Мэдээ мэдээлэл

March, 2025

  • 21 March

    Улаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулна. УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Эхний ээлжид ногоон байгууламж болон автобусны буудлын чийгтэй цэвэрлэгээг хийнэ. Хоёрдугаар ээлжид ААН, байгууллагын …

  • 21 March

    Таван чиглэлд нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг үе шаттай өргөтгөнө

    Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр богино, дунд, урт хугацаанд 10 бүлэг, 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд богино хугацаанд хэрэгжих 27 байршлын долоон төсөл арга хэмжээг танилцууллаа. Тодруулбал, замын хөдөлгөөний ачаалал ихтэй байршлуудад нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг хоёр үе шаттай өргөтгөж, гэр хороололд нийтийн тээвэр хүртээмжгүй хэсэгт авто зам барьснаар Улаанбаатар хотын түгжрэл 31.7 хувиар …

  • 21 March

    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна

    “Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ онд тохионо.  Ойдоо зориулан тус театрынхан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн жүжгүүдээ дахин олны хүртээл болгох аж. Тухайлбал, Германы суут зохиолч И.В.Гётегийн насан туршдаа бичсэн зохиол гэгддэг “Фауст” зохиолоос сэдэвлэсэн “Фауст” постдрамын жүжгийг, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт “Гэм зэм” постдрамын …

  • 21 March

    Ж.Бат-Эрдэнэ: Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Монголын парламентын ардчиллыг өндрөөр үнэллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд ажиллаж буй УИХ-ын гишүүд, Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх айлчлалын үр дүнгийн талаар байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Монголын парламентын ардчиллыг өндрөөр үнэллээ -Британийн Парламентын хүрээнд Монгол Улсын ардчиллыг өндрөөр үнэлж байна. Хоёр …

  • 21 March

    Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд амжилттай оролцсон баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв

    Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ний өдрүүдэд болж, Монгол Улсын баг тамирчид таван алт, 10 мөнгө, зургаан хүрэл медальтай эх орондоо ирлээ. Манай улсын 24 (эрэгтэй 8, эмэгтэй 16) тамирчин зургаан спортын төрлөөр онцгой оролцож, өөрсдийн спортын ур чадвараа дэлхийд таниулсан нь энэ оны онцлох үйл явдал мөн. Тус наадамд амжилттай оролцсон баг тамирчдыг …

  • 21 March

    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цэнхэр алт” үндэсний хоёрдугаар чуулганыг “Мөстөл, мөсөн голоо хамгаалъя” уриан дор Төрийн ордонд зохион байгуулж байна. Чуулганаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход усны нөөцийн нэгдсэн менежментийн тулгамдаж буй асуудал, усны нөөцийн жигд хуваарилалтыг шийдвэрлэх арга зам, мөстөл, мөсөн гол, цэвдгийн төлөв байдал, хайлалт, өөрчлөлт, ирээдүйн хандлага болон усны салбар дахь төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын хамтын …

  • 21 March

    Э.Цэнд-Аюуш: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдож тогтоогдсон уран бүтээлчтэй хамтарч ажиллахгүй

    Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар болон нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран “Анзаар-2” аяны хүрээнд нийслэлийн харьяа Соёл, урлагийн байгууллагуудын уран бүтээлчид, соёлын ажилтнууд, ажилтан, албан хаагчид, нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй мэргэжлийн урлагийн байгууллага, соёл, урлагийн байгууллага, студи, продакшны уран бүтээлчдийн дунд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нөхцөл байдал, хор уршиг, хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг, …

  • 21 March

    Ой, хээрийн болон шар өвсний гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна

    Ой, хээрийн болон шар өвсний түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар нар мэдээлэл хийлээ. Дэд хурандаа П.Соронзонболд “Улсын хэмжээнд өнөөдрийн /2025.03.21/ байдлаар Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Халхгол, Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт, …

  • 21 March

    “Ноорог”-ийн эргэн тойронд юу болов?

    Нийгмийн сүлжээ, сошиал орчинд нийтээрээ амьдарч талцдаг, хэлэлцдэг, хэрэлддэг Монголчууд биднийг сүүлийн гурав хоног идэвхтэй талцуулж, сошиал орчныг “шарлуулж” чадсан асуудал бол Noorog.mn домэйн хаягтай, хорь орчим насны залуучуудын хөтөлж албан ёсоор хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа явуулдаг сайтын залуучуудын цагдаагийн байгууллагатай холбогдсон тухай мэдээлж байлаа. Асуудал сөхөгдсөн нь цагдаа нар “Хэвлэлийн эрх чөлөөнд халдлаа” гэсэн том агуулгатайгаар сөхөгдсөнөөр эрх чөлөөний, …

  • 20 March

    Өнөөдрийн байдлаар нийт 143.9 тонн нөөцийн мах худалдан борлуулаад байна

    Нөөцийн махыг нийслэлийн хэмжээнд 446 дэлгүүрт жижиглэнгээр борлуулж буй.  Өнөөдрийн байдлаар 75.3 тонн үхрийн мах, 68.6 тонн хонины мах буюу нийт 143.9 тонн мах худалдан борлуулаад байна. Энэ талаар УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэндээс тодрууллаа. Тэрбээр “Өнгөрсөн онуудад нөөцийн махны худалдааг гуравдугаар сарын 1-15-ны хооронд эхлүүлдэг байсан. Харин энэ онд махны нийлүүлэлт багасаж, зах зээлийн үнэ өндөр байгаатай …

  • 20 March

    Хойч үедээ усаа хайрлах сэтгэлгээ суулгаснаар ирээдүйд үүсэх усны хомсдолоос хамгаалах боломжтой

    Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубээс “Мөстлөг, мөсөн голыг хамгаалах нь” сэдвийн хүрээнд өглөөний уулзалтыг зохион байгууллаа.  ЗГХА  Усны  газрын дарга З.Батбаяр болон Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолборын “Энержи эко” клубийн сурагчид, сэтгүүлчдийн төлөөллийг хамруулан хийсэн энэхүү уулзалтаар монгол оронд нүүрлээд буй цэвэр усны нөөц хэрхэн багасаж буйг онцолж, тулгараад буй нөхцөл байдлыг хэрхэн буруулах арга замуудын …

  • 20 March

    Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оюу толгойн гүний уурхайд ажиллалаа. “Оюу толгой” ХХК 2022 онд гүний уурхайг нээж, өнгөрсөн онд 124 дэх хүдэр буулгуурын тэсэлгээ хийсэн байна. 2025 онд уурхайн олборлолт өмнөх оноос 50 хувиар нэмэгдэн зэсийн баяжмалын үйлдвэрлэл өсжээ. 2028-2030 онд гүний болон ил уурхайгаас жилд дунджаар 500 мянган тн зэс үйлдвэрлэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл оргил үедээ өдөрт …

  • 19 March

    Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100,000 төгрөг хөнгөлнө

    Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Энэ хүрээнд тодорхой бүсчлэл буюу хамгийн утаатай бүсүүдэд 50 мянга орчим айл өрхийг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Уг ажлыг ирэх өвлийн халаалтын улирлаас өмнө хийх бөгөөд айл өрхүүд гэр, байшингийнхаа дулаан алдалтыг бууруулсан байх ёстой. Ингэсэн тохиолдолд …

  • 19 March

    Х.Нямбаатар: 50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа  Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо. Тухайлбал,төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулах зорилгоор төрийн өмчит компаниудын 2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтаас мега төслүүдээс бусад төслийг эрэмбэлж, зарим зардлыг хойшлуулах зохицуулалт хийх, хил дээрх нүүрсний овоолгын …

  • 19 March

    НИТХ-ын Зөвлөл 9 дүүргийн хэсгийн ахлагч нарын урамшууллыг 200.000 төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ

    НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг танилцуулж, нийт 85.7 хувийн ирцтэйгээр Зөвлөлийн ээлжит хуралдааныг эхлүүллээ. Хуралдаанаар Сүм хийдийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай, Хорооны хэсгийн ахлагч нарын урамшууллыг нэмэх тухай, Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай, Нийслэлийн газар зохион байгуулалтын нэмэлт өөрчлөлт, Төслийн хэрэгжилтийг хангах буюу Дэд станц барих газрыг шийдэх зэрэг …