц.Сосорбарам, тус дүүргийн “Сараево” олимпын зөвлөлийн дарга Л.Болормаа, олимпын зөвлөлийн УЗ-ийн дарга Г.Лувсансамбуу, “Өнөр” цогцолбор сургуулийн захирал Б.Чойдорж, олимпын танхимын …
-
13 May
У.Хүрэлсүх:Ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнсний хувьсгал хийцгээе
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж үг хэлэв. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд аа, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээ, Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Улс орны нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос …
-
13 May
У.Хүрэлсүх:Хүнээ хамгаалъя, хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.05.13/ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж үг хэлэв. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. –Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байж ирсэн, цаашид ч байх учиртай.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь монгол хүн бүрийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Хүнээ хамгаалъя, хүнээ хөгжүүлье гэвэл …
-
12 May
“Станбул-2022”: Ж.Нямсүрэн эхний ялалтаа авлаа
Туркийн Станбул хотод сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ энэ сарын 6-20-ны өдрүүдэд зохиогдож байна. Энэхүү тэмцээнд манай улсын есөн ширэн бээлийтэн өрсөлдөж байгаа бөгөөд 48 кг-ын жинд “Хангарьд” спорт клубын тамирчин, спортын мастер Жанчивын Нямсүрэн эхний тулаанаа хийв. Тэрбээр 1/16 шигшээд Непалийн Сусма Тамангийг 3:2-оор буулган авснаар Монголын баг тамирчдын ялалтын салхийг хагаллаа. Ж.Нямсүрэн дараагийн тулаанаа тавдугаар сарын 14-нд хийх бөгөөд түүний өрсөлдөгч нь Венесуэлийн Анаонис Рохас Кадено юм.
-
12 May
Фото:“Бид ирээдүйн төлөө хамтдаа-Монголын ард түмний нүдэнд Бээжингийн өвлийн олимп” үзэсгэлэн
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ-ноос санаачлан зохион байгуулж буй “Бид ирээдүйн төлөө хамтдаа-Монголын ард түмний нүдэнд Бээжингийн өвлийн олимп” сэдэвт гэрэл зураг, гар зургийн үзэсгэлэн Blue Mon төвд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц нар оролцов. Уг үзэсгэлэнд БНХАУ, Монголын гэрэл зурагчдын 48 зураг дэлгэгдсэн байна. Үүний …
-
12 May
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ
Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.05.12) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар таницлууллаа. Монгол Улсын Их Хурал …
-
12 May
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн захирлыг хүлээн авч уулзав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал, хатагтай Дэбора Коминиг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ, түүний дотор НҮБ-ын Хүүхдийн сан дорвитой хувь нэмэр оруулж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэв. Ковид-19 цар тахлын үед эм, вакцин, хүүхдийн бичил тэжээл, хүчилтөрөгчийн хангамж хэрэгсэл нийлүүлж, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэхэд тусламж, дэмжлэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл