Монголчууд сар шинийн хэрэгцээндээ зориулан 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Үүний 70 гаруй хувийг нь импортын бүтээгдэхүүн худалдан авч гадагш нь урсгадаг. Энэ мөнгийг эх орондоо үлдээх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мөн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн худалдаа хоёрдугаар …
Мэдээ мэдээлэл
February, 2025
-
18 February
“И-Монгол академи” УТҮГ: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг иргэд 15,521,578 удаа авсан байна
“И-Монгол академи” УТҮГ-ын хөгжүүлж буй E-Mongolia системд одоогийн байдлаар 88 байгууллагын 1264 үйлчилгээ цахимжсан. Үүнээс зарим үйлчилгээг иргэдийн хувьд огт мэдэхгүй, авдаггүй, ашигладаггүй үйлчилгээнүүд судалгааны үндсэн дээр гарсан тул цаашид дээрх асуудал дээр түлхүү анхаарч тухайн үйлчилгээг үзүүлдэг төрийн байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалтыг шат дараатай зохион байгуулж эхэлсэн бөгөөд /2025.02.17/-ний өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа …
-
18 February
Нөөцийн махыг 446 хүнсний дэлгүүрээр худалдаалж байна
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас нийтдээ арван аж ахуй нэгжийн 10 мянган тонн нөөцөлсөн махыг бэлтгэж, нийлүүлнэ. Нийт махны 40 хувь нь үхрийн мах, 60 хувь нь хонины мах юм. Энэ жил нөөцийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж, 2.5-3 кг байхаар савласан бөгөөд үхрийн ястай мах 13800 төгрөг, хонины ястай махыг 11800 төгрөгөөр худалдаалж байна. Нөөцийг махыг …
-
17 February
Тэтгэврийн дараах хөдөлмөр эрхлэлт урлаг соёлын ахмад уран бүтээлчдээс эхэллээ
Сар шинийн баярыг тохиолдуулан Тэтгэврийн дараах хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв НҮТББ, Сүхбаатар дүүргийн Ахмадын хороо хамтран Сүхбаатар дүүргээс төрөн гарсан урлаг соёлын ахмад, гавьяат уран бүтээлч, өвлөн уламжлагчдын нэгдсэн “ЭНХ МЭНДИЙН ДУУЛАЛ” тоглолтыг хоёрдугаар сарын 18-ний өдөр буюу маргааш Монгол бөхийн өргөөнд 15:00 цагаас зохион байгуулах гэж байна. Тус тоглолтыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Цэцэгт мэндчилгээ, Лили-сараан брэнд, …
-
17 February
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарт баяр хүргэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар болон мэргэжлийн боксын шилдэг тамирчдыг хүлээн авч уулзлаа. Олон улсын мэргэжлийн боксын дөрвөн гол холбооны нэг болох Дэлхийн боксын холбооны (WBA) Төв Азийн аваргын бүсийн төлөөх тэмцээнд гавьяат тамирчин Э.Цэндбаатар Мексикийн тамирчин Педро Родригезийг ялж, аваргын зургаа дахь бүсээ зүүсэн юм. Энэ тэмцээнд мөн гавьяат тамирчин Н.Төгсцогт болон манай таван боксчин дэлхийн …
-
17 February
“Хөх сувд-2025” олон улсын мөсний баярын нээлт боллоо
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Хөх сувд” олон улсын мөсний баярын нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтийн үеэр Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх хэлсэн үгэндээ “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, аялал жуулчлалын салбарын бодлогыг орон нутгийн онцлогт нийцүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэх, байгальд ээлтэй эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хамаарлыг багасгах зорилгоор олон …
-
17 February
Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монголын кибер аюулгүй байдлыг үнэлсэн судалгаагаа танилцуулна
Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлсэн судалгааны тайлангаа 2-р сарын 19-ний өдөр олон нийтэд танилцуулах гэж байна. Энэхүү судалгаа нь Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн чадавхыг а) кибер аюулгүй байдлын бодлого ба стратеги, б) кибер аюулгүй байдлын соёл ба нийгэм, в) кибер аюулгүй байдлын мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, г) хууль эрх зүйн орчин, …
-
14 February
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох хэлэлцээрт гарын үсэг зурж, баталгаажуулав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо уулзав. Энэ бол хоёр орны Ерөнхий сайд нарын тавдахь удаагийн уулзалт. Айлчлал, уулзалт бүрд яригдсан төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, бодит ажил болж байгаад талууд талархлаа илэрхийллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн IX удаагийн өвлийн наадам”-ыг амжилттай зохион байгуулсан Хятадын …
-
14 February
Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Харбин хотноо уулзлаа. Уулзалтын дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурав. Ерөнхий сайд дараах мэдэгдлийг хийлээ. Тэрбээр, “Эрхэм монголчууд аа, Эрхэм олон улсын хөрөнгө …
-
14 February
Түймрийн эрсдэл өндөртэй сумдад шуурхай бүлгийг ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Дорнод аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, өвөлжилтийн нөхцөл байдал болоод аймгийн хэмжээнд зонхилон тохиолддог гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд зохион байгуулж байгаа үйл ажиллагаатай танилцаж, холбогдох мэдээллийг өглөө. Дорнод аймгийн цасны дундаж зузаан Халхгол сумын нийт нутгаар 14-17 см, цасны дундаж нягт 0.16-0.20 г/см3 буюу цагаанаар зудархуу бусад сумдын нутгаар …
-
14 February
Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүй
Нийслэлийн ИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан. Уг тогтоолд нийслэлд бүртгэлгүй орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг буюу хоёр өдөр зорчвол 1000 төгрөг төлнө. Харин 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоногт 5000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн байдаг. Нийслэлийн Засаг даргын 2025 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн захирамжаар дараах дөрвөн шалтгаанаар нийслэлд …
-
14 February
Т.Даваадалай: Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллана
Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлээд буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Монцемент” ХХК-ийн удирдлагыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллах талаар санал солилцов. “Монцемент” ХХК-ийн удирдлага Улаанбаатар хотод хэрэгжих …
-
14 February
Ж.Золжаргал: Хувьцаат компаниудад технологийн болон үйл ажиллагааны шинэчлэл хэрэгтэй байна
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Үндэсний дата төв болон “Монгол шуудан”, “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компаниудын үйл ажиллагаатай танилцсан байна. Тус байнгын хорооны дарга Ж.Золжаргалаас энэ талаар тодрууллаа. -Эдгээр байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахад анхаарах ямар асуудлууд байна вэ? -Хуулийн хэрэгжилтийг хангуулах, хууль, эрх зүйн орчныг сайжруулах болон бодлого боловсруулахад анхаарах асуудлыг судлах, тулгамдсан асуудлыг шийдэх арга замыг …
-
14 February
Д.Амарбаясгалан: Баруун бүсийн аймгууд эдийн засгийн интеграцид нэгдсэнээр худалдаа үйлдвэрлэлийн төвлөрсөн зах зээлээ бий болгох боломжтой
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын баруун бүсийн иргэдтэй хийх уулзалтууд Увс аймгийн Тариалан, Өндөрхангай сумдад үргэлжиллээ. Энэ үеэр тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан таван нам, эвслийн төлөөлөл бүхий шинэ парламент намрын ээлжит чуулганаараа хэлэлцэн баталсан онцлох хууль тогтоомжуудаас танилцуулав. Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд, эрх зүйн орчныг шинэчлэх “Гурван төгөлдөршил” бодлогыг танилцуулж, …
-
14 February
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль, 18 дугаар хороонд 200 ортой цэцэрлэг барина
Нийслэл хотод боловсролын салбарт энэ онд улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар 145 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнээс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 50 төсөл, арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ талаар НБГ-ын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Д.Ирмүүнзаяагаас тодрууллаа. Тэрбээр “Нийслэл хотод энэ онд 25 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ сард хоёр бага сургууль, цэцэрлэгийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл