Мэдээ мэдээлэл

October, 2021

  • 21 October

    Ц.Идэрбат, Э.Батшугар нар Улсын Их Хурлын гишүүний тангарагаа өргөлөө

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.10.21/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай байлаа.  Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүнгийн талаар Монгол Улсын сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран танилцуулав. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, …

  • 21 October

    Булган, Хөвсгөл аймгууд “e-Mongolia-д нэгдлээ

    Орон нутгийн төрийн байгууллагууд үйлчилгээгээ цахимжуулж, “e-Mongolia” системд нэгдэж эхэллээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн төрийн 10 байгууллагын 68 үйлчилгээ цахимжсан бол Булган аймгийн төрийн 9 байгууллагын 54 үйлчилгээ “e-Mongolia” системд орлоо. Хөвсгөл аймаг: Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн 18 үйлчилгээ Ус сувгийн газрын 9 үйлчилгээ Авто тээврийн төвийн 3 үйлчилгээ Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын 5 үйлчилгээ Онцгой байдлын газрын …

  • 21 October

    БОАЖЯ:“Tourism Forum Mongolia 2021”, “ITM 2021″ олон улсын Аялал, жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулагдана

    Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран “TOURISM FORUM MONGOLIA 2021”, “ITM 2021″ олон улсын Аялал, жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулахаар ажиллаж байна. Цар тахлын дараах аялал жуулчлалын хөгжилд онцгой ач холбогдолтой гэж үзэж буй эдгээр арга хэмжээ нь салбарыг сэргээхэд чухал нөлөөтэй гэж судлаачид үзэж байгаа. “Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээг  …

  • 21 October

    Д.Сумъяабазар: Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж төлөвлөөгүй нэг ч хотхоныг дахин бариулахгүй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, тус хороодод улсын сургууль, цэцэрлэг барих асуудлыг шийдвэрлэхээр нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзсэн юм. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо нь 26 мянган хүн амтай бөгөөд 7500 нь 18 хүртэлх насны хүүхдүүд. Үүнээс цэцэрлэгийн насны 3000 орчим хүүхэд байдаг ч улсын …

  • 21 October

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2021 оны 10 сарын 21-ний 08 цагаас 20 цаг  хүртэл: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор …

  • 20 October

    Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

    Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн нэгдүгээр цуврааны бие бүрэлдэхүүн өнөөдөр эх орондоо хүрэлцэн ирлээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ амжилт гүйцэтгэсэн …

  • 20 October

    У.Хүрэлсүх: Монгол Улс цөлжилтийн эсрэг ЕСБХБ-тай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Төв Азийн бүсийн захирал Сюзанна Харгитай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улс, ЕСБХБ-ны хамтын ажиллагааг байгаль орчин, ногоон хөгжил, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, бизнесийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЕСБХБ Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хугацаандаа нийт …

  • 20 October

    Дархлаажуулалтын гуравдугаар тунгийн дараа “Эрдэнэт үйлдвэр”-т халдварын тохиолдол 10 дахин буурчээ

    Коронавирусын халдвараас хамгаалах, тархалтыг бууруулах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, дархлаажуулалтын ажлын хэсэг байгуулан, нийт ажилтнуудаа гурван удаагийн вакцинжуулалтад хамруулжээ. БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Синофарм үйлдвэрийн Вероцелл вакцины эхний тунд нийт ажилтны 100 хувь, хоёр дахь тунд 98 хувь нь хамрагдсан бол гуравдугаар тунд 3919 ажилтан буюу 82.4 хувь нь хамрагдаж, Пфайзер вакцин хийлгэжээ. Ингэснээр дархлаа сэргээх нэмэлт тунгийн дараа 14 хоногоос хойшхи …

  • 20 October

    З.Мэндсайхан:Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хомстол үүсээгүй

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан гол нэрийн импортын хүнсний бүтээгдэхүүний нөөцийн талаар танилцуулга хийлээ. Тэрээр “Ковидоос үүдэлтэй хил, гаалийн саатал болон хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгахад тодорхой арга хэмжээ авах чиглэлээр Засгийн газраас үүрэг өгсөн. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн зорилго бол хадгалалтын хугацаа богино хүнсний бүтээгдэхүүнүүдийг хил, гаалиар саадгүй нэвтрүүлэх чиглэлээр судалгаа …

  • 20 October

    Н.Долгормаа: Шинжилгээний цаг авах системийг хөгжүүлнэ

    Иргэд коронавирусийн халдвар авсан эсэхээ шинжилгээгээр баталгаажуулж байгаа. Иргэдийн шинжилгээний хариуг цаг алдалгүй хүргэхийн тулд цахим системүүдийг ажиллуулж эхэлсэн. Энэ талаар НЭМГ-ын Статистик мэдээлэл, цахим эрүүл мэндийн хэлтсийн дарга Н.Долгормаагаас тодрууллаа. -Иргэдийн шинжилгээний хариуг ямар системээр хүргэж байна вэ? -Коронавирусийн цар тахлын үед Монгол Улсын эрүүл мэндийн салбар томоохон системүүдийг хөгжүүлсэн. Эдгээрээс www.eruul.gov.mn, www.tandalt.gov.mn зэрэг системүүдийг иргэд ихээхэн ашиглаж байна. Шинжилгээний хариугаа гар утсаараа авах, шинжилгээний …

  • 20 October

    Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд эрдэс баялгийн бирж байгуулах тухай асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд танилцуулж, үүнтэй холбоотойгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Монгол Улсын үндсэн хуульд заагдсан төрийн нийтийн өмч болох газрын дорх баялгаас хүртэх үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, …

  • 20 October

    “Тавантолгой дулааны станц” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ долоо хоногт зарлана

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг цаг алдалгүй зохион байгуулж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг Эрчим хүчний сайдад даалгалаа. Төсөл санаачлагчийг төлөөлж, “Эрдэнэс-тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэл хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер …

  • 20 October

    Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгууллаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахална. Тус хороо нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцын Парисын хэлэлцээр, Цөлжилттэй тэмцэх конвенцоор хүлээсэн үүрэг болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, цөлжилт, газрын доройтлыг бууруулах ажлын …

  • 20 October

    Орон нутагт төрийн өмчит их, дээд сургуульд суралцах оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо . Орон нутагт төрийн өмчийн их, дээд сургуулийн үйл ажиллагааг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахтай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. -Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал газар, тариалангийн хүрээлэнгийн Агро-Экологи, бизнесийн сургуулийг хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх -Өмнөговь аймагт геологи, уул …

  • 20 October

    Ширээний теннисний дасгалжуулагчдыг шагнаж урамшуулав

    Монголын ширээний теннисчид 2021 онд одтой байлаа. Тэд түүхэндээ анх удаа олимпын наадмын эрх аван өрсөлдсөн төдийгүй залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ олимпын наадамд оролцож буй Монголын багийн анхны ялалтыг байгуулсан билээ. Ширээний теннисний тамирчдын амжилт дээшлэхэд өөрсдийн хувьд нэмрээ оруулж, тус спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа зарим дасгалжуулагчийг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагнаж урамшууллаа. Тухайлбал, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, “Шинэ эргэлт” …