Улсын хэмжээнд музейн нээлттэй өдрүүд арга хэмжээг “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд 3-р сарын 7-13-ний өдрүүдэд зохион байгуулж, бүх насныханд үнэ төлбөргүй үйлчиллээ. Энэ жилийн онцлог нь монголын уламжлалт баяр, сар шинийн өдөр Чингис хаан Үндэсний музейд Их хааны өргөөг байгуулж, Эзэн Богд Чингис хааны Алтан хөрөг, Шүтээн их Цагаан туг, төрийн Хасбуу алтан тамгыг бүтээн залсантай …
Мэдээ мэдээлэл
March, 2025
-
14 March
Соёлын биет бус өвийг өвлүүлэх “Хөх дөл” төсөл дэлгэцийн бүтээл боллоо
“Хөх дөл” төслийг санаачлагч УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар хүүхдүүдийн хамт 2023 оны зургаадугаар сард Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Галуут сумын Цагаан цохиот хэмээх нутагт шилжин суурьшсан. Ийнхүү шилжин суурьшсанаас эхлэн “Хөх дөл” төслийн хүрээнд бүтээсэн нүүдэлчдийн ахуй соёлыг харуулсан 20 ангит цуврал контентыг энэ сарын 14-ний өдрийн 19:00 цагт “Corporate convention center”-т нээнэ. Нээлтийн үеэр нүүдэлчдийн өвөрмөц ахуй биет …
-
14 March
УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 15-ны өдөр нээх, чуулганы нээлтийн өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээхээр заасан. Энэ оны гуравдугаар сарын 15 бямба гарагт таарч байгаа тул Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы нээлт гуравдугаар сарын 17-ны даваа гарагт болно. Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хуульд заасны …
-
14 March
ГССҮТ:Суррон, скүүтер, мопедоос унах буюу онхолдож гэмтэх тохиолдол өндөр хувьтай байна
2021-2024 онд буюу сүүлийн гурван жилийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ. Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, тухайн шалтгааны улмаас 3 хүн амь насаа алдсан байна. Нийт тохиолдлын 93.0 хувь буюу 495 нь нийслэлд бүртгэгдсэн бол, 91.2 хувь буюу 485 …
-
14 March
Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна
Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна. Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд, нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зуслангийн чиглэлд оршин …
-
12 March
Засгийн газар: Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэхгүй
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэхгүй Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар олон улсын геополитикийн байдал, олон улсын худалдааны нөхцөл хүндэрч байгаатай холбогдуулан үнийн өсөлтөөс сэргийлэх, инфляцын өсөлтийг хязгаарлах зорилгоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нар, бүх төрлийн …
-
12 March
А.Алтан-Очир тусгай олимпын дэлхийн өвлийн наадмын ес дэх медалийг эх орондоо авчирлаа
Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж байна. Найман спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдөж байна. Харин манай улсаас зургаан спортын төрөлд 24 тамирчин өрсөлдсөнөөс өнөөдөр снөүбордын жиант слаломын төрөлд А.Алтан-Очир хүрэл медаль хүртлээ. Тэр “Турин-2025” Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмын Монголын багийн анхны медальтан болов. Мөн Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмын …
-
12 March
АНУ-ын USASA тэмцээнээс снөүбоардчин ах дүү хоёр хүрэл медаль хүртлээ
Монголын снөүбоардын тамирчид Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид байрлах “Mammoth Mountain” цанын баазад 2025 оны 3 дугаар сарын 8,9-ны хооронд зохион байгуулагдсан “America Snowboard and Freeski Association (USASA) Unbound Series Snowboard Cross” тэмцээнд амжилттай оролцлоо. Тус тэмцээн нь USASA бүсийн оноо цуглуулах тэмцээн бөгөөд тухайн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн “KTM Mongolia” клубийн Ондо брэндийн тамирчин ах дүү гурав оролцов. Үүнд …
-
11 March
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 он гарснаас хойш 3,3 сая тонн нүүрс борлуулаад байна
БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан нүүрсний үнэ тодорхой түвшинд буураад байна. Хэдийгээр нүүрсний үнэ буурсан ч “Эрдэнэс Тавантолгой” ХК борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулах бодлого баримталж, биржийн арилжааг тогтмол явуулж байна. 2025 оны нэгдүгээр сард 6 удаагийн арилжаа, хоёрдугаар сард 4 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 31,6 сая ам.долларын үнэлгээ бүхий 352 мянган тонн нүүрс Монголын хөрөнгийн биржээр арилжаалаад байна. …
-
11 March
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас онцолъё
Тэр бүр хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Энэрэлд нэлээд урт ярилцлага өгсөн байна. Тэрбээр ярилцлагадаа улс орны хэмжээнд тулгамдаж буй асуудлаас эхлээд өөртэй нь холбоотой олон асуултад хариулт өгчээ. Энэхүү ярилцлагад Ерөнхий сайдын хэлсэн үгнээс нь онцлон хүргэж байна. Могой жилд худал хуурмаг гуужиж, үнэн бүхэн тодорно гэдэгт итгэж байна. Хаа сайгүй л баг хуулагдаж, …
-
11 March
Түймэрт өртсөн зүүн аймгуудад тусламж үзүүлэх ажлын хэсгийг байгууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы тушаалаар зүүн аймгуудад гарсан түймэрт өртсөн айл өрх, иргэд, хүүхэд багачуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, орон гэр, орчны сэргээн босголтыг зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, галд өртсөн мал сүргийг эрүүлжүүлэх, малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх, амьжиргааг нь дэмжих Шуурхай ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т. …
-
10 March
Л.Оюун-Эрдэнэ: Хаа сайгүй л баг хуулагдаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. -Могой жилийн өнгөн дээр Монгол Улсын Ерөнхий сайдтай ярилцаж байна. Сарын шинэдээр сайн үг хэлэлцдэг уламжлалтай учраас улс оронд маань болж бүтэж байгаа сайн мэдээллийг эхэлж сонсмоор байна. Бас тэр бүрийд өргөн хүрээнд нээлттэй ярилцаагүй удсан болохоор хүлээгдэж байгаа олон асуултад хариулт авна гэж найдаж байгаагаа илэрхийлье? -Сар шинэ улс даяар өргөн боллоо. …
-
6 March
Х.Нямбаатар: Нийтийн тээврийн салбарын инженер, техникийн ажилчдын цалинг нэмэгдүүлж, жигдрүүлнэ
Сар шинийн өдрүүдэд буюу гуравдугаар сарын 1-4-ний өдрүүдэд өдөрт 949 автобус үйлчилгээнд явж, нийт 492.794 зорчигч тээвэрлэлээ. Үүнээс бэлэн мөнгөөр өдөрт дунджаар 15 мянган зорчигч зорчдог талаар нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа. Нийслэлийн нийтийн тээвэрт гүйцэтгэлийн үр дүнд суурилсан тогтолцоог нэвтрүүлж, инженер, техникийн ажилчдын цалинг нэмэгдүүлж, жолооч нарын цалинтай адил жигдрүүлэх, жолооч автобусны эцсийн буудалд удаан зогсохгүй хийдэлгүй …
-
6 March
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар 2025 оны 03 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү төрийн айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд болох бөгөөд Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Чех Улсад 10 жилийн дараа хэрэгжүүлж буй айлчлал …
February, 2025
-
27 February
“Үр жимс” хоршооны тэргүүн Д.Цэндсүрэнд Хөдөлмөрийн баатар цол олголоо
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Ой, жимс жимсгэнийн салбарыг хөгжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулан мод үржүүлгийн газар байгуулж, модны тарьц, суулгац үржүүлэн, ойн зурвас байгуулж, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилт, хөрсний доройтлыг бууруулах, ойн салбарын эдийн засгийн үр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл