Уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл эхлэх энэ үед дизель түлшний үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизель түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бууруулж, тонн нь “O”төгрөг болголоо.Дотоодын зах зээлд борлуулж байгаа дизель түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд байлгах холбогдох арга хэмжээг авч, хэрэгжилтэд хяналт тавьж …
Мэдээ мэдээлэл
April, 2022
-
20 April
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллана
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленкийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, энэ талаарх эрх зүйн мэдлэг мэдээллийг иргэдэд олгоход хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил нь дэлхий нийтийн өмнө санаа …
-
20 April
Л.Оюун-Эрдэнэ: 2022 оны улсын төсвийг тодотгохоос өөр аргагүй болсон
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Топ-100 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй МҮХАҮТ-д уулзлаа. Засгийн газар 2022 оны улсын төсвийг тодотгохоор УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр боловсруулж байна. Ерөнхий сайд тодотголын төслийг бизнес эрхлэгчдэд танилцуулж, саналыг нь сонслоо. Тэрбээр “Цар тахлын хөл хориотой үед та бүхэнтэй уулзаж, 10 их наяд төгрөгийн хөтөлбөрөө танилцуулж байснаас хойш нэг жил өнгөрсөн байна. Вакцины үр нөлөөгөөр энгийн амьдралын …
-
20 April
“Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг” төслийг Түр хорооны гишүүд дэмжлээ
УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо өчигдөр хуралдлаа. Хурлаар “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг (LRT)-ний шугам тавих” төслийн талаар хэлэлцсэн юм. Эхний асуудлыг Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг танилцуулсан. Тэрбээр “Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ төрөл нэвтрүүлэх, нийтийн тээврийг хөгжүүлэх, авто замын сүлжээний ачааллыг бууруулах зорилгоор LRT буюу …
-
20 April
2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийг дагалдуулж Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн …
-
19 April
М.Даваабанди хүрэл медалийн төлөө барилдана
“Улаанбаатар-2022” Азийн аварга шалгаруулах тэмцээн сонгомол бөхийн төрлөөр эхэллээ. Сонгомол бөхийн 55 кг-ын жинд ОУХМ Мөнх-Эрдэнийн Даваабанди хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр хагас шигшээд 2015 оны залуучуудын, 2018 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Амангали Бекболатовт 1:7-гоор ялагдав. Ингэснээр манай бөх үдээс хойш нээлтийн ёслолын дараа Энэтхэгийн Аржун Халакуркитай хүрэл медалийн төлөө хүч үзнэ.
-
19 April
Монголын оюутны V их наадмаас Ц.Сүнжидмаа мөнгөн медаль хүртлээ
Монголын оюутны V их наадмын жүдо бөхийн тэмцээний -63кг-ийн жинд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 641 дүгээр дамжааны сонсогч, дэд түрүүч Ц.Сүнжидмаа мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээнд Дотоод хэргийн их сургуулиас 9 тамирчин оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. Дэд түрүүч Ц.Сүнжидмаа нь жүдо бөхөөр 2014 оноос хойш 8 дахь жилдээ хичээллэж байна. Энэ хугацаанд тив, дэлхий, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 26 медаль хүртжээ.
-
19 April
Шанхайн далайн боомтод 809 хөлөг онгоц зогсож байна
Дэлхий дахинд коронавирусийн цар тахал тархаж улс орнууд хилийн хориг тогтоосноос үүдэн ачаа, тээврийн бөөгнөрөл үүссэн. Үүний жишээ нь далайн боомтуудад хөлөг онгоцнууд ачаа буулгахаар хүлээгдэж байна. Тодруулбал, БНХАУ-ын Шанхай хотод коронавирусийн халдварын тохиолдол ихэсч, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар далайн боомт дээр 809 хөлөг онгоц зогсож байна. Одоогийн байдлаар тус боомтод 1962 хөлөг онгоц …
-
18 April
Г.Мишээлт:ОНХС-аас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрт саналаа өгч буй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна
Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн хөрөнгө оруулалтаар 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд иргэдээс цахимаар санал авч байна. Цахим санал асуулга 2022 оны дөрөвдүгээр сарын 15-наас улс орон даяар эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм. Нийслэлийн хэмжээнд энэхүү санал асуулгыг хэрхэн явуулах хийгээд өмнөх жилүүдэд ОНХС-ийн санхүүжилт ямар байсан талаар НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлтээс тодрууллаа. …
-
18 April
Дулааны улиралд ирэх өвлийн шахмал түлшийг нөөцөлнө
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан түлшний нөөцийн талаар мэдээлэл өглөө. Таван толгой түлш компанийн баруун үйлдвэрийн 10 шугамаас дөрөв нь ажиллаж байна. Бусад шугамд улирлын засвар үйлчилгээ хийж эхэлжээ. Орчны бохирдолтой тэмцэх үндэсний хороо болон …
-
18 April
Сансрын хөлөг “Шэньжөү-13”-ын багийнхан үүргээ амжилттай биелүүлжээ
Хятадын нисгэгчтэй сансрын хөлөг “Шэньжөү-13” нь 2021 оны 10-р сарын 16-ны өдөр Jiuquan хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөрч тойрог замдаа орж байсан ба Бээжингийн цагаар 2021 оны 10-р сарын 16-ны 6:56 цагт автомат удирдлагаар “Тяньхэ” бүхээгтэй холбогдож, өмнө нь хөөргөсөн “Тяньжөү-2”, “Тяньжөү-3” ачааны хөлөгтэй залгалдан нэг цогц болж сансар дахь үйл ажиллагаагаа эхлүүлж байсан билээ. Уг хөлөг сансарт зургаан сар амжилттай үүргээ …
-
18 April
Б.Жавхлан: Кью эс си компани гэрээний үүргээ биелүүлээгүй нь гэрээг цуцлах үндэслэл болсон
Засгийн газраас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцалж төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. Засгийн газрын шийдвэрийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан үйлдвэрийн ажилчдад танилцууллаа. Концесс эзэмшигч Кью эс си компани нь гэрээний үүргээ биелүүлээгүй, жилд 500 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барих, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл …
-
18 April
Төрийн хэмнэлтийн хүрээнд “UBCAB” ХХК-тай хамтран ажиллах санал тавилаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онлайн такси үйлчилгээний “UBCab” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.Засгийн газар төрийн хэмнэлтийн хүрээнд “Төсвийн хэмнэлтийн тухай хууль” өргөн барьж төсөвт байгууллагуудын хэмнэлтийг хуульчлахаар ажиллаж байна. Тухайлбал, хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэхээр хуулийн төсөлд тусгасан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Засгийн газрын харьяа байгууллагуудын автомашины үйлчилгээг цахим технологитой холбох замаар …
-
18 April
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэхэд шаардагдах санхүүжилтийг төсвийн тодотголд тусгана
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар БШУЯ, ЭЗХЯ, Сангийн яам болон Нийслэл, дүүргийн Засаг дарга нар, Боловсролын ерөнхий газрын дарга, удирлагуудтай уулзлаа. Энэ асуудал нь жагсагчдын тавьсан шаардлагуудын нэг бөгөөд 2022 оны төсвийн тодотголд зарим шийдлүүдийг тусгахаар Засгийн газар ажиллаж байна. Улсын хэмжээнд 2-5 насны нийт 305,278 хүүхэд байгаагийн 69,749 нь 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд …
-
15 April
БШУЯ:Монгол хэл бичгийн шалгалтын босго оноондоо хүрээгүй 5 мянган шалгуулагч байна
Монгол хэл бичгийн шалгалтад оролцогчид өөрийн дүн оноотой санал нийлэхгүй байгаа тохиолдолд Боловсролын үнэлгээний төвд хүсэлт гарган шалгалтын дэвтрийг эх хувиар нь тулган үзэх боломжтой юм. Өнөөдрийн байдлаар 350 орчим өргөдөл ирж 200 гаруй нь материалаа тулгаж хариугаа аваад байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох 33138 сурагчаас монгол хэл бичгийн шалгалтыг авлаа. Шалгалтын материалыг дөрөвдүгээр сарын 3-10-ны өдрүүдэд мэргэжлийн өндөр ур …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл