Мэдээ мэдээлэл

May, 2022

  • 6 May

    “Яг түүн шиг-5” шоу Ням гаригт үзэгчдийн хүртээл болно

    Боловсрол суваг телевизийн уран бүтээлчид Endemol Shine Group-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг дөрвөн жил амжилттай зохион байгуулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас урлагийн салбарын үйл ажиллагаа түр завсардаж, “Яг түүн шиг” шоу ч хоёр жил зохиогдоогүй юм. Боловсрол телевизийн уран бүтээлчид 15 жилийн ойдоо зориулан шинэлэг дүр төрх, содон үзүүлбэрүүдээр дүүрэн “Яг …

  • 6 May

    “Ханжоу-2022” Азийн наадам хойшиллоо

    БНХАУ-ын ҮОХ, Азийн олимпын зөвлөлийн хамтарсан хуралдаан өнөөдөр болж, цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Уг хурлаар “Ханжоу-2022” Азийн наадмыг хойшлуулах шийдвэр гарсан байна. Азийн наадам ирэх есдүгээр сарын 10-25-нд болох товтой байв. Азийн наадмын шинэ товыг ойрын үед зарлах болно. Түүнчлэн арванхоёрдугаар сарын 20-28-нд БНХАУ-ын Шантоу хотноо болох байсан Азийн залуучуудын наадмыг цуцлахаар боллоо. Өнгөрсөн жил зохиогдох ёстой байсан тус наадам коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр …

  • 6 May

    Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нар өнөөдөр (2022.05.06) Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Донорын тухай хууль анх 2000 онд батлагдсан бөгөөд 2012 онд нэмэлт, өөрчлөлт хийгдэж, Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хурлаас баталсан болно. Тус хуулиар хүний эрүүл мэндийг хамгаалах, бусдын эрүүл мэндийг сайжруулах, …

  • 6 May

    Вьетнамын 23 өдрийн “HTV CUP 2022” олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тамирчид эх орондоо ирлээ

    ОУХМ Э.Билгүүнжаргал, Б.Мягмарсүрэн нар Вьетнам улсад өнгөрсөн дөрөвдүгээр сард зохиогдсон 23 өдрийн 2400 км-ийн олон улсын олон өдрийн уралдаанд амжилттай оролцоод ирлээ. 34 дэх удаагийн “HTV Cup 2022” тэмцээнд 14 багийн 98 тамирчин өрсөлдөж, баг бүрт 1 гадаад тамирчин оролцсон ба ОУХМ Э.Билгүүнжаргал “Кенда” багаас, ОУХМ Б.Мягмарсүрэн “Dong Nai GSB” багаас уралдаж Монгол хэмээх нэрийг Вьетнамын тэнгэрт олонтой дуурсгалаа. Тэмцээний …

  • 6 May

    Улсын хэмжээнд 20 сая төл бойжиж байна

    Тавдугаар сарын  06-ны байдлаар төллөвөл зохих 27.9 сая эх малын 20.2 сая буюу 72.4 хувь нь төллөлөө. Мал төллөлт баруун бүсэд 80.9, хангайн бүсэд 76.1, төвийн бүсэд 67.0, зүүн бүсэд 69.5 хувьтай үргэлжилж байна. Улсын хэмжээнд 20 сая төл бойжиж, бойжилт 99.1 хувьтай байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ .

  • 5 May

    МҮОХ-ноос Сагсан бөмбөгийн холбоог дэмжиж ажиллахаа илэрхийлэв

    Монголын сагсан бөмбөгийн холбоо өнгөрсөн сард хурлаа хийж, удирдлагуудаа шинээр сонгосон. Шинээр сонгогдсон удирдлагын багийг МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр хүлээн авч уулзлаа.  Уулзалтад МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, дэд ерөнхийлөгч О.Одбаяр нар байлцав. Монголын сагсан бөмбөгийн холбоог төлөөлж ерөнхийлөгч Г.Батцэнгэл, дэд ерөнхийлөгч Т.Түвшинбаяр, Л.Мягмаржав, Э.Анар, ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал нар уулзалтад оролцсон юм. Уулзалтын үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг сагсны …

  • 5 May

    Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

     Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022. 05.05) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг  хэлэлцсэн.     Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.  Тэрбээр танилцуулгадаа, Зөрчлийн тухай хуульд тусгагдсан зөрчлийн үйлдлүүдийг цөөрүүлэх, хэт ерөнхий заалтаар  шууд торгох шийтгэл оногдуулдаг …

  • 5 May

    Хотын дарга “IHC Esports” багийнхантай уулзаж, тэмцээнд нь амжилт хүслээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахим спортын “IHC Esports” багийн гишүүдийг хүлээн авч уулзаж, тэмцээнд нь амжилт хүслээ. Цахим спортын томоохон төрлүүдийн нэг CS:GO (Counter-Strike: Global Offensive) тоглоомын дэлхийд нэр хүндтэй, хамгийн өндөр шагналтай “Major Championship” тэмцээн тавдугаар сарын 9-нд эхлэх юм. “IHC Esports” баг Австралийн “Renegades” багийг хожсоноор Ази-Номхон далайн бүсээ тэргүүлэн, тус тэмцээнд Монгол Улс …

  • 5 May

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар зургаан хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр (2022.05.04) зургаан хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээрийг 2011 онд байгуулсан бөгөөд тус хэлэлцээрийн 3.1-д “…хэлэлцэн тохирогч нэг талын машин хэлэлцэн тохирогч нөгөө талын нутаг дэвсгэрт …

  • 5 May

    Энэтхэг улс 19 сая тонн нүүрс импортлох хүсэлт гаргажээ

    БНЭУ-ын Эрчим хүчний яам зургаадугаар сарын эцэс гэхэд хилийн чанадаас 19 сая тонн нүүрс импортлох албан хүсэлтийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууддаа хүргүүлжээ. Дэлхийн хоёр дахь том нүүрс импортлогч улс анх удаагаа их хэмжээний импортын хуваарь гаргаж байгаа нь дэлхийн нүүрсний зах зээлийн үнэд нөлөөлөл үзүүлэх магадлалтай байгаа талаар www.reuters.com сайтад гарсан нийтлэлд дурьджээ.  Дөрөвдүгээр сарын цаг агаарын хэт халалтаас …

  • 4 May

    Хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулна

    Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны гишүүд өнөөдөр нийслэлийн Нийгмийн халамжийн газарт ажиллалаа. Нийслэлийн Нийгмийн халамжийн газар нь 2021 онд зорилтод бүлгийн нийт 14182 өрхөд тусламж, дэмжлэг үзүүлжээ. Харин энэ онд өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдах хүсэлт гаргасан, судалгаанд хамрагдах нэн шаардлагатай 2000 орчим өрхөөс судалгаа авсан байна. Улмаар журмын болзол хангасан өрхийн гишүүн, иргэнийг халамжийн үйлчилгээнд хамруулаад байгаа аж. …

  • 4 May

    Эмийн хяналтын тогтолцоо, шалгалтын үр нөлөөний асуудлаар шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

    Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Э.Батшугар, Б.Бейсен, Ж.Чинбүрэн нар өчигдөр “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл  ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2.1-ийн 2.1.8-д “Эм, эмнэлгийн  хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлэн …

  • 3 May

    ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн бодлого, реформууд нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэснийг онцлов

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Олон улсын валютын сан /ОУВС/-ийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Юн Сок Хён нар бараалхлаа. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс болон ОУВС хоорондын үр дүнтэй хамтын ажиллагаа, ялангуяа өнгөрсөн жилүүдэд хамтран хэрэгжүүлсэн бодлого, реформууд нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэснийг онцоллоо. Цар тахлын өмнөх жилүүдэд …

  • 3 May

    Сурагчдын “Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээн эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт өчигдөр эхэллээ. Тус тэмцээнийг НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж буй. Цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан энэхүү тэмцээн энэ жил дунд, ахлах гэсэн хоёр насны ангилалд явагдаж байгаагаараа онцлогтой. Тэмцээний нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, …

  • 2 May

    Цар тахлыг хүндрэл багатай даван туулахад тусламж, дэмжлэг үзүүлсэн Япон Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал нь Монгол, Японы Стратегийн түншлэл өндөр түвшинд хөгжиж байгаагийн илрэл гэдгийг тэмдэглэв. Мөн энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг талууд “Монгол, Японы хүүхэд, залуучуудын …